Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч: *******, Өсвөр насны шүүгдэгч: ******* тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Өсвөр насны шүүгдэгч: *******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Мөнгөнчимэг, өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д шүүгдэгч Т.*******, өсвөр насны шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18140024230147 тоот хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Тодорхойлох нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Өсвөр насны шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овогт*******ийн *******. / Регистрийн дугаар:  /

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******./ Регситрийн дугаар  /,

3. Өсвөр насны шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ийн . / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч ******* нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Өсвөр насны шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн үед бүжгийн бэлтгэлээс , , , нарын хамт гэр лүүгээ явж байгаад Титэм дэлгүүрийн урд согтуу 1 ах гуйвсан явж байсан тэгэхэд нь ийг тамхи асуугаадах гээд явуулсан тэр ахаас очиж тамхи асуусан чинь тэгсэн чинь тэр ах би чиний тамхийг бэлдэж өгөх ёстой юм уу гээд баруун гараараа ийг цохичих шиг болсон тэгээд би найзыгаа өмөөрөөд тэр ахын нурууны дал хэсэг рүү нь 1 удаа жийчхээд зугтаасан тэгэхэд тэр ахын нүүр рүү 1 цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 84-86, 2-р хх-ийн 186-188 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө болсон явдал....Титэм дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд явж байтал 1 нэлээн гуйвсан согтуу ах зогсож байхаар нь би тэр ахаас ийг тамхи асуугаадах гэсэн чинь миний үгэнд ороод тамхи очоод асуусан тэгэхэд нь тэр ах ийн урдаас би та нарын тамхийг бэлдэх ёстой юу пиздагуудаа гээд гараа далайсан тэгэхэд нь ийг цохичихлоо гээд би өмөөрөөд гүйгээд очсон чинь ******* нуруу руу өшиглөсөн тэр ах гуйвангуут нь би нүүр рүү нь нэг удаа цохисон унангуут нь очиж өшиглөсөн тэгэхэд цаанаа хашааны хажууд утсаа оролдоод хойшоо ухарсан байдалтай байсан...Тухайн үед цаг шөнийн 01 цаг өнгөрч харанхуй болсон байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95- 97, 2-р хх-ийн 180-181/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Өсвөр насны шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн : ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрөөд 01 цагийн үед бүжгийн бэлтгэлээс тараад гэр лүүгээ харих гээд *******, ,*******, нарын хамт явж байсан тэгтэл Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн хажууд нэг согтуу ах тамхи татаад зогсож байсан ийг очоод тамхи асуугаадах гэсэн тэгээд очоод асуухад тэр ах би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу пизда минь гээд гараа далайхад далдирсан тэгэхэд нь ******* цохичихлоо гэж бодоод тэр ахыг араас очоод 1 өшиглөсөн тэгээд нүүр лүү нь гараараа 1 цохисон тэгээд тэр ах өнхрөөд ойчихоор нь би араас нь 1 удаа нуруу руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 107-109, 2-р хх-ийн 173-174/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

7. Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: ..... Би 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд найз ын гэрт очоод ын эхнэрийн найз , гэдэг бүтэн нарийг нь мэдэхгүй залуу байсан ба болон эхнэр нартай хамт 2 литрийн Боргио пиво хувааж уусан. Тэндээсээ гэр рүүгээ шөнийн 01 цаг 20 минутын үед гарсан байх. Утсаар эхнэр ын дугаар руу өөрийнхөө 88917676 дугаарын утсаар ярьж яваад Молор дэлгүүр, титэм дэлгүүрийн орчимд 17 орчим насны 5 хүүхэдтэй тааралдсан. Намайг тэдгээр хүүхдүүдээс 1 хүүхэд нь тамхилаач гэж хэлсэн. Би тэр хүүхдэд тамхи байхгүй гэж хэлээд алхах гэхэд миний нуруу руу өшиглөөд унагасан. Би газарт ойчсон чинь намайг өшиглөсөн. Намайг газарт ойчиход миний гаран дээр хөлөөрөө хэн нэгэн нь дэвссэн. Тэгээд миний толгой, ууц, нуруу өшиглөөд байсан. Би нүүрэндээ цохиулахгүй гэж гараараа нүүрээ дараад газарт хэвтсэн. Нэг мэдэхэд хүүхдүүд алга болсон байсан. Тухайн үед хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Сэргээд гэр рүүгээ сандарч гүйсэн. Тухайн үед айсан сандарсан байсан болохоор зарим нэг юмаа санахгүй байсан. Гэртээ ирэхэд гар утас түрүүвч байхгүй байсан. Би анхандаа эд зүйлээ дээрэмдүүлсэн байна гэж бодож байсан. Тэгээд хэргийн газарт цагдаатай хамт очиход намайг зодсон гэх газарт миний нүдний шил хэвтэж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор эд зүйлээ эрж хайгаагүй. Цагдаа дээр ирээд 07 цагийн үед мэдүүлгээ өгчхөөд хүн амьтан явахаас өмнө өөрийнхөө зодуулсан газрын хажуугийн хайсны булан рүү шидэгдсэн байсан нүүрний шил хагарсан ард таг нь хагарсан байдалтай байсан. Түрүүвчээ Баянхонгор их дэлгүүрийн ойролцоо баруун талаас олсон. Бичиг баримт юмнуудтайгаа олсон. Тэдгээр хүүхдүүдийн 1 нь ганцаараа ингэж явдаггүй юм гэж байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/

...2018 оны 04 дүгээр сарын 27-наас 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Номгон 1 дүгээр баг 91 дүгээр байрнаас гараад 3-1-4 тоотод байх хадмынх руугаа явж байгаад Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн урд эхнэр ын дугаарын утас руу өөрийн 88917676 дугаарын утаснаас ярьж явахад хэдэн банди нар тааралдсан тэгээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гээд явах гэхэд намайг ингэж явдаггүй юм гээд миний зүүн талын нүүрэн хэсэг газар луу цохиод ард нуруу руу хөлөөрөө жийсэн тэгээд би унасан намайг унахад тэнд байсан бүх хүүхдүүд тал талаас өшиглөсөн тэгээд нэг сэрэхэд нөгөө хүүхдүүд алга болсон байсан тэгээд хадмынд ирсэн эхнэр надтай утсаар ярьж явсан болохоор мэдсэн бололтой хашааныхаа үүдэн дээр гараад зогссон байсан...Би цагдаад гэрчийн мэдүүлэг өгсний дараа тухайн зодуулсан газраараа эргээд очиж хайхад миний утас Титэм дэлгүүрийн хайсны хашууд унтарсан дэлгэц нь хагарч корпус нь гэмтсэн байдалтай тэндээсээ гэр лүүгээ явсан замаараа явж байгаад Их дэлгүүрийн баруун тал Шүүхийн шийдвэрийн урд талын замаас олсон олоход бичиг баримт, карт, мөнгө бүрэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19/,

8. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...... 2018 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 20 минутын үед Оготнотой булгийн хажуугийн байрнаас Хонгор хотхон рүү ганцаараа гарч алхаад Бөхт, Чансаа дэлгүүрээс өнгөрч яваад Молор Дэлгүүрийн хажууд ирэхэд 4, 5 залуустай таараад надаас тамхилаач гэхээр нь би та нарт тамхилахгүй гэхэд л чи ингээд орой ганцаараа явдаггүй юм гэсэн юм яриад л намайг зодсон. Миний өмдний баруун талын арын халаасанд бор өнгийн, урт, дэлгэгддэг түрүүвч дотор нь Хаан, Хас, төрийн банкны карт, иргэний үнэмлэх, 6000 орчим төгрөг зэрэг зүйлс байсан. Миний гар утас 2015 оны Самсунг галакси А-5 маркийн гар утас, хар өнгийн нарны нүдний шил зэргийг дээрэмдээд аваад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

9. Өсвөр насны яллагдагч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө *******, , , нарын хамт бүжгийнхаа бэлтгэлээс тараад бид нар гэрлуугаа явж байсан чинь Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн хашууд нэг ах нилээн согтуу тамхи татаад зогсож байсан намайг очоод тамхи суугаадах гэж хэлсэн тэгээд би очоод тамхи асуухад тэр ах би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу пизда минь гээд намайг цохих гээд баруун гараараа далайсан тэгэхэд нь би хойшилсон чинь ******* тэр ахын араас жийгээд тэр ах дайвалзахад нь хажуу талаас нь нүүр луу нь 1 цохисон тэгээд тэр ах өнхөрөөд ойчсон тэгэхэд нь нуруу руу нь 1 өшиглөсөн тэгээд бүгд талбайн тийшээ зугтаагаад тэндээсээ айгаад гэр гэрлүүгээ тараад явсан. Тиймээс би тэр ахыг цохиж зодоогүй ыг тамхи асуугаадах гэхээр нь асуусан тийм болохоор сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх эсэхээ сайн мэдэхгүй байна. Бид нар зугтахдаа утас, түрийвч зэрэг эд зүйлийг авч зугтаасан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/ 10.

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .......******* нь төлөв даруухан, найз нөхдөдөө, нэр хүндтэй, хүнтэй зөв боловсон харьцдаг. Ямар нэгэн муу зуршил байхгүй, хүнд тусархуу ангидаа нэр хүнд сайтай сургуулиа төлөөлөн урлаг спортоор тэмцээнд явдаг сурлагадаа сайн, ахмад, ах дүү төрөл садныхаараа байнга орж гарч инээж тусалж явдаг хүүхэд. Манайх айл хөрш болоод 36 жил хамт явж байна. Анги дэвших шалгалт болон конкурсээ амжилттай өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....*******г би төрсөн цагаас мэднэ. Томоотой хүний үгэнд ордог урлагийн гэр бүлд өссөн хүүхэд тийм болохоор гэр бүлийн хүмүүжил сайтай жоохон хүний үгэнд оромтгой гэнэн томоогүй, хүүхдээрээ зантай. Манай гэр бүлийн зүгээс өгсөн зөвлөгөө үгнээс гардаггүй хүнд их тусалдаг. Ямар нэгэн байдлаар бусад хүнтэй илэн далангүй харьцдаг өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадвартай, хүүхэд байхаасаа бүжиглэх, дуулах зэргээр гадаад, дотоодын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байсан. 5 дугаар ангиасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэн улс, аймгийн тэмцээнд оролцож амжилт үзүүлэн одоо аймгийнхаа шигшээд явдаг. Ер нь л бол биеэ даасан зөв хүмүүжилтэй спорт, урлаг давамгайлсан хүүхэд байгаа юм. Миний мэдэхийн өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүүхэд....гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

12. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....... ******* нь томоотой үгнээс гардаггүй, төлөв даруу, сурлага сайтай, ер тэгж гадуур тэнээд байдаггүй урлаг, спортоор сайн бага байхаас нь бүжгийн дугуйланд явуулж өсгөсөн хүнд тусархуу архи тамхи хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

13. Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай нөхөр нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 01 цаг 35 минутын үед над руу яриад харьж явна хаана явж байна гэхэд Хаан банкны урд гэсэн тэгээд бид хоёр ярьж байгаад дараагаар нь ахиад асуухад 1 дүгээр багт Бөхт дэлгүүрийн хажуугаар гараад явж байна тэгээд удаа ч үгүй Титэм дэлгүүрийн хажууд гээд эргээд охин та хоёр дээрээ орлоо гэж хэлсэн тэгэхэд хажуугаас нь хөгшөөн тамхилаач гэхэд нь манай нөхөр байхгүй гэж хэлж байгаа нь утсаар ярьж байсан болохоор сонсогдсон тэгсэн нөгөө хүн нь шөнө орой ингэж явдаггүй юмаа гэх шиг болсон тэгээд л 2-3 удаа пид гээд залгуулаад утас нь өнхөрч байгаа чимээ гараад тэр чимээ тасралтгүй 2 минут болсон тэр хугацаанд би утсаар байна уу яачих ваа гээд дуугараад тэгэхэд утас нь салаагүй байсан тэр хүмүүс нэгнийгээ дуудаж байгаа чимээ гараагүй зодож байгаа чимээ гарсан удаа ч үгүй утас нь шажигнаад тэгээд тасарсан...нүүр толгой нь хавдсан толгойн нь оройн дагзны хэсгээр хоёр талаараа зүсэгдсэн юм шиг нарийнхан зурааснууд зарим нь ураад шалбарсан цус шүүрсэн өмсөж явсан өмднийх нь хэсэг нь урагдсан, шалбарсан, нуруу хэсгээр нь хөх туяа суусан бугуй хэсэг газраар шалбарсан, гуя хэсгээр хөхөрсөн байсан тэгээд нөхөр бид хоёр цагдаад дуудлага өгөөд нөхрийгөө эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-36/

14. Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Намайг ын биед үзлэг хийхэд эмчийн тодорхойлолтод дурдагдсан шиг тухайн газарт зүсэгдсэн шарх гэх гэмтэл тогтоогдоогүй. Харин тухайн газруудад өнгөц зурагдсан зулгаралтууд байсан. Ер нь шарх гэмтлүүд маань арьсны бүх давхаргыг хамарсан харин зулгаралт нь арьсны өнгөц давхаргыг хамарсан байдлаараа ялгаатай байдаг. Ийм учраас шүүх эмнэлэгт эмч эмчийн тодорхойлолтод дурдагдсан гэмтлүүдийг шарх гэж үзэхгүй зулгаралт гэж үзнэ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/

15. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ......******* нь миний бага хүү энэ жил Номгон ахлах сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа хүүхэд. Өвөө ээж хоёртойгоо хамт амьдарч байгаа, их тусархуу, зөөлөн сэтгэлтэй, анги хамт олондоо нэр хүндтэй энэ талаар ангийнхан болон багш гар нь хэлдэг, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг 1-р зэрэгтэй, улс, аймаг орон нутгийн тэмцээнд аймаг орон нутгаа төлөөлж ирэх болгондоо ажилт үзүүлэн ирдэг. Энэ бүхэнд нь би баярлаж явдаг. Хичээл сурлагадаа сайн, сая элсэлтийн шалгалтдаа маш сайн оноо авсан байсан. Миний болон өвөөгийнхөө үгэнд сайн орж их тусалдаг. Хэрэг, зөрчилд өмнө холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-102/

16. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаар шинжээчийн: 1. ын биед тархи, доргилт, зүүн дээд зовхи, баруун шуунд цус хуралт, дух, хөмсөг, зулай, өвдөг, гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 54-55/

17. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаартай шинжээч нарын: 1. *******ийн сэтгэц, оюун ухааны түвшин өөрийн физиологийн насны түвшинд байна. 2. *******ийн IQ=98%-тай. Энэ нь ******* нь оюуны хомсдол, оюун ухааны хоцрогдолгүй болохыг харуулж байна. 3. ******* нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...гэх дүгнэлт болон 1-р хавтаст хэргийн 138-139 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариу хүргүүлэх тухай, 1-р хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, 1-р хавтаст хэргийн 146, 160 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, 1-р хавтаст хэргийн 159, 161, 147 дугаар хуудсанд авагдсан өсвөр насны шүүгдэгч *******, Э.ын, *******н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, 1-р хавтаст хэргийн 143 дугаар хуудсанд авагдсан *******н төрсний гэрчилгээ, 1-р хавтаст хэргийн 211-213 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дүгнэлтүүд, 1-р хавтаст хэргийн 215-217 дугаар хуудсанд авагдсан нас тоолсон тэмдэглэл, 1-р хавтаст хэргийн 148-154 дугаар хуудсанд авагдсан *******н хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Т.*******, өсвөр насны шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Өсвөр насны шүүгдэгч ******* нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан хохирогч ын мэдүүлэг, гэрч , шинжээчийн 296 дугаар дүгнэлт, шүүгдэгч нар яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, мөн Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах.

Өсвөр насны шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан хойшилсон үед хохирогч д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 3.500.000 төгрөг авсан. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учраас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан дүгнэлтдээ: *******н өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хавтаст хэргээс харахад гэм буруугийн талаар маргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрмийн гэмт хэргийн үндсэн сэдэлт санаа зорилго нь өөрөө шунахайн сэдэлтээр үүссэн. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн үйлдэл байх ёстой гэж үздэг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзвэл нь хохирогч аас тамхи асуусан гэдэг мэдүүлэг, мөн шүүгдэгч нар яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр , хохирогч 2 нь анх уулзаж тамхи асуусан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч д гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгч нарын мэдүүлгээр гар далайхад найзыгаа цохиуллаа гэж бодож ын араас нь очиж цохисон талаар тусгагдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр тэр ахаас очиж тамхи асуусан чинь тэгсэн чинь тэр ах би чиний тамхийг бэлдэж өгөх ёстой юмуу гээд баруун гараараа ийг цохичих шиг болсон тэгээд би найзыгаа өмөөрөөд тэр ахын нурууны дал хэсэг рүү нь 1 удаа жийчхээд зугтаасан гэдэг мэдүүлэг, мөн шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр ийг цохичихлоо гээд би өмөөрөөд гүйгээд очсон чинь ******* нуруу руу өшиглөсөн, мөн өсвөр насны шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ******* цохичихлоо гэж бодоод тэр ахыг араас очоод 1 өшиглөсөн тэгээд нүүр лүү нь гараараа 1 цохисон тэгээд тэр ах өнхрөөд ойчихоор нь би араас нь 1 удаа нуруу руу нь өшиглөсөн, мөн өсвөр насны яллагдагч ийн намайг цохих гээд баруун гараараа далайсан тэгэхэд нь би хойшилсон чинь ******* тэр ахын араас жийгээд тэр ах дайвалзахад нь хажуу талаас нь нүүр луу нь 1 цохисон тэгээд тэр ах өнхрөөд ойчсон тэгэхэд нь нуруу руу нь 1 өшиглөсөн гэх мэдүүлгүүд байна. Гэрч тухайн хэрэг 2 минутын хугацаатай үргэлжилсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч тухайн агшин нь 2 минут болсон уу, үгүй гэдэг талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байгаа. Дээрэмдэх гэмт хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэрч ын өгсөн тухайн үед утсаар ярьж байхад 2-3 удаа пид гэж дугарсан гэдэг мэдүүлгээр болон шүүгдэгч нарын өөрсдийнхөн мэдүүлгийг харахад өөрсдөө нэг нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрсөн.

Иймд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон нь нотлогдохгүй байна. Хохирогч тухайн хэрэг болсон гэх газар эд зүйлсээ алдсан гэж мэдүүлсэн байдаг.

Гэвч мэдүүлэг өгснийхөө л дараа хохирогч нь эд зүйлсээ хаанаас олсон талаар хэрэгт авагдсан баримтаар тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч нарын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, бусдын эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн гэдэг үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүчингүй болгуулах саналтай байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд ******* ******* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн яллаж байгаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хийсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Яллах дүгнэлтийг харахад бусдын ямар эд хөрөнгийг дээрэмдсэн талаарх тодорхой зүйл байхгүй. Таамаглаад үзэхэд нэг нүдний шил, түрүүвч, гар утас эдгээр нь олдсон гэж байгаа. Тэгэхээр энэ яллах дүгнэлтэд бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэж байгаа. Эдгээр эд зүйлийг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар хэрэгт аваагүй байхгүй. Хэдэн төгрөгийн ямар эд зүйлийг авахаар хохирогч рүү довтолсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж огт авагдаагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэхээр довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцож байгаа үндэслэл нь хохирогч ын мэдүүлэгт би цагдаад гэрчийн мэдүүлэг өгсний дараа тухайн газарт эргэж очиход хажуугийн хайсны булан рүү шидэгдсэн байсан нүүрний шил хагарсан ард таг нь хагарсан байдалтай басан. Түрүүвчээ Баянхонгор их дэлгүүрийн ойролцоо баруун талаас олсон. Бичиг баримт юмнуудтайгаа олсон гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Хохирогчийн эргэлзээтэй өгсөн 5 удаагийн мэдүүлгээс 1 мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулсан байгаа. Өөрийнхөө өгсөн анхны мэдүүлгүүдийг өөрөө үгүйсгэсэн байдаг. Эдгээрээс харахад миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Иймд *******, ******* нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалсны үндсэн дээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн талаар эргэлзээ төрөх юм бол тэдгээрт ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн байдаг. Иймд тухайн гэмт хэргийг үйлдээгүй байна гэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 15 нас 11 сар 03 хоногтой, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх үед 17 нас 06 сар 9 хоногтой байсан, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 18 нас 27 хоногтой байсан бөгөөд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед 19 нас 08 сар 04 хоногтой байсан, өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 16 нас 17 хоногтой байсан бөгөөд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед 17 нас 07 сар 23 хоногтой байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч ын “2018 оны 04 дүгээр сарын 27-наас 2018 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед Номгон 1 дүгээр баг 91 дүгээр байрнаас гараад 3-1-4 тоотод байх хадмынх руугаа явж байгаад Номгон 1 дүгээр баг Титэм дэлгүүрийн урд эхнэр ын дугаарын утас руу өөрийн 88917676 дугаарын утаснаас ярьж явахад хэдэн банди нар тааралдсан тэгээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гээд явах гэхэд намайг ингэж явдаггүй юм гээд миний зүүн талын нүүрэн хэсэг газар луу цохиод ард нуруу руу хөлөөрөө жийсэн тэгээд би унасан намайг унахад тэнд байсан бүх хүүхдүүд тал талаас өшиглөсөн тэгээд нэг сэрэхэд нөгөө хүүхдүүд алга болсон байсан тэгээд хадмынд ирсэн эхнэр надтай утсаар ярьж явсан болохоор мэдсэн бололтой хашааныхаа үүдэн дээр гараад зогссон байсан...Би цагдаад гэрчийн мэдүүлэг өгсний дараа тухайн зодуулсан газраараа эргээд очиж хайхад миний утас Титэм дэлгүүрийн хайсны хашууд унтарсан дэлгэц нь хагарч корпус нь гэмтсэн байдалтай тэндээсээ гэр лүүгээ явсан замаараа явж байгаад Их дэлгүүрийн баруун тал Шүүхийн шийдвэрийн урд талын замаас олсон олоход бичиг баримт, карт, мөнгө бүрэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19/, Мөн хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 20 минутын үед Оготнотой булгийн хажуугийн байрнаас Хонгор хотхон рүү ганцаараа гарч алхаад Бөхт, Чансаа дэлгүүрээс өнгөрч яваад Молор Дэлгүүрийн хажууд ирэхэд 4, 5 залуустай таараад надаас тамхилаач гэхээр нь би та нарт тамхилахгүй гэхэд л чи ингээд орой ганцаараа явдаггүй юм гэсэн юм яриад л намайг зодсон. Миний өмдний баруун талын арын халаасанд бор өнгийн, урт, дэлгэгддэг түрүүвч дотор нь Хаан, Хас, төрийн банкны карт, иргэний үнэмлэх, 6000 орчим төгрөг зэрэг зүйлс байсан. Миний гар утас 2015 оны Самсунг галакси А-5 маркийн гар утас, хар өнгийн нарны нүдний шил зэргийг дээрэмдээд аваад явсан....”гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Т.ын “Манай нөхөр нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 01 цаг 35 минутын үед над руу яриад харьж явна хаана явж байна гэхэд Хаан банкны урд гэсэн тэгээд бид хоёр ярьж байгаад дараагаар нь ахиад асуухад 1 дүгээр багт Бөхт дэлгүүрийн хажуугаар гараад явж байна тэгээд удаа ч үгүй Титэм дэлгүүрийн хажууд гээд эргээд охин та хоёр дээрээ орлоо гэж хэлсэн тэгэхэд хажуугаас нь хөгшөөн тамхилаач гэхэд нь манай нөхөр байхгүй гэж хэлж байгаа нь утсаар ярьж байсан болохоор сонсогдсон тэгсэн нөгөө хүн нь шөнө орой ингэж явдаггүй юмаа гэх шиг болсон тэгээд л 2-3 удаа пид гээд залгуулаад утас нь өнхөрч байгаа чимээ гараад тэр чимээ тасралтгүй 2 минут болсон тэр хугацаанд би утсаар байна уу яачих ваа гээд дуугараад тэгэхэд утас нь салаагүй байсан тэр хүмүүс нэгнийгээ дуудаж байгаа чимээ гараагүй зодож байгаа чимээ гарсан удаа ч үгүй утас нь шажигнаад тэгээд тасарсан...нүүр толгой нь хавдсан толгойн нь оройн дагзны хэсгээр хоёр талаараа зүсэгдсэн юм шиг нарийнхан зурааснууд зарим нь ураад шалбарсан цус шүүрсэн өмсөж явсан өмднийх нь хэсэг нь урагдсан, шалбарсан, нуруу хэсгээр нь хөх туяа суусан бугуй хэсэг газраар шалбарсан, гуя хэсгээр хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 34-36 /, зэргээс дүгнэхэд, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн үл ялиг зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж,эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, өсвөр насны шүүгдэгч ******* нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйл баримт хийсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч ын дэлгэгддэг түрүүвч дотор нь Хаан, Хас, төрийн банкны карт, иргэний үнэмлэх, 6000 орчим төгрөг, 2015 оны Самсунг галакси А-5 маркийн гар утас, хар өнгийн нарны нүдний шил зэргийг дээрэмдээд авч явж улмаар хаясан болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Иймд өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авсан үйл баримт тогтоогдоогүй гэх санал, дүгнэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Ийм учраас шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуунь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон байна гэж үзлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 27-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Титэм” дэлгүүрийн хажууд ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь өсвөр насны шүүгдэгч *******тай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 27-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Титэм дэлгүүрийн хажууд ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, мөн шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн хохирогч ын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч , гэрч Т., гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 296 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ. Ийм учир өсвөр насны шүүгдэгч *******г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч *******ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Өсвөр насны шүүгдэгч *******г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь өсвөр насны шүүгдэгч *******н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргүүдийн шинжийг, Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргүүдийн шинжийг, Өсвөр насны шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, дээрэмдэх гэмт хэргийг 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ. Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдсон байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага нь түүний нас бие, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах,...д чиглэсэн байна” мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, гэм бурууг нь ухамсарлуулах гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах үүргийг хүлээлгэх” нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 18 нас 27 хоногтой, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед 19 нас 08 сар 04 хоногтой байсан бөгөөд түүнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийж 30 дугаартай дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн 1 дүгээр заалтад “*******ийн сэтгэц оюун ухааны түвшин өөрийн физиологийн насны түвшинд байна” гэж дүгнэсэн байх бөгөөд түүний сэтгэцийн оюун ухааны байдал нь 19 настай хүний түвшинд сэтгэж, үйлдэл хийж байгаа гэж ойлгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага нь түүний нас бие, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах,...д чиглэсэн байна” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасан “ шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа....үүрэг хүлээлгэж болно” гэж зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь хохирогч ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-дах хэсэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтаж байгаа, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт П.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болж гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаараа мэдүүлсэн, хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйл гомдол саналгүй талаар дүгнэлт гаргасан тул өсвөр насны шүүгдэгч Х.*******, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний хувьд ноогдох болон хууль ёсны төлөөлөгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Өсвөр насны шүүгдэгч *******, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн эгж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт*******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч ******* овогт *******ийн , өсвөр насны шүүгдэгч овогт ийн нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн , өсвөр насны шүүгдэгч овогт ийн нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт*******ийн *******, овогт ийн нарт ял оногдуулахыг тэнсэж нэг / 01 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хойшлуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт*******ийн *******, овогт ийн нарт зан үйлээ засах сургалтад зургаан / 06 / хугацаагаар хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт*******ийн *******, овогт ийн нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.******* нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

10. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт*******ийн *******, овогт ийн , шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, *******, шүүгдэгч ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******, *******, шүүгдэгч ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ