| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0243/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/249 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,
-иргэдийн төлөөлөгч Б.Цэвэлмаа,
-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,
-шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 201619000872 дугаартай 2 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 25- ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, Эмнэлэгийн 716 тоотод оршин суух хаягтай, айлд мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Э гэв.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бүүргэнт” гэх газар 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хүргэн ах М.Гэрэлчулуунтай маргалдаж улмаар өс хонзонгийн сэдэлтээр түүний эгэмний доор эгэмтэй парлель цээжний хөндий нуруунд буюу сээрний 5 дугаар нугалмын зүүн талд сээрний 12 дугаар нугалмаас баруун тийш 3,2 см зайд баруун далны дор цээжний хөндийд хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: "Архи хэтрүүлж ууснаас болсон гэж бодож байна. Тухайн үед 2-3 өдөр архи ууссан. Өс хонзонгийн сэдэлт бол надад байхгүй урд өдөр нь бид 2 маргалдаж байсан. Тэрнээс өөр зүйл байхгүй архи уучхаад хэт согтуу байхад хүргэн ах намайг чаддаг юм алчих гэхээр нь би хутгалчихсан байх сайн мэдэхгүй байна. Талийгаач ах тэр айлын гахай маллаж байсан. Би мал маллаж байгаад 5 ханатай гэр авсан тэр гэрээ тэдний хажууд гэрээ барьсан. Эхнэр нь Улаанбаатар хотод эмнэлэг явсан болохоор Гэрлээ ахад хань болох гээд хамт байсан юм. Би хүргэн ахтайгаа ямар нэгэн өс хонзонгийн сэдэлт байхгүй. Манай хүргэн ах их архи уудаг хүн над руу асгараад байсан юм. Архинаас л боллоо гэж бодож байна” гэв.
Мөн Эрүүгийн 201619000872 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цоггэрэлийн: "Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай төрсөн эгч Хандсүрэн утсаар М.Гэрэлчулуун ах чинь гэртээ нас барсан гэж байна гэсэн. Тэгээд Эрдэнэт хотоос би болон манай дүү нар болох Ломбо, Оюунтуяа, Чимгээ, эгч Хандсүрэн, хүргэн Тулгаа, Отгонбаяр нартай хамт Төв аймгийн Аргалант сумын нутагт байх төрсөн ах талийгаач М.Гэрэлчулууны гэрт 2016 оны 12 дугаар сарын 27-ны үүрээр очтол цагдаагийн байгууллага шалгалтын үйл ажиллагаа явуулж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би талийгаачтай хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт хотод уулзсан юм. Тэрнээс хойш ямар нэгэн асуудлаар холбоо барьсан, уулзсан асуудал байхгүй. Талийгаач 1990 оны хавьцаа суусан санагдаж байна. Одоо 20 гаран жил болж байна дундаасаа нэг охинтой. Манай ах М.Гэрэлчулуун нь даруухан дуу цөөнтэй, хүнтэй эвтэй зодоон нүдээн хийгээд байдаггүй, жоохон архи л уугаад байдаг хүн байсан юм. Би Э гэх хүнийг танина. Манай ахын эхнэр Д.Энхсувдын төрсөн дүү нь байгаа юм. Урьд өмнө нь Д.Гэрэлчулуун ахынх Эрдэнэт хотод байдаг байсан юм. Тэр үед Д.Э байнга гэрээр нь орж гарч байсан юм. Би тэр хоёрын хоорондын харилцааг сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байгаа үгүй мэдэхгүй байна. Өмнө нь Эрдэнэт хотод аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2004 оноос санагдаж байна гэр бүлээрээ бас манай талийгаачийн хамт Улаанбаатар хот руу нүүж байсан санагдаж байна. Одоо Эрдэнэт хотод Д.Эын төрсөн ах Эрдэнэсайхан нь амьдарч байдаг юм. Надад гомдолтой байна. Өөрийн төрсөн ахаа харамсалтай байдлаар алдсан, хэрэв амь насыг нь хохироосон этгээд нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэх байна. Нэхэмжлэх зүйлгүй.” Гэсэн мэдүүлэг /хх-63 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч М.Лхагвасүрэнгийн: "Би 2016 оны 12 дугаар сарын 28- ны өдөр манай хажуу айлын Ганаа гэдэг айлынд утсаар манай эгч Оюун-Эрдэнэ залгаж надад Гэрэлчулуун ах чинь нас барсан байна гэж хэл дуулгасан юм. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-64 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч М.Ломбын: "Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад төрсөн эгч Хандсүрэнгээс утсаар Гэрэлчулуун ахыг нас барсан талаар сонссон байгаа. Би тухайн үед Орхон аймагт Оюунтуяа эгчийнд байсан ба энэ талаар сонсоод Орхон аймагт байсан Хандсүрэн эгч, Цоггэрэл ах болон Чимэдням, Оюунтуяа эгч бид нар цуглараад Төв аймгийн Аргалант сум руу явсан. Бид нар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөөний 08 цагийн үед очиход цагдаагийн алба хаагч нар манай ахын гэрт ирээд үзлэг, шалгалт хийж байсан. Би талийгаач ахтайгаа өнгөрсөн зун 2016 оны 07 дугаар сарын 28,29-ний орчим Орхон аймагт байдаг Оюунтуяа эгчийнд уулзсан байгаа. Түүнээс хойш уулзаагүй ба утсаар ч холбогдоогүй. Талийгаач, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан боловч ямар нэгэн байдлаар агсан согтуу тавьдаггүй, төлөв томоотой хүн байсан. Тамхи татдаг ба зан байдлын хувьд төлөв даруу хүн байгаа юм. Талийгаачтай өс хонзон өр авлагын асуудалтай хүмүүс байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Э гэх хүнийг сайн танихгүй, зүс таньдаг ба талийгаачийн эхнэр Энхсувдын төрсөн дүү нь байгаа юм. Миний мэдэхийн талийгаач Этой ямар нэгэн өс хонзон, өөр авлагын асуудал байхгүй. Талийгаачид ямар нэгэн архаг, хууч өвчин эмгэг байхгүй. Талийгаачийн өөрийн эхнэр Энхсувдын хамт амьдардаг байсан ба талийгаач нэг л охинтой. Тэр охиныг нь Мөнхнасан гэдэг ба Мөнхнасан нөхөр хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотод амьдардаг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-65-66 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Энхсувдын: "амь хохирогч М.Гэрэлчулуун бол манай нөхөр байгаа юм. Д.Э бол манай төрсөн дүү байгаа юм. Би нөхөр Гэрэлчулууны хамт Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Бүүргэнт гэх газар Цэгмид гэдэг айлтай хамт амьдардаг юм. Бид хоёр нэг хүүхэдтэй бөгөөд Улаанбаатар хотод ажил хийдэг учир хүүхдийг нь хөдөө хардаг байсан юм. Тэгээд хөдөө хүйтэн болсон болсон учир ач хүүхдээ аваад би 2016 оны 12 дугаар сарын 14- ний өдөр Улаанбаатар хот руу хажуу айлын Цэгмид ах, Оюунцэцэг эгч нарын хамт явсан. Хөдөө гэрт талийгаач нөхөр маань манай төрсөн дүү Д.Эын хамт үлдсэн. Би Улаанбаатар хотод очсоноос хойш 96091270 гэсэн дугаар луу холбогдож өдөр болгон ярьдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр залгаж ярихад нөхөр маань хуушуур хайж байна өчигдөр хоолоо хийж идээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь үдээс хойш дахиад залгасан чинь архи уучихсан халамцуу байсан тэгэхээр нь би юугаа хийж архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд утсаа тасалсан тэгээд оройхон 17 цаг өнгөрч байхад ахиад залгасан чинь утсыг нь манай дүү Э авахаар нь яриулаадах гэсэн чинь үхэр уях гээд гараад явчихсан байна гээд утсаа салгасан. Би тэгээд тэр өдөр ахиж залгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт залгасан чинь нөхөр маань халамцуу байхаар нь архи чинь гараагүй байгаа юм уу, юугаар архи авч уудаг юм бэ гэсэн чинь Лхагваа мотор авах гэж билүү, өгөх гэж билүү ирсэн тэгэхдээ нэг шил архи авч ирсэн тэгээд Лхагваатай 61 гарам орж адууны гуя зарж архи авсан гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхдээ нилээд халамцуу байсан. Тэгтэл 11-12 цагийн хооронд дүү Э над руу 96091270 дугаараас залгаад Гэрлээ ах ахиад архи нэхээд байна. Тэгэхээр нь би гаднаас нь цоожлоод гахайн байр луу явж байна гэхээр нь Цэгмид ахынд ороод байж байхгүй юу. Тэгж байгаад унтана биз гэсэн чинь тал шил архийг нь би нуучихсан тэрийгээ нэхээд байгаа юм гэж хэлээд утсаа салгасан. Мөн тэгж ярихдаа намайг Гэрлээ ах хөөж туугаад байна Цэгмид ахыг эмнэлэгээс гараад ирэхээр бол би явнаа гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр ахиж яриагүй. 2016 оны 12 дугаар сарын өглөө 09 цаг болж байхад би залгасан чинь манай нөхөр утсаа авахаар нь архи ууж байхаар нэгж аваад залгахад яасан юм гээд залгасан чинь Э утас нэгжгүй болгочихсон байна гэж хэлсэн. Тэгээд охины хүүхэдтэй яръя гээд өвөө нь байна гэж байгаад л ажилдаа гарлаа гээд утсаа салгасан. Тэгээд өдөр 13 цаг өнгөрч би ахиад залгасан чинь гахайны боов/хоол/ дууссан Ангараг ирэх сурагтай байна тэгвэл тамхи өгч явуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэгмид ахтай ярьсан чинь Ангараг мөд явахгүй гэхээр нь буцаж залгаад хэлсэн. Тэгсэн чинь Бамбарынхаас хүн ирвэл ирж хүүхдийнхээ сүүг авахгүй гэхээр нь нөгөө хүн хүү нь залгасан утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тэр өдөр ахин холбогдоогүй 2016.12.24-ний өглөөгүүр залгасан чинь утас нь холбогдохгүй байж байгаад өдөр хэрд холбогдоод тэгээд утсаа авахгүй нилээд дуудуулж байгаад нэг аваад байна уу гээд утас нь тасарчихсан. Тэгээд тэрнээс хойш утас нь ерөөсөө холбогдохгүй байж 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой нас барсан гэдгийг нь мэдсэн. Их сул дуугаар байна уу гээд тасарчихсан. Яг хэн нь авсаныг мэдэхгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өглөө залгаад Э байгаа юм уу гэхэд байгаа гахайн байр луу явчихсан байгаа гэж хэлж байсан. Тэр өдөр бол архи уугаагүй байсан. Э манайд 2016 оны 12 дугаар сарын 07-08 ны орчим ирсэн. Ирсэнээс хойш бол намайг байхад архи уугаагүй ер нь урьд өмнө нь хааяа ирж хамт архи уухаараа маргалдаж муудалцаж л байдаг юм” гэжээ /хх-69-70 тал/, ....Д.Эрдэнцогт нь 1973 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж байсан айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Тэгээд Булган аймгийн Ингэт суманд сургуульд орж 8 дугаар ангиа төгсөж байсан. Тэгээд аав ээжтэйгээ цуг 8 дугаар анги төгсчихөөд Эрдэнэт хотод амьдарч байгаад Зүүн баянд 2 жил цэргийн алба хааж ирээд Эрдэнэтэд байхдаа Архангай аймгийн Хайрхан сумын Отгонжаргал гэдэг хүнтэй гэр бүл болж нэг охинтой болсон юм. Тэгээд аав ээж хоёр Улаанбаатар хотын Тэрэлжид Болор амралтын газарт малаа авч ирж суурьшсан. Тэр үед Д.Э нь гэр бүлийн хамт байдаг байсан ба Болор амралтын тэнд байхад нь эхнэр нь салаад явчихсан гэж байсан. Д.Э ер нь ажил төрөл хийж байгаагүй хувиараа аав, ээждээ тус нэмэр болоод байж байдаг байсан юм. Тэр үед бас архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан архинд жоохон дуртай хүн байгаа юм. Манайд 2 заазуур, 2 шар иштэй хутга, 1 хөх эрээн иштэй хутга байсан. Хоорондоо хэвийн харилцаатай байдаг байсан. Цуг архи хааяа л уудаг байсан. Талийгаач архи уухаараа жоохон яриа ихтэй болчихдог юм өөр элдэв зан байхгүй. Д.Э архи уухаараа жоохон агсан талдаа болчихдог юм. /хх-71-72 тал/, ..Миний харсанаар бол биш юм шиг байна. Уг бичлэг дээр хүн цаашаа харж зогсож байгаа болохоор царайн харагдахгүй байна. Цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, хар куртиктэй хүн байна. Бичлэг дээрх куртик, цамц бол байдаг. Өөрөө өмсөөд яваад байдаг байсан.Биш байх шиг байна. Бөгтөрдуу нуруутай, шулуун явдалтай хүн бичлэг дээр байна. Э майга, шулуун тэгш нуруутай хүн.”гэсэн мэдүүлэг /хх-74-75 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Энхтуяагийн: "Д.Э нь миний төрсөн дүү байгаа юм. Би 1979 оноос хойш сургууль соёл, гадаад дотоодоор явж амралтаараа 1 сарын хугацаатай гэртээ очихдоо л хамт байдаг байсан. Би өөрөө айлын хамгийн том нь байгаа юм. Сургууль соёл төгсөөд гэр бүл зохиогоод дүү нараасаа хол хөндий болчихсон юм. Хамгийн сүүлд 2011 онд манай аав нас барахад бид 5 нэг бүгд уулзаж байсан тэрнээс хойш огт цуг байж үзээгүй. Д.Э жилдээ нэг, хоёр удаа манайхаар ирдэг байсан юм. Тэгээд өвчин зовлонтой эмнэлэг домнологоор явуулж өгдөг байсан. Мөн хотын ТҮК ажилд хүртэл оруулж байсан боловч ажлаа хаяад явчихсан юм. Манай дүү Д.Э нь 1973 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн санагдаж байна. Манайх хөдөө бригадад байдаг байсан болохоор Э, Эрдэнэсувд 2 бага насаа ээж, аавын гар дээр өссөж өнгөрөөсөн юм. Тэгээд би 1979 онд манайх Булган аймгийн Сайхан суманд шилжин суурьшсан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод ирж 9 дүгээр ангид ороод гэрээсээ явсан юм. Тухайн үед Д.Э Сайхан суманд сургуульд орж тэндээ 8 дугаар анги төгссөн байх сайн санахгүй байна. Би 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд Белирус улсад суралцахаар явсан юм. Тэгээд 1984 онд төгсөж ирээд нөхөр хүүхэдтэй болж Улаанбаатар хотод суурьшсан юм. Харин манай аав ээж дүү нар Энхтолгойн сангийн аж ахуйд шилжин амьдарч байгаад 1985-86 оны үед Эрдэнэт хотод шилжин суурьшсан юм. Тэгээд Д.Э цэргийн албыг нь хэдэн оныг нь санахгүй байна Зүүнбаянд хаасан санагдаж байна. Манай ээж аав хоёр Д.Эын мужааны дамжаанд суулгаж мужаан болгож байсан. Өөрөө гарын дүйтэй болохоор сандал, ширээ хийгээд модон эдлэл их сайн хийж борлуулдаг байсан. Тэрнээс өөр сургууль соёл төгссөн зүйл байхгүй байх. Манай ээж 2005 оноос хойш хавдартай биеийн байдал муу болж 2-3 жил хэвтэрт байсан юм. Тухайн үед миний дүү Д.Э нь жоохон зан нь эвдэрсэн ээж, аавын үгэнд орохоо больчихсон байсан. Тухайн үед би хагас бүтэн сайнд очиж ээжийгээ хардаг байсан. Тэгээд дүүгээ Д.Эыг загнаж зодож байсан ба миний үгэнд сайн ордог байсан. Миний дүү гэрийн ажилд маш сайн, малд их сайн, биеийн хүчний ажил сайн хийдэг байсан. Д.Э хотод байдаг байхдаа Отгонцэцэг гэдэг охинтой гэр бүл болж хурим найраа хийж нэг гэрт орж байсан. Тэгээд манай ээжийн бие муудаж Улаанбаатар хотын Тэрэлжийн ойролцоо малаа аваад гарсан юм. Тэнд байх хугацаанд Д.Э эхнэр Отгонцэцэг өөрсдийн дундаас гарсан 2 ойтой байсан охиноо аваад ямааны ноолуурыг нь аав ээжийг байхгүй үед нь аваад явчихсан байсан. Отгонцэцэг нь Архангай аймгийн Хотонт сумын харъяа хүн байсан санагдаж байна. Тэрнээс хойш Д.Эын зан жоохон эвдэрч архи уудаг болсон юм. Манай дүү уг нь их аймхай, хулчгар хүн байгаа юм. Манайд заримдаа шөнө согтуу орж ирээд шөнөжингөө ганцаараа яриад байдаг байсан. Манай нөхрийн дүү 8-9 дүгээр ангид байхдаа хүртэл Д.Эыг зодчихдог байсан юм. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би хамгийн сүүлд 2015 онд нэг уулзаж байсан юм.
Тухайн үед манайд цэнхэр тэрлэгтэй ирээд манай хүүхдүүдийн хувцаснаас өмсөөд яваад өгсөн байсан тэрнээс хойш огт уулзаагүй хаагуур амьдарч байгаагаа хүртэл хэлдэггүй байсан. Тэрнээс хойш жил манайд ирээгүй байгаа. Ер нь цагаан сараар ч над дээр ирж золгодоггүй хүн байгаа юм. М.Гэрэлчулуун архи дарс уухаараа давьтаргүй согтдог байсан ба аав, ээж хоёр Эрдэнэт хотод байсан хашаа байшингаа зарж Улаанбаатар хотод Шархаданд хашаа байсан авч өгсөн юм. Тэгээд тэнд хааяа Д.Э очиж хамт архи ууж муудалдалцдаг байсан юм. Тэгээд М.Гэрэлчулуун агсам тавьж Эрдэнэсувдыг зодож хөлийг нь хүртэл хугалж байсан одоо манай дүү төмөр хөлтэй байгаа. Тэгээд агсан тавиад байхаар нь би хүртэл очиж цагдаад өгч баривчлуулж байсан боловч тэгэх тусам улам агсан тавьдаг байсан юм. Анх М.Гэрэлчулуун, Д.Энхсувд хоёр тусдаа гарахад М.Гэрэлчулууны аав, ээж хоёр нь хоёр өрөө байр авч өгч байсан боловч гэрийнхээ тавилга эд хогшилыг зарж архи уудаг байсан. Тэгээд шар хаданд байх үед тэр хавийн хүмүүс архи их уудаг байсан болохоор манай дүү Д.Энхсувд хөдөө гарвал архи бага уух байх гээд шилжиж өмнө Аргалант сумын хуучин цэргийн ангийн тэнд очсон юм. Тэгээд сая намар байшин барьж орсон юм. Талийгаач ерөнхийдөө ээж, ааваасаа өвлийн идэш жил болгон авдаг байсан ч тэрийгээ зараад архи уучихдаг байсан. М.Гэрэлчулуун, Д.Э хоёр архи дарс уухаараа хоорондоо жоохон таарамж муутай байдаг гэж манай дүү Д.Энхсувд надад ярьдаг байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-76-77 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Г.Мөнхнасангийн: “ Манай аав үг дуу цөөнтэй, даруухан ажилд сайн хүн байсан. Архи бага зэрэг хэрэглэдэг байсан. Архи уухаараа жоохон яриа болчихдог байсан бусдаар өөр зан ааш гаргадаггүй байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 11-нд уулзсан тэгээд утсаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай ээж аавтай холбоо бариад хажууд нь байсан тэрнээс хойш холбоо бариагүй. Би Д.Эыг танина манай ээжийн дүү байгаа юм. Д.Э эрүүлдээ дуу цөөнтэй хүн байдаг юм. Согтуу үедээ яриа ихтэй болчихдог би бага байхдаа өвөө, эмээгийн хажууд нь байхад цуг байдаг байдаг. Тэрнээс сайн мэдэхгүй юм байна. Хоорондоо хэвийн харилцаатай байдаг байсан. Маргалдаж муудалцаж байгааг нь мэдэхгүй юм байна. Хааяа нэг архи цуг уудаг байсан. Би Эыг хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд дээрээ очиж хонохдоо уулзсан тэрнээс хойш тааралдаагүй. Ерөнхийдөө биеийн өндөр нь 165 см орчим өндөр, ойрхон нүдтэй, хөмсөг ихтэй, хар царайтай, жоохон дэлдэндүү, бага зэрэг майга өвгөн шиг явдалтай хүн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-80-81 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ц.Цэвэгдуламын: “Баавгай гэдэг хүнийг нь танина. Нөгөө хүнийг нь бол танихгүй. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Баавгай буюу Лхагваа гэдэг хүн нэг танихгүй хүнтэй хамт орж ирээд Лхагваа мах авах гэхээр авахгүй гэсэн чинь идэшний мах байгаа юм гээд гуйгаад байхаар нь авсан. Тэгээд адууны гуя оруулж ирж өгөхөөр нь кг дээр тавьж үзэхэд 21 кг болж байсан ба шуудайн дээр нь Гэрэлээ гэсэн бичигтэй байсан. Тэгээд 40000 төгрөг болоод тэр хоёр надаас 0,75 граммын Ерөөл архи 2 шил 0,5 граммын Боргио 2 шил, Улаан шонхор тамхи 1 ширхэг дээрээс нь Монгол Стандарт гээд 0,33 гр архи нэг шилийг аваад тэгээд үлдсэн мөнгийг нь өгөөд явуулсан. Мөнгөн дүнг тооцоход 77000 төгрөг аваад явсан.
Архи уугаагүй байсан. Амжиргаа цагаан гээд ачааны машинтай явсан. Цэнхэр билүү хар хувцастай явсан хоёулханаа явсан. Ахиж ирж архи авсан үгүйг санахгүй байна. Танихгүй учир анзаараагүй байх” гэсэн мэдүүлэг /хх-83 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Л.Насанжаргалын: "2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орчим болов уу манай хашааны урдуур хоёр нохой дагуулчихсан цээжээрээ бил үү өмдөөрөө билүү шар өнгийн хувцастай, нуруундаа цагаан шуудайтай юм шиг зүйл үүрчихсэн эсгий түрийтэй гуталтай, намхавтар хүн явж байсан. Би сайндаа ч хараагүй манай хоёр нохой дайраад тэр хүнийг барьчих гээд байхаар нь би нохойгоо дуудаж холдуулсан. Тэгээд тэр хүн 61 гарам чиглээд яваад өгсөн. Царай төрхийг нь хараагүй. Өндөр намаараа тийм ч өндөр хүн бол биш. Өдөр явсан, би цагийг нь мэдэхгүй байна. Багавтар зүйл байсан” гэсэн мэдүүлэг /хх-84 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Я.Гомбодоржийн: "2016 оны 12 дугаар сарын 24-ний юм уу 25-ны өдөр 10-11 цагийн орчим байх манай баруун урд талд байдаг Цэгмид гуайн чиглэлээс дээрээсээ доошоо 61 гарам чигтэй зам дагаад нэг хүн алхаж явахаар нь дурангаар ямар хүн явж байгаа талаар харахад шар өнгийн өмдтэй бараан өнгийн куртиктэй, цүнх юм уу рузалка үүрчихсэн хүн явж байсан. Царай төрх нь бол ялгагдахгүй байсан. 800-900 орчим метр зайнаас дурангаар харсан. Мөн тухайн хүн нэг халтар, бараан өнгийн нохой дагуулчихсан явж байсан. Оройхон нохойн буцаад явж байсан. Намхан нуруутай хүн байх шиг байсан. Тод шар өнгийн өмдтэй хүн байсан. Бараан өнгийн цүнх л харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-85-86 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Т.Лхагваагийн: "Цэгмидийг бол танина. Тэр Гэрэлчулуун гэдэг хүнийг бол Цэгмидын хажууд байдаг талаар зүс л мэднэ. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би Эмээлт орчихоод тэгээд буцахдаа Цэгмидийнхээр дайрсан. Тэгэхэд тэр Гэрэлчулуун гээд байгаа хажуу айлынх нь хүн өөр нэг бас танихгүй жижигхэн биетэй сахалтай залуугийн хамт байсан. Тэгээд би Цэгмидийг асуусан чинь хот явчихсан эмнэлэгт хэвтэхээр явсан гэхээр мотороо авах юм болов уу гэсэн чинь Цэгмид ах байхгүй юм чинь гэсэн тэгэхээр би явах гэсэн чинь цай уу гэхээр нь аяга цай уусан шөл хийж өгье гэхээр нь хэрэггүй гэсэн тэгээд надаас төв яваад ирсэн юм байна архи байна уу гэхээр нь машинд байсан 0,33 гр Ерөөл архи өгсөн. Тэгсэн чинь 61 гарам орж тамхи авмаар байна та яваад өгчих гээд гуйхаар нь зөвшөөрсөн тэгээд Гэрэлчулуун гэдэг нь адууны гуя аваад надтай хамт 61 гарам ороод Улаан тоосгон дэлгүүр орсон. Дэлгүүрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэнд адууны гуяа өгчихөөд тэндээс Цагаан өргөө гэдэг тамхи 2 ширхэг, тэгээд 0,75 граммын Ерөөл архи авсан. Тэгээд буцаад бид хоёр гэрт нь ирээд нөгөө залуутай гуравуулаа миний өгсөн 0,33 граммын архийг эхэлж уугаад тэгээд дараа нь нөгөө авчирсан Ерөөл архиа задлаад уусан. Тэгээд би ганц нэг татчихаад ах нь явлаа гэсэн чинь баярлалаа гээд үлдсэн. Архиа надад өгөөд намайг цасанд суучихна гээд тэр хоёр гэрээсээ хойш 100 орчим метр гаргаж өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний хажуу талын хүүхэд болон өөрийнхөө хүүг 61 гарам ороод унаанд суулгаж өгчихөөд эхнэр бид 2 Цэгмидийнд хужир асуух гээд ирсэн чинь Гэрэлчулуун нь байхгүй нөгөө намхан залуу нь байсан. Тэгэхээр нь би нөгөөдөх чинь хаачсан юм гэж асуусан чинь 61 гарам явсан гэхээр нь надтай тааралдсангүй дээ гэсэн чинь ирж байгаа байлгүй сайхан шөлтэй хоол хийчихсэн байна идэх үү гэхээр нь гарч эхнэрээсээ хоол идэх үү гэсэн чинь эхнэр идэхгүй гэхээр нь машиндаа суугаад хөдөлсөн тэгэхэд нөгөө залуу мотороо асаагаад үлдсэн. Тэрнээс өөр ирээгүй. Харин 2016 оны 12 дугаар сарын 23-нд ирэхэд намхан залуугийн зүүн шанааны дээд хэсэгт 2 см орчим хэртэй маажсан юм шиг шарх үүсчихсэн байсан. Намайг 2016 оны 12 дугаар сарын 21-нд ирэхэд зүгээр байсан юм. Би удалгүй явсан. Эрүүл байсан” гэжээ /хх-89 тал/, ...намайг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр талийгаач М.Гэрэлчулууны гэрт очиход тэднийд нэг намхан залуу ганцаараа байж байсан ба би ганцаараа буугаад гэрт нь ороод нөгөөх чинь хаачсан юм бэ гэж асуухад 61 гарам орохоор явсан гэж байсан. Намайг юм яриад зогсож байхад хоол ид сайхан шөлтэй хоол хийчихсэн байна та идэх үү? гэж асуухаар нь би идэхгүй гэж хэлээд гараад явсан. Тухайн үед тэдний ширээн дээр юм ч байгаагүй цэвэрхэн байсан би маш сайн ажиглаж харсан. Намайг яваад ороход тэр намхан залуу орон дээр хэвтэж байсан юм. Намайг сүүлд гэрийн гадаа нь нэг шар халтар нохой байсан. Нохой байсан болохоор тэр үед манай эхнэр нохойноос айгаад машинаас буугаагүй юм. Тухайн үед би гэрээсээ 12 цаг өнгөрөөгөөд гарч 61 гарам орж хүүхдүүдээ унаанд суулгаж өгчөөд 15-16 цагийн хооронд талийгаачийн гэрт очсон багцаа байгаад байна. Тухайн үед нар жаргаагүй гэгээтэй байсан ба тэдний гэрээс нар жоохон өнгөрчихсөн санагдаж байна. Өвлийн цаг учраас нар эрт жаргадаг тэр үед бол нартай байсан юм. Тэр залуу намхан 165-166 см орчим өндөртэй, гэгээлэгдүү бор царайтай, зүүн шанааны дээд хэсэгт 2 см маажсан шархтай, чартгардуу нүдтэй, нэг их дэлдэнгүй чихтэй хүн байсан. Өмд нь улаан шардуу бэлтгэлийн өмд өмссөн байсан. Барандуу куртиктэй байсан. Гутал нь үдээстэй хагас түрийтэй гутал байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг/хх-126 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ч.Цэгмидийн: "2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод эхнэр Оюунцэцэг талийгаачийн эхнэр Энхсувд бид нар явсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой 19 цагийн орчим гэртээ надаас гахай авна гэж байсан Ганзориг нөгөөгийнхэн нэрийг мэдэхгүй 2 залуутай хамт гэртээ иртэл гэрүүд гэрэлгүй байсан ба үхэрнүүд хашаагүй сул манай байшингийн хаалга онгорхой байсан. Тэгээд талийгаачийн гэрийн цонхыг хэд хэдэн удаа тогшиход хариу өгөхгүй байхаар нь ортол гэрэлгүй харанхуй байсан би аккумлотарыг холбож гэрэл асаатал орон дээр талийгаач хөнжил нөмрөөтэй хэвтэж байсан. Тэгээд дуудахад хариу өгөхгүй байхаар нь очиж мөр хэсгээс нь татаж үзэхэд бие нь хүйтэн хөшсөн байсан тэгээд цагдаагийн байгууллага дуудсан юм. Талийгаач өөрийн эхнэрийн дүү болох Эын хамт үлдсэн. Би талийгаачтай дотно ах дүүсийн харилцаатай байдаг юм. Надтай талийгаач 5 өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамгийн сүүлд холбоо барьж наашаа санаа зоволтгүй энд тайван байна. Та эмчилгээгээ сайн хийлгэ гэж хэлж байсан. Э сая 8 сард манай гадаа ирж гэр бариад 10-аад хоноод ажил олж хийнэ гээд явсан юм. Тэгээд сая 12 сарын 6,7-ны үед эргэж ирсэн юм. Тэгээд тэрнээс хойш энд байж байгаа. Миний мэдэхээр тэр хоёр муудалцаж, маргалдсан асуудал огт байхгүй ирсэнээсээ хойш Э архи дарс ууж байгаагүй” гэжээ /хх- 90-91 тал/, .. Би талийгаач М.Гэрэлчулуунтай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэг л удаа холбоо барьсан өөр огт холбоо бариагүй. Тэрнээс хойш би ганц нэг удаа утас руу нь залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. Өдөр 12 цагийн багцаанд ярьсан санагдаж байна. Намайг утсаар ярихад согтуу гэхээргүй зүгээр хэвийн ярьж байсан. Манайх халтар, цагаан гэсэн хоёр нохойтой байгаа. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ ирэхэд хоёр нохой хоёулаа байсан. М.Гэрэлчулууных бугын эвэр шиг өнгөтэй пиор иштэй 2 хутга, цэнхэр иштэй богинохон 1 ширхэг хутга, заазууртай нь заазууртай байсан сайн санахгүй байна. Гахайн торой болон гахайнуудаас нэг ширхэг тоорой байхгүй болсон байсан бусад мал амьтан бүгд бүрэн байсан. Гэрэлчулуунтай ярихаасаа өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дараа 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр над руу 12-13 цагийн үед Э нөгөөх Гэрэлцулууны дугаараас залгаад "би гахайн хоол хэрчдэг бандан хийгээд тавьчихлаа, цаадах чинь архи уугаад олон долоон юм яриад далбигнаад байна, би нэг хоёр цохичихоод гараад ирлээ одоо ингээд унтана биз” гэж хэлж байсан. Тэрнээс өөр өмнө болон сүүлд огт холбоо бариагүй таг чиг болсон юм. Би хувьдаа тээврийн хэрэгсэл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гахай авна гэсэн хоёр залуутай хамт утсаар холбогдож байгаад Улаанбаатар хотоос цуг гэрлүүгээ явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-127 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Н.Нэргүйгийн: "Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Ганзоригтой гахай авахаар Цэгмид гэдэг хүнтэй уулзаж Аргалант сум руу явсан юм тэгээд Цэгмид ахынд очтол хаалга нь онгорхой байсан тэгээд Цэгмид ахынд ороод Цэгмид ах буцаад нөгөө хоёрыгоо дуудна гээд гарч явсан хэсэг байж байснаа нэг нь өнгөрчихсөн нөгөө нь байхгүй байна гэж орж ирсэн. Тэгээд манай найз цагдаад мэдэгд гээд утсаараа Цэгмид ахыг цагдаад мэдэгдүүлэхээр залгаж өгсөн. Би огт танихгүй Цэгмид гэдэг хүнтэй ч бас анх удаа уулзаад ирсэн нь энэ байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-92 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Ганзоригийн: "Би гахай худалдаж авч зарж борлуулдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 26-нд Цэгмид гуай надад гахай зарахаар болоод тэгээд 18 цагийн үед би Нэргүй гээд туслах залуутайгаа хамт Энхжин дээр Цэгмид гуайтай уулзаад тэгээд хотоос Цэгмид гуайн хөдөө гэр лүү гарсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад гэрт ирээд машинаа гахайн байрны хажууд тавьчихаад гурвуулаа алхаад гэрт нь иртэл гэрэл байхгүй байшингийн хаалга онгорхой байхаар нь гэрт нь ороод тэгтэл Цэгмид гуай зүүн талын байшингаас нөгөө хоёрыгоо дуудъя гээд зүүн талын байшингийн цонхыг тогшиж байгаад орсоноо удалгүй гарч ирээд нэг нь өнгөрчихсөн байна нэг нь байхгүй байна гээд сандарчихсан орж ирэхээр нь би цагдаа дуудъяа гээд өөрийнхөө 88455788 утсаар 19 цаг 22 минутад хотын 102 луу дуудлага өгсөн. Манай туслах Нэргүй бид хоёр байшинд орж үзээгүй. Урд байсан шүү. Гэрт нь орж гал түлсэн. Хаалга нь бол хаалттай байсан цоожтой байсан эсэхийн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-93-94 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Л.Гантулгын: "Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүрэг гүйцэтгэж МТШТС-ийн жижүүрт 01 цаг 40 минутанд мэдээгээ өгчихөөд байж байтал Тэс Петролиум ШТС-ийн хана воганчигийн хажууд нэг бараан хувцастай хүн зогсоод байхаар нь хөөе чи юун хүн юм бэ гэтэл манай клонкын замын эсрэг талаар харанхуйгаар гуйвж дайваад хойд зүг рүү яваад өгсөн. Би царай зүс, хувцасыг нь сайн хараагүй дээгүүрээ хар куртиктай доогуураа ногоон эрээн өмдтэй юм байв уу гэж харсан” гэсэн мэдүүлэг /хх-97 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Г.Оюунцэцэгийн: "Би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Цэгмид, Энхсувд нарын хамт Улаанбаатар хот орохоор явсан юм. Тухайн үед эмнэлэгт үзүүлэх гэж явсан юм. Тэгээд тухайн үед талийгаач Энхсувдын дүү Этой хамт үлдсэн юм. Тэгсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед манай үед Цэгмид утсаар Гэрлээ өнгөрчихсөн байна гэж хэлсэн юм. Тэгээд болсон асуудлыг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-96 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч О.Должинсүрэнгийн: "Би дээрх хүнийг харсан юм байна. Сая сүүлд надаас цагдаа нар асуусан асууснаас хойш 2017 оны 01 сарын 07-ны өдөр ирж хуванцар сав тушаагаад явсан юм. Би тухайн үед таниагүй. Тэгсэн нилээд сүүлд манайд ажилладаг буюу түүхий эд өгдөг нэг нэрийг нь мэдэхгүй хүн энэ нөгөө цагдаа нар хайгаад явсан хүн юм биш үү гэж хэлж байсан. Тухайн үед нөгөө хүн явчихсан байсан. Тэрнээс хойш ирээгүй. Хар гуя хүрсэн куртиктэй доогуураа өмсөж явсан хувцасыг нь ажиглаагүй өндөр намаараа нилээд намхан, туранхай, зураг нь дээр байгаа царай яг мөн би тухайн үед ажил ихтэй байсан болохоор яг сайн хувцасыг нь харж чадахгүй” гэсэн мэдүүлэг /хх-98 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Г.Цогбадрахын: "2016 оны 12 дугаар сарын сүүлээр би ажил дээрээ байж байтал нэг хөгшин бараан үүргэвчинд гахайн торойн мах өгөх гэсэн юм гээд угаагаад гэдэс дотрын авсан байдалтай чулуу мах гаргаж ирсэн. Тэгээд тэр махыг нь кг үзээд 8 кг гаран байсан ба 25000 төгрөгөөр нэг кг 3000 төгрөгөөр бодож авсан. Би тухайн үед юун гахай юм бэ гэж асуухад би манаач хийдэг юм хоол хүнсний зүйл авах гээд мөнгө хэрэг болоод гэж байсан. Би тэр хүнийг огт танихгүй 58-56 насны шар царайтай, хар куртиктэй, ах байсан камерын бичлэг дээр тодорхой харагдаж байгаа. Ямар нэгэн шарх сорви байгаагүй манайд ганцаараа явган ирсэн. Урьд огт харж байгаагүй хүн байна” гэсэн мэдүүлэг /хх-99 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ч.Хүрэлбаатарын: "Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Отгонбаяр, Содномдорж хоёрын хамт байгууллагын нүүрс авахаар 22 товчоо руу явсан юм. Тэгээд манай хашааны урдуур хот чиглэлтэй нэг хүн цүнхтэй зүйл үүрсэн явж байсан ба бид нар эргэж хараад яваад байхаар нь ядарсан хүн байна аваад явъя гээд жолоочдоо хэлээд суулгасан юм. Тухайн үед тэр хүн гахайн тоорой зарна авах хүн байна уу гэж асуухаар нь дэлгүүртэй, гуанзтай газраас асуу гээд эмээлтийн МТШТС- ийн наад талын "Халиун” дэлгүүрийн үүдэнд буулгаж орхиод явсан юм. Бараандуухан куртиктэй явсан сайн санахгүй байна. Нүүр ам нь ямар нэг шарх сорив байхгүй зүгээр байсан. Бага зэрэг архи үнэртэж байсан. Мөн хар өнгийн үүргэвчтэй зүйл үүрч явсан тэрийгээ гахайн тоорой гэж байсан. Огт харж байгаагүй байна” гэсэн мэдүүлэг /хх-100 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Г.Содномдоржийн: "2016 оны 12 дугаар сарын 20-иад гарсан байсан өдрийг нь сайн санахгүй байна. Байгууллагын нүүрсэнд карантай манаач Хүрэлбаатар, жолооч Отгонбаатар нарын хамт Монгол наадам цогцолбороос гараад явж байхад замд цанын баазын ар талд зам дагаад явган хүн явж байсан. Тэр хүнийг би жолоочдоо хэлээд ядарсан хүн явж байна төв зам оруулаад өгчихье гээд аваад явсан. Тэр хүнийг хаа хүрэх талаар нь асуутал эмээлт орно гэж хэлж байсан. Явж байгаад би хаана нутагладаг, хаанахын хүн бэ гэж асуутал манай хуучин цэргийн ангийн ард талд байдаг юм. Манайх хэдэн гахайн тоорой зарах гээд явж байна гэхээр нь дэлгүүр юм уу цайны газарт өгөхгүй юу гэж хэлээд “Халиун” гээд хүнсний дэлгүүрт ойролцоо буулгасан. Даавуун бараан куртиктэй, бараан өнгийн дээд хэсгээрээ хумигддаг аранз шиг цүнхтэй, хар өнгийн малгайтай хүн байсан. Шарх сорви байгаагүй. Машинаас буугаад явсаны дараа архи үнэртэж байх шиг байсан. Нэг их согтуугүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-103 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ц.Үүрцайхын: “би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр рашаант төлбөр хураах постоор Дуламсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэж байхад цагийг нь сайн санахгүй байна нилээн орой хар ажлын захтай куртиктэй гэрэлгүй харанхуй зүүн талаас зам дээр гарч ирээд миний машиныг энэ хэний машин бэ намайг унаанд суулгаад өг гэсэн. Тэгтэл би найзынхаасаа гараад явж байна. Одоо олохгүй байна гээд хэсэг пост тойрч явж байгаад даараад байна оръё гэхээр нь хүн оруулахгүй гэхэд хөлдөөд үхвэл чамд хамгийн их хамаатай болно доо гээд хэсэг зогсож байгаад Тэс петролиум колонк руу яваад өгсөн. Тэгээд эргэж ирээгүй. Би тэр үед 21-р хорооны цагдаад мэдэгдсэн юм. Тухайн үед би 21 дүгээр хорооны Баатарсүх гэдэг цагдаа руу 94946408 гэсэн дугаарт залгаж дуудлага өгсөн юм. Уг нь арай өөр хүн байсан царай нь ер нь төстэй хүн байна, биеийн өндөр нь 170 орчим см өндөртэй, хар куртиктэй л хүн байсан. Гутал нь урт түрийтэй байсан. Биед нь ил харагдах шарх сорви байгаагүй.”гэсэн мэдүүлэг
мөрдөн байцаалтанд гэрч С.Дуламсүрэнгийн: “2016 оны 12 дугаар сарын сүүлээр ээлжинд гарч байхад 23 цагийн үед байх өдрөө сайн санахгүй байна нэг согтуу эрэгтэй хүн ирсэн. Манай надтай цуг ажиллаж байсан Үүрцайх гэж залуугийн постны хажууд тавьсан байсан машин руу нь заагаад энэ машины жолооч байна уу? Намайг хүргээд өгөөч найзынхаа гэрт ирсэн чинь олдоггүй эсвэл унаа олоод өгөөч гээд ирсэн. Тэгэхээр нь тийм юм байхгүй өөрөө зогсож байгаад унаагаа ол гэж би хэлсэн. Тэгсэн чинь би найз чинь хэн юм гэж асуусан чинь Ганзориг гэдэг гэж надад хэлж байсан. Тэр залуу гадаа зогсож байгаад танай постонд орж дулаацъя гээд байсан. Гадны хүн согтуу хүн манай постонд оруулдаггүй юм гэж хэлээд байж байтал нөгөө залуу би хөлдөж үхлээ та хоёрт хамаагүй юу гээд байсан. Хоёр чих нь улайчихсан, даарчихсан байдалтай байхаар нь партизаны цагдаа, Баатарсүх утсаа аваа юу болсон гэхээр нь манай энд согтуу хүн байна ирээд авчих хөлдөж үхэж магадгүй согтуу юм байна гэж дуудлага өгсөн. Тэгтэл цагдаа Баатарсүх за яахав наашаа явж байг би өөдөөс нь яваад тосоод авъя гэж ярьсан. Бид хоёр цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал нөгөө залуу /МТ/ чиглээд яваад өгсөн. Биеэ авч явах чадваргүй бол биш байсан. Халамцуу байсан байх. Яг мөн гэж сайн хэлж чадахгүй. Ер нь бол төстэй байна. Хар бараан зүсмийн хувцастай, дэлдэн чихтэй, шар царайтай, намхан 1 м 60 см орчим өндөртэй хүн байсан. 94945400 дугаарын утсаар холбогдсон” гэсэн мэдүүлэг /хх-106-107 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ц.Норовцогтын: “ 2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна. 23-26-ны өдрүүдийн аль нэг өдөр байх би гэртээ эхнэр болон найз Бямбасүрэн нартай амарч байхад шөнө нэг залуу манайд орж ирсэн гэсэн би тэр үед унтаж байсан юм. Тэгсэн үүрээр 04 цагт дахин орж ирээд би энд тугал бяруу цуглуулах гэж явж байгаа юм. Архангайгаас ирээд Готов гэдэг айлаас мал авах гэж яваад жоохон архи уучихлаа тэгээд нөгөө айлаа олдоггүй гэхээр нь би манай энд Готов гэдэг айл байхгүй гэхэд би Орсоо гэдэг ахтай сая дэлгүүрт таараад нэг шил архи авч өгсөн юм. Тэгээд Орсоо гэдэг айлын хашаанд машинаа үлдээчихээд эргээд тэр айлаа олохгүй байна гэж байсан. Тэгээд нөгөө залуу явсан хойно манай найз Бямбасүрэн энэ залуу шөнө орж ирсэн залуу мөн байна нэг л сэжигтэй хүн байна гээд араас нь гараад буцаж орж ирээд хаашаа явсан нь харагдсангүй гээд орж ирсэн. Дахин харвал таних байх зураг нь дээр байгаа хүн бараг мөн байна.Ямар ч байсан хар бараан өнгийн куртиктэй өмд нь ч хар байсан байсан харагдсан. Би жоохон нойрмог байсан” гэсэн мэдүүлэг /хх-108-109 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Ганцэцэгийн: "2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө нэг залуу манай гэрт 2 удаа орж ирсэн. 02 цагийн үед, 04 цагийн үед орж ирсэн. Эхэлж орж ирээд даараад байна танайд дулаацъя гэхээр нь би хаана очих гэж яваан гэж асуутал ойрхон энэ зуур явж байна гэж хэлсэн. Манайд байсан найз Бямбасүрэн гэж хүнээс тамхи асуугаад хэсэг сууж байгаад гараад явсан. Үүрээр 04 цагийн үед тэр залуу дахиад орж ирээд манай найз Бямбасүрэнтэй юм ярьж байхыг нь сонссон чинь би Архангай аймгаас явж байгаа юм энэ хавийн айлаас тугал, бяруу цуглуулж авч явах гэж ирсэн юм. Машины дугуй хагараад Оросоо гэж айлын хашаанд машинаа тавьчихаад явж байна гэж ярьж байсан. Анх орж ирэхдээ утас байна уу, утсаараа нэг яриулчих гэж асуусан. Манайд утас байгаагүй болохоор утас байхгүй гэж хэлсэн. Хар өнгийн куртик хувцастай бакал шиг гуталтай, чих дэлдэн юм шиг байсан. Эрэгтэй хүн байсан. Мөн байна дахиад харвал танина. Архи уучихсан байсан. Оросоо гэдэг хүнд нэг шил архи дэлгүүрт авч өгөөд хувааж уусан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-110-111 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч М.Бямбасүрэнгийн: "Би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр оны өмнөхөн өдрийг нь сайн санахгүй байна. Би эхнэр хүүхдүүдээ гэртээ хүргэж өгчихөөд хөдөө гэрлүүгээ явж байгаад машины дугуй хагараад Норовцогт гэдэг замын гэр гуанзтай найзындаа хоносон юм. Тэгээд би шөнө босоод гал түлээд сууж байтал гаднаас хар куртиктэй хүн ороод ирсэн. Тэгээд галын ард суугаад гараа ээгээд суухаар нь би хэн бэ? хаашаа явж байгаа хүн бэ? гэж асуухад би Орсоо гэдэг айлынд ирсэн тэдний гадаа машин байгаа Гомбо, Аюуш гэдэг хүмүүсээс баяруу, тугал авах гэж яваад архи уугаад айлаа олохгүй төөрчихөөд байна гэж байсан. Би нэг цаг орчим ярилцаж суусан хар куртик өмссөн байсан бусдыг нь сайн анзаараагүй ямар нэг шарх сорив ажиглаагүй. Уг гэрэл зураг дээр байгаа хүн мөн байна. Ийм царайтай хүн мөн байсан. Гар хоосон барьсан үүрсэн зүйлгүй. Нилээд даарсан халамцуу орж ирсэн. Дунд зэргийн таргатай, надаас үл ялиг өндөр 165-170 орчим байх хамар нь жоохон налчгар гэмээр хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-112 тал,
мөрдөн байцаалтанд гэрч О.Баярсайханы: "2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй 2 дахин орж ирсэн. Тэгээд зочид буудал уу гээд биш 61-ын гарам руу очиж асуу гэж хэлээд явуулсан. Тэгсэн нэг цаг орчимын дараа дахин ирээд дахиад зочид буудал хаана байдаг юм бэ гээд ирэхээр нь чи чинь хаашаа хүн бэ зочид буудал энд байхгүй 61 гарамны тийшээ яв гээд хөөж явуулсан юм. Тухайн үед тэр хүн согтуу халамцуухан байсан. Түрийтэй гуталны гадуур өмдөө тавьсан бараан хувцастай л хүн байсан сайн ажиглаж хараагүй юм байна. Дахин харвал танина дээрх зураг нь дээрээ байгаа хүн мөн байна. Тийм зүйлийг анзаараагүй зүгээр байсан байх танайхыг зочид буудал гэж бодоод таксинаас буугаад ирлээ гэж байсан. Манай гадаа ирээд өмд нь цас болчихсон цасаа гөвж байсан тэр үед гутлын түрүүний гадуур өмдөө тавьсан байсныг харж байсан юм байна” гэсэн мэдүүлэг /хх-113 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ш.Гэрэлтуяагийн: "2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед байх манай гэрийн үүдэнд хүн орж ирээд хүүе гээд дуудаад байхаар нь гараад харсан чинь манай аавтай нэг танихгүй хүн уулзаад зогсож байсан. Танайх зочид буудал уу зочид буудал байна уу? гэж асуухаар нь энд буудал байхгүй айл, та төв рүү яваад үз гэж хэлтэл гал байна уу? тамхи асаах гэсэн юм гэхээр нь 1 хайрцаг чүдэнз өгөөд явуулсан. Аавын гэрт дахин орж ирсэн гэсэн би мэдээгүй. Согтуу байсан. Зураг дээрх царай нь мөн байна. Хар өнгийн хувцастай жинсэн өмдтэй, хар өнгийн бакал шиг эсгий түрийтэй гуталтай явж байсан. Дахин харвал танина. Нилээн холоос алхаж ирсэн хүн шиг байсан. Ус нүүр ам нь цангачихсан явж байсан. Манайд ирэхдээ танайх буудал юм шиг санагдаад үүдэнд чинь таксинаас буучихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-114-115 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ж.Алтанхүүгийн: "Уг зургийг харахад дээрх хүн нь 2016 оны 12 дугаар сарын сүүлээр оны өмнөхөн ирж түүхий эд зүйл өгсөн санагдаж байна. Дундажаар 160 орчим өндөртэй майга шардуу царайтай хүн байсан. Ямар хувцастай явсаныг нь сайн санахгүй байна. Манайд түүхий эд өгчихөөд явсан” гэсэн мэдүүлэг /хх- 116 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Төртогтохийн: " Би танихгүй хүн байна өмнө нь харж байгаагүй. Тугал, бяруу авах гээд Архангай аймгаас явж байна гээд нэг залуу “Тамир” дэлгүүрийн гадна таараад надад нэг шил 0,5 граммын ерөөл нэртэй архи авч өгөөд манай гэрт ирчихээд хонолгүй яваад өгсөн. Сайн танихгүй хүн байсан биш байна. Хар куртиктэй хувцастай хүн байсан. Гутлыг нь сайн хараагүй царайг нь сайн ажиглаагүй” гэсэн мэдүүлэг /хх-117-118 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ш.Нарандэлгэрын: “Харж байсан хэзээ гэдгийг нь санахгүй байна. Энэ Нарантуул захын хавиар явж байсан. Яг сайн санахгүй байна. Орж ирж байсан байх. Их л харсан царай байна” гэсэн мэдүүлэг /хх-121 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч М.Удвал: “Би Д.Э гэж хүний хамгийн том эгчтэй нь суусан том хүргэн ах нь байгаа юм. Талийгаач М.Гэрэлчулуун нь бага хүргэн буюу бид хоёр баз хүрэгчүүл байгаа юм. Би Д.Этой хамгийн сүүлд 2 жилийн өмнө уулзаж байсан санагдаж байна. Тэрнээс хойш огт уулзаагүй байж байгаад сая ийм асуудал болсныг мэдсэн. Зан байдал нь эрүүлдээ их даруухан, гарын дүйтэй, сийлбэр хийдэг хүн байгаа юм. Сүүлийн үед арай их уугаад жоохон тавьтаргүй, агсан согтуу тавьдаг болчихсон байсан. Онигор нүдтэй, 155-160 ам орчим өндөртэй хүн байгаа. Сахал бараг л ургуулдаггүй байнга хусаж байдаг юм. Би хамгийн сүүлд манайд нэг өлбийсөн юм ирээд 1 билүү 2 хоноод яваад өгчихсөн байсан. Д.Эын ээжийн талынхан гэж байхгүй үхэж үрэгдээд дууссан. Эрдэнэт хотод Эрдэнэсайхан гэдэг ах нь байдаг юм. Тэгээд манай эхнэр, талийгаачийн эхнэр нар байна. Аавынхан талын хүмүүс Булган аймгийн Сайхан сум болон Хишиг-Өндөр сумдаар байдаг гэсэн. Би ах дүү нартай нь айхтар холбоотой байдаггүй юм. Би Д.Эыг хаагуур юу хийж амьдардаг талаар мэдэхгүй байна. Хөдөө гадаагуур айлын мал ахуй хариулж амьдарахаас өөр аргагүй хүн байгаа юм. Хоорондоо хэвийн л харьцаатай байдаг байсан. Ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй байсан. Сүүлийн үед Э архи их уугаад зан нь их эвдэрч байсан ганцаараа ярьдаг худлаа ярьдаг болж байсан” гэсэн мэдүүлэг /хх-131 -132 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Батчулууны: "Би 2016 оны сүүлээр шинэ он дөхсөн байсан, хүүхдүүдийн амралт болчихсон би Зүүндэлгэрийн "Жаргалан” нэртэй дэлгүүрт сууж байсан нэг жижиг биетэй бор залуу орж ирээд мал маллуулах хүн байна уу? гээд орж ирсэн. Тэгэхээр нь би манайхний нэг хүүхэд малчин хийж байгаа чи холбоо бариад тохиролцоод болбол авж болно гэж хэлээд манай дүү болох Баасанжаргалан сумын малчин Дугарсүрэн гэдэг дүүтэйггээ холбоо бариад мал маллуулахаар болоод тэр өдөртөө манайд хоноод маргааш нь Дугарсүрэнгийн хүүгийн амралт болсон байсан ба цуг явуулсан юм. Тухайн үед өөрийгөө налайх дүүрэгт эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг Ганбат гэдэг хүн байна. Манайх хөдөө байдаг гэж танилцуулж байсан. Би малчин авах талаар огт зар мэдээ өгөөгүй. Өөрөөс нь асуухад би хүнээс малчин авах хүн байна уу? гэж асуухад энэ дэлгүүрээс орж асуугаад үз гээд явуулсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-245-246 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Г.Хүрэлбаатарын: "Би өдрийг яг сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 12-р сарын сүүлээр манай 10-р орцны 2-р давхарт паар налаад нэг жижиг шар дуу нөхөр унтаж байхаар нь би татаж сэрээгээд босогтол надаас миний цүнх хайчив гээд надаас асуугаад нэхээд байхаар нь би ахын дүү чамд ямар ч цүнх байгаагүй байсан гээд аргалаад гаргаад явуулсан тухайн үед миний цүнхэнд хувцас байгаа цүнх байхгүй байна гээд байсан. Тэр үед хар куртик, хар өмдтэй цайвардуу ногоон малгайтай хүн байсан. Биеийн содон шинж тэмдэг нь намхавтар 163 орчим өндөртэй, шаравтар залуу байна гэж харсан. Миний өөдөөс нэг их эсэргүүцэл үзүүлээгүй цүнх нэхэж байгаад тэр дороо явсан болохоор сайн зүс царайг нь санахгүй байна. Манай орцонд гаднаас ямар нэг янз бүрийн хүн хоноод байдаггүй болохоор би тэр хүнийг сайн санаж байна. Согтуугийн хувьд нилээн согтуу хүн байсан гэхдээ хүний өөдөөс юм дуугардаггүй хүн байсан. Би тэр хүнийг шөнө 24 цагийн үед хөөж гаргасан юм. Манайх жижүүрийн тэмдэглэл хөтөлдөг. Би тухайн үед дэвтэр дээрээ тусгаж байсан санагдаж байна. Тухайн үеийн жижүүрийн дэвтэрийг манайд ажиллаж байсан Ганбаатар гэдэг хүн алга болчихоод бид нар шинэ дэвтэр гаргаж байсан юм. Одоо Ганбаатар гэдэг хүн ажлаасаа гараад явчихсан байгаа Тэрнээс өмнөх болон хойших бүх дэвтэр манай сөх-ний архив болон холбооны байранд бүгд байгаа Алга болсон дэвтэр дээр 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс 2016 оны 01-р сарын 10-ны өдөр хүртэлх жижүүрийн тэмдэглэл байсан юм” гэсэн тэмдэглэл /хх-248 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч О.Дугарсүрэнгийн: "Манайх Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан Ухаа 2-р багийн малчин айл бөгөөд 2016 оны 12 сард манай Төв аймгийн Зуунмод суманд байх хамаатны эгч Батчулуун нь Төв аймгийн Зүүндэлгэр багт дэлгүүрийн үүдэнд туслах малчин авна гэсэн зар тавьсан байсныг 2016 оны 12 сарын 28-ны өдөр манай эгч болох Батчулууны суудаг дэлгүүр дээр мал маллах гэсэн юм гээд ирсэн байсан бөгөөд манай эгч надтай утсаар яриулсан. Би тухайн хүнтэй утсаар ярьж хаана байдаг, хэн гэдэг хүн болох талаар асуухад өөрийгөө Ганбат гэдэг Налайх дүүрэгт нүүрсний уурхайд ажиллаж байсан, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг мал маллах гэсэн юм гэхээр нь цалин хөлсөө тохироод тэр өдөр нь Батчулуун эгчийнд хонуулаад маргааш нь буюу 2016 оны 12 сарын 29 ны өдөр Төв аймгийн ЕБС-иуд амарсан байсан бөгөөд аймгийн төвөөс манай сум руу сургуулийн хүүхэд зөөх микро машин явах гэж байна гэхээр тухайн туслах малчингаар ирэх гэж байсан залууг уг машинд Зүүндэлгэрийн зам дээр зогсоож байгаад суулгаж явуулсан. Тэгээд уг микро машин нь орой 17-18 цагийн орчимд манай суманд ирж уг Ганбат гэх залууг би тосож авч машины зардлыг нь өгөөд сумын төвд гэртээ нэг хонуулаад маргааш нь хөдөө гэрлүүгээ авч явсан. Тэгээд тэр өдрөөс хойш манай хөдөө гэрт манай дүүгийн хүүхэд болон бид гурав хамт байдаг байсан. Манайд ирэхдээ эсгий түрийтэй хар гутал, шар ажлын тод өмдтэй, хар өнгийн куртиктэй, хар ноосон цамцтай, саарал ноосон малгайтай ирсэн. ..Надад бол анх хэлэхдээ налайх дүүрэгт казакын хороололд эхнэр, 2 хүүхдийн хамт байдаг гэж хэлсэн. Би гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярь гэхээр би айлын утсаар ярьчихсан гээд байдаг байсан. Ер нь бол огт гэр бүлтэйгээ ярьж холбогддоггүй л хүн байсан. Өөрийнхөө талаар сүйдтэй юм ярихгүй. Ганбат гэдэг байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-04-05 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч насанд хүрээгүй гэрч Б.Цэрэнпунцагийн: "Би Д.Э гэх хүнийг энэ нэрээр нь огт мэдэхгүй харин Ганбат гэдэг нэрээр нь мэднэ. Бид хоёрын хооронд сүйдтэй харилцаа байхгүй. Манай ах Дугарсүрэнгийнд туслах малчингаар 2 сар гаран ажилласан. Тухайн хугацаанд бид хоёр хамт мал маллаж байсан юм. Д.Э 2016 оны 12 сарын 30-ны өдөр Дугарсүрэн ахын хамт хөдөө гэрт туслах малчингаар ирж байгаа гээд өөрийгөө Ганбат гэж хэлж байсан. ..Тухайн үед хацар дээрээ жоохон шалбарсан байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-06 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Ч.Тулгын: "Би Д.Э гэх хүнийг танихгүй, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санд эрэн сурвалжилсан байсантай танилцаж байсан юм. Мөн Төв аймгийн цагдаагийн газраас туслах малчин арга хэмжээ зохион байгуулж Д.Эыг олж тогтоох чиглэлээр чиглэл авч байсан юм. Туслах малчин арга хэмжээний хүрээнд сумын бүх малчин иргэдийн туслах малчидыг бүртгэлжүүлж ажиллахад Баянжаргалын сумын Улаан-Ухаа 2-р багийн 2 малчин айл өрх оторт гарсан байсан. Тэгээд дээрхи айлуудаас Э.Дугарсүрэн гэх айл 2016 оны 12-р сарын сүүлээр Улаанбаатар хотоос туслах малчин авч ирж ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл авсан ба дээрхи мэдээллийн дагуу уг малчинийг судлахад Улаанбаатар хотод амьдардаг ах дүү хамаатан садан гэх зүйлгүй Ганбаа гэх залуу байсан. Тэгээд уг иргэн лүү гүйцэтгэх ажлын шугамаар туслах хүчийг чиглүүлэн ажиллахад дээрхи иргэн нь үг дуу цөөтэй Ганбаа гэх нэрээр нь дуудахад өөрийн нэрээ мэдэхгүй, аливаа зүйлээс цочисон байдалтай, эрэн сурвалжилж байгаа иргэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу малчин Дугарсүрэнтэй утсаар холбогдон туслах малчинийг авч ирүүлж уулзахад өөрийгөө Ганбаатар гэж танилцуулж байсан ба ярилцахад Д.Э гэх хүн болох нь тогтоогдсон бөгөөд тэр даруй дайчлан баривчилж холбогдох хариуцсан албан тушаалтанд нь хүлээлгэн өгсөн юм. Д.Э нь Гэрэлчулуун гэх хүргэн ахтайгаа архи ууж маргалдаад хутгаласан тэгээд тэдний гэрээс явж Улаанбаатар хот ороод 2 хоног орцонд байж байгаад Налайх орохоор явсан тэгээд замдаа нэг хүнтэй таараад Ургахнаран хороололд бас нэг айлд хоноод маргааш нь Налайх дүүрэгт нүүрсний уурхай дээр ажил хайсан боловч олдоогүй тэгээд Төв аймгийн төв орж малчиний зар хайж яваад Дугарсүрэн гэх хүнтэй холбогдож Төв аймгийн Баянжаргалан суманд мал маллахаар иргэн гэж байсан. Тухайн үед надад хэргийн талаар хүргэн ах Гэрэлчулууны дал болон эгэмрүү нь нэг нэг удаа хутгаласан гэж ярьж байсан тэгээд тэндээсээ явсан талаараа ярьсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтас хх-7 тал/,
-гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-09 тал/,
-хэргийн газрын схем зураг /хх-10 тал/,
-Төв аймаг Аргалант сумын нутаг Бүүргэнт гэх газар Орхон аймгийн харъяат эрэгтэй 51 настай М.Гэрэлсүрэн гэгч нь цээжний зүүн эгэмний доод хэсэгт хутгалуулсан байдалтай гэртээ нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх- 11-37 тал,
-цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38-39 тал/,
- Төв аймаг Аргалант сумын нутаг Бүүргэнт гэх газар Орхон аймгийн харъяат эрэгтэй 51 настай М.Гэрэлсүрэн гэгч нь цээжний зүүн эгэмний доод хэсэгт хутгалуулсан байдалтай гэртээ нас барсан гэх хэргийн цогцост хийгдсэн ШЭЗШ гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-47 тал /,
-Хувцасанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-48 тал/,
-Цогцосны хувцасанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-51 тал/,
-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-53, 56, 59
тал/,
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-54-55, 57-58 тал/,
-2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №06 дугаар шинжээчийн дүгнэлтэд
-Шинжээчийн 06 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-147 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №560 дугаар шинжээчийн дүгнэлтэд
-ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 560-ийн хүснэгт 1 /хх-150 тал/,
-Амь хохирогчийн бие махбодид учирсан нэмтлийг тогтоосон Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээни албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №08 дугаар Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн актад
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтэд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №549 тоот шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №548 тоот шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №556 тоот шинжээчийн дүгнэлтэнд
1 .Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн Мотор оИ гэсэн бичигтэй төмөр саван шингэн зүйлээс цус илрээгүй гэжээ /хх-159 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №557 тоот шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №559 тоот шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №551 тоот шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №561 тоот шинжээчийн дүгнэлтэнд
1 .Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн асаагуур дээр цус илрээгүй, үүдний тампар болон өрөөн дотроос хураан авсан гэх цаасан дээр цус илэрсэн.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №558 тоот шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №554 тоот шинжээчийн дүгнэлтэнд
2.Эдгээр хувцаснууд дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь талийгаач М.Гэрэлчулууны гэх цусны ДНХ-ийн тогтоцтой хүний микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна гэжээ /хх-172 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №555 тоот шинжээчийн дүгнэлтэнд
1 .Хэрэг учралын газраас эд мөрийн баримтаар хураан авсан шар иштэй 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуур дээр цус илрээгүй, 26 см урттай шар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №553 тоот шинжээчийн дүгнэлтэнд
1 .Хэрэг учралын газрын үзлэгээр шүүгээн дээрээс бэхжүүлж авсан арчдас, хогийн цэг, байшингийн гаднаас бэхжүүлж авсан гэх дээж дээр цус илэрсэн. Уг цус нь биологи, ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.
-Цус авсан тэмдэглэл /хх-226 тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-227-229 тал/,
-2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сэжигтэн Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-230-233 тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-234 тал/,
-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-234-235 тал/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх-238 тал/,
-таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-241-244 тал/,
-Шүүхийн шинжилэгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн №2642 шинжээчийн дүгнэлтэд
1 .Шинжилгээнд ирүүлсэн Д.Эын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.
-№267 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-р хавтас хх-52-53 тал/,
-гэрэл зургийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р хавтас хх-72 тал/,
-гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-73-74 тал/,
-Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас хх-81 тал/,
-Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №210 тоот шинжээчийн дүгнэлтэд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №550 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №552 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
-шүүгдэгч Д.Эын ял шийтгэсэн эсэхийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /2-р хавтас хх-38 тал/,
-шүүгдэгч Д.Эрдэнцогтыг 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр /2-р хавтас хх-27-28 тал/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар /2-р хавтас хх-30-34 тал/, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ял өөрчлөн сонсгож /2-р хавтас хх-36-37 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ял өөрчлөн сонсгож /2-р хавтас хх-91-93 тал/ байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журамын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:
Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бүүргэнт” гэх газар
М.Гэрэлчулууны амь нас хохирсон үйлдэлд Д.Эыг холбогдуулан шалгаж, сэжигтэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, Эрүүгийн 201619000872 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, харъяалалын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын газраас шүүгдэгч Д.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Бүүргэнт” гэх газар 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хүргэн ах М.Гэрэлчулуунтай маргалдаж улмаар өс хонзонгийн сэдэлтээр түүний эгэмний доор эгэмтэй парлель цээжний хөндий нуруунд буюу сээрний 5 дугаар нугалмын зүүн талд сээрний 12 дугаар нугалмаас баруун тийш 3,2 см зайд баруун далны дор цээжний хөндийд хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцааж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хүнийг өс хонзонгийн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар алсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд хуульд өс хонзонгийн сэдэлтээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг заагаагүй тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүх шүүгдэгч Д.Эын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой болно.
Түүнчлэн прокурор амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №08 дугаар Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн актад: амь хохирогч М.Гэрэлчулууны биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх 2 удаагийн гэмтэл мөн түүний бие махбодид учирсан олон тооны гэмтэлийг үндэслэн амь хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүндрүүлэн яллаж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдоогүй /хэрэг учрал гарах үед амь хохирогч, шүүгдэгч хоёр байсан гэдэг бөгөөд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг учруулсан үйлдэлээ шүүгдэгч хүлээдэг боловч амь хохирогчийн бие махбодид учирсан олон тооны гэмтэлийг хэн, хэрхэн учруулсан эсэхийг нотлох баримтаар нотлогдоогүй/ байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т "Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан амь хохирогчийн бие махбодид учирсан гэмтэлийг тогтоосон №08 дугаартай актад тусгадсан гэмтэлүүд нь амь хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон болохоос дээрх гэмтлийг хэн хэрхэн учруулсан эсэхийг нотлосон нотлох баримт биш юм.
Эрүүгийн 201619000872 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх дан ганц шинжээчийн №08 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан амь хохиргчийн биед учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Д.Эыг өс хонзонгийн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэсгүй байна.
Иймд Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Д.Э-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Бүүргэнт” гэх газар 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хүргэн ах М.Гэрэлчулуунтай маргалдаж улмаар түүний эгэмний доор эгэмтэй парлель цээжний хөндий нуруунд буюу сээрний 5 дугаар нугалмын зүүн талд сээрний 12 дугаар нугалмаас баруун тийш 3,2 см зайд баруун далны дор цээжний хөндийд хутгалж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эрдэнэсувдын: “М.Гэрэлчулуун бол манай нөхөр байгаа юм. Д.Э бол манай төрсөн дүү байгаа юм. Би нөхөр Гэрэлчулууны хамт Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Бүүргэнт гэх газар Цэгмид гэдэг айлтай хамт амьдардаг юм. Бид хоёр нэг хүүхэдтэй бөгөөд Улаанбаатар хотод ажил хийдэг учир хүүхдийг нь хөдөө хардаг байсан юм. Тэгээд хөдөө хүйтэн болсон болсон учир ач хүүхдээ аваад би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу хажуу айлын Цэгмид ах, Оюунцэцэг эгч нарын хамт явсан. Хөдөө гэрт талийгаач нөхөр маань манай төрсөн дүү Д.Эын хамт үлдсэн. ... Тэгээд тэр өдөр ахин холбогдоогүй 2016.12.24-ний өглөөгүүр залгасан чинь утас нь холбогдохгүй байж байгаад өдөр хэрд холбогдоод тэгээд утсаа авахгүй нилээд дуудуулж байгаад нэг аваад байна уу гээд утас нь тасарчихсан. Тэгээд тэрнээс хойш утас нь ерөөсөө холбогдохгүй байж 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой нас барсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цэгмидийн мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод эхнэр Оюунцэцэг талийгаачийн эхнэр Энхсувд бид нар явсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой 19 цагийн орчим гэртээ надаас гахай авна гэж байсан Ганзориг нөгөөгийнхэн нэрийг мэдэхгүй 2 залуутай хамт гэртээ иртэл гэрүүд гэрэлгүй байсан ба үхэрнүүд хашаагүй сул манай байшингийн хаалга онгорхой байсан. Тэгээд талийгаачийн гэрийн цонхыг хэд хэдэн удаа тогшиход хариу өгөхгүй байхаар нь ортол гэрэлгүй харанхуй байсан би аккумлотарыг холбож гэрэл асаатал орон дээр талийгаач хөнжил нөмрөөтэй хэвтэж байсан. Тэгээд дуудахад хариу өгөхгүй байхаар нь очиж мөр хэсгээс нь татаж үзэхэд бие нь хүйтэн хөшсөн байсан тэгээд цагдаагийн байгууллага дуудсан юм. Талийгаач өөрийн эхнэрийн дүү болох Эын хамт үлдсэн” гэх мэдүүлэг,
гэрч Н.Нэргүйгийн: “Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Ганзоригтой гахай авахаар Цэгмид гэдэг хүнтэй уулзаж Аргалант сум руу явсан юм тэгээд Цэгмид ахынд очтол хаалга нь онгорхой байсан тэгээд Цэгмид ахынд ороод Цэгмид ах буцаад нөгөө хоёрыгоо дуудна гээд гарч явсан хэсэг байж байснаа нэг нь өнгөрчихсөн нөгөө нь байхгүй байна гэж орж ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Ганзоригийн мэдүүлсэн "2016 оны 12 дугаар сарын 26-нд Цэгмид гуай надад гахай зарахаар болоод тэгээд 18 цагийн үед би Нэргүй гээд туслах залуутайгаа хамт Энхжин дээр Цэгмид гуайтай уулзаад тэгээд хотоос Цэгмид гуайн хөдөө гэр лүү гарсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад гэрт ирээд машинаа гахайн байрны хажууд тавьчихаад гурвуулаа алхаад гэрт нь иртэл гэрэл байхгүй байшингийн хаалга онгорхой байхаар нь гэрт нь ороод тэгтэл Цэгмид гуай зүүн талын байшингаас нөгөө хоёрыгоо дуудъя гээд зүүн талын байшингийн цонхыг тогшиж байгаад орсоноо удалгүй гарч ирээд нэг нь өнгөрчихсөн байна нэг нь байхгүй байна гээд сандарчихсан орж ирэхээр нь би цагдаа дуудъяа гээд өөрийнхөө 88455788 утсаар 19 цаг 22 минутад хотын 102 луу дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Г.Оюунцэцэг мэдүүлсэн "Би 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Цэгмид, Энхсувд нарын хамт Улаанбаатар хот орохоор явсан юм. Тухайн үед эмнэлэгт үзүүлэх гэж явсан юм. Тэгээд тухайн үед талийгаач Энхсувдын дүү Этой хамт үлдсэн юм” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Ганцэцэгийн: "2016 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө нэг залуу манай гэрт 2 удаа орж ирсэн. 02 цагийн үед, 04 цагийн үед орж ирсэн. Эхэлж орж ирээд даараад байна танайд дулаацъя гэхээр нь би хаана очих гэж яваан гэж асуутал ойрхон энэ зуур явж байна гэж хэлсэн. Манайд байсан найз Бямбасүрэн гэж хүнээс тамхи асуугаад хэсэг сууж байгаад гараад явсан. Үүрээр 04 цагийн үед тэр залуу дахиад орж ирээд манай найз Бямбасүрэнтэй юм ярьж байхыг нь сонссон чинь би Архангай аймгаас явж байгаа юм энэ хавийн айлаас тугал, бяруу цуглуулж авч явах гэж ирсэн юм. Машины дугуй хагараад Орсоо гэж айлын хашаанд машинаа тавьчихаад явж байна гэж ярьж байсан. Анх орж ирэхдээ утас байна уу, утсаараа нэг яриулчих гэж асуусан. Манайд утас байгаагүй болохоор утас байхгүй гэж хэлсэн. Хар өнгийн куртик хувцастай бакаль шиг гуталтай, чих дэлдэн юм шиг байсан. Эрэгтэй хүн байсан. Мөн байна дахиад харвал танина. Архи уучихсан байсан. Орсоо гэдэг хүнд нэг шил архи дэлгүүрт авч өгөөд хувааж уусан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Бямбасүрэнгийн мэдүүлсэн "Би 2016 оны 12 дугаар сарын сүүлээр оны өмнөхөн өдрийг нь сайн санахгүй байна. Би эхнэр хүүхдүүдээ гэртээ хүргэж өгчихөөд хөдөө гэрлүүгээ явж байгаад машины дугуй хагараад Норовцогт гэдэг замын гэр гуанзтай найзындаа хоносон юм. Тэгээд би шөнө босоод гал түлээд сууж байтал гаднаас хар куртиктэй хүн ороод ирсэн. Тэгээд галын ард суугаад гараа ээгээд суухаар нь би хэн бэ? хаашаа явж байгаа хүн бэ? гэж асуухад би Орсоо гэдэг айлынд ирсэн тэдний гадаа машин байгаа Гомбо, Аюуш гэдэг хүмүүсээс бяруу, тугал авах гэж яваад архи уугаад айлаа олохгүй төөрчихөөд байна гэж байсан. Би нэг цаг орчим ярилцаж суусан хар куртик өмссөн байсан бусдыг нь сайн анзаараагүй ямар нэг шарх сорив ажиглаагүй. Уг гэрэл зураг дээр байгаа хүн баараг үгүй мөн байна. Ийм царайтай хүн мөн байсан. Гар хоосон барьсан үүрсэн зүйлгүй. Нилээд даарсан халамцуу орж ирсэн. Дунд зэргийн таргатай, надаас үл ялиг өндөр 165-170 орчим байх хамар нь жоохон налчгар гэмээр хүн байсан” гэх мэдүүлэг,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-09 тал/, хэргийн газрын схем зураг /хх-10 тал/, Төв аймаг Аргалант сумын нутаг Бүүргэнт гэх газар Орхон аймгийн харъяат эрэгтэй 51 настай М.Гэрэлсүрэн гэгч нь цээжний зүүн эгэмний доод хэсэгт хутгалуулсан байдалтай гэртээ нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-37 тал, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38-39 тал/, Хувцасанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-48 тал/,Цогцосны хувцасанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-49-51 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-53, 56, 59 тал/, Төв аймаг засаг даргы дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №08 дугаар Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт /хх-154 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-227-229 тал/, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сэжигтэн Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-230-233 тал/, Шүүхийн шинжилэгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №2642 шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №550 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №552 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Эын согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цоггэрэл нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.
Эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т " Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн өмд, 3 ширхэг тамхины иш, цагаан цоохор өнгийн цамцны тасархай, цагаан цэнхэр өнгийн джинсэн бээлий, 26 см урттай шар өнгийн хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шйидвэрлэх комисст даалгаж,
хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангуулах зорилгоор мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Эын эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цоггэрэл нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул ялтан Д.Эрдэнцогтийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 3 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 4 ханатай монгол гэрийг хууль ёсны эзэмшигч Д.Эт буцаан олгохоор,
хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн СД-2 ширхэгийг хэрэгт хавсаргахаар тус тус хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, согтуурсан үедээ гэмт хэрэг зэргийг харгалзан Д.Э-т оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хуульд зааснаар хаалтай хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосон болно.
Шүүгдэгч Д.Эийн тус хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 170 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Э иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3.2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх зааснаар ялтан Д.Э-д оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Э-ын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 170 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан хуулийн 21.5 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн өмд, 3 ширхэг тамхины иш, цагаан цоохор өнгийн цамцны тасархай, цагаан цэнхэр өнгийн джинсэн бээлий, 26 см урттай шар өнгийн хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цаас зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 4 ханатай монгол гэр битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож ялтан Д.Эод буцаан олгож, СД-2 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
| Ц.ОТГОНЖАРГАЛ Ж.МӨНХТУЯА С.ОРОЛМАА |