| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0142/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/141 |
| Огноо | 2017-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Д.Цогжавхлан, Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ад холбогдох эрүүгийн 1714000140008 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 05 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цаг уур, орчны шинжилгээний газрын албан тасалгаанд ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 05 сарын 11-ний өдөр 10 цагийн үед газрын даргын өрөөнд намайг хуучин дарга байсан Оюунчимэг дуудсан. Орход Оюунчимэг, *******, Энхбаяр нар хоорондоо маргалдаж байсан. Тэгэхэд Оюунчимэг надад өнгөрсөн онд энэ хүмүүст цалин өгсөн үгүйг хэлээд өгөөч, аваагүй гээд байна, чи эдний цалинг өгсөн биздээ гэсэн. Би буцаж гараад цалингийн картыг нь аваад тэдэнд үзүүлсэн. Би ******* эгчид та худлаа ярихаасаа ичээч гээд барьж явсан хавтасаараа чичхэд тэр миний баруун талын чих шанааг дамнуулан маш хүчтэй алгадсан. Миний баруун чих дүнгэнээд явчихсан. Миний баруун чихний хэнгэрэгэн хальсны цоорол, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Энийг эмчлүүлэхэд зөвхөн хагалгаанд нь 700.000 төгрөгийн зардал гарах юм гэсэн. Надад тэр байгууллагад ажиллах ямар ч хүсэл сонирхол байхгүй болоод байна. Ажлаасаа гарах өргөдөл өгсөн байгаа. ******* эгчээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-н 22-26/
Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Цалингийн асуудлаас болоод маргаж байсан. Урт ширээний нэг талд Энхбаяр бид хоёр, нөгөө талд нь *******, хоёр сууж байсан. Мандал даргын утас нь дуугарч өрөөнөөс гархад ******* босж ирээд Шүрэн-Эрдэнийг тас хийтэл алгадаад авсан. Тэгээд би хүүе гээд хажууд нь очиход гаднаас Мандал дарга орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 229 дугаартай: ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссан байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 39-40/
Шүүгдэгч Г.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Оюунчимэг удалгүй Шүрэн-Эрдэнийг дуудсан. Тэгэхдээ Шүрээ ороод ир *******, Энхбаяр нар цалин авч байгаагүй гэж байсан. 2 хавтастай зүйл бариад Мандал даргын өрөөнд орж ирсэн. Болсон асуудлыг түүнд тайлбарлаад байж байтал намайг 2-3 удаа ёворсон. Тэгэхээр нь би босоод ирсэн чинь барьж явсан хавтасаараа 2 удаа цохиод авахаар нь зүүн гараараар Шүрэн-Эрдэнийг алгадах гээд цохьсон чинь хойшоо болоод би эрүүнд нь гараараа хүрсэн. Тийм хэнгэрэг хагарахаар юм болоогүй. Тэгтэл тэр хавтасаа тавьчихаад миний толгой руу 3-4 удаа цохьсон. Тэгтэл гаднаас дарга орж ирээд цагдаа дууд гээд би цагдаа дуудсан юм. Тэгээд би цагдаа дуудаад яахав гэж бодоод жижүүрийн өрөөнд орж байгаад цагдаад өгсөн дуудлагаа болиулсан. Тэр үед Шүрэн-Эрдэнийн чихний хэнгэрэг хагархаар юм болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 47-56/ -ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3/
-Баянхонгор Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагийн тодорхойлолт /хх-ийн 15/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-20/ -Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын Г.*******ыг тодорхойлсон тодорхойлолт, УЦУОШГ-ын даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 57-67/ -Эвлэрсэн тухай хэлцэл /хх-ийн 70-71/ Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчилэл зөв байна. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Г.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн Тошиба маркийн 21 инчийн зурагтыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн Тошиба маркийн 21 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлэснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******ад хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ