| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1228/И |
| Дугаар | 155/ШШ2018/00113 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2018/00113
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын - дугаар багийн - тоотод оршин суух Д.О-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Д.Г-т холбогдох
535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.О, хариуцагч Д.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Д.Г-т 2014 сны 9 дүгээр сард - дугаар багийн - тоотод байрлах хашаа, дутуу барьсан байшинг 5.000.000 төгрөгөөр зээлээр худалдсан. Г нь хашаа байшингийн үнийг цувуулж өгоэд 2.000.000 төгрөгийг егөхгүй удааширч, Г ч “хашаа байшингийн эрхийг миний нэр дээр шилжүүлж өг, би банкинд барьцаанд тавиад зээл авч үлдсэн мөнгөө өгнө” гэхээр нь бид “2.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэж зээлийн гэрээ байгуулаад, би хашаа байшингийнхаа эрхайг Г-т шилжүүлж егсөн. Гэтэл Г нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдсэн 500.000 төгрөгийг “удаахгүй. чи яаралтай хэрэпэй байгаа бол хүнээс зээлээд авч бай” гзсэн. Би банкны зээл 2.000.000 төгрөг төлөх ёстой байсан учир Г-ийн өгсен 1.500.000 төгреген дээр хүнээс хүүтэй 500.000 төгрөг зээлж авч банкны зээлээ төлсөн. Гзтэл Г нь өнөөдрийг хүртэл үлдсэн 500.000 төгрөгөө өгөхгүи намаиг давхар хүнээс хүүтэй мөнгө зээлүүлж хохироож баича. Ганхуягаас мөнгөө нэхэхээр өгнө, талыг нь өгнө гэх зэргээр хойшлуулсаар өгөхгүй байна. Иймд Д.Г-аас 500.000 тегрөг. 14 хоногиин алданги 35.000 төгрөг, ннйт 535.000 гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Д.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие одоогоос 2 жил хагасын өмнө О гэдэг хүнээс - тоотод дутуу барьсан хашаа байшинг 5.000.000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс 3.150.000 төгрөг өгсөн байсан боловч 3.050.000 төгрөг өгсөн гэж маргасан. Ингээд би “за яах вэ, 2 жил гаруй болсон юм” гээд 3.050.000 төгрөг өгсөнөөр тооцож үлдэгдэл 1.950.000 төгрөгийг өгөхөөр болсон. Ингээд би тус эмэгтэйгээс үл хөдлөх бичиг баримт авахын тулд нотариатаар батлуулж 20 хоногийн хугацаанд үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохирч гэрээ байгуулсан. Ингээд заасан хугацаанд нь 1.500.000 төгрөг өгөөд үлдэгдэл 450.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд өгнө гээд уг хугацаандаа 450.000 төгрөгөөс худалдах, худалдан авах гэрээний дагуу 500.000 төгрөгийн 0.1 хувь буюу 100.000 төгрөгийн орлого олж буй тал нь тушаал журмын дагуу О гэдэг эмэгтэй гаргах ёстой байсан. Уг эмэгтэй мөнгөгүй байсны улмаас би өөрөө эхнэрийнхээ ээмэг, бөгжийг АНУ төвд ломбарданд тавьж уг хувийг нь төлж байж бичиг баримтаа өөрийн нэр дээр болгож авсан. Ингээд заасан хугацаандаа 450.000 төгрөгөөс тус эмэгтэй татварт төлөх ёстой байсан 100.000 төгрөгийг хасаад 350.000 төгрөгийг өгөх гэтэл тус мөнгөө хасуулахгүй гэж маргасны улмаас мөн уг эмэгтэй албаар хоног хэтрүүлж надаар хугацаа хэтрүүлсэн хүү тооцуулсан. Ийм учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Энэ хүн намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 360.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байсан. Одоо миний хувьд Д.Г надад 90.000 төгрөг өгчих юм бол үлдэгдэл мөнгөн дээр эвлэрч болох юм. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжжилсэн мөнгөнөөс 360.000 төгрөгийг өгсөн. Одоо 90.000 төгрөг өгөөд эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.
ЇНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Г-т холбогдох, 535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 535.000 төгрөгөөс 360.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 90.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон