Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 104

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

 

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201611000269 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч ******* овогт ******* , Улаанбаатар хотод 1966 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө Баяндун суманд үйл ажиллагаа явууж байгаа “*******” ХХК-нд өрмийн ахлах мастер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун  сумын 4 дүгээр багт оршин суух, 2002 онд “Тэргүүний геологич” цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2016 оны 06 сарын 18-ны оройн 22 цагийн орчимд

Дорнод  аймгийн  Баяндун  сумын  4  дүгээр  багийн  нутаг дэвсгэрт цагаан өнгийн Ниссан раш  /Nissan   Pasheen/   маркийн   *******   *******  улсын   дугаартай   тээврийн   хэрэгслийг

2016.09.28   ¹104

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3.а “Жолооч тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5.в “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7.а “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж жолоодон явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж зорчигч *******ын биед хүнд гэмтэл учруулан зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтад бүх үнэнийг ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 сарын 18-ний өдөр , , бид нар...хоёр шил архи, хоёр ширхэг том пиво...хувааж уусан...Би гэртээ ороод унтаж амрах гээд байж байтал манай эхнэрийн төрсөн ах орж ирсэн. Тэгэхээр нь би ахыг “хоёулаа нэг шил архи уух уу” гэхэд, ах “тэгье” гэхээр нь гэрээсээ гарах гээд байж байсан юм. Тэгээд л нэг мэдсэн чинь би дэлгүүрийн гадаа ирчихсэн байсан. Тухайн үед надтай хамт манай эхнэр , ах, дүү нар явж байсан. Ингээд би машинаа асаах гэтэл миний машины түлхүүр нь гацаад руль нь цоожлогдоод байхаар нь...бид нар ирсэн газраасаа хойд талаар нь явган алхаад гэртээ очиж архиа

уугаад амарсан...Би тухайн үед гэрээсээ яаж машинаа асаагаад гарсан, аль замаар явж байгаад дэлгүүрийн гадаа ирсэн гэдгээ огт санахгүй байна. Мөн мотоцикл шүргэчихсэн гэж огт мэдээгүй. Тухайн үед миний ухаан орж гараад яваад байсан, хэсэг хэсэг зүйлээ санаад байгаа юм...Би архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасандаа маш их харамсаж байна...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирсон хүндээ чадах ядахаараа дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.../хх 70-71/,...Би эмнэлэг очиж болон түүний нөхөр болох залуугаас уучлалт гуйсан...Одоогийн байдлаар эмчилгээний зардал гэж 2,500,000 төгрөг өгчихөөд байгаа...” гэжээ. /хх 73/

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 сарын 18-ны өдөр эгч гэрт нь очоод орой 21 цагийн үед эгчийн ажил руу явахаар дүү өөр мотоцикл бариулаад би өөрөө ард нь суугаад баруунаас зүүн чиглэлд явсан. Тэгээд гэдэг айлын хашааны урд талд явж байхад цагаан өнгийн суудлын машин бидний өөдөөс чигээрээ ирж бид хоёрыг мөргөөд шууд баруун тийш чигээрээ яваад өгсөн. Тэгээд утсаар түргэн дуудаж эмнэлэгт очсон.

Уг ослоос болж миний аарцаг яс хугарсан байсан. Одоо миний биеийн байдал сайн болсон. нь намайг эмнэлэгт байхад болон одоо ч гэсэн байнга эргэж тойрч байдаг. Эмчилгээний зардалд нийт 4000000 төгрөг төлснийг би авсан. Мөн цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд шаардлагатай эмчилгээний зардлыг төлнө гэдгээ бид ойлголцсон. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Энэ хүнд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 519 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед зүүн умдаг ясны далд хугарал, зүүн хацрын өнгөц шарх, баруун гарын 1,3-р хурууны доод үеүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх умдаг ясны далд хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацрын өнгөц шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр саатуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын 1,3-р хурууны доод үеүдэд байх зулгаралт бүхий гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид гэмтэл нь  ерөнхий  хөдөлмөрийн  чадварт  нөлөөлөх  эсэх  нь  эмчилгээ  эдгэрэлтээс  хамаарна”

гэжээ /хх 54/

 

            Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 19 тоот дүгнэлтэд: “ Хариулт 1: Эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч *******гийн жолоодож явсан “Ниссан Раш” маркийн ******* ******* дугаарын тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2-р бүлгийн 2.3.а Жолооч тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 2.5.б Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 2.5.в-д Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 2.7.а-д Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон, 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гаргах гол шалтгаан болсон байна.

            Жолооч жолоодон явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл нь 2.2.а-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, 2.2.б-д “Тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албанд тэмдэглүүлсэн байх, ЗХХД-н 2-р хавсралтын 5.3-д “Гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл, эргэх дохио асахгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй.

            Хариулт 2: Эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч ******* нь “Ниссан Раш” маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тоормос механизм бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь осол гаргах гол шалтгаан болсон байна. Хариулт 3: ЦЕГ-н Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /*******/ регистрийн дугаартай Уртнасан овогтой нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “ВС” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. ЦЕГ-н Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад // регистрийн дугаартай овогтой нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

            Хариулт 4: Зам тээврийн осол гарахын өмнө “Ниссан Раш” маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем ажиллахгүй байсан нь техникийн хувьд бүрэн бус гэж үзлээ. Даюун маркийн мотоцикл нь улсын дугааргүй, эргэх дохио гэрэл асахгүй байгаа нь техникийн хувьд бүрэн бус гэж үзлээ” гэжээ. /хх 66/

 

Хохирогч /хх 34-37/, насанд хүрээгүй гэрч Г. /хх 38/, гэрч Ө. /хх 43-45/, Ө.  /хх 46-47/, /хх 48-49/, Г. /хх 39/, /хх 40-42/, /хх 50/, /хх 51-52/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-20/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 21/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-23/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 24-25/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 26/, Шүүгдэгч *******гийн жолоочийн үнэмлэхний хуулбар /хх 87/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 496 тоот дүгнэлт /хх 56/, Хохирол төлсөн баримт /хх 89-94/, Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-30/, Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/, Урьд ял шийтггдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 06 сарын 18-ны оройн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагаан өнгийн “Nissan Pasheen/ маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3.а “Жолооч тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5.в “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7.а “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас жолоодон явсан “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж, зам тээврийн осол гаргаж зорчигч *******ын биед хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, насанд хүрээгүй гэрч Г., гэрч Ө.,  Ө. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 519, 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 496 тоот, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 19 тоот дүгнэлтүүд, Хохирол төлсөн баримт зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч *******г согтуугаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм  буруутайд  тооцож,  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  хасч,  хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78 /, Хохирол төлсөн баримт /хх 89-95, задгай 3 хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал /хх 50-52, 79-80, 84-86/ болон хохирогчийн саналыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд хохирогч нийт 4000000 төгрөг төлсөн, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, шүүгдэгч *******гийн жолоодож явсан зам тээврийн осолд холбогдсон “Nissan Pasheen” маркийн ******* ******* улсын дугаартай автомашин нь түүний өмч болох нь гэрч /хх 48/, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 70-71/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 82/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 26/ зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс дээрх автомашиныг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй.

Тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүхэд баримт бичгээр ирүүлсэн түүний ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, №980664   дугаартай  жолоочийн  үнэмлэх, АЯ00182584 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дорнод  аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч ******* г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар

 

зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч 3 /гурван/ жил хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан ******* нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд хохирогч *******ад 4000000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан  *******гийн эзэмшлээс “Nissan Pasheen” маркийн ******* ******* улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод  аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл  цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтан *******д мэдэгдсүгэй.

 

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирүүлсэн ялтан *******гийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, №980664 дугаартай жолоочийн үнэмлэх, АЯ00182584 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                    Ү.ОДГЭРЭЛ