Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/291

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0271/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,  

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч О.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О-ийн -д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000300 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-ийн Б, /регистрийн дугаар: ТА............../, .......оны ....дугаар сарын ....-ны өдөр ............... аймгийн ..............суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......., ................ дүүгийн хамт ..........аймгийн............ сумын ........... дугаар баг, ..........гудамжны ...........тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн үед ............ аймгийн Дархан сумын .........дугаар баг ............. гудамжны 36 тоотод хувийн маргааны улмаас иргэн С.Б-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн плеврийн шингэн бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Быг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн үед ............ аймгийн ..........сумын ............баг ........... гудамжны .......... тоотод хувийн маргааны улмаас иргэн С.Б-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн плеврийн шингэн бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлсэн: ...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018000000300 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч С.Б-ы хэрэг бүртгэлтэд 2020 оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед гэрээ хариад охин Х-аар 0,5 литрийн Түмний хишиг архи авахуулж гэртээ үлдээд, хоёр охин маань  вокзал орох гээд явсан. Намайг гэртээ орон дээрээ хэвтэж байхад “Ш” хочоор дууддаг Б нь Б ахаа, Б ахаа гээд дуудаад байхаар нь ах нь унтаж байна гэж хэлчхээд орон дээрээсээ босоод орныхоо урд сууж байхад Б хаалга онгойлгоод ороод ирэхээр нь би ууж байсан архинаасаа нэг  хундагыг хийж өгөхөд уучхаад надаас тамхи гуйхаар нь тамхи байхгүй гэж хэлсэн. Гэтэл Б миний архийг аваад гэрээс гарч явах гээд байхаар нь би хөлөөс нь зууралдахад миний хэвлий хэсэг рүү хоёр удаа өшиглөчхөөд, нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би нүүрээ дарж үлдээд “Ш” миний архийг аваад гарсан.  ....Б миний эмчилгээний зардалд 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Н.Х-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 30-ны орой аав Б 20 цагийн үед ажлаасаа ирээд хоол хийж ид гээд дүү бид хоёрт 10,000 төгрөг өгч дүү бид хоёр хоолны материал аваад хоол хийж идэж байхад “Ш” гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй ах орж ирээд Ахдаа ганц аяга хоол өгчих гээд хоол идчихээд гарахдаа Танай аавыг нэг зодноо. гэхээр нь Та юу яриад байгаа юм бэ 2 охин нь байж байхад зодно энэ тэр гээд юу гээд байна гэсэн чинь гараад явсан. Тэгээд манай дүү Н шөнийн 02:45 суудлаар Улаанбаатар хот явах гэж байсан болохоор аавыг ганцааранг цоожилж үлдээгээд 22:00 цагийн үед бид хоёр гэрээсээ гарч замаараа найзтайгаа уулзаад вокзал орсон. Би дүүг суулгаж өгөөд 03 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадна цоожны цүү нь салчихсан дотор талаасаа цоожилсон байхаар нь цонхоороо ортол манай аав Б газар унтаж байсан ба нүүр нь цус болсон байхаар нь Та нүүр амаа яасан юм бэ гэтэл  Ш намайг зодсон, хавирга өвдөөд байна. гэж байсан. Манай аав орой ажлаасаа ирэхдээ архи уучихсан байсан. Хамт ажилладаг гээд нэг ахтай хамт ирээд 2.5 литрийн Боргио пиво хувааж уусан бөгөөд хамт уусан хүн нь яваад дүү бид хоёр гарахдаа аавд 0,5 литрийн Түмний хишиг нэртэй архи авч өгөөд үлдээсэн. Ш гэж дууддаг ах Танай аавыг нэг зодно гэж хэлэхдээ архи уучихсан байсан. Дүү бид хоёрыг гараад явсны дараа очсон бололтой байсан. Аавын авч үлдсэн архийг аваад, халаасанд нь байсан 2000 төгрөгийг аваад явсан байсан. Аав зүүн  хавирга орчмоор хөндүүрлээд байна гэж байсан. Зүүн чихнийх нь орчимд халцарсан, эрүү хэсэгтээ жаахан хавдсан байсан. гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 547 дугаартай “...С.Б-ы биед зүүн бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн плеврийн шингэн тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Бы биед учирсан гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. С.Б-ы биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал гарах үед буюу 2020 оны 06 дугаар сарын 30-наас 2020 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. С.Б-ы биед учирсан гэмтэл нь цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” шинжээчийн дүгнэлт шинжээчийн дүгнэлт[4] болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ иргэн С.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй, гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал хамаарах ба хохирогч С.Бы эрүүл мэндэд учирсан зүүн бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн плеврийн шингэн бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдэл үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Б нь хэрэг бүртгэлтэд “эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч О.Бд прокурорын сонсгосон ялын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч ............ овогт О-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 3-5 тал

[2] Хавтаст хэргийн 8-10, 11-12  тал

[3] Хавтаст хэргийн 13-14 тал

[4] Хавтаст хэргийн 18-19 тал