Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/304

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1914000000031 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.


Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******


Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах *******ын эзэмшлийн 172 тооны бог мал буюу ямааг хулгайлж бусдад 7.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт
хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгаас Баянговь суманд очоод ******* гэх айлд очиж хоноод, маргааш нь Баянлиг сумруу явах гээд унаа олдоогүй хоноод, 2018 оны 12 дугаар сарын 24-нд унаа олдохгүй болохоор нь Баянговь сумаас гарч алхаад замдаа Бэхбат гэх айлаар очиход гэрт нь хүн байгаагүй, айлаас цаашаа уул дамжаад явж байхад уулын өвөр хэсэгт 100 гаран тооны дан ямаа хэвтэж байсан, ойр хавиар ямар нэг айл харагдаагүй, ямааг шууд очиж туугаад ээжийн дүү *******ынд очиж хоносон эхнэр ******* нь гэртээ байсан, өглөө малаа туугаад ******* ахынд очоод хашаанд нь хашиж хонуулаад 61 тооны мал зараад, маргааш өглөө үлдсэн малаа туугаад ийнд очиж үлдсэн малаа үлдээгээд Баянговь сум ороод унаанд суугаад Баянхонгор аймагт гэртээ ирээд эхнэр мал авсан мөнгөө яасан гэж хэлэхээр нь би чиний мөнгөнд 100-д мал авсан, чи очиж аваарай гэж хэлсэн. 400-д тооны мал авах ёстой байсан мөнгөөр 100-д мал авлаа гээд аашлаад байхаар нь би гэрээсээ гараад гадуур хэд хоноод зах дээр явж байтал таараад чиний авсан малыг очиж авъя, чи явж унаа ол, би зардал мөнгийг нь олье гэхээр нь би захын хажууд нүүрс зарж байгаа машин дээр очоод нэг хөгшин хүнтэй уулзахад 800.000 төгрөгөөр явна гэж хэлэхээр нь би д утасны дугаарыг нь өгөөд өөрөө утсаар яриад үнэ хөлсөө тохиролцоод , жолооч бид 3 өдөр ийнд очоод машинд нийт 60 тооны ямаа ачаад буцаад Баянхонгор аймагруу явж байгаад цагдаад баригдаад Баянлиг сумын төв ирсэн... Нийт 172 тооны дан ямаа байсан, ******* ахынд 61 тооны мал зараад, үлдсэн малаа цааш нь ийн очоод тоолоход 111 тооны ямаа байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 79-81/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Манай гэр Баянхонгор аймаг, Баянлиг сум Бор толгой гэх газар нутагладаг, би 2018 оны 12 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймаг руу биеэ үзүүлэхээр болоод малаа төрсөн ах ид үлдээгээд явсан. Өвөрхангай аймгаас 2018 оын 12 дугаар сарын 27-нд ирэхэд мал дутуу байна гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 28- нд очиж малаа тоолоход манай малаас дутуу байсан, алдсан малаа тухайн үед ойр хавын бүх газруудаар хайж, ирээд олдоогүй, сумынхаа цагдаад мэдэгдсэн, 2019 оны 01 дүгээр сарын үеэр алдагдсан малын сураг гарахад манай сумын иргэн ******* малыг авсан байсныг мэдсэн. Манайх малаа 2018 оны 12 дугаар сарын 25-аас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө алдсан, 12 дугаар сарын 25-ны орой манай ах багийн шинэ жилд орох гээд малаа хотлуулчихаад явсан, нийт 172 тооны мал алдсан үүнээс эр ямаа 101ш, эр ямаа 35ш, борлон 36ш алдсан, голдуу цагаан өнгийн зүстэй, эвэр дээрээ цэнхэр будагтай, баруун, зүүн чихэндээ шоргоолж эмтэй, тухайн алдсан малууд нь миний 3 өөрийн өмчлөлийн мал байгаа, би өөрөө 600 гаран тооны малтай, үүнээс 50 гаран хоньтой бусад нь ямаа байгаа. ******* тууж яваад *******ынд 61 тооны малыг зарсан, үлдсэн малыг цааш тууж яваад ийнд нийт 111 тооны малыг аваачиж тавьсан байсан. ийнд аваачиж тавьсан 111 тооны малыг бүгдийг нь тоогоор нь зүсээр нь хүлээж авсан, *******ынд зарсан 61 тооны малаас *******ынх 25-н тооны ямааг нь нядалж зарсан байсан, нядалж зарсан 25-н ямааг ******* зүсэлж ондоо ямаа өгсөн, үлдсэн 36-н ямааг *******ынхаас тоо, зүсээр нь эргүүлж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би дүүгийнхээ малыг маллаж байгаа, манай дүү 2018 оны 12 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймаг руу эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Би 2018 оны 12 дугаар сарын 25-нд малаа усалчихаад гэрийнхээ хажуу тал руу малаа дарчихаад багийн шинэ жилд орох гээд яваад шөнө гэртээ хоноод өглөө нь малаа тоолтол манай мал дутуу байсан маргааш ******* ирээд малаа тоолоход 172 тооны мал дутуу байсан, бид нар тухайн мал малладаг бэлчээрээ 5-6 хоног хайгаад олдоогүй үргэлжлүүлээд 4-5 хоног Өмнөговийн Гурван тэс, Баянхонгор аймгийн Баянговь сумын нутгаар хайгаад олдоогүй. Нийт 172 тооны цагаан голдуу зүстэй ямаа алдсан, ямааг 2018 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө алдсан ... гэх мэдүүлэг /ххийн 22-23 /,

Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед ******* ганцаараа ирсэн Баянцагаан сумаас мал тууж явна намар эхнэрийн машиныг зараад оронд нь мал авсан одоо малаа тууж явна гэж хэлсэн. Би тухайн үед ганцаараа байсан шөнө ирээд өглөө хончихоод явсан. Яг хэдэн тооны мал байсныг мэдэхгүй байна. Барагцаалбал 100 гаран тооны цагаан голдуу өрөөсөн эвэр дээр цэнхэр будагтай харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 26-нд Баянговь сум ороод гэртээ ирэхэд манайд ******* ирсэн байсан. Манайд байж байгаад явсаны дараа манай нөхөр , ******* 111 тооны мал тавьсан 15 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн байсан. Манайд тавьсан малаа 2019 оны 01 дүгээр сарын 09-нд ирж авсан, ирэхдээ эхнэр гээд хүүхэн, машины жолооч гээд нэг хүн байсан. Манайхаас тухайн өдөр 60 тооны мал ачаад үлдсэн малыг нь дараа ирж авна гээд явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 28-нд ******* мотоциклиор ирсэн, араас нь 100 гаран тооны мал туусаар ирсэн, малыг ирэхээр нь тоолж үзэхэд 111 тооны цагаан голдуу эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн баруун чихэндээ ихэнх нь шоргоолж эмтэй байсан нэг бүрчлэн хараагүй ... ******* намар эхнэрийн автомашиныг Баянхонгор аймгийн Баацагаан сум руу хүнд зараад үнэнд нь мал авсан, малаа одоо тууж ирж байна. *******ынд заримыг нь зарсан гэж хэлсэн. ... ******* танайд энэ малыг 15 хоног тавьчихаад авъя гэж хэлээд аймаг явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 27-ны 14 цагийн орчим ******* 100 гаран тооны ямаа туусан манайд ирээд Ганбат ахынд 61 тооны ямаа зараад манай ахынд 1 ямаа өгсөн. Ямаа тууж ирэхдээ эхнэрийнхээ машиныг намар зараад оронд нь мал авсан одоо малаа тууж ирж байна гэж ярьж байсан. Малыг Баянцагаан сумын Цэцээ гэх газраас тууж ирсэн гэсэн мал тууж явахдаа хөл холгосон гээд намайг туулцаад ийнд аваачаад өг гэхээр нь 2018 оны 12 дугаар сарын 28-нд аваачиж өгсөн ... Цагаан голдуу зүстэй нэг эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн тал нь янз бүрийн имтэй харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* 100 гаран тооны ямаа туугаад ирээд манайд орж ирээд намар эхнэрийнхээ машиныг Баянцагаан суманд хүнд зараад оронд нь мал аваад, одоо малаа тууж явна малыг туулцаад Банди ахынд хүргээд өг гэхээр нь манай нөхөр туулцаад явсан. Манайд орж ирэхээсээ өмнө Ганбатынд мал зарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 /,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* 100 гаран тооны ямаа тууж ирээд эхнэрийн машиныг намар зараад одоо малыг нь Баянцагаан сумын Цэцээ гэх газраа тууж ирлээ энэ малнаас зарж машин авна танайх мал аваач гэж хэлэхээр нь 61 тооны мал худалдаж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 30-нд ******* хөдөөнөөс гэртээ ирээд хүнээс мал авах байсан авчихлаа, одоо тууж ирж чадахгүй машинаар авчрах боломжтой гэж хэлчихээд гараад явсан, хэдэн хоног гэртээ ирээгүй алга болсон, 2019 оны 01 дүгээр сард зах дээр явж байтал ******* тааралдахаар нь хаагуур яваад байгаа юм нөгөө мал чинь байгаа юм уу гэхэд мал байгаа одоо явж ав гэж хэлэхээр нь би одоо явж малыг чинь үзнэ гэж хэлээд *******ыг машин тэргээ чи олчих би зардал мөнгийг би гаргана гэж хэлэхэд ******* өөрөө машин олж ирээд бид хоёр жолоочийн хамт Баянговь сум руу яваад ээжийнхэн дүү гэх залуугийнд шөнө очоод хотноос нь 60 тооны ямаар ачаад айлаасаа хөдлөөд явж байтал цагдаа нар хүрч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 10-нд зах дээр портероороо нүүрс зарах гээд зогсож байхад нэг залуу ирээд Баянхонгор аймгийн Баянговь сумаас ямаа ачих уу гээд миний утасны дугаарыг аваад явсан, удалгүй залгаад таныг аваад явчихмаар байна Баянговь сумаас 100 гаран тооны ямаа ачтна, таны машинд хэд орох вэ гэж хэлэхээр нь миний машинд 60-70 орно гэж хэлээд, тээврийн хөлсөө 700.000 төгрөгөөр тохироод, би нүүрстэй машинаа аваачиж тавиад том машинаа унаад, *******, эхнэрийн хамт суугаад явсан Баяговь суманд хөдөө айлд очсон хотноос 60 ширхэг ямаа ачаад айлаасаа хөдлөөд 10 гаран км явж байтал цагдаа нар замд зогсоогоод бичиг баримтаа үзүүлэхэд танай ачиж яваа мал хулгайн мал байгаа юм гэж хэлээд Баянлиг суманд авчирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

 Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би яг тоолоогүй барагцаагаар харахад 200-аад тооны мал тууж явсан, цагаан голдуу зүстэй ямаа харагдаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /,

Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн … хулгайд алдсан гэх 172 тооны ямаа нь зах зээлийн ханшаар нийт 7,920,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / ххийн 65-66 /, - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 73-74/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 82-85/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргын 2019.02.14-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хх-ийн 96/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 92/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/, иргэний үнэмлэхний лавлагаа /ххийн 94/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/, депозит дансны хуулгууд /хх-ийн 101-104/, шүүгдэгч *******ын өвчний талаарх баримтууд /ххийн 105-111/, шүүгдэгч *******ын 2011.03.31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-134/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах *******ын эзэмшлийн 172 тооны бог мал буюу ямааг хулгайлж бусдад 7.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ын ... уулын өвөр хэсэгт 100 гаран тооны дан ямаа хэвтэж байсан, ойр хавиар харахад ямар нэг айл харагдаагүй, ямааг шууд очиж туусан, ... нийт 172 тооны дан ямаа байсан, ******* ахынд 61 тооны мал зараад, үлдсэн малаа ийн очоод тоолоход 111 тооны ямаа байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 79-81/ хохирогч *******ын ... 2018 оны 12 дугаар сарын 28-нд очиж малаа тоолоход манай малаас дутуу байсан, нийт 172 тооны мал алдсан,...манай малыг ******* тууж *******ынд 61 тооны малыг зарсан байсан, үлдсэн малыг 6 ийнд нийт 111 тооны малыг аваачиж тавьсан байсан... гэх мэдүүлэг /ххийн 14-16 /, гэрч гийн ... малаа усалчихаад гэрийнхээ хажуу тал руу малаа дарчихаад багийн шинэ жилд орсон,..өглөө нь малаа тоолтол манай мал дутуу байсан,... дүү ******* ирээд малаа тоолоход 172 тооны мал дутуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /, гэрч Д.*******ын .... яг хэдэн тооны мал байсныг мэдэхгүй, барагцаалбал 100 гаран тооны цагаан голдуу өрөөсөн эвэр дээр цэнхэр будагтай харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 /, гэрч гийн ... ******* 111 тооны мал тавьсан 15 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн байсан,..манайхаас тухайн өдөр 60 тооны мал ачаад үлдсэн малыг нь дараа ирж авна гээд явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /, гэрч ийн ... 2 ******* мотоциклиор ирсэн, араас нь 100 гаран тооны мал туусаар ирсэн, малыг ирэхээр нь тоолж үзэхэд 111 тооны цагаан голдуу эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн баруун чихэндээ ихэнх нь шоргоолж эмтэй байсан нэг бүрчлэн хараагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 /, гэрч ы ... .******* 100 гаран тооны ямаа туусан манайд ирэхдээ Ганбат ахынд 61 тооны ямаа зараад манай ахынд 1 ямаа өгсөн,... намайг туулцаад ийнд аваачиж өгсөн ... цагаан голдуу зүстэй нэг эвэр дээрээ цэнхэр будагтай зүүн тал нь янз бүрийн имтэй харагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /, гэрч гийн ... 2018 оны 12 дугаар сарын 27-нд 100 гаран тооны ямаа туугаад ирсэн ... манайд ирэхээсээ өмнө Ганбатынд мал зарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 /, гэрч *******ын ... ******* 100 гаран тооны ямаа тууж ирээд энэ малнаас зарж машин авна танайх мал аваач гэж хэлэхээр нь 61 тооны мал худалдаж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/, гэрч Б.Уянгын ...******* өөрөө машин олж ирээд бид хоёр жолоочийн хамт Баянговь сум руу яваад ээжийнхэн дүү гэх залуугийнд очоод хотноос нь 60 тооны ямаар ачаад айлаасаа хөдлөөд явж байтал цагдаа нар хүрч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /, гэрч ын ... хотноос 60-н ширхэг ямаа ачаад айлаасаа хөдлөөд 10 гаран км явж байтал цагдаа нар замд зогсоогоод бичиг баримтаа үзүүлэхэд танай ачиж яваа мал хулгайн мал байгаа юм гэж хэлээд Баянлиг суманд авчирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /, гэрч ын ... яг тоолоогүй барагцаагаар харахад 200-аад тооны мал тууж явсан, цагаан голдуу зүстэй ямаа харагдаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61- 62 /, Энх нахиа ХХК-ны шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн … хулгайд алдсан гэх 172 тооны ямаа нь зах зээлийн ханшаар нийт 7,920,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / ххийн 65-66 /, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр 7 багийн нутаг Бор толгой гэх газар нутаглах *******ын эзэмшлийн 172 тооны бог мал хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч *******ын үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 172 тооны ямааг буцаан өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн 8 аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан түүний хувийн байдал болон холбогдсон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******т хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Уг гэмт хэргийн хохирогч Л.Уранчимэг 172 тооны ямааг 7,920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Мэндээ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... *******т холбогдох 1914004150347 тоот хэрэг нь 2018 оны 6 сард үйлдэгдсэн, .. 1914000000031 тоот хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын үйлдсэгдсэн байгаа тул яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү ... хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь ******* ял шийтгүүлсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг нэгтгэснээр түүний ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх байдлаар өөрчлөлт орох үндэсдэл тогтоогдохгүй болно. Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 131/ШШ2019/00711 дугаар шийдвэрээр ... гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйли йн 14.5-д заасныг баримтлан хүү А.Бат-эрдэнийг эцэг *******бын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т.....эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээ хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон хүнд гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3- т....хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд… гэж хуульчилсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66.1, 67.1-д зааснаар насанд хүрээгүй А.Бат-Эрдэнэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засагт даргад даалгах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 138 хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 9 Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, шүүгдэгч ******* нь эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг / 1 / жил найман / 8 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг / 1 / жил найман / 8 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******ыг цагдан хоригдсон 138 хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 66.1, 67.1-д зааснаар А.Бат-Эрдэнэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засагт даргад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8- т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4- т зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 10 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА