Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Д.,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох  эрүүгийн 2014003700004 дугаар хэргийг 2021 оны 04 дүгээр сарын  01-ний өдөр хүлээн авч  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч,  ******* овогт *******гийн *******, / Регистрийн дугаар:*******/-тай. 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Шар бүрд” супер маркетын орчим дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч , эргүүлийн цагдаа *******, мөрдөгч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Мэдүүлэг өгөхөөс татгалзсан. / 1-р хх-ийн 158 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие 2020 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 00 минутаас шөнийн 01 цаг 00 минут хүртэл эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******, олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэгээд Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 21 цагийн үед жижүүрийн шуурхай албаны 10 дуудлагатай станцаар- Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Шар бүрд худалдааны төвд номер 6 гэж хэлсэн. Номер 6 гэдэг нь зодоон цохион болж байгаа талаарх товчилсон мэдээлэл байгаа юм. Тэгээд ******* бид хоёр шууд явж Шар бүрд худалдааны төв дээр очиход худалдааны төвийн ажилтан Алгаа гэх эмэгтэй байсан бөгөөд тэрээр- ******* нь орж ирж агсан тавиад пост машин шидэж эвдэлчхээд гараад явлаа гэж хэлсэн Тэгээд бид нар худалдааны төвийн камерын хяналтын дэлгэцнээс дотор камерын бичлэгийг ухрааж үзэхэд ******* нь худалдааны төвд орж ирээд пос машиныг шидэж байгаа бичлэг байсан. Тэгээд худалдааны төвөөс гарсан чинь ******* нь Шар бүрд худалдааны төвийн хажууд байх Соёмбо рестораны урд ,машиныхаа хажууд зогсож байхаар нь бид нар явж очиход тэрээр ******* нь-Энд газрын маргаан болсон, та нар яах гэж ирсэн юм гэхээр нь би Та шар бүрд худалдааны төвд орж эд зүйлийг нь эвдэлж зөрчил гаргасан байна, тантай уулзах шаардлагатай байна гэхэд ******* Та нартай уулзах шаардлагагүй гэж тавьсан шаардлага эсэргүүцсэн, тэгтэл түүний машины жолооны ард сууж байсан охин нь утсаараа бичлэг хийж, машины арын суудалд сууж байсан эхнэр нь- Та нар зайлцгаа гээд салавч гарган, хэл амаар доромжилсон, тэгээд ******* нь шууд машинтай суусан. Тэгэхээр түүнд- Та зөрчил гаргасан болохоор тантай уулзаж асуудлыг шийдэх шаардлагатай, та гараад ир, эсвэл та охиноороо машинаа бариулаад дагаад явчих, цагдаагийн газар дээр очъё гэхэд шаардлага биелүүлэхгүй байсан Тэгж байгаад ******* нь машинаасаа бууж ирээд хамт явахгүй, уулзахгүй гээд бид нарын хууль ёсны тавьсан шаардлага эсэргүүцэх дахин зөрчил гаргаад байхаар нь түүнд гав хэлэхээр нэг гарт нь гав хийсэн чинь машины арын суудалд сууж байсан эхнэр ******* нь бууж ирээд миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод, газраас чулуу аваад чулуутай гараараа миний зүүн нүдний доод хэсэг цохиж, зүүн нүдний дээд хэсэгт маажсан.Тэгээд хамт цагдаа *******гийн духны хэсэгт нь чулуу барьсан гараараа цохисон. Тэр үед *******гийн ээж нь гэх хөгшин эмэгтэй, машиных жолооны ард сууж байсан охин нь бид нарын хувцас хунараас татаж чангааж эсэргүүцээд байсан. Тэгээд тухайн хүмүүс машиндаа ороод хаалгаа дотроосоо цоожлоод онгойлгож өгөөгүй. Тэгээд би станцаар цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд -Шар бүрд худалдааны төв дээр дуудлагын дагуу ирэхэд бид нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд, биед халдлаа гэж дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөгч , багийн цагдаа ******* нар ирсэн. Тэгээд цагдаа *******г газанд явуулж авчирсан. ******* болон түүний эхнэрт бид нар-Машинаасаа буух талаар олон удаа буюу ойролцоогоор 2 цаг орчмын хугацаанд шаардлага тавьсан. Мөн тухайн үед замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар ирээд шаардлага тавихад машиныхаа хаалгыг онголоогүй. Тэгээд би ******* болон эхнэрт нь Та нарт олон удаа шаардлага тавилаа, хаалгаа онгойлгохгүй бол тусгай хэрэгсэл газ хэрэглэлээ гэж хэлэхэд тэрээр “Чаддаг юм бол хэрэглэ” гээд байхаар нь машины цонхны завсраар нь бага хэмжээ газ цацсан чинь бүгд машинаасаа бууж ирэхээр нь *******ыг албан авто машинд суулган авч явахад эхнэр, охин хоёр нь цуг суугаад явсан. Тэгээд Цагдаагийн газарт ирээд *******ын согтуурлыг шалгахад гэхэд шалгуулахгүй байсан бөгөөд илт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан тул эрүүлжүүлээд эхнэр, охиныг нь явуулсан. Миний хувьд тухайн үед *******ын эхнэрийн нэрийг мэдэхгүй байсан бөгөөд дараа нь ******* гэдэг гэж мэдсэн. ******* нь нэлээн согтолттой байсан. Түүний эхнэр ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин охин нь эрүүл байх шиг байсан. *******гийн согтуурлын зэргийг шалгаагүй. Тухайн үед буюу ******* ******* бид хоёрын биед халдах үед олон нийтийн цагдаагийн ажилтан *******, *******, охин нь, *******гийн ээж гэх настай эмэгтэй, Соёмбо рестораны үйлчлэгч бололтой 2-3 эмэгтэй зэрэг хүмүүс байсан бөгөөд олон нийтийн цагдаагийн ажилтан ******* гар утсаараа бичлэг хийсэн. Мөн цагдаа ******* энгэрийн камераар бичлэг хийсэн. ******* охин гар утсаараа бичлэг хийж байгаа бололтой байсан. Тэгээд намайг өгсний дараа мөрдөгч , цагдаа ******* нар ирсэн. Мөрдөгч гийн малгайг нь *******гийн ээж гэх настай эмэгтэй аваад өгөхгүй байсан. Тэгээд бид нар ******* машиныхаа хаалгыг онгойлгохгүй байхаар нь машиныг улсын дугаарыг тайлж авах үед мөн хажуу талаас татаж чангааж эсэргүүцсэн ******* нь чулуу барьсан гараараа миний ******* бид хоёрыг цохиж, самардаж биед халдсан, бусад хүмүүс биед халдаагүй. Миний хувьд ******* нь цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлийг таслан зогсоохын тулд Цагдаагийн албан тухайн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заасан үндэслэлээр гав хэрэглэсэн, гэхдээ нэг гарт нь гав хийсэн чинь эхнэр ******* нь толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж, чулуу барьсан гараараа цохиж, маажиж биед халдсан. Тэгээд дараа нь машиндаа орчхоод машиныхаа хаалгыг онгойлгохгүй шаардлага эсэргүүцэхээр нь машины цонхны завсраар бага хэмжээний газ цацаж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-9/,

4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  Тухайн үед *******г нь газраас чулуу аваад миний духны зүүн талд цохисон. Түүнээс зүүн нүдний доод талд цохиогүй. Надаас мэдүүлэг авсан мөрдөгч андуурч бичсэн байна. Уг газар нь нилэнхүйдээ чулуу ихтэй газар байсан болохоор яг ямар чулуугаар цохисон, тэр чулуугаа яасан талаар мэдэхгүй байна. Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би уг энгэрийн камераар болсон үйл явдлыг бичиж авсан. Мөн “Шар бүрд” худалдааны төвийн дотор талын камерын бичлэгийг камерын хяналтын дэлгэцнээс бичиж авсан. Би энгэрийн камер дээр байсан 3 хэсэг бичлэгийг DVD-нд буулгасан. Одоо надад байгаа. Уг 3 хэсэг бичлэгийн 2 бичлэг нь *******, ******* нарын шаардлага эсэргүүцэж байгаа бичлэг байгаа. Харин 1 бичлэг нь “Шар бүрд” худалдааны төвийн дотор талын камерын бичлэгийг камерын хяналтын дэлгэцнээс бичиж авсан бичлэг байгаа... Би тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 00 минутаас шөнийн 01 цаг 00 минут хүртэл хэсгийн байцаагч , олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 21 цагийн үед жижүүрийн шуурхай албаны 10 дуудлагатай станцаар- Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Шар бүрд худалдааны төвд дээр хэрүүл маргаан болсон гэх дуудлага мэдээлэл ирлээ гэж мэдэгдсэний дагуу Шар бүрд худалдааны төв дээр очиход худалдааны төвийн ажилтан Г.Алгаа гэгч нь- ******* нь орж ирж агсан тавиад пост машин эвдчихээд гараад явлаа гэж хэлсэн. Тэгээд худалдааны төвийн дотор талын камерын үзэхэд Соёмбо рестораны эзэн ******* нь худалдааны төвд орж ирээд пос машиныг шидэж байгаа бичлэг байсан. Тэгээд худалдааны төвөөс гарсан чинь ******* нь Шар бүрд худалдааны төвийн хажууд байх Соёмбо рестораны урд .машиныхаа хажууд зогсож байхаар нь бид нар явж очиход тэрээр ******* нь-Энд газрын маргаан болсон, та нарыг дуудаагүй гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн байцаагч - Та шар бүрд худалдааны төвд орж эд зүйлийг нь эвдэлж зөрчил гаргасан байна, тантай уулзаж гаргасан зөрчлийн чинь талаар шалгах шаардлагатай байна гэхэд *******- Би та нартай уулзах шаардлагагүй гэж тавьсан шаардлага эсэргүүцсэн, машины арын суудалд сууж байсан эхнэр нь- Та нар зайлцгаа гээд салавч гарган, цагдаа нар согтуу байна гэж хэл амаар доромжилж шаардлага эсэргүүцсэн, тэр үед машины урд талд буюу жолооны ард сууж байсан охин нь гар утсаараа бичлэг хийж байх шиг байсан. Тэгээд ******* нь машиндаа ороод хаалга цоожилчхоод гарч ирэхгүй байсан бөгөөд эхнэр нь машин дотроос биднийг доромжилж байсан. Тэгээд ******* нь дахин бууж ирээд бид нартай хамт явахгүй, газрын маргаан болсон, би зөрчил гараагүй гээд тавьсан шаардлага эсэргүүцээд байсан тул хэсгийн байцаагч түүний нэг гарт гав хийсэн чинь машинаас эхнэр хүүхдүүд нь бууж ирээд эхнэр ******* нь хэсгийн байцаагч ын толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод газраас чулуу аваад чулуутай гараараа түүний нүүр лүү цохисон, тэгээд би -Болиоч та нар гээд очсон чинь тэрээр чулуутай гараараа миний духны зүүн талд цохисон. Тэр үед *******гийн ээж гэх хөгшин хүн ын малгайг авч шидээд бид нарын хувцас хунараас татаж чангааж эсэргүүцсэн. Тэгээд тухайн хүмүүс дахин машиндаа суугаад дотроосоо хаалгаа цоожлоод тайлж өгөхгүй байсан. цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд дуудлага өгсөн. Удаагүй мөрдөгч , цагдаа ******* нар ирсэн. Мөн л шаардлага тавьсан боловч машиныхаа хаалгыг тайлж өгөөгүй, тэгээд авто машиных нь улсын дугаарыг тайлж аваад, машины цонхны завсраар бага хэмжээний газ цацаад машинаас бууж ирэхээр нь *******ыг Цагдаагийн газарт хүргэж эрүүлжүүлсэн. Түүнтэй эхнэр *******, охин нар нь явсан. *******, ******* нар нь хоёулаа архи уусан согтуу байсан. Тухайн үед буюу ******* нь хэсгийн байцаагч бид хоёрын биед халдах үед олон нийтийн цагдаагийн ажилтан *******, *******, охин нь, *******гийн ээж гэх настай эмэгтэй, Соёмбо рестораны үйлчлэгч бололтой 2-3 эмэгтэй зэрэг хүмүүс байсан.Тухайн үед би энгэрийн камераар, олон нийтийн цагдаагийн ажилтан ******* гар утсаараа бичлэг хийсэн. *******ын охин гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд дараа нь мөрдөгч , цагдаа ******* нар ирсэн. Мөрдөгч гийн малгайг нь *******гийн ээж гэх настай эмэгтэй аваад өгөхгүй байсан. ******* нь чулуу барьсан гараараа бид хоёрыг цохиж, самардаж биед халдсан, бусад хүмүүс биед халдаагүй. Тэдгээр хүмүүст хууль ёсны шаардлага тавьсан. Тэгээд тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн дахин зөрчил гаргасан учраас зөрчлийн таслан зогсоохын тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн тухайн үед учирсан духны хэсэг дэх зулгаралт эдгэрсэн...” гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 97, 2-р хх-ийн 12-13/,

5. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“....2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний бие Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ёс журмын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сум Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Шар бүрд” худалдааны төв дээр дуудлагаар очсон. “Цагдаагийн хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд, хэл амаар доромжлоод байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу би тухайн газарт явж очиход гаргасан гэх ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй нэг талынхаа гарт гавтай машиныхаа хажууд зогсож байсан. Мөн түүний эхнэр ******* гэх эмэгтэй, ээж нь бололтой настай эмэгтэй, хүүхэд нь й охины нар байсан бөгөөд ******* нь архи уусан шинжтэй байсан. байцаагч, Цагдаагийн дэслэгч , эргүүлийн цагдаа *******, олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нар нь Цагдаагийн газарт очоод асуудлаа шийдүүлээдэх гээд шаардлага тавиад байж байсан бөгөөд нөгөөдүүл нь эсэргүүцээд байж байсан. Тэгээд би *******ын гавыг тайлаад Цагдаагийн газарт очих шаардлага тавихад тэд нар машиндаа орж суугаад машиныхаа хаалгыг дотроосоо цоожлоод шаардлага биелүүлээгүй бөгөөд намайг цонхоор нь гараа оруулчихсан байж байхад миний гар луу ******* нь цохисон. Тэгээд машиныхаа хаалгыг онгойлгохгүй болохоор нь авто машиных нь улсын дугаарыг авах гэж байхад *******гийнх нь ээж гэх настай эмэгтэй “Та нар манай хүүхдүүдийг зүгээр явуулж”  гэж хэлээд миний цагдаагийн малгайг авчхаад өгөхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа машиныхаа хаалгыг нээхээр нь *******, ******* нарыг Цагдаагийн газарт авчирч *******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулж эхнэр *******г нь явуулсан. Намайг тухайн газарт очихоос өмнө ******* нь Хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч , эргүүлийн цагдаа ******* нарын тавьсан шаардлагыг эсэргүүцээд бие эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гаргасан гэж байсан. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нь тухайн хүмүүсийн шаардлага эсэргүүцэж байсан, цагдаагийн ажилтнуудын бие эрх чөлөөнд халдсан үйлдлийг гар утасны камераар бичлэг хийж авсан гэж ярьсан. Намайг машиных нь цонхоор гараа оруулаад машиныхаа хаалгыг онгойлгох шаардлага тавьж байхад ******* нь -Гараа ав гээд миний гар луу цохисон. Өөрөөр миний биед халдаагүй, хувцас хунар урагдаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Харин тэдгээр хүмүүс тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон, мөн албаны малгайг авчхаад өгөхгүй байсан. Үүргээ гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдсан. *******д хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна....” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 101-102/,

6. Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд явж байсан бөгөөд үдээс хойш 17-18 цагийн орчим эхнэр над руу утсаар яриад ******* нь согтуу орж ирээд “намайг байхгүйд газар сунгасан байна” гэж агсан согтуу тавиад, эд зүйл эвдчихээд гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй ярьчхаад өөрийнхөө утаснаас аймгийн Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд “Шар бүрд” худалдааны төвд ******* нь согтуу орж ирээд агсан тавьж, эд зүйл эвдэлсэн гэнэ гэж дуудлага өгсөн.Тэгээд би орой гэртээ ирж хоноод маргааш нь ажилдаа явсан. Маргааш өдөр нь намайг байхгүйд ******* нь манай эхнэр тай уулзаж уучлалт гуйгаад явсан гэж байсан. Миний хувьд тухайн болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан дэлгүүрийн камерын бичлэгийг үзэхэд ******* нь орж ирээд, пос машин шидээд агсарч байгаад гарч явж байгаа бичлэг байсан. Тэр асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаад дууссан байх. Шар бүрд худалдааны төвийн арын газар нь миний эзэмшлийн газар байж байгаад би төрсөн эгч Л.Пүрэвсүрэнд зарчихсан юм. Тэгээд уг газарт бохирын хоолой байдаг бөгөөд түүнийг хойш нь буюу Соёмбо ресторан байх тал руу жоохон зайлуулаад хийсэн юм. Түүнийг л ******* манай газар луу хашаагаа сунгасан гэж ойлгосон юм билээ. Ер нь тухайн газар нийтийн эзэмшлийн газар байгаа юм...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 15-16/, 

7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тус өдөр миний бие эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Гончигдоржийн хамт 1 болон 10 дугаар багийн нутгаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад газрын ерөнхий жижүүрээс станцаар холбогдоод “Шар бүрд” худалдааны төвийн гадна нэмэлтээр очоорой гэж хэлсэн.

Үүний дагуу 18 цаг өнгөрч байхад байх тус газар луу яваад очиход Батбаяр гэх хүн машиныхаа урд талын сандалд суугаад хаалгаа нээсэн байдалтай харин эхнэр нь гэх ******* нь болохоор тэнд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч тай болон эргүүлийн цагдаа Ёндонтүвшин нартай маргаад зогсож байсан.

Тухайн үед ын нүднийхэн дээд хэсгийн самардсан, Ёндонтүвшингийн дух руу нь чулуугаар цохисон гэсэн ба тэр хэсэг нь улайсан байсан. Бид нарыг очихоос өмнө тэгэж. самардсан юм шиг байна лээ. Би ерөнхийдөө очингуутаа утсаараа бичлэг хийсэн юм. Тэгээд бид нарыг очоод байж байхад хэсэг хугацааны дараа ёс журмын цагдаагийн дэслэгч , эргүүлд гарч байсан дэд ахлагч , замын цагдаа а/ч Батбаяр нар ирсэн юм. ******* болон түүний хүүхэд нь дуудлагаар очсон алба хаагчдыг согтуу байна гэж хэлсэн юм. Тэгсэн ёс журмын эргүүл Доржсүрэн мөн хэсгийн байцаагч нар та хэд ингэж ярьж байгаа бол бид нарыг даагаад цагдаагийн газарт очоод шалгуулчих цуг явъя гэхэд машинаа дотроосоо түгжээд мөн машиныхаа цонхыг хаачхаад буухгүй байсан. Манай алба хаагчид тэдгээр хүмүүс буюу Батбаяр, түүний эхнэр ******* мөн цуг нь удаа дараа сануулаад, шаардлага тавьсан боловч биелүүлээгүй харин урдаас нь гөлөг минь банди минь та нарыг би дуудаагүй гэх байдлаар ******* нь хэлж байсан. Хамгийн анх болохоор "Шар бүрд” худалдааны төвийн эд зүйлийг эвдсэн гэх дуудлагаар дэслэг очоод үүний дагуу эд зүйлийг эвдсэн гэх Батбаяраас юм тодруулахаар очиход урдаас нь эсэргүүцсэн юм шиг байна лээ. Хамгийн анх юу болсныг нь би сайн мэдэхгүй байна.

Машиныхаа цонхоо нээхгүй машинаа түгжчихээд байгаад байхаар нь манай алба хаагчдаас цагдаагийн дэслэгч сануулаад, анхааруулаад нэг бүрийн тусгай хэрэгслийг ашигласан. ******* гэх хүн манай алба хаагч нарын биед нь халдаж хэл амаар доромжлоод байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 113-114/,

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Тус өдрийн хувьд миний бие 4 болон 5 дугаар багийн нутагт оройн эргүүлд гарч ажилласан юм. Тэгээд эргүүлд гараад явж байхад Цагдаагийн газраас ерөнхий жижүүр станцаар холбогдоод “Шар бүрд” худалдааны төвийн гадаа яваад очоорой гэж хэлсэн. Мөн надад хэлэхдээ “Тийшээ очихдоо амьсгал боогдуулагч аваад очоорой” гэж хэлсэн. Үүний дагуу би амьсгал боогдуулагч аваад очсон юм. Тус газарт яваад очиход Доржсүрэн машины цонхны завсраар гараа оруулсан нөгөө хүмүүс нь цонхоо нээхгүй байсан ба дэслэгч хэсэг тайлбарлаж өгөөд сануулаад тавьсан шаардлагын биелүүлэхгүй байхаар нь амьсгал боогдуулагчийг хэрэглэсэн юм. Тэрийг хэрэглэсэн чинь дотор байсан хүмүүс гарч ирээд тэгээд тэдгээр хүмүүсийг цагдаагийн газар луу авч ирээд Батбаяр гэх хүнийг эрүүлжүүлсэн байх. Эхнэр нь согтуу байсан боловч эмэгтэй мөн эрүүлжүүлэх шаардлагагүй байна гэж үзээд явуулсан. Анхнаасаа очоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Намайг очиход Доржсүрэн “Машинаасаа бууж ирж шалгуул” гэсэн боловч тэдгээр хүмүүс хаалга нээхгүй бууж ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 116 /,

9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Тус худалдааны төвийг миний бие өөрөө ажиллуулдаг юм. 2000 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байгаа юм. 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдөр байсан ба оройн 20 цагийн орчимд байх цагийг  нь сайн  санахгүй байна. /Сүүлд камерын бичлэгийг шүүж үзэхэд 21 цаг болж байсан ба гэхдээ манай камерын цаг зөрүүтэй байдаг юм гэх/

Тэгээд дэлгүүрээ ажиллуулаад байж байхад Батбаяр манай дэлгүүрийн хаалгыг өшиглөөд ганцаараа орж ирсэн. Орж ирээд юм хэлэхгүйгээр шууд дэлгүүрийн лангууг гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгснээ лангуун дээр байсан посын машиныг барьж аваад лангууг цохисон юм. Тэгсэн поссын машин хоёр хуваагдсан. /Поссын машиныг эвдсэн талаар цагдаагийн байгууллагаас тусдаа шалгасан гэх/ Тэгээд Батбаяр дараах байдлаар юм ярьсан. Тэр хэлэхдээ .... дандаа байхгүй хойгуур газраа сунгах юм, манай газар луу яахаараа орж хашаа татдаг юм бэ гэж хэлээд намайг заамдаад хана руу шахсан тэгэхээр нь би үйлчлэгчээ цагдаад дууд гээд орилсон чинь Батбаяр тавиад гараад явсан. Тэгээд удаа ч үгүй буцаж эргэж орж ирснээ лангуун дээр байсан поссын машиныг дахин аваад шал руу шидчихээд орилоод байсан тэгэхээр манай үйлчлэгч түүнийг аргадаад гаргасан юм. / Манай дэлгүүр дотор бичигдсэн бичлэгүүд надад байгаа гаргаж өгье/ Тэгээд тэр гарч яваад машинтайгаа хөдлөөд манай дэлгүүрийн хажууд барьсан хашааг буулгаж хаясан. Төмөр утаснуудын мултлаад хашааг нь буулгасан Тэгээд байж байхад цагдаа нар ирээд юу болсон талаар тодруулахаар нь Батбаяр гэх хүн ирээд агсарч байгаад явлаа гэсэн тэгээд тэр хоёр цагдаа Батбаярын араас явсан. Тийм согтуу байгаагүй ухаан мэдрэлтэй байсан. Гадаа машинд нь сууж байсан гээд манай үйлчлэгч хэлсэн. Яг хэрэг болох үед хараагүй харин сүүлд камерын бичлэгийг шүүж үзэхэд баахан бөөгнөрсөн хүмүүс харагдаж байсан. Бичлэгийг сар хадгалдаг ба одоо бол тухайн үеийн бичлэг байхгүй. Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* нь манай дэлгүүрт орж ирээд Та нар бид нарыг байхгүй хойгуур газар сунгаж өөрчилсөн байна гээд шууд агсраад посын машин шидэж эвдсэн. Тухайн асуудлыг цагдаагийн газраас шалгаад прокуророос хааж шийдвэрлэсэн гэсэн. Тэр үйлдэл нь дэлгүүрийн дотор талын камерын бичлэгт бичигдсэн байсан тул би дэлгүүрийн камерын хяналтын дэлгэцээс гар утсаараа бичиж авсан 4 минут 36 секундийн бичлэг надад байгаа. Би уг бичлэгийг DVD-нд буулгасан байгаа. Дэлгүүрийн дотор болон гадна камерын бичлэг 30 хоногийн хугацаанд хадгалагдаад автоматаар устчихдаг юм. Дэлгүүрийн гадна болон дотор талын тухайн үеийн камерын бичлэг устчихсан одоо байхгүй. Тухайн үед би дэлгүүрийн гадна талын камерын бичлэгийг харж байхад *******ын машины гадна талд хүмүүс бөөгнөрчихсөн харагдсан. Өөр тодорхой зүйл харагдаагүй. Цагдаагаас намайг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэр үед манай дэлгүүрийн гадна болон дотор камерын 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн бичлэг устчихсан. Тэгээд би тухайн мэдүүлэг авсан цагдаад Би дэлгүүрийн дотор талын камерын бичлэгийг гар утсаараа бичиж авч байсан гэж хэлж байсан юм. Миний хувьд тухайн үед дэлгүүрээс гараагүй, орж ирсэн хүмүүсийн тооцоог хийгээд байж байсан. Тиймээс яг юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 118, 120/,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....*******, ******* гэх хүмүүсийг “Шар бүрд” худалдааны төвийн  хажуугийн Соёмбо рестораны хүмүүс гэдгээр нь зүс таньдаг. Түүнээс сайн бол танихгүй. Миний хувьд тухайн хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш 16-17 цагийн “Шар бүрд” худалдааны төв дотор Алгаа, бид хоёр байж байтал гаднаас ******* “Та нар яахаараа хүний газрыг авдаг гээд чанга орилоод ороод ирсэн орж ирснээ худалдагчийн лангууг цохиод авахаар нь би- Та яагаад үйлчилгээний газарт орж ирчхээд орилоод байгаа юм гэсэн чинь тэрээр- Та дуугай байж бай, би хэлэх хүмүүстээ хэлж байна гэж байна гээд лангуун дээр посын машиныг барьж аваад лангуун дээр цохисон. Тэгээд би *******ыг дагуулж гараад машиных нь хажууд хүргэж өгчхөөд буцаж орж ирээд байж байтал ******* нь дахин орж ирээд лангуун дээр байсан посын машиныг аваад шал руу шидсэн, уг машин нь хоёр гурав хуваагдаад явчихсан. Тэгээд би *******ыг дахин худалдааны төвөөс гаргаад машинд дээр нь хүргэж өгсөн. Тэрээр машиндаа ороод суусан, удаагүй машин нь хөдлөөд явсан. Тэгээд би дэлгүүртээ орж ирээд хагарсан посын машиныг эмхлүүлээд гадаа хог гаргаж хаясан чинь ******* “Шар бүрд” худалдааны төвийн хажууд хашааг буулгаад байхаар нь Алагаагийн нөхөр д утасдаж хэлсэн. Тэгээд нь цагдаагийн газарт дуудлага өгсөн байх. Өөр зүйл мэдэхгүй байна. Миний хувьд тэр талаар мэдэхгүй байна. Би дэлгүүрээс дахин гараагүй, харин гаднаас орж ирж дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс- Эмэгтэй хүн орилоод, цагдаагийн алба хаагч руу дайраад байна гэж ярьж байсан. Тухайн үед орж ирж дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүсийг ямар хүмүүс байсныг одоо би санахгүй байна. ******* нь нилээн согтуу байсан. Машинд нь ямар хүмүүс байсныг мэдээгүй. Дэлгүүрийн үүднээс хэн нь машиныг жолоодож явсныг мэдээгүй. Дараа нь сонсож байхад ******* нь эхнэр хүүхэд, хадам ээж нарын хамт амралтад яваад ирж байсан гэж сонссон. Маргааш өдөр нь ******* нь орж ирээд- Би амралтад яваад ирсэн бөгөөд жоохон архи уучихсан байж байгаад -азрын цочир дуулаад танайд орж ирээд агсан согтуу тавьсан байна гээд уучлалт гуйж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 122-123/,

11.  Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******г танина. Бид хоёр сургуульд байхаасаа нэг нэгнийгээ мэддэг болсон бөгөөд түүнээс хойш одоог болтол найз нөхдийн харьцаатай байдаг. Бид хоёрт ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй....*******г ямар хэрэгт шалгагдаж байгааг мэдэхгүй байгаа. Би *******тай олон жил нөхөрлөж байгаа. Би түүнийг төлөв даруу, хүнд тусархуу зан ааштай бүсгүй гэж найзалж нөхөрлөдөг юм. Түүний нөхөр *******тай ч гэсэн найзалж нөхөрлөдөг юм... Миний мэдэхийн ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тэрээр бусадтай харилцахдаа эелдэг дөлгөөн сайн харьцаатай байдаг гэж би дүгнэдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127/,

12. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Шар бүрд худалдааны төвөөс гарч ирээд байж байсан чинь цагдаа нар дуудлагаар ирлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд намайг авч явна гээд миний гарыг гавласан тэгэхээр нь би гавлуулмааргүй байсан гэсэн манай эхнэр ******* манай нөхөрт зүй ёсны шаардлага тавиач гэсэн... Намайг гавлаад байж байсан чинь миний урд талаар ороод  та нар хүнд зүй ёсны шаардлага тавиарай гээд зогсож байсан. Миний ханийг битгий гавлаач гэж хэлсэн. Миний харснаар манай эхнэр ******* цагдаагийн биед халдаагүй...Би “Шар бүрд”-рүү ороод дэлгүүрт Алгаа эгчтэй газрын маргаанаас болоод маргалдсан юм аа. Тэгсэн чинь цагдаад дуудлага өгсөн байсан....Тэнд байсан асуудал болохоороо манай урд байдаг “Шар бүрд”-ны хүмүүс миний төлөвлөсөн байрлалд хамаарал бүхий газрын хэсэг байрлал хоорондын зай руу “ Шар бүрд”- ний дунд байсан бохирын шугамыг манай талбай руу ойртуулж шилжүүлсэн байсан үүнд маш их бухимдсан байсан. Манай эхнэрт буруу байхгүй. Миний эхнэр төрийн албанд 23 жилдээ ажиллаж байгаа 5 сайхан хүүхдийн ээж сайн хань минь билээ. Хэрвээ буруу зүйл хийсэн бол миний бие өмнөөс нь та бүхнээс уучлалт гуйж байна... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 130-131/,

13. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баяртогтохын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн:

1. гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх 564 дугаар дүгнэлт / 1-р хх-ийн 152 /,

14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баяртогтохын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн:

1. ын биед зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт / 1-р хх-ийн 143 /,

15. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 396 дугаартай шинжээчийн:

1.*******ий биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт  / 1-р хх-ийн 149 /,болон эд мөрийн баримтаар хураасан DVD-нд буулгасан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 26 /, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм / 1-р хх-ийн 41 /, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх журам / 1-р хх-ийн 51 /, цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт / 1-р хх-ийн 66 эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / 1-р хх-ийн 170/, өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан хүсэлт / 1-р хх-ийн 173-174/, өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан гомдол / 1-р хх-ийн 182-183 /, мөрдөгчийн санал / 1-р хх-ийн 195 /, *******гийн гаргасан гомдол / 1-р хх-ийн 197-198 /, *******гийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гаргасан хүсэлт, / 1-р хх-ийн 200 /, *******гийн Улсын ерөнхий прокурорт гаргасан гомдол / 1-р хх-ийн 207 /, флаш дискэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл / 1-р хх-ийн 222-223 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Шар бүрд” супер маркетын орчим дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч , эргүүлийн цагдаа *******, мөрдөгч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт болсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн “... Миний бие 2020 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 00 минутаас шөнийн 01 цаг 00 минут хүртэл эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******, олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэгээд Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 21 цагийн үед жижүүрийн шуурхай албаны 10 дуудлагатай станцаар- Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Шар бүрд худалдааны төвд номер 6 гэж хэлсэн. Номер 6 гэдэг нь зодоон цохион болж байгаа талаарх товчилсон мэдээлэл байгаа юм. Тэгээд ******* бид хоёр шууд явж Шар бүрд худалдааны төв дээр очиход худалдааны төвийн ажилтан Алгаа гэх эмэгтэй байсан бөгөөд тэрээр- ******* нь орж ирж агсан тавиад пост машин шидэж эвдэлчхээд гараад явлаа гэж хэлсэн Тэгээд бид нар худалдааны төвийн камерын хяналтын дэлгэцнээс дотор камерын бичлэгийг ухрааж үзэхэд ******* нь худалдааны төвд орж ирээд пос машиныг шидэж байгаа бичлэг байсан. Тэгээд худалдааны төвөөс гарсан чинь ******* нь Шар бүрд худалдааны төвийн хажууд байх Соёмбо рестораны урд ,машиныхаа хажууд зогсож байхаар нь бид нар явж очиход тэрээр ******* нь-Энд газрын маргаан болсон, та нар яах гэж ирсэн юм гэхээр нь би Та шар бүрд худалдааны төвд орж эд зүйлийг нь эвдэлж зөрчил гаргасан байна, тантай уулзах шаардлагатай байна гэхэд ******* Та нартай уулзах шаардлагагүй гэж тавьсан шаардлага эсэргүүцсэн, тэгтэл түүний машины жолооны ард сууж байсан охин нь утсаараа бичлэг хийж, машины арын суудалд сууж байсан эхнэр нь- Та нар зайлцгаа гээд салавч гарган, хэл амаар доромжилсон, тэгээд ******* нь шууд машинтай суусан. Тэгэхээр түүнд- Та зөрчил гаргасан болохоор тантай уулзаж асуудлыг шийдэх шаардлагатай, та гараад ир, эсвэл та охиноороо машинаа бариулаад дагаад явчих, цагдаагийн газар дээр очъё гэхэд шаардлага биелүүлэхгүй байсан Тэгж байгаад ******* нь машинаасаа бууж ирээд хамт явахгүй, уулзахгүй гээд бид нарын хууль ёсны тавьсан шаардлага эсэргүүцэх дахин зөрчил гаргаад байхаар нь түүнд гав хэлэхээр нэг гарт нь гав хийсэн чинь машины арын суудалд сууж байсан эхнэр ******* нь бууж ирээд миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод, газраас чулуу аваад чулуутай гараараа миний зүүн нүдний доод хэсэг цохиж, зүүн нүдний дээд хэсэгт маажсан.Тэгээд хамт цагдаа *******гийн духны хэсэгт нь чулуу барьсан гараараа цохисон. Тэр үед *******гийн ээж нь гэх хөгшин эмэгтэй, машиных жолооны ард сууж байсан охин нь бид нарын хувцас хунараас татаж чангааж эсэргүүцээд байсан. Тэгээд тухайн хүмүүс машиндаа ороод хаалгаа дотроосоо цоожлоод онгойлгож өгөөгүй. Тэгээд би станцаар цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд -Шар бүрд худалдааны төв дээр дуудлагын дагуу ирэхэд бид нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд, биед халдлаа гэж дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөгч , багийн цагдаа ******* нар ирсэн. Тэгээд цагдаа *******г газанд явуулж авчирсан. ******* болон түүний эхнэрт бид нар-Машинаасаа буух талаар олон удаа буюу ойролцоогоор 2 цаг орчмын хугацаанд шаардлага тавьсан. Мөн тухайн үед замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар ирээд шаардлага тавихад машиныхаа хаалгыг онголоогүй. Тэгээд би ******* болон эхнэрт нь Та нарт олон удаа шаардлага тавилаа, хаалгаа онгойлгохгүй бол тусгай хэрэгсэл газ хэрэглэлээ гэж хэлэхэд тэрээр “Чаддаг юм бол хэрэглэ” гээд байхаар нь машины цонхны завсраар нь бага хэмжээ газ цацсан чинь бүгд машинаасаа бууж ирэхээр нь *******ыг албан авто машинд суулган авч явахад эхнэр, охин хоёр нь цуг суугаад явсан....” гэх мэдүүлэг, 

Хохирогч *******ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Тухайн үед *******г нь газраас чулуу аваад миний духны зүүн талд цохисон. Түүнээс зүүн нүдний доод талд цохиогүй. Надаас мэдүүлэг авсан мөрдөгч андуурч бичсэн байна. Уг газар нь нилэнхүйдээ чулуу ихтэй газар байсан болохоор яг ямар чулуугаар цохисон, тэр чулуугаа яасан талаар мэдэхгүй байна. Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би уг энгэрийн камераар болсон үйл явдлыг бичиж авсан. Мөн “Шар бүрд” худалдааны төвийн дотор талын камерын бичлэгийг камерын хяналтын дэлгэцнээс бичиж авсан. Би энгэрийн камер дээр байсан 3 хэсэг бичлэгийг DVD-нд буулгасан. Одоо надад байгаа. Уг 3 хэсэг бичлэгийн 2 бичлэг нь *******, ******* нарын шаардлага эсэргүүцэж байгаа бичлэг байгаа. Харин 1 бичлэг нь “Шар бүрд” худалдааны төвийн дотор талын камерын бичлэгийг камерын хяналтын дэлгэцнээс бичиж авсан бичлэг байгаа... Би тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 00 минутаас шөнийн 01 цаг 00 минут хүртэл хэсгийн байцаагч , олон нийтийн цагдаагийн ажилтан ******* нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 21 цагийн үед жижүүрийн шуурхай албаны 10 дуудлагатай станцаар- Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Шар бүрд худалдааны төвд дээр хэрүүл маргаан болсон гэх дуудлага мэдээлэл ирлээ гэж мэдэгдсэний дагуу Шар бүрд худалдааны төв дээр очиход худалдааны төвийн ажилтан Г.Алгаа гэгч нь- ******* нь орж ирж агсан тавиад пост машин эвдчихээд гараад явлаа гэж хэлсэн. Тэгээд худалдааны төвийн дотор талын камерын үзэхэд Соёмбо рестораны эзэн ******* нь худалдааны төвд орж ирээд пос машиныг шидэж байгаа бичлэг байсан. Тэгээд худалдааны төвөөс гарсан чинь ******* нь Шар бүрд худалдааны төвийн хажууд байх Соёмбо рестораны урд .машиныхаа хажууд зогсож байхаар нь бид нар явж очиход тэрээр ******* нь-Энд газрын маргаан болсон, та нарыг дуудаагүй гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн байцаагч - Та шар бүрд худалдааны төвд орж эд зүйлийг нь эвдэлж зөрчил гаргасан байна, тантай уулзаж гаргасан зөрчлийн чинь талаар шалгах шаардлагатай байна гэхэд *******- Би та нартай уулзах шаардлагагүй гэж тавьсан шаардлага эсэргүүцсэн, машины арын суудалд сууж байсан эхнэр нь- Та нар зайлцгаа гээд салавч гарган, цагдаа нар согтуу байна гэж хэл амаар доромжилж шаардлага эсэргүүцсэн, тэр үед машины урд талд буюу жолооны ард сууж байсан охин нь гар утсаараа бичлэг хийж байх шиг байсан. Тэгээд ******* нь машиндаа ороод хаалга цоожилчхоод гарч ирэхгүй байсан бөгөөд эхнэр нь машин дотроос биднийг доромжилж байсан. Тэгээд ******* нь дахин бууж ирээд бид нартай хамт явахгүй, газрын маргаан болсон, би зөрчил гараагүй гээд тавьсан шаардлага эсэргүүцээд байсан тул хэсгийн байцаагч түүний нэг гарт гав хийсэн чинь машинаас эхнэр хүүхдүүд нь бууж ирээд эхнэр ******* нь хэсгийн байцаагч ын толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод газраас чулуу аваад чулуутай гараараа түүний нүүр лүү цохисон, тэгээд би -Болиоч та нар гээд очсон чинь тэрээр чулуутай гараараа миний духны зүүн талд цохисон. Тэр үед *******гийн ээж гэх хөгшин хүн ын малгайг авч шидээд бид нарын хувцас хунараас татаж чангааж эсэргүүцсэн. Тэгээд тухайн хүмүүс дахин машиндаа суугаад дотроосоо хаалгаа цоожлоод тайлж өгөхгүй байсан. цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....  Тухайн үед ын нүднийхэн дээд хэсгийн самардсан, Ёндонтүвшингийн дух руу нь чулуугаар цохисон гэсэн ба тэр хэсэг нь улайсан байсан. Бид нарыг очихоос өмнө тэгж самардсан юм шиг байна лээ. Би ерөнхийдөө очингуутаа утсаараа бичлэг хийсэн юм. Тэгээд бид нарыг очоод байж байхад хэсэг хугацааны дараа ёс журмын цагдаагийн дэслэгч , эргүүлд гарч байсан дэд ахлагч , замын цагдаа а/ч Батбаяр нар ирсэн юм. ******* болон түүний хүүхэд нь дуудлагаар очсон алба хаагчдыг согтуу байна гэж хэлсэн юм. Тэгсэн ёс журмын эргүүл Доржсүрэн мөн хэсгийн байцаагч нар та хэд ингэж ярьж байгаа бол бид нарыг даагаад цагдаагийн газарт очоод шалгуулчих цуг явъя гэхэд машинаа дотроосоо түгжээд мөн машиныхаа цонхыг хаачхаад буухгүй байсан. Манай алба хаагчид тэдгээр хүмүүс буюу Батбаяр, түүний эхнэр ******* мөн цуг нь удаа дараа сануулаад, шаардлага тавьсан боловч биелүүлээгүй харин урдаас нь гөлөг минь банди минь та нарыг би дуудаагүй гэх байдлаар ******* нь хэлж байсан. Хамгийн анх болохоор "Шар бүрд” худалдааны төвийн эд зүйлийг эвдсэн гэх дуудлагаар дэслэг очоод үүний дагуу эд зүйлийг эвдсэн гэх Батбаяраас юм тодруулахаар очиход урдаас нь эсэргүүцсэн юм шиг байна лээ. Хамгийн анх юу болсныг нь би сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг,  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны  398 дугаартай шинжээчийн: “ын биед зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо”,  396 дугаартай шинжээчийн: “*******ий биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, хэргийн газраас болсон үйл баримтын талаар буюу шүүгдэгч *******гийн гаргасан үйл баримтыг баримтжуулж бичсэн бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрийн гэр бүлийн гишүүн болох нөхөр *******ын гаргасан үйлдлийг шалгах гэсэн Цагдаагийн алба хаагч буюу хууль сахиулагчийг түлхэх, хэл амаар доромжлох, бусдыг өдөөн турхирах, үг хэлээр өдөөн хатгах, чулуу авч шидэх зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл гаргасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцогдох үндэслэл мөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн нөхрийг өмөөрсөн гэх дээрх үйлдлээ шүүгдэгч зөвтгөх,  өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийж,  бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдэл хийж, бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг үйлдэж, Энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдэл үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн гэж шүүх дүгнэлээ.  

Цагдаагийн албаны тухай хуулийн хоёрдугаар бүлэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно...”, 23.5-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй....”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй..”, 23.7-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заасны дагуу тухайн үед албаны үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийн хүрээнд шүүгдэгч ******* болон бусад хамт байсан хүмүүст шаардлага тавьж ажилласан, цагдаагийн албан хаагчийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийн биед халдаж хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн нөхцөл байдалтай зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байгаа боловч түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүй хэргийн өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд шүүгдэгч *******гийн холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйл бүхэлдээ хамрагдаагүй, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйл хорих ялыг зорих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэж хуульчилсанд хамрагдаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож байгаа боловч гэм буруутайд тооцогдож байгаа нь түүнийг шүүхээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүхээс гаргах тогтоол шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна. Шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх “шийтгэх тогтоол”, гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх “цагаатгах тогтоол“ гаргах бөгөөд шүүгдэгч *******гийн хувьд гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гарсан нь шүүхээр ял шийтгүүлсэн гэж дүгнэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нараас шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******г хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт болсон үйл баримтын талаар бичлэгийг СД хуулбарласан 3 ширхэг СД-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон бөгөөд шүүх уг СД-ний бичлэгийг шүүгдэгч *******г гэм буруутайд тооцоход нотлох баримтын хэмжээнд үнэлсэн ба уг 3 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч *******гаас гаргаж өгсөн өөрсдийн бичсэн гэх бичлэгийг флашд буулгасан 2 ширхэг флашны бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт бичлэгийг хэлэлцсэн тул хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд өөрийн зүгээс хэргийн талаарх холбогдох гомдлыг Улсын Ерөнхий Прокурорын газарт гаргасан нотлох баримт болон хариу ирүүлсэн бичгийг эх хувиар гаргаж өгсөн, Захиргааны биелэлтийн актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Ёс зүйн зөвлөлийн хуралдааны шийдвэр зэрэг нотлох баримтууд гаргаж өгснийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалыг мөрдөн байцаалтын явцад танилцуулаагүй талаар илэрхийлсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр мөрдөгчөөс хавтаст хэргийн материалыг танилцуулахаар шүүгдэгчид танилцуулсан боловч “танилцахгүй өмгөөлөгчийн хамт танилцана” гэж бичсэн байх бөгөөд мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3-д заасан хавтаст хэрэгтэй танилцах боломж нөхцлийг бүрдүүлсэн байх бөгөөд мөн Прокурорын мэдэгдэх хуудсаар удаа дараа дуудсан, мөн яллах дүгнэлтийг гардуулахад хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн байх бөгөөд 32.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байна. Энэ нь хэргийг буцаах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 14.1.5-д заасан “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1.12-д заасан “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.10-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтын бичлэг бүхий СД 3 ширхгийг эд мөрийн баримтаар  флаш 2 ширхгийг хэргийн хамт хавсарган ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар  шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ