| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0369/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/378 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Б.Анхбаяр, Б.Гантулга, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Түмэндэмбэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000386 тоот хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Жаа овогт Батболдын Анхбаяр
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Саарал овогт Бямбажавын Гантулга
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Гантулга, Б.Анхбаяр нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 27- ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Хөвшихийн доод худаг газарт байсан Т.Готовдоржийн эзэмшлийн 02-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэлэн 180 000 төгрөг болон эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 485 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр би өөрийн эзэмшлийн85-46 УАЕ улсын дугаартай авто машинаар Гантулга ахын хамт Баян-Овоо сумдын айлуудаар хонь авахаар Хөвшихийн тээг гэх газар явж байтал машины баруун урд дугуй хагарсан тухайн үед солих данхраад байхгүй байсан учир сольж чадаагүй хагарсан дугуйтайгаа явж байтал нэг айл харагдахаар нь тэр айлд очсон эзэнгүй хаалга цоожтой гадна талдаа цагаан өнгийн тэвштэй портер маркийн машин байхаар нь тэвш дээр байсан торцоов данхраадыг нь аваад хөдлөх гэсэн чинь жанамын гэрэл ассан байхаар нь портер машины аккумляторыг гадна хайрцгийг гараараа татаж онгойлгож байгаад аккумляторыг авсан тухайн үед дээрх эд зүйлсийг Гантулга ах авсан би гэрэл тусгаж байсан тэгээд машинаа асаагаад Баянхонгор аймар руу явсан. Ах бид хоёр хохирол бүрэн төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 52, 54 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2020 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр Анхбаярын машинтай Анхбаярын хамт эгч Саранцэцэгийнх рүү виза карт авах мөн айлуудаар явж хонь авахаар Жинст сум руу явсан тэгтэл Баян-Овоо сумын Хөвшихийн доод худаг гэх газар явж байтал машины дугуй хагарсан тэгээд дугуйгаа солих гэтэл данхраад байхгүй байхаар нь хийгүй дугуйтай явсаар байгаад нэг эзэнгүй айлд очсон гэрийнхэн гадаа цагаан өнгийн портер машин байсан бөгөөд тэр айл нь Гож гэдэн манай ээжийн талын хамаатны айлын байсан би мэдсэн тэгээд машинаас данхраад, дорцоов байхаар нь дугуйгаа аваад сольсон тэгтэл бид 2-ын унаж явсан машины жанам нь ажиллахгүй байхаар нь цагаан портер машины аккумляторыг тайлж авсан мөн гар утас цэнэггүй болсон байхаар нь машин дотор МР аваад Ягаанаа ахынх руу очиж уулзчихаад Баянхонгор аймаг руу явсан юм би дээрх эд зүйлсийг машинаас авсан Анхбаяр гэрэл тусгаж байсан. Хохирол бүрэн төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 56, 58 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулга мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч Т.Готовдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 41 тоотод эхнэр Хонгорзул болон 3 хүүхдийн хамт оршин суудаг. Одоогоор би Баян-Овоо сумын Хөвшихийн доод худаг гэх газарт мал маллах зорилгоор монгол нэртэй 0260 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөө мал маллаж байна. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Марааны их гэх газар найз Нацагаагийнд очиж хонох гээд явчхаад 2020 оны 09 дүгээр сарын 26-ний өглөө 06 цагийн үед гэртэй ирэхэд миний 02-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумлятор, МР, тээврийн хэрэгслийн түлхүүр багаж, өмдний халаасанд байсан 180 000 төгрөг нүдний шил зэрэг зүйлс алдагдсан байсан...Б.Гантулга, Б.Анхбаяр нар нь над дээр ирээд уучлалт гуйж миний машинаас авсан аккумлятор, МР, данхраад зэргийг буцаан өгч мөн түлхүүр багаж болон алдагдсан гэх 180 000 төгрөгийн төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 19-22/
6. Гэрч Б.Саранцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Нарийны гол гэх газар байсан. Тиймээс тухайн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манайхаас карт авахаар явсан байсан нь үнэн, мөн надаас карт аваад хөдөөний айлуудаас хонь авах гэж тухайн өдөр явж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /
7. Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манай дүү Б.Гантулга айлын дундах хүүхэд болж төрсөн. Одоо эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймагт амьдардаг. Одоо хөдөө мал малладаг. Дүү маань төлөв томоотой урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай төрсөн эгч Саранцэцэгийн хүү Анхбаяр нь айлын том хүүхэд доороо нэг дүүтэй. Мал маллаж амьдардаг. Анхбаяр нь төлөв даруу хөөрхөн ааштай, архи, тамхи хэрэглээд байдаггүй. Төрөл садан сум багийнхаа иргэд дунд нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /
8. Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020.09.30-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн: 1.Акумуляторын үнэ 170.000 төгрөг, 2. J7 mp утасны үнэ 45000 төгрөг, 3. Данхраад 20000 төгрөг, 4. дугуйн дорцоов түлхүүр багаж /ком/ 50000 төгрөг, 5. багажийн хайрцаг 20000, нийт 305 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 45/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 66/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын 59 дугаар тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 4 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Хөвшихийн доод худаг газарт байсан Т.Готовдоржийн эзэмшлийн 02-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэлэн 180 000 төгрөг болон аккумляторын үнэ 170.000 төгрөг, J7 mp утасны үнэ 45000 төгрөг, Данхраад 20000 төгрөг, дугуйн дорцоов түлхүүр багаж /ком/ 50000 төгрөг, багажийн хайрцаг 20000, нийт 305 000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад нийт 485 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Т.Готовдорж, гэрч Б.Саранцэцэг нарын мэдүүлэг, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 468 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байталд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Готовдорж нь төлбөрөө төлж барагдуулсан гэж илэрхийлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Жаа овогт Батболдын Анхбаяр, Саарал овогт Бямбажавын Гантулга нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Жаа овогт Батболдын Анхбаяр, Саарал овогт Бямбажавын Гантулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нарт зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг дурдсугай.
6. Уг хэрэгт шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ