| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0283/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/242 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201719000411 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр 40 мянгат, 2 байр, 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Төв аймгийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.Е, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б гэв.
Холбогдсон гэмт хэрэг:/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь ялтай байхдаа 2017 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг "Хар хөхий” гэх газраас С.Гансүхийн 4 тооны үхэр, С.Доржнямын 5 тооны үхэр нийт 9 тооны буюу бусдын олон тооны бод малыг хулгайлж бусдад 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг "Хар хөхий” гэх газраас С.Гансүхийн 4 тооны үхэр, С.Доржнямын 5 тооны үхэр нийт 9 тооны буюу бусдын олон тооны бод малыг хулгайлж бусдад 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлсэн: " Би энэ зүйл ангийг зөвшөөрч байна. Миний буруу. Би өөрийн хийсэн үйлдэлээ үнэн зөвөөр хэлсэн. Би хулгайлсан үхэрийг бүгдийг нь амьдаар нь өгсөн” гэх мэдүүлэг,
хохирогч С.Гансүхийн мөрдөн байцаалтанд "2017 оны 06 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад Доржням надруу утасдаад "танайх үхэрээ алдаагүй биз, манай үхэр хулгайд алдагдсан байна. Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нар ирээд үхэрний зураг үзүүлж байна гэж хэлсэн. Тэгээд миний бие саахалт айлын Доржнямын гэрт очиж хулгайлагдсан гэх үхэрний зургийг харахад манай 4 тооны үхэр мөн байсан” гэх мэдүүлэг,
хохирогч С.Доржнямын мөрдөн байцаалтанд"..2017 оны 06 сарын 21-ний үдээс хойш Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нар ирээд үхэр мал хулгайд алдаагүй биз гэж асуугаад үхэрний зураг үзүүлсэн юм. Тус зурагт манай 5 тооны үхэрний зураг байсан” гэх мэдүүлэг,
гэрч Т.Ганболдын мөрдөн байцаалтанд: "Би Төв аймгийн Баянчадмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг арцатын шанд гэх газар хөдөө мал маллаж амьдардаг юм. Манай гэрт 2017 оны 06 сарын 20-ны өглөө 10:00 цагийн үед Б буюу /Ганган Баяраа/ ганцараа орж ирсэн. Би мэнд ус асуучаад усан борооноор хаанаас, хаа хүрч яваа юм бэ? гэж асуухад "Би өвгөний хэдэн үхэр аваад явж байна” гэж хэлсэн. Тухайн үед түүний хувцас хунар нь норсон байсан бөгөөд хоол унд идчээд унтаад өгсөн. Өдөр босож ирээд өвгөний үхэрийг хотруу хүргэж яваа юм, хоёр үхэрийг нь зараад мөнгө болгочихоор байна, танай тэнд мах авдаг хүн байна уу гэж асуусан. Би түүнд манай хүргэн Мөнхбат гэж хүн байгаа гээд үхэрийг үзүүлэхээр дуудуулсан. Тухайн үед 16- 17:00 цагийн үед Мөнхбат үзээд "Ахаа энэ дэлэн мэлэнтэй бүтэхгүй хулгайн үхэр байхаа” гэж хэлсэн. Тэгээд би гэрт орсон хойно Баяраад хандаж " Мах авдаг хүн үзээд авахгүй гэж байна, чи хулгайн үхэр авч яваа юм уу” гэхэд Баяраа "тиймээ туусан” гэж хэлсэн. Баяраа манайд хонохоор болж тус 9 тооны үхэрийг манай өвөлжөөний хашаанд хашсан” гэх мэдүүлэг,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хулгайд алдагдсан гэх үхэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-04 тал/, сэжигтэн Ц.Бы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-08 тал/, С.Гансүхийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх-15-16 тал/, С.Доржпалам мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх-22-23 тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-31, 33 тал/, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргйиг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.
Төв аймгийн Прокуророос Ц.Баярсайхныг ялтай байхдаа бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд "ялтай байхдаа” байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн шинж заагаагүй.
Учир нь: хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд ялгүй тооцох хугацаа өнгөрөөгүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн ял оногдуулдаг байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа байгаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4-т "Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан Эрүүгийн хуулийн үндсэн зарчимтай харшилж байх тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 -т "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа нь мал хулгайлах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд тусгайлан тусгагдаагүй байсан тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэргийн зүйчлэлээр гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх хүсэлтэй гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах үндэсгүй.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Быг ялтай байхдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын олон тооны буюу 9 тооны бод мал хулгайлсан гэх үндэслэлээр сэжигтэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүх түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн ба шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т бусдын олон тооны малыг хулгайлсан бол гэж.. улсын дээд шүүхийн 28 дугаартай тайлбарт: ” олон тооны мал хулгайлсан” гэдэгт 8 бод, эсхүл 25 бог түүнээс олон тооны мал хулгайлсан байхыг ойлгоно.” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан хорих ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөнийг нь харгалзан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээны хоёрны нэгээс багагүй байхаар хорих ялыг оногдуулсан болно.
Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.
201719000411 тоот эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 650000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хул морийг хурааж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч Ц. Б-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
6. Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ