| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0293/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/251 |
| Огноо | 2017-09-05 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цагаанцоож,
улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,
хохирогч С.Закан түүний өмгөөлөгч Б.Анхцэцэг, иргэний нэхэмжлэгч Э.Хуантай, А.Ризагүл,
шүүгдэгч У.Д түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ухнаагийн Дд холбогдох эрүүгийн 201719000256 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Мал тууврийн зам 3-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д гэв.
Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч У.Д нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутаг Салхитын ар гэх газар 2017 оны 04 сарын 11-ний өдөр Тоёота Приус-30 маркийн 46-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг урсгалд орж иргэн Э.Хуантайгийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 82-24 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Заканы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан ба М.Одгаригт 3377500 төгрөг, А.Ризагүльд 6400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Д мэдүүлэхдээ: "Хөвсгөл аймгаас 2 ах, бэр эгчийн хамт Улаанбаатар хот орохоор явж байгаад Урьхан зоогийн газрын наана зүүрмэглэж, Прусс-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Би 2012 онд жолооч болсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй” гэв.
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Закан мэдүүлэхдээ: "Зам тээврийн ослын улмаас хагалгаанд орж хүний асаргаанд орсон. Эмчилгээний төлбөрт 5 сая төгрөг зарцуулсан. Хүү Хуантай надад эмчилгээ хийлгэж, өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй. Энэ хугацаанд У.Д биднийг ямар байдалтай байгааг асууж сураглаж, холбоо барьж байгаагүй. Би 6, 7 дугаар сард эмчилгээний төлбөр өгөөч гэж олон удаа залгаж ярьж байсан. У.Д эмчилгээний төлбөрт 1 сая төгрөг өгчихөөд л алга болчихсон. Нийт 4.058.780 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна” гэв.
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Ризагүл мэдүүлэхдээ: "Би машинаа 2016 оны 02 дугаар сард 7.7 сая төгрөгөөр худалдаж авсан. Машинд 6.4 сая төгрөгийн хохирол учирсан. Хэрэг гарах үед Дархан руу гэрээ нүүлгэж явсан учраас машинд байсан аяга, тавга, ахуйн хэрэглээний шил шаазан эдлэл хагарсан. Гэхдээ эдгээр зүйлд үнэлгээ тогтоолгоогүй. Ээжийн эмчилгээнд мөнгө хэрэг болж машинаа 1.5 сая төгрөгөөр зарсан. Шүүгдэгч Дас үнэлгээгээр тогтоогдсон машины хохирол 6.4 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Хуантай мэдүүлэхдээ: "2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан руу нүүж яваад зам тээврийн осолд орсон. Энэ хугацаанд ээждээ эмчилгээ хийлгэж байсан. Би өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй. Би тархины хавантай болж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Надад баримтаар нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч М.Одгариг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тоёото Приус 30 маркийн 46-64 УБУ улсын дугаарын тээврийн хэрэгсэл байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 8,9-ний үед Улаанбаатар хотод байхад аав намайг Хөвсгөл аймаг руу машинаа унаад яваад ирээч гэж хэлсэн. Би тухайн үед хичээлтэй байсан болохоор амжаагүй юм. Тэгээд аав бид хоёр Д ахыг миний машиныг унаад Хөвсгөл яваад ирээч гэж гуйсан. Тэгээд Д ах миний машиныг аваад явсан. Миний машины жолоочийн жолоочийн эсрэг тал буюу зүүн талын урд хаалга, карлан, урд гупр, урд нэг их гэрэл зүүн урд талын дугуйны явах эд анги эвдэрч дууссан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. У.Дас нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө зөвшөөрөл өгч явуулсан” гэжээ /хх-31 тал/,
Гэрч У.Мягмаржав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 08-ны өдөр өөрийн төрсөн хүү Одгаригийн 46-64 УБУ улсын дугаарын тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүү У.Дар бариулаад эхнэр Түмэнжаргал, ах Отгонбаатар нарын хамт Хөвсгөл аймаг руу хувийн ажлаар явсан. Тэгээд Хөвсгөл аймаг орчихоод 2017 оны 04 сарын 10-ны орой 19 цагийн орчим Улаанбаатар руу би өөрөө тээврийн хэрэгсэл барьж явж байгаад 01 цагийн орчим Орхон аймаг өнгөрөөд дүү У.Дд тээврийн хэрэгслээ бариулахаар өгөөд унтсан. Тэгээд 2017 оны 04 сарын 11 өглөө 07 цагийн орчим Төв аймгийн нутагт "тас няс гэсэн чимээ” гарахаар өндийгөөд хартал манай машин жалга руу хамраараа тонгойчихсон байсан. Тэгээд эмнэлэг ирэхийг хүлээж байгаад боссон. Тэгээд манай дүү У.Д машин дээрээ үлдэж хэргийн газрын хэмжилт хийхэд үлдсэн. Эхнэр, ах бид 3 С.Закан гэдэг хөгшинтэй цуг эмнэлэг хүргэгдсэн. Өмнөх өдөр нь би Улаанбаатар хотоос Булган аймгийн Түлүүгийн даваа хүртэл бариад тэрнээс цааш дүүдээ тээврийн хэрэгслийг бариулж Хөвсгөл аймаг хүргэсэн. Дүү маань замдаа нойр авч байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. /хх-37 тал/,
Гэрч Т.Түмэнжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 10-ны орой 19 цагийн орчим Хөвсгөл аймгаас миний нөхөр У.Мягмаржав нь хүү Одгаригийн 46-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Улаанбаатар хот руу хадам ах Отгонбаатар, хадам дүү У.Д нарын хамт гарсан. Тэгээд Орхон аймагт 01 цагийн орчим миний нөхөр дүү У.Дд жолоогоо шилжүүлж өгсөн. Би унтаад явж байсан. 2017 оны 04-р сарын 11-ний өглөө 06 цагийн орчим аймар хүчтэй чимээ гараад бид нар ёолоод сэртэл бид нарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу орчихсон. Бид нарын хойно саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу орчихсон байсан. Жолооч нь гараад ирчихсэн байсан. Цаана нь нэг эмэгтэй хаалгаа онгойлгоод гарчихсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн. Би Отгонбаатар ах бид 2 эмч жолоочийн хамт эмнэлэг хүргэгдсэн. Закан гуай манай нөхөр хоёр өөр замын машинд дайгдаад Борнуур сумын эмнэлэгт хүргэгдсэн. Цаг агаар тогтуун байсан. Замын гадаргуу хуурай байсан. Миний биеийн байдал зүгээр. Бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-38 тал/
Гэрч У.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу өөрийн дүү У.Мягмаржав, У.Д, Түмэнжаргал нарын хамт дүү М.Одгаригийн 46-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад өөдөөс машин орж ирээд мөргөлдсөн. Тэгээд юу болсонг мэдэхгүй. Хоромхон зуур болоод өнгөрсөн. Би тээврийн хэрэгслийн урд сууж явж байсан. Тухайн үед 60 км/цагийн хурдтай явсан. Би бэртэж гэмтээгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. /хх-39-40 тал/
-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №5077 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-42 тал/,
1.Э.Хуантайгийн баруун шанаанд зөөлийн эдийн няцрал, зулгаралт, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Хохирогч С.Заканы "Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүх/115-126 тал/
-шүүгдэгч У.Дорждамбын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-107 тал/,
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Д нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутаг Салхитын ар гэх газар 2017 оны 04 сарын 11-ний өдөр Тоёота Приус-30 маркийн 46-64 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг урсгалд орж иргэн Э.Хуантайгийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 82- 24 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Заканы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан ба М.Одгаригт 3377500 төгрөг, А.Ризагүльд 6400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч С.Заканы мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Хуантай, А.Ризагүль, М.Одгариг нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4 тал/, хэргийн газрын үзлэгийн зураг /хх-5-6 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-8 тал/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-9 тал/, осол гарсан замын байдал /хх-10 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №5078 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн №752 тоот шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Замын Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнийн 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 тоот шинжээчийн дүгнэлт, "Кости Эстимэйт” ХХК-ны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Тоёота приүс- 30 маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын №8198 дугаар үнэлгээ /хх-55-61 тал/, "Кости Эстимэйт” ХХК-ны 2017 оны 4 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Тоёота приүс-20 маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын №7854 дугаар үнэлгээ /хх- 65-68 тал/, хохирогч С.Заканы "Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүх/115-126 тал/, шүүгдэгч У.Дорждамбын холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч У.Дорждамбыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Дорждамбыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч У.Д-д 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 цагаар тогтоолоо.
Хохирлын талаар:
Хохирогч С.Закан нь өөрийг нь асарч байсан охин Алмагүлийн хохирогчийг асарч байх үеийн цалин хөлс 1098187 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1000000 төгрөг, эмчилгээний зардал нийт 4.058.780 төгрөгийн,
иргэний нэхэмжлэгч А.Ризагүл тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Үүнд: Хохирогч С.Заканы нэхэмжлэлийн шаардлагаас охин Алмагүль нь хохирогч С.Заканыг асарсан ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд Алмагүлийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн хүснэгт холбогдох бариммт бичиг дутуу байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч С.Закан нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бусад шаардлага болох өмгөөлөгчийн хөлс, эмчилгээний зардал нийт 2960593 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч М.Одгариг нь: "аав намайг Хөвсгөл рүү машинаа унаад ирээч гэсэн би хичээлтэй байсан тул ах Дорждамбыг миний машин унаад яваад ирээч гэж гуйсан.” /хх-31 тал/ гэж мэдүүлсэн байна.
Шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4-т зааснаар иргэний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг, иргэний хариуцагч М.Одгариг, шүүгдэгч У.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэстэй гэж дүгнэсэн болно.
Өөрөөр хэлбэл С.Заканы эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлс нийт 2987708 төгрөгийн 50%-ийг буюу 1493854 төгрөгийг иргэний хариуцагч Т.Одгаригаас, 50%-ийг буюу 1493854 төгрөгийг шүүгдэгч У.Д нараас тус тус гаргуулж хохирогч С.Заканд,
иргэний нэхэмжлэгч А.Ризагүлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 3200000 төгрөгийг иргэний хариуцагч Т.Одгаригаас, 50% буюу 3200000 төгрөгийг шүүгдэгч У.Дас тус тус гаргуулж, иргэний хариуцагч А.Ризагүльд тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч М.Одгариг, хохирогч Э.Хуантай нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч У.Дорждамбын төлсөн 1000000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй болно.
201719000256 тоот эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №620085 дугаар жолоочийн үнэмлэхийг У.Дд буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.Доржадамба нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2,
ТОГТООХ нь:
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэхь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №620085 тоот жолоочийн үнэмлэхийг У.Д-д буцаан олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
У.Дас 3200000 төгрөг, иргэний хариуцагч М.Одгаригаас 3200000 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Ризагүлд тус тус олгож,
хохирогч С.Заканы нэхэмжлэлийн шаардлагаас охин Алмагүлийн асарч байх үеийн ажилгүй байсан хугацааны цалин 1098000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ