Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/252

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

хохирогч Ш.Нэмэхжаргал,

иргэний нэхэмжлэгч Э.Бат,

шүүгдэгч С.Б, Г.Б

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ж.Цэцэгмаа,

шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С, Г нарт холбогдох эрүүгийн 201719000165 тоот хэргийг 2017 оны 7 дугаар сарын сарын 28-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Хөшөөт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 157 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Хөшөөт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 136 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч нь С.Б, Г.Б нар нь бүлэглэн, машин механизм, тээврийн хэрэгсэл ашиглан, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг "Урангийн хөндий” гэх газарт бэлчиж байсан иргэн Ш.Нэмэхжаргалын эзэмшлийн адуунаас хөх бор морь, шарга морь, сартай зээрд гүү зэрэг нийт 3 тооны адууг хулгайлан бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нь С.Б, Г.Б нар нь бүлэглэн, машин механизм, тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг "Урангийн хөндий” гэх газарт бэлчиж байсан иргэн Ш.Нэмэхжаргалын эзэмшлийн адуунаас хөх бор морь, шарга морь, сартай зээрд гүү зэрэг нийт 3 тооны адууг хулгайлан бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Б хэргээ хүлээн мэдүүлсэн "Г.Б манай хүргэн. Би өөрөө нурууны өвчтэй тул мөнгөний хэрэг гараад Бг гуйгаад хамт явсан. Миний буруу” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Г.Б-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн: "С.Б намайг З адуу авахад хамт яваад өгөөч гэхээр нь би хамт явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нэмэхжаргалын мэдүүлсэн: "Би 3 адуугаа хүлээж авсан байгаа”гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Батын мэдүүлсэн: "Өөрийнхөө тээврийн хэрэгсэлийг л авмаар байна. Б өөрөө надаас гэрээ нүүлгэчихээд ирье гэхээр нь би машинаа өгөөд явуулчихсан юм. Б манай ажилд тусалдаг тул би өгөөд явуулчихсан юм” гэх мэдүүлэг,

Мөн мөрдөн байцаалтад:

мөрдөн байцаалтад хохирогч Ш.Нэмэхжаргал мэдүүлэхдээ: "Манай адуу Төв аймгийн Баянхангай сумын Урангийн хөндий гэх газрын ойр хавиар бэлчээрлэдэг юм. Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянхангай сумын төвд өөрийн танил Сэр-Од ахын гэрт байж байтал Сэр-Од ах манай сумын Б гэх залуу 3 адуу ачаад явж байгаад баригдсан юм шиг байна адуунууд нь Батцэнгэлийн хашаанд байгаа эзэн нь олдохгүй байгаа юм байна гэсэн. Тэгэхээр нь би ямар адуунууд юм бол гэж бодоодд Батцэнгэл гэх айлын хашаанд очоод тэр гурван тооны адууг үзэхэд миний Сүхбаатар аймгийн Халзан сумаас 2016 оны 9 дүгээр сард худалдаж авсан давхар саран тамгатай шарга зүсмийн гүү, манай унаган чойндон тамгатай сартай зээрд морь мөн чойндон тамгатай бор морьд байсан. Дээрхи адуунууд манай хамар цагаан зээрд азаргатай адуунд байдаг ба би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим бүртгэж үзэхэд Урангийн хөндий гэх газар бүрэн гүйцэт байсан. Би дээрхи адуунуудыг Баянхангай сумын иргэн Б нь тус сумын иргэн Бтай хамт хулгай хийсэн байх гэж сэжиглэж байна. С.Б нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Бор морь бол их ороо задгай газар баригддаггүй морь хашаанд хашиж л барьж авсан байх. Мөн манай адууг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхангай сумын иргэн Нармандах харсан байна лээ. Тус өдөр манай өвөлжөөний урд байсан гэж Нармандах надад хэлсэн. Би өөрийн алдсан 3 тооны адуугаа 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хэсгийн төлөөлөгчөөс хүлээн авсан.” гэх мэдүүлэг, /хх-16, 93 тал/ мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Бат мэдүүлсэн: "76-14 УБН улсын дугаартай Киа бонго маркийн автомашин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орчим би уг тээврийн хэрэгслийг худалдан авсан юм. С.Бын ах бид хоёр нэг айлын хүргэнүүд байгаа юм. С.Б 2017 оны 02 дугаар сарын 14-ний үеэр нүүдэл суудал хийх гэсэн юм гээд хотод ганцаараа ирж миний машиныг авч явсан. Тэгтэл дараа нь уг машин цагдаад хураалгасан гэж хэлсэн. Би өөрийн машинаа авч ажлаа л амжуулмаар байна” гэх мэдүүлэг, /хх-100 тал/

мөрдөн байцаалтад гэрч Т.Батболд мэдүүлэхдээ: "2017 оны 02 дугаар сарын 15-ны шөнө гэртээ унтаж байсан чинь хашааны гадаа машин сигналдаад нохой шуугилдаад байхаар нь би гараад харсан чинь нэг портер машин, нэг жижиг машин гурван цагдаа нар ирчихээд манайд хүн адуу буулгана гэсэн юм уу гэж надаас асуусан чинь зүс хараагүй портерийн жолооч нь манай найз чинь адуу явууллаа гэхээр нь би гайхаад манайд адуу явуулах хүн байхгүй гэсэн чинь манай найз явуулсан гэхээр нь би гайхаад тэрхэн зуур морь уядаг найз болон Болдоо санаанд ороод Болдоо юу гэсэн чинь нөгөө хүн тийн Болдоо гэж миний амыг дагуулаад хариулсан тэгэхээр нь би хаанаас явуулсан юм гэсэн чинь нөгөө хүн Жирмийн тэндээс гэхээр нь надад Жирмийн хавьд манай морь ачиж явуулах хүн байхгүй учир тийм юм гэж байхгүй наадах чинь худлаа гэдгийг нь хэлээд явуулсан. Тухайн үед манайх руу адуу ачуулах хүн байхгүй байсан. Тэр хүн худлаа хэлсэн. Тухайн үед харанхуй байсан учир тэр ачиж явсан адууг нь ч хараагүй гэх мэдүүлэг, /хх-101 -102 тал/

мөрдөн байцаалтад гэрч С.Ганбат мэдүүлэхдээ: "2016 оны намар хэдэн сард билээ санахгүй байна. С.Б манайхаар малчны зээл авахуулсан юм. Тэр мөнгөөрөө хонь мал цуглуулна гэж байсан юм. Тэгээд хэдэн хонь худалдаж авсан ба адуу худалдаж авч байсан. С.Б хотод голдуу байдаг. Баянхангайд манай том ахынд байдаг байсан. С.Б эхнэрээсээ салчихсан, эхнэр нь Америк гараад явчихсан. С.Бын хоёр хүүхэд өөр дээр нь байдаг. Бага нь хоёр настай, том нь 3 дугаар ангид сурдаг. Би энэ талаар сайн мэдэхгүй, С.Б ер нь хотод голдуу байдаг”. /хх-ийн 103 тал/

мөрдөн байцаалтад гэрч Т.Бат-Амгалан мэдүүлэхдээ: "2017 оны 02 дугаар сарын 14- нөөс 15-нд шилжих шөнө "Сар шинэ” нэгдсэн арга хэмээний хүрээнд Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч ахмад Мөнхбаяр, Лүн сумын цагдаа Энхбаяр нарын хамт Аргалант сумын Цагаан хөтөл гэх газарт шалгалт хийж байх үед 01 цагийн орчим 76-14 УБН улсын дугаартай Киа бонго-3 маркийн цэнхэр өнгийн автомашин засмал замаас салж цагаан хөтөлийн гэр хороолол руу орсон. Сэжигтэй санагдаад араас нь очиж шалгахад Баянхангай сумын иргэн С.Б нь тус машин дээр шарга, бор, сартай зээрд зүсмийн 3 тооны адуу ачсан явж байсан, гарал үүслийн бичиггүй байсан. Тэгээд ирж блокон хашаатай айлд буулгах ёстой юм гэсэн. Тэгээд тэр урт блокон хашаатай айлаас асуухад мэдэхгүй манайд тийм адуу буух ёсгүй гэсэн. Дараа нь С.Б дугаараа нууцалсан утаснаас залгасан гэсэн гэнээ танихгүй гурван хүн адуу хөтөлж авч ирж өгсөн гэх зэргээр олон янзаар тайлбарлаж байсан. Тэгээд мөн та нар явуулчих тус бүрд чинь 500.000 төгрөг өгье гэж хэлж байсан. С.Быг би урьд өмнө нь танихгүй” гэжээ /хх-ийн 102 тал/

мөрдөн байцаалтад сэжигтэн С.Б мэдүүлэхдээ: "Би тэр гурван адууг өөрөө хулгайлж авсан. Би 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхангай сумын Тарагтайн үзүүр гэх газарт бэлчээртээ байхад нь хөөж хээр бариад би тэр үед морьтой явсан айлын өвөлжөөн дээр аваачиж уяад морио аваачиж гэртээ үлдээгээд гэрийнхэндээ хот явлаа гэж хэлээд Бат ахын 76-14 УБН улсын дугаартай машиныг унаад нөгөө гурван адуун дээрээ ирээд айлын буйр руу ухарч байгаад 3 адуугаа нэг нэгээр нь хөтөлж машинд ачсан тэгээд хот руу Эмээлт оруулж зарах гэж байгаад зам дээр цагдаа нарт баригдсан” гэжээ. /хх-ийн 116 тал/

мөрдөн байцаалтад гэрч Г.Б мэдүүлэхдээ: "2017 оны 02 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна. С.Б над руу утсаар залгаж ярьсан, гурван адуу бариад өгөөч гэсэн. Тэгээд би Сэр-Одын худгийн тэнд адуу байсан болохоор тэр адуунаас барьж өгөхөөр болсон тэгээд С.Б бид хоёр 23 цагийн үед уулзсан. Би өөрийн үтрэмийн тэнд байсан гэрээсээ хонгор халзан морьтой гарсан. С.Б бонго машинтай Баянхангай гунзангаас гарлаа гэсэн тэгээд бид хоёр Сэр-Одын худаг дээр уулзаад би худгийн ойролцоо уулын энгэр дээрээс нөгөө харсан адуунуудаа туугаад худгийн хашаанд хашаад Б бугуйлдаж 3 тооны адуу барьж авсан хээр морь, хонгор морь, шар хээр морь энэ гурван адууг бариад Б ногт авч ирсэн байснаарааа ногтолж би хөтөлж худгийн хойд руу гаргасан. Тэгээд замын ховилд машинаа ухрааж зогсоогоод гурван адуугаа машиндаа ачаад С.Б машинаа барьж явсан тэндээс бид хоёр салаад морьтойгоо гэртээ харьсан. Тэгээд тэр шөнөдөө 01 цагийн үед байх С.Б миний утас руу залгаад цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. С.Бын бугуйл байсан, бугуйл нь цагаан олсорхуу бугуйл байсан. Даавуун уяан ногт байсан. Тэр адуунууд Урангийн амны худгийн ойролцоо уулын энгэрт байсан” гэжээ. /хх-ийн 147 тал/

мөрдөн байцаалтад сэжигтэн Г.Б мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сард яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Өдөр нь С.Б надтай утсаар яриад наагуур чинь юу байна гэсэн би адуунд явж байсан гэсэн чинь С.Б хот руу явах гэсэн юм наагуур чинь гурван адуу байна уу гэхээр нь би энэ доор хэнийх нь мэдэхгүй гурван адуу байна гэж хэлсэн. Тэгээд С.Б тэр адуунаас гурван тооны адуу авах болоод орой 18 цагийн үед над руу утсаар залгаж холбогдоод бид хоёр Сэр-Одын худгийн тэнд уулзсан. Би хонгор халзан морьтойгоо явсан, С.Б бонго машинтай ирсэн тэгээд шөнө 23 цагийн үед Урангийн үзүүлт байсан алагтай адууг тууж ирээд Сэр-Одын худгийн хашаанд хашаад С.Б авч явсан бугуйлаараа 3 тооны адуу бугуйлдаж авсан. Хээр морь, шар халтар морь байсан уу мэдэхгүй байна. Халтар морь байсан. Гурван тооны адуу ачаад С.Бын ногтоор ногтолоод С.Б машин дээрээ ачиж аваад явсан. Бид хоёр худгийн ар талаас салсан. Би С.Бад морь ачилцаж өгчихөөд салж явсан. Тэгээд шөнө С.Б над руу баригдчихлаа цагдаад баригдсан гэж хэлсэн. Шөнө байсан болохоор би адуунуудын тамга, тэмдэгийг хараагүй. Би С.Баас мөнгө аваагүй, С.Б гурван адууны хэрэг байна олоод өг гэсэн юм. /хх-ийн 165 тал/

мөрдөн байцаалтад яллагдагч С.Б мэдүүлэхдээ: "Би энэ хэргийг Г.Бгийн хамт үйлдсэн. Миний нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх мөнгө хэрэг болсон юм. Тэгээд Г.Бд наагуур чинь адуу байвал гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Г.Б руу утсаар ярьсан гурван адууны хэрэг байна туслаач нурууны хагалгаанд орох хэрэг байна гэсэн Г.Б үдээс хойш ярь гэсэн. Үдээс хойш нь Г.Б руу ярьсан Урангийн үзүүрт хэдэн адуу байна гэж хэлсэн. Тэгээд шөнө 23 цагийн үед би Э.Бат ахын Бонго машиныг унаад явж Г.Бтай уулзсан Г.Б морьтой ирсэн. Сэр-Одын худаг дээр хэдэн адуунууд Г.Б туугаад ирсэн байсныг худгийн хашаа руу оруулж байгаад 500 гаран метр газар яваад замын ховилд машинаа зогсоож байгаад нөгөө гурван адуугаа бид хоёр элбэлцэж ачаад тэндээсээ Г.Бгаас салж явсан тэгээд шөнө 1 цаг болж байх үед цагдаад баригдсан. Тэгээд ганцаараа баригдсан юм чинь ганцаараа хэргээ хүлээе Г.Бг гуйж явчихаад хэлээд яахав гэж бодоод Г.Бтай хамт явснаа хэлээгүй юм. Г.Б руу тэр шөнөдөө цагдаад баригдчихлаа гэж ярьсан чинь Г.Б надтай хамт явснаа битгий хэлээрэй гэж гуйгаад байсан. Би Г.Бд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй гуйсан юм гэжээ. /хх-ийн 168 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/

-76-14 УБН улсын дугаартай Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, гурван тооны адуу, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 тал/

-Гурван тооны адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 тал/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/, -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39, 89, 183, 191, 200 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 86-87, 179- 180, 188-189, 196-197 тал/,

-76-14 УБН улсын дугаартай Киа бонго маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагааны хуулбар /хх-ийн 96, 98 тал/,

Шүүгдэгч С.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 тал/,

Шүүгдэгч Г.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169 тал/,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-125 тал/,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 171 -172 тал/,

С.Быг сэжигтнээр 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон шүүгчийн захирамж /хх-ийн 112 тал/,

С.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өөрчилсөн тухай шүүгчийн захирамж /хх-ийн 136 тал/,

Г.Бг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сэжигтнээр баривчилсан шүүгчийн захирамж /хх-ийн 153 тал/,

Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өөрчилсөн тухай шүүгчийн захирамж /хх-ийн 157 тал/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тогтоол /хх-ийн 206 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 207 тал/,

С.Бад жолоочийн үнэмлэхийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 209 тал/ зэрэг болон шүүгдэгч Г.Б, С.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Б, С.Б бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч Ш.Нэмэхжаргал нь хулгайд алдагдсан 3 тооны морио буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

Эд мөрийн баримт битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, улаан даавуун оруулгатай хамартай 3 ширхэг ногт зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг улсын орлого болгож, Э.Батын эзэмшлийн 76-14 УБН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл болон С.Бын эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямаа, Г.Бгийн эзэмшлийн 10 тооны хонь, 10 тооны ямаа зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Э.Батын эзэмшлийн 76-14 УБН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн №01417708 дугаартай гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Э.Батад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ

Шүүгдэгч С.Б, Г.Б нарын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулах нь тооцох зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Шүүгдэгч Б, шүүгдэгч Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, С.Б нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б, С.Б нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Б, Г.Б нарын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800 000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэнх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, улаан даавуун оруулга хамартай 3 ширхэг ногтыг зэргийг устгахыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комистт даалгаж, Э.Батын эзэмшлийн 76-14 УБН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл болон С.Б-ын эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямаа, Г.Бгийн эзэмшлийн 10 тооны хонь, 10 тооны ямаа зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №011417708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Э.Батад буцаан олгосугай.

  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б, Г.Б нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б, Г.Б нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

 

  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан С.Б, Г.Б нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

10.Энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй болохыг дурдсугай.

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  3. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ