| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0063/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/70 |
| Огноо | 2018-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/70
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2018/0063/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г. Гэрэлт-Од äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Б, Б.С,
Шүүгдэгч Б.П нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí эрүүгийн хэргийн ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Б.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000260051 дугаартай õýðãèéã 2018 оны 2 сарын 14-ний ºäºð õ¿ëýýí àâ÷, хянан хэлэлцэв.
Ø¿¿ãäýã÷ийн áèåèéí áàéöààëò:
Монгол Улсын иргэн, 1998 оны 1 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 1б байрны 81 тоотод оршин суух, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цорос овогт Болдбаатарын Пүрэвдагва / регистрийн дугаар ТА98012911/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 12 сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дашваанжил” шатахуун түгээх станцын урд, төв зам дээр ,,, улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2, мөн бүлгийн 9.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ,,,,,, улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн Ч.Б, Э.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 12 сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,дүгээр багийн нутаг дэвсгэр “Дашваанжил” шатахуун түгээх станцын урд төв зам дээр ,,,,улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднахь замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас,,,, улсын дугаартай Соната-5 маркийн машины араас мөргөж зам тээврийн осол гарган иргэн Ч.Б, Э.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Б-ын “...П их хурдтай яваад байхаар нь би яг хэдэн миллийн хурдтай явж байгааг харах гээд урагшаа тонгойгоод харсан чинь урд зам дээр 50-100 метр зайд саарал өнгийн машиныг 2-3 хүн түрээд явж байгаа харагдахаар нь би П-д наана чинь машин гээд хэлтэл нөгөө машины араас очиж мөргөөд замын голд зогссон. Эмнэлэгт очоод үзүүлэхэд миний баруун талын түнх мултарсныг буцааж хийсэн. Дараа нь 2018 оны 1 сарын 4-ний өдөр Нэгдсэн эмнэлэг дээр дахиж очиж үзүүлэхэд рентген зурагт зүүн сүүж ясны тогоо дайрсан хугаралтай гэж гарсан. Ойролцоогоор 100 км цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/
Хохирогч Э.С-ийн “...Ослын улсмаас миний баруун гар бугалга хэсгээр хугарч хагалгаанд орж хадуулсан. П-ын ар гэрийхэн эмчилгээний зардал 350,000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,
Иргэний нэхэмжлэгч Б.С-ын “...Приүс 20 маркийн машин ирж манай машиныг мөргөж түрээд замын эсрэг тал руу гаргаад өөрөө замын гол хэсэгт зогссон. Би аваарын гэрлээ асаасан байсан, осол болсны дараа түрүүлж ирсэн замын цагдаа ирээд газ үнэртэж байна, машинаа унтраа, бүх юмыг нь салга гэсэн учраас би өөрөө машиныхаа аваарын гэрлийг унтраасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөргөсөн машин дээр очтол Б.П найз нартайгаа тавуулаа машинд сууж байсан. Тухайн үед нилээн бэртсэн харагдаж байсан. Би цагдаа дуудсан. Онцгой байдлыг машин ирж хүүхдүүдийг аваад явсан. Хохирлын үнэлгээний мөнгө гэж 1,491,000 төгрөг, үнэлгээний хөлс 63,000 төгрөг, машин ачилтын хөлс 90,000 төгрөг, журмын хашааны мөнгө 62,000, төгрөг нийт 1,706,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Г-ийн “...тойрог уруудаад замаар явж байхад урд талд Соната-5 маркийн суудлын машин зогсож байсан юм. Тэгээд жолоо барьж явсан жолооч П юу болсон мэдэхгүй чигээрээ яваад мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 10/,
Зам тээврийн ослын шинжээчийн “...1031 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.П нь жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 9.2, 9.3 гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарах шалтгаан нь Т.PRIUS маркийн ,,,,, улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.П нь ЗХД-ийн дараах заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 сарын 4-ний өдрийн 141 дугаартай “...Э.С-ийн биед баруун атгаал ясны дунд 1/3-н зөрөөтэй битүү хугарал, баруун гуяны цус хуралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 191 дугаартай “...Ч.Б-ын биед аарцгийн зүүн түнхний тогооны дотор ирмэгний хугарал тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн “...ослын өмнө техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй байсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-94/,
“Б” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 110/
Шүүгдэгч Д.П-ын “...Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар уруудсан. Тэгээд уруудаад явж байтал гэнэт машины холын гэрэлд урд зам дээр мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн автомашин байсан. Тэгээд л араас нь очоод мөргөчихсөн. Тухайн үед би урд зам дээр машин байгааг огт хараагүй тэр машин ямар нэгэн гэрэл асаагаагүй, оврын гэрэл, ослын гурвалжин энэ тэр тавиагүй юу ч байгаагүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Соната 5 маркийн машинд учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа, даатгалаас нөхөн төлбөр аваад төлнө, нийт 1,706,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.П-ыг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Э.С, Ч.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбогдолтой зардлаа авсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.С нь “...тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад гарах зардалд 1,491,000 төгрөг, үнэлгээний хөлс 63,000 төгрөг, машин ачилтын хөлс 90,000 төгрөг, журмын хашааны мөнгө 62,000 төгрөг нийт 1,706,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч дээрх нэхэмжлэлийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Б.П-ын жолоодож авсан Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь түүний эцэг Ц.Б байх ба Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1, 499.4, 510-р зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах боловч тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад учруулсан гэм хорыг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч мөн хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч Б.П болон иргэний хариуцагч Ц.Б нараас 1,706,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.С-т олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Б.С-аас эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн шүүгдэгчид холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх тул Б.Б нь энэ хэрэгт Б.С-т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД