Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/310

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэн хүчиндсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэн хүчиндэхийг завдсан гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэн хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэн хүчиндэхийг завдсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Т.Шижир-Алтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч Т.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т тус тус зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон 01 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 4 жил 01 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.*******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн дотоож 1 ширхэг, үтрээнээс авсан дээж 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, бор өнгийн хөвөнтэй хөнжил 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг зэргийг тус тус устгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА