Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0370/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Эын Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 22003004280345 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Эын Т, /регистрийн дугаар:.......... /, ......  оны ....  дүгээр сарын .... -ны өдөр ........ аймгийн .....  суманд төрсөн, эрэгтэй, ....  настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , ........-ийн хамт ...........аймгийн ...... сумын ...  дугаар баг.....  дүгээр хэсгийн .......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед ......  чиглэлийн суудлын .... дугаартай галт тэргээр зорчиж “..... ”-нд буухдаа .....  дүгээр хэсгийн ....  дугаар суудалд зорчин явсан иргэн Ч.Сийн Samsung-А10S загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 /гурван зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед .......  чиглэлийн суудлын .... дугаартай галт тэргээр зорчиж “..... ”-нд буухдаа .....  дүгээр хэсгийн ....  дугаар суудалд зорчин явсан иргэн Ч.Сийн Samsung-А10S загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 /гурван зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 22003004280345 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ч.Сийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө .... чиглэлийн . дүгээр вагоны ...  дугаар суудалд ...... өртөөнөөс сууж зорчин явж байгаад 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ээж Ж-ны С-ын нэр дээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мобикомоос зээлээр авч байсан 450.000 төгрөгийн үнэтэй Samsung A10S маркийн гар утсаа хулгайд алдсан. Цагдаагийн байгууллага сайн ажиллаж миний гар утсыг олж өгсөн. Надад ямар нэг санал, гомдол байхгүй. гэх мэдүүлэг[1],

 

Иргэний нэхэмжлэгч З.Ө-ны хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ......  аймгийн Шарын гол суманд ажил дээрээ байж байтал Г 300,000 төгрөгөөр гар утас зарна гэхээр нь бэлэн мөнгө өгөөд гар утас худалдан авсан. Миний худалдан авсан гар утасны ажиллагаа хэвийн, хар гэртэй утас байсан. Г-оос 300,000 төгрөгөө буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ж.С-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 06 сард Мобикомоос 459,000 төгрөгийн үнэтэй Samsung A10S маркийн гар утсыг 6 сарын хугацаанд сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр гэрээ байгуулж хүүдээ гар утас худалдан авч өгсөн. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч С.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний багын найз Т надтай ирж уулзсан. Уулзахдаа манай хүүхэд хагалгаанд орох гэж байгаа мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгээд 08 дугаар сарын 20-22-ны хооронд шиг санаж байна над руу залгаад ломбардад тавьсан утсаа алдах гээд байна чи мөнгийг нь төлөөд ломбардаас авбал ав гэхээр нь Залуу ломбардад очиж Samsung A10S гар утсыг 160,000 төгрөгөөр авсан. Ломбардаас утас авахын тулд ээжийнхээ ээмэг бөгжийг тавьсан учраас буцаагаад ээжийн ээмэг бөгжийг авахдаа хамт ажилладаг Өлзийсайхан ахад авсан гар утсаа 300,000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг[4],

 

 Гэрч Б.О-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө ..........  чиглэлийн галт тэргэнд ....... дүгээр вагонд үүрэг гүйцэтгэсэн. Намайг ажлаа хийж байхад намхан, 22-23 настай залуу .............  дээр хөдлөөд явж байхад гар утсаа алдсан байна унтаад сэрсэн чинь байхгүй байна гэхээр нь вагоны цагдаад хэл гээд цагдаа зааж өгөөд явуулсан. гэх мэдүүлэг[5],

Э.Т-ын хэрэг бүртгэлтэд гэрчээр 2020 оны 09 дүгээр сарын 16, яллагдагчаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн ...2020 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгийн чиглэлийн галт тэргээр Дархан луу лус аргадахаар явсан бөгөөд Дарханд 3 цаг өнгөрөөж галт тэрэг ирсэн. Тэгээд хүмүүс буух гээд дугаарлаад зогсож байхад газар нэг утас шалан дээр унасан байхаар нь авсан. Намайг гар утсыг олчхоод хүн залгах боловч уу гээд хүлээж байтал хүн залгаагүй бөгөөд гар утас нь унтарсан. Тухайн үед хүүхдийн бие муудаад хагалгаанд ор гэж байна мөнгө хэрэгтэй гэж эхнэр ярьсан. Тэгэхээр нь тэр гар утсыг “Залуу” гэх ломбардад 150,000 төгрөгөөр тавьсан ба Г  руу яриад надад мөнгө байхгүй. Хүүхэд маань бурхан болсон. Ломбардад олсон гар утсаа тавьсан. Чи мөнгийг нь төлөөд авбал аваарай гэж хэлсэн. Г  ээжийнхээ ээмэг бөгжийг тавиад тус гар утсыг авсан. Хулгайлах гэмт хэрэгт холбогдсон нь миний буруу.гэх мэдүүлэг[6],

 

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...2020 оны 08 дугаар сарын байдлаар Мобикомоос 2020 оны 06 дугаар сард хулдан авсан гэх Samsung A10S маркийн гар утас 1 ширхгийн үнэ нь 380,000 төгрөг гэх үнэлгээний тайлан[7],

 

Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ...Гар утасны imei кодыг шалгах зорилгоор *#06# кодыг хийж шалгахад хохирогч Ч.Сийн гаргаж өгсөн imei 3556821144605598 355683114460557 кодтой тохирч байгааг харуулав6” гэх гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[8],

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[9],

 

Э.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас[10] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэв. 

Шүүгдэгч Э.Т нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Тыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн   шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ч.С нь эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч З.Ө  нь гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эын Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Тыг 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 8-10 тал

[2] Хавтаст хэргийн 13-15 тал

[3] Хавтаст хэргийн 21-22 тал

[4] Хавтаст хэргийн 24-25 тал

[5] Хавтаст хэргийн 30-31 тал

[6] Хавтаст хэргийн 27-28, 75-78 тал

[7] Хавтаст хэргийн 36-38 тал

[8] Хавтаст хэргийн 43-44 тал

[9] Хавтаст хэргийн 46 тал

[10] Хавтаст хэргийн 56 тал