| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0149/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/176 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч:Э.Гантулга,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 18140023200163 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, *******ын *******,
Монгол улсын иргэн, , 1
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мазаалай паркийн хашаанд *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн үед Мазаалай паркийн үүдэн дээр Цэвээнээ ******* хоёртой таарсан. Тэгээд паркийн үүдэн дээр юм яриад зогсож байхад *******ын араас өшиглөж би юм яриадах уу гэж хэлээд аваад явсан. Би Цэвээнээгээс миний цамц норчихсон цамцаа өгчих гэж хэлээд зогсож байхад би одоо гэртээ харих гэж байгаа юм чинь цамцаа өгч чадахгүй гэж хэлээд явсан. Би *******, хоёрын байгаа газар яваад очиход *******ын хамраас цус гарчихсан байсан. Би *******ын хүзүүнээс нь барьж ахын дүү хүн шиг байгаарай гэж хэлээд алгадахад ******* зугтаагаад яваад өгсөн. Тэндээс би шууд гэртээ харьсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 51-53 /
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн …Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мазаалай парк дотор шатнаас буугаад *******, ******* хоёртой таараад би *******ыг чи эртээд яасан гэж хэлэхэд ******* *******ыг уулзаадах уу гэж хэлэхэд нь би уулзаадах уу гэж хэлээд *******ыг дагуулж паркын хашаан дотор байдаг цагаан худаг шиг барилгын тэнд очоод эхлээд бөгс орчимд өшиглөсөн. Тэгээд хамар, мөр орчимд нь мөргөсөн тэгж байхад *******шдамба ирээд хүн шиг бай гэж хэлээд *******ыг алгадсан. Намайг миний найз нөхөд болон манай гэрийнхэн бүгд гэж дууддаг миний бүтэн нэрийг *******ат-Эрдэнэ гэдэг. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна… гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ..2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаж Мазаалай парк ороход *******шдамбатай таарсан. Намайг мэндлэхэд *******шдамба нь хоёулаа уулзаадах уу гэхээр нь очиж уулзахад ах нь ганц юм уучихмаар байна дүү гэж хэлсэн. Би мөнгө алга авч өгч чадахгүй гэж хэлэхэд чи өмсөж явсан цамцаа өгчих гэхээр нь чадахгүй гэж хэлсэн. Тэгээд байж байгаад манай найз Цэвээнээ // иртэл та хоёрын нэг нь цамцаа тайлаад өгчих гэж хэлсэн. Цэвээнээ ч бас өгөхгүй гэхэд *******шдамба та хоёрын нэг нь цамцаа өгчих би даарч байна гэж хэлсэн. Тэгээд цаашаа Цэвээнээ яваад өгөхөд нь би цамцаа өгч чадахгүй харин таныг найзууд дээр чинь хүргээд өгье гэж хэлэхэд найзууд нь болох дээр очиход манай найз Цэвээнээ байхгүй байсан. Би явлаа гэж хэлэхэд *******шдамба хоёулаа түр уулзаадах уу гэж дагуулж явсан 3 тэгээд жоохон тусдаа уулзахад цамцаа өгчих гэж дахин хоргоосон. Би өгөхгүй гэхэд би чамайг ганц цохилоо шүү гэхээр нь би том биетэй байсан бол яах уу ийм жижиг биетэй надад юм үлдэхгүй шүү дээ ах аа эсвэл хоёулаа гар барилдъя гэж хэлсэн. Тэгтэл а гэж дуудсан. Тэгээд нь ирээд шууд миний өгзөг орчимд өшиглөсөн. хоёулаа уузаадах уу гэж хэлсэн тэгтэл ******* хоёулаа уулзах уу гэж хэлсэн тэгтэл нь анд нь ганц удаа чиний өмнүүр ороод уулзаж болох уу гэж хэлээд намайг дагуулж Паркийн худаг шиг байрны наана очиж бие засаж дуусаад хүрч ирээд намайг шууд алгадсан. ах аа гэж хэлэхэд чи эртээд яаж байгаа юм бэ гэж хэлээд дахин шууд миний хамар орчимд мөргөсөн. Тэгэхэд нь ахаа би эртээд чадаагүй юм гэж хэлсэн. Тэгээд миний хамар сонин болчихлоо гэхэд чи чаддаг юм бол заргалдаад аваарай гэж надад хэлээд дахин миний хамар орчимд мөргөсөн. Тэгэхэд нь уучлаарай гэж хэлээд харахад *******шдамба ирээд хажууд зогсож байсан. Би салгах юм байх гэж бодож байхад намайг алгадаж би уучлалт гуйхад *******шдамба чи хүн чанартай байг гэж хэлээд намайг алгадаж тэр хоёулаа нийлж цохиж зодсон. тэгээд би хэн нь хэд цохиж байгааг мэдээгүй тэгж байгаад цохихоо болиход нь би шууд зугтааж гэртээ харьсан...гэх мэдүүлэг / ххийн 17-22
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нилээд айжуу харанхуй болж байхад ******* манайд эгчээ би хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. намайг харахад уйлчихсан, хүзүү нь уйлчихсан, нүүр нь уйлаад хавдаж улаан болчихсон, хамар нь хавдсан байдалтай орж ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 05 дугаар сарын 31 өдрийн 23 цагийн үед , бид гурав Мазаалай парк руу ороход *******шдамба зогсож байсан. Намайг гадуур өмсөж байгаа хүрмээ өгчих гэхээр нь би чадахгүй гэж хэлээд өрөөтэй хамт цааш явсан. Тэгтэл гийн ээж нь утсаар г дуудаж бид хоёр гийн гэрт нь очсон. Гэтэл утсаар залгаж би зодуулчихлаа гэж хэлсэн. Би тэй хамтагийн гэрт очоод эгчтэй нь хамт 103 дээр ирээдагийн хамрыг эмчлүүлэх гэхэд их эмч нь ажилтай байна гэж хэлсэн. Биаг зодуулж байхыг хараагүй.жавын гэрт очиход хамар нь муруйчихсан толгой өвдөж байна хоёр гурав цохиулсан гэж хэлээд байж байсан. Мазаалай парк дотор бид гурвыг ороход *******шдамба болон цаана хэдэн залуучууд харагдсан өөр хүн байгаагүй. *******шдамба, *******ат-Эрдэнэ нар согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Бид нар зүгээр салхинд гараад парк орсон юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын кабинетэд үзлэг хийж байхад ******* ирж үзүүлсэн. Үзүүлэхэд дээд уруул хавдсан, хүзүүний зүүн тал бага зэрэг улайлттай, нүүрний тэгш хэм алдагдсан, хамар орчимоор хаван хавдартай, өвчин эмзэглэлттэй, дээд уруулын хавантай дотор хэсэгт шарахтай байсан. Зовиур нь толгой өвдөнө, үүдэн шүд сийгэнэ, хамар битүүрнэ, хүзүүгээр хөшинө гэсэн зовиур хэлсэн. Тэгээд би эмчилгээ бичиж өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/
4.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаартай
1. *******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, уруулд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 45-46/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-14/, шүүгдэгч ******* хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор 3 дугаар багийн Засаг даргын 2018.06.19-ний өдрийн 3/1157 тоот тодорхойлолт / хх-ийн 58/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59/, эд хөрөгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 61/, шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 62/ шүүгдэгч ******* хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор 6 дугаар багийн Засаг даргын 2018.06.22-ны өдрийн 857 тоот тодорхойлолт / хх-ийн 69/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70/, эд хөрөгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 72/, шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5 нутаг дэвсгэрт байрлах Мазаалай паркийн хашаанд *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******шдамбын ...Би *******, хоёрын байгаа газар яваад очиход *******ын хамраас цус гарчихсан байсан. Би *******ын хүзүүнээс нь барьж ахын дүү хүн шиг байгаарай гэж хэлээд алгадахад ******* зугтаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 51-53 / шүүгдэгч *******ат-Эрдэнийн… *******ыг дагуулж паркын хашаан дотор байдаг цагаан худаг шиг барилгын тэнд очоод эхлээд бөгс орчимд өшиглөсөн. Тэгээд хамар, мөр орчимд нь мөргөсөн тэгж байхад *******шдамба ирээд хүн шиг бай гэж хэлээд *******ыг алгадсан… гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 / хохирогч *******ын... нь ирээд шууд миний өгзөг орчимд өшиглөсөн. Паркийн худаг шиг байрны наана очиж бие засаж дуусаад хүрч ирээд намайг шууд алгадсан. ах аа гэж хэлэхэд чи эртээд яаж байгаа юм бэ гэж хэлээд дахин шууд миний хамар орчимд мөргөсөн. Тэгэхэд нь ахаа би эртээд чадаагүй юм гэж хэлсэн. Тэгээд миний хамар сонин болчихлоо гэхэд чи чаддаг юм бол заргалдаад аваарай гэж надад хэлээд дахин миний хамар орчимд мөргөсөн. Тэгэхэд нь уучлаарай гэж хэлээд харахад *******шдамба ирээд хажууд зогсож байсан. Би салгах юм байх гэж бодож байхад намайг алгадаж би уучлалт гуйхад *******шдамба чи хүн чанартай байг гэж хэлээд намайг алгадаж тэр хоёулаа нийлж цохиж зодсон. тэгээд би хэн нь хэд цохиж байгааг мэдээгүй тэгж байгаад цохихоо болиход нь би шууд зугтааж гэртээ харьсан...гэх мэдүүлэг / хх-ийн 17-22 /
гэрч гийн ...******* манайд эгчээ би хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. намайг харахад уйлчихсан, хүзүү нь уйлчихсан, нүүр нь уйлаад хавдаж улаан болчихсон, хамар нь хавдсан байдалтай орж ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 / гэрч гийн ..2018 оны 05 дугаар сарын 31 өдрийн 23 цагийн үед , бид гурав Мазаалай парк руу ороход *******шдамба зогсож байсан. Намайг гадуур өмсөж байгаа хүрмээ өгчих гэхээр нь би чадахгүй гэж хэлээд өрөөтэй хамт цааш явсан. Тэгтэл гийн ээж нь утсаар г дуудаж бид хоёр гийн гэрт нь очсон. Гэтэл утсаар залгаж би зодуулчихлаа гэж хэлсэн. Би тэй хамтагийн гэрт очиход хамар нь муруйчихсан толгой өвдөж байна хоёр гурав цохиулсан гэж хэлээд байж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 / гэрч гийн ...2018 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын кабинетэд үзлэг хийж байхад ******* ирж үзүүлсэн. Үзүүлэхэд дээд уруул хавдсан, хүзүүний зүүн тал бага зэрэг улайлттай, нүүрний тэгш хэм алдагдсан, хамар орчимоор хаван хавдартай, өвчин эмзэглэлттэй, дээд уруулын хавантай дотор хэсэгт шарахтай байсан. Зовиур нь толгой өвдөнө, үүдэн шүд сийгэнэ, хамар битүүрнэ, хүзүүгээр хөшинө гэсэн зовиур хэлсэн. Тэгээд би эмчилгээ бичиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ 6 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаартай “... *******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал, уруулд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******ат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, *******ат-Эрдэнэ нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нарт шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, *******ат-Эрдэнэ нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ж.Батзолбоогийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. Шүүхээс шүүгдэгч *******, *******ат-Эрдэнэ нарт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... 7 гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******, *******ат-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө зэргийг тал бүрээс нь харгалзан үзэжнийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* эзэмшлийн “... Iphone-5 маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч *******ат-Эрдэнийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр, уг хэргийн улмаас шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******, *******ат-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ын *******, нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нарыг тус бүр хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нар нь тус бүр хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай. 8 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нараас тус бүр 20000 төгрөг гаргуулж хохирогё *******д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******шдамбын эзэмшлийн “... Iphone-5 маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч *******ат-Эрдэнийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******шдамба, *******ат-Эрдэнэ нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА