| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0065/Ý/ |
| Дугаар | 2018/ШЦТ/76 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0065/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д,
Өсвөр насны шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818001120070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 15 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт ,,,,,түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Д-ийн Батсуурь /........../.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах ,,,,,,худалдааны гадна насанд хүрээгүй О.А-ын Самсунг эс-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах .......... худалдааны гадна насанд хүрээгүй О.А-ын Самсунг эс-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч О.А-ын “...Б гэдэг надтай хамт сургуульд сурч байсан хүүхэд над руу залгаад үйлчилгээн дээр хүрээд ирээч гэхээр нь би үйлчилгээний төв дээр уулзсан, ...утсаа өгчихөөч гэхээр нь би болохгүй ээжийн утас гэсэн чинь сүртэй юм ганц цаг хүний фэйс орж мөнгө аваадхъя гээд миний халаасыг ухаад авчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
Гэрч Б.С-ийн “...2018 оны 2 сарын 2-ны өдөр гэртээ байхад Б найзаасаа авсан гар утсаа ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримт байхгүй болчихлоо, та бичиг баримтаараа тавиад өгөөч гэж гуйхад нь тэгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,
К ХХК-ийн 2018 оны 2 сарын 7-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Самсунг эс-6” маркийн гар утас /шинэвтэр/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн үнэ 650,000 төгрөг байна” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 25/,
Ачит бат харилцаа ХХК-ийн зээлийн гэрээний хавсралт /хавтаст хэргийн 43/,
Өсвөр насны шүүгдэгч Д.Б-ийн “...2018.02.01-ний өдөр би О.А-тай утсаар ярьсан. Тэгээд О.А-тай уулзахад “удахгүй хичээл орох гэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гэж хэлээд надад утсаа 2 хоног хэрэглүүлээч” гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь аваад 250,000 төгрөгөөр ломбардад тавьсан. Гэхдээ О.А надад зодуулахаасаа айгаад гар утсаа өгсөн гэж бодож байна. Би О.А-ын гар утсыг зарсан мөнгөөр идэх зүйл, өмсөх хувцас авсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот орсон. О.А-ын гар утсыг ломбардаас ээж авч өгсөн” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд Самсунг эс-6 маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч О.А-ын хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Б-с гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, “цаашид сургуульд үргэлжлүүлэн суралцана, төлөв томоотой байж чадна” гэж мэдүүлж байгаа, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “хүүхдээ байнгын хараа хяналтдаа байлгаж чадна” гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд сургуульд суралцах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгуулллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-д “өсвөр насны шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх” үүргийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт оршин бүртгэлгүй боловч байнга оршин сууж байх тул харьяа Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхээс хүлээлгэсэн үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг даалгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД