Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/345

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0265/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хохирогч Ж.О,

Гэрч Ч.Т,

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Э холбогдох эрүүгийн 1818000000251 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л. /, суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны доторлогоочин мэргэжилтэй, Дархан Төмөрлөгийн үйлдвэрт бэлдэц үйлдвэрлэх цехэд доторлогоочин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 06 дугаар сарын16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн төв засмал зам дээр улсын дугаартай Мазда Фамилла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ж.Б мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 06 дугаар сарын16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн төв засмал зам дээр улсын дугаартай Мазда Фамилла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 15 дугаар бүлгийн 15.1а-д “...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Ж.Б мөргөж, амь насыг нь хохироож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

-Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил руугаа явах гээд  Тэс шатахуун түгээх станцын урд явж байсан. Гэтэл урд явсан машин дохио өгөхгүйгээр баруун гар тийшээ эргэсэн. Тэгэхээр нь урд явсан машины араас тулж зогсоод хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлсэн боловч хоёр машин зөрөх үед гэрлийн гялбаанд орсон. Тэр үед пид гээд нэг юм дуугарсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод очиж хартал хүн мөргөсөн байсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан.

...хохирол төлбөрийг өөрийн боломжоороо төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Талийгаач бол миний хоёр дахь ах бөгөөд манай ах дүүс Б ахыг харж хандаж явдаг байсан. 6 дугаар сарын 18-ны өглөө утас дуугарч, Б ахыг машинд дайруулсан сураг гарсан. Тэгээд манай ах, эгч нар бие бие рүүгээ залгаж уулзаад цогцос хадгалах газар уруу очиж цогцсыг нь харахад хүн харах эцэсгүй болсон байсан. Түүний дараа осол гарах үед Т гэж хүн хамт явж байсан талаар мэдээд тэр хүнийг хайж уулзсан.  Т уулзахад  “Б бид хоёр Хаан банкнаас “Тэс” шатахуун түгээх станц руу замын хажуугийн шороон замаар алхаж явсан. Гэтэл салхи хүчтэй сэвэлзэх шиг болсон. Би салхинд эргэж харахад Батчулуун газар унаж, түүнийг мөргөсөн машин нэлээн цаана зогссон байсан. Машинаас гурван залуу гарч ирсэн бөгөөд тэр үед Б ямар  ч ухаангүй, цус урсаж байсан. Тэгэхээр нь машинаас гарч ирсэн залууд түргэн тусламж болон цагдаа дуудаач гэж хэлсэн. Гэтэл тэр хүмүүс үйлдвэрийнхээ хуулийн ажилтныг дуудаж,  дараа нь цагдаа дуудсан байсан.” гэж хэлсэн. 7 дугаар сарын 20-ны өдөр байцаагчтай уулзаж хэргийн материалтай танилцахад Б ахыг архи ууж яваад машинд мөргүүлсэн мэт буруутгасан шинжтэй байсан. Оршуулах үйл ажиллагаа зургаа хоногийн турш үргэлжилсэн бөгөөд сэтгэл санааны хохирол төлөгдөөгүй байгаа учир миний хувьд гомдолтой байна. Бидэнд ахыгаа зуурдаар алдсан явдал хүндээр тусч байна. Хэрвээ ах маань амьд сэрүүн байсан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгож, үр хүүхдээ тэжээн тэтгээд амьдрах байсан.

...оршуулгын зардалд 5798592 төгрөг, хоног хураасан зардалд 1650000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, нийт 18450000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа өгсөн. Үүнээс Л.Э нь гуйлган байж 8100000 төгрөг өгсөн. Үлдэх 10350000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байгаа учир хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 4-14/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /1 дүгээр хавтаст хэргийн 15-18/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 2 дугаар хавтаст хэргийн 3-5/,

-Эд хөрөнгийн  үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 22-23, 2 дугаар хавтаст хэргийн 6-8/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 28/,

-Гэрч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Осол болох үед талийгаач бид хоёр Хаан банкнаас алхаад тойрог өнгөрөөд замын хажуугаар явж байсан. Тухайн үед Батчулуун биеэ авч явах чадвартай байсан.

...Л.Э машин 100 орчим км цагийн хурдтай явж байсан бөгөөд Л.Э жолоодож явсан машины буруу талын хоёр дугуй шороон зам руу орж ирсэн. Талийгаач машинд мөргүүлээд 10 м орчим шидэгдэж, машин цааш 20 м орчим яваад зогссон. Тухайн үед хоёр залуутай хамт гурвуулаа машинаас бууж ирсэн.” гэх мэдүүлэг,

-Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 21:30 минутад ажилдаа явахаар гэрээсээ гараад хамт ажилладаг Норовын гэрийн гадаа очиход Норов намайг хүлээгээд машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд бид хоёр  ажил руугаа явж байхад “Тэс Петролиум” ШТС-ын ойролцоо Э автомашин явж байсан. Э нэлээн удаан явж байсан ба эсрэг урсгалаар нэлээн олон машин явж байсан бөгөөд гүйцэж түрүүлж болохгүй байсан. Тэгээд удалгүй түс хийх чимээ гараад Э машины урдуур нэг саарал шуудайтай юм унах шиг болоход Э машинаа зогсоосон. Бид хоёр хажуугаар нь өнгөрөөд явахад замын хажуу талд хүн хэвтэж байсан. Тэгээд бид 2 машинаа зогсоогоод очиход Э эмнэлэг рүү дуудлага өгч байсан. Тэгээд Норов бид хоёр ажил руугаа болсон байдлын талаар ээлжийн даргад хэлье гээд бид явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32/,

-Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болдтой хамт  “Тэс Петролиум” ШТС-ын ойролцоо явж байхад Э автомашин урд нэлээн удаан явж байхаар нь би дотроо энэ одоо яагаад удаан яваад байгаа юм бол гэж бодоод явж байхад Э машины гэрэлд хар хувцастай хүн  замын хажуугаар явж харагдсан. Тэгээд хэдэн секундийн дараа түс тас гэх чимээ гарч Э машины урд хэсгээр нэг цагаан юм замын хажуу тал руу өнхөрч харагдсан. Э машинаа зогсоогоод бууж байхад бид хоёр хажуугаар нь өнгөрч Э машины урд талд машинаа зогсоогоод бууж ирэхэд Э утсаар “хүн мөргөчихлөө” гээд эмнэлэг рүү дуудлага өгч байгаа бололтой байсан. Газарт хэвтэж байгаа хүний хажууд хар хувцастай эрэгтэй хүн сууж байсан. Тухайн үед Э бид хоёрт “юу ч харагдсангүй” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38/,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 41/,

-“...жолооч Л.Э нь Мазда Фамилиа маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 9-р бүлэг 9.1 (Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээв яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна) гэсэн заалтыг, мөн дүрмийн 15-р бүлгийн 15.1а (Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно) гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

...зам тээврийн осол гарсан шалтгаан нь жолооч Л.Э нь МУ-ын ЗХД-иин 9-р бүлгийн 9.1, 15-р бүлэг 15.1.а заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан.” гэх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49/,

-“...Шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зэм тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд автомашины эд анги бүрэн бүтэн, эд анги эвдрэл гэмтэлгүй байсан байна. Техникийн хувьд бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Л.Э жолоодож явсан улсын дугаартай, Мазда Фамилиа маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил цуурсан, баруун гар талын толь сууриараа мултарсан зэрэг нь ослын дараах эвдрэл байна. дугаартай, Мазда Фамилиа маркийн тээврийн хэрэгсэл нь осол гарахаас өмнө урд талын гуперын зүүн гар талын доод нэмэгдэл хагархай байсан, өөр гэмтэлгүй байсан байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 53-56/,

-Мазда Фамилиа маркийн дугаартай суудлын автомашинд авто ослын улмаас үүссэн  эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-63/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-72/,

-Талийгаачийн биед дээрхи үндсэн оношинд бичигдсэн шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,  3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 2,9 промиль этилийн спирт илэрсэн ба энэ нь хүчтэй зэргийн согтолтыг харуулна. Талийгаачийн цусны бүлэг АII байна.” гэх 2018 оны 06  сарын 19-ний өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72/,

-“Шинжилгээнд авсан Ж.Б цусанд 2,9 промиль этилийн спирт илэрсэн болно.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 77/,

-“Шинжилгээнд авсан Ж.Бходоодны агууламжид 5,4 промиль этилийн спирт илэрсэн болно.” гэх 2018 оны 06  сарын 19-ний өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83/,

- Амь хохирогч Ж.Б нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 113/,

-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 114-167, 204-231/,

-Л.Э хохирол, төлбөр төлсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 249, 2 дугаар хавтаст хэргийн 14, 54/,

-“Замын хажуу талын шороон хэсэг нь тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан хэсэгт тооцогдохгүй зам гэсэн хэсэгт хамаарна. Зорчих хэсэг гэдэг нь -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг бөгөөд хашлагаар болон хашлагагүй бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 тэмдэглэлээр мөн хатуу хучилтын өргөнөөр тодорхойлогдоно. Салхи татуулах нь явах нь тээврийн хэрэгслийн хурднаас гадна тээврийн хэрэгслийн овор хэмжээ, цаг агаар, салхины урсгалаас хамаарах тул тодорхойлох боломжгүй.” гэх 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 35 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 45/,

-“Хүний цусанд илэрсэн хэмжээгээр согтолтын зэргийг тодорхойлно. Ходоодны агууламжид илэрсэн хэмжээгээр согтолттой эсэхийг тодорхойлохгүй. Архи цусанд шимэгдэх үе нь 1-1,5 цаг байх ба шимэгдэлтийн эхний үед ходоодонд спиртийн хэмжээ их тодорхойлогддог. Хүчтэй зэргийн согтолттой хүний ухаан балартах, хөдөлгөөний тэнцвэр алдагдана, рефлекс болон өвдөлтийн мэдрэхүй суларч, биеийн температур, судасны цохилт, амьсгалын тоо буурч, нүүр хөхөлбөр өнгөтэй болно. Ийм согтолттой хүн эрүүл үед бодож байсан зорилгын дагуу үйл хөдлөл хийж, ганцаараа явж болно.” гэх 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 960 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Э нь улсын дугаартай Мазда Фамилла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 15 дугаар бүлгийн 15.1а-д “...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Ж.Б мөргөж, амь насыг нь хохироосон байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Л.Э  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.О нь шүүгдэгч Л.Э оршуулгын зардалд 5798592 төгрөг, 21 болон 49 хоног хураасан зардалд 1650000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1000000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг, нийт 18450000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч нь сайн дураар өмгөөлөгч хөлслөн авсан 1000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Оршуулгын болон 21, 49 хоног хураасан зардал нь нийт 7448592 төгрөг болж байгаа бөгөөд шүүгдэгч  Л.Э нь хохирол төлбөрт 8100000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Хохирогч Ж.О нь сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж тооцож гаргах талаар тодорхойгүй байх тул 1 сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 10000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 06 дугаар сарын16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Тэс Петролиум” Шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн төв засмал зам улсын дугаартай Мазда Фамилла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 15 дугаар бүлгийн 15.1а-д “...жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Ж.Б мөргөн амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Л.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Л.Э нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон амьдралын нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын дугаартай мазда фамила маркын автомашин,  улсын дугаартай тоёота пилдер маркын автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Э дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Э автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Э оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Э  дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шилжүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.О сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөллийн хөлс нэхэмжилсэн 1000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын дугаартай мазда фамила маркын автомашин, улсын дугаартай тоёота пилдер маркын автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ