Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0237

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бямбасүрэнгийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718000390037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, ... суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Дархан-Уул аймаг, ... сум, Санжит баг, ... тоотод оршин суух, Б овогт Б.Э /регистрийн дугаар .../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 6 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймаг, Шарын гол сум Санжит баг Ойчдын 13-03 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4319168177 тоот данснаас нийт 4,000,000 төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- нь 2017 оны 6 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймаг, ... сум ... баг ... тоотод оршин суух иргэн Б.Б Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас нийт 4,000,000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Б “...Э ирсэн үед би нилээн согтуу байсан. .. Тэр үед миний данснаас мөнгө алга болсон талаар мэдээгүй. Миний худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас нийт 2017 оны 6-р сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 6-р сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг ... дугаарын дансанд шилжиж орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Г.Ж  “...Намайг 2017 оны 7 сарын сүүлээр хадмын машиныг аваад Дархан руу явах гээд байж байхад Э өөрийн данснаас 1,600,000 төгрөг аваад байшинд засвар хийнэ гээд бэлэн мөнгө аваад ирсэн...Э- миний урьд нь үерхэж байсан залуу С мөнгө явуулаад байдаг юм гэж хэлсэн.”гэх мэдүүлэх /хх-ийн 14/,

 

Гэрч О.Б “...Би хүний гар утаснаас 4,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж аваад Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Шүүгдэгч Б.Э-гийн “...Б нэгж байна уу гэхэд утсаа гаргаж ирээд Мобайл банкнаас 2500 төгрөгний нэгж шилжүүлсэн. Тухайн үед Б надад утсаа өгөөд өөрийн мобайл банкны кодыг хэлж өгсөн, ... Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэх /хх-ийн 19-20/ гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, дансны хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хавтаст хэргийн 44, 45, 46 дугаар хуудсанд шүүгдэгч нть Б.Б данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан ба Б.Э-гийн үйлдэл 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төгссөн байна.

Б.Э-гийн үйлдэлд оногдуулах эрүүгийн хариуцлагыг 2015 оны Эрүүгийн хуульд хүндрүүлсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, шүүгдэгчийнн хувийн байдал, нөхөн төлсөн зэргийг харгалзан баривчлах ял шийтгэж, уг ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хассан тул шүүгдэгчийг баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Б овогт Б.Э-г бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар Б овогт Б Э-д 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан баривчлах ялыг тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Э-г 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй

 

  1. Шүүгдэгч нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД