| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0207/Ý |
| Дугаар | 2017/ШЦТ/224 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/224
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äàðõàí-Óóë àéìàã äàõü сóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà А.Банзрагч,
Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Ø¿¿ãäýã÷ Х.Г íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Х.Г холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 1718000110026 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2017 îíû 8 äóãààð ñàðûí 23-ны ºäºð õ¿ëýýí àâ÷, хялбаршуулсан журмаар хянан õýëýëöëýý.
Ø¿¿ãäýã÷ийí биеийн áàéöààëò
Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “А” ХХК-д жолооч ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, Их сургуулийн гудамж ... тоотод оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Х.Г /РД.../.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Х.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед Дархан-Уул аймгийн ... сум, ... баг, Цагаан нуур гэх газар Дархан-Сэлэнгийн төв замд ... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч С.С, Л.О, ХЛ, О.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Х.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед Дархан-Уул аймагийн ... сум ... дугаар баг Цагаан нуур гэх газар Дархан-Сэлэнгийн төв замд ... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч С.С, Л.О, Х.Л, О.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-9/,
Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-55/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 713, 712, 714 дугаартай, ШШҮХүрээлийн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 9268 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 62-82/,
Шүүгдэгч Х.Г: “...Би сайн дураараа өөрийн гэм буруугаа хүлээж байгаа. Хохирогч Л.О эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 1,134,000 төгрөг төлсөн, хоорондын тохиролцоогоор цаашид эмчлэх зардалд 6,000,000 төгрөг, С.С эмнэлэгт хэвтэж байхад нь 1,400,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1,800,000 төгрөг, Х.Л эмчилгээ хийлгэж байхад нь 400,000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг, О.Ш бас мөнгө өгсөн. Надад бусдаас ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирээгүй” гэж гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлыг хангасан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Л.О, О.Ш нарт 7,134,000 төгрөг, С.С 3,200,000 төгрөг, Х.Л 1,400,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Х.Г эзэмшлийн ... ДАР улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 7 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД