Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/382

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-оргил

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: Б.Даваахүү, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваахүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004470433 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Мандал овогт Баттулгын Даваахүү, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Даваахүү нь 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 19-27 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Р.Цэрэнпилтэй маргалдан улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч Б.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манай эхнэр Цэрэнпил нь 2020 оны 09 дүгээр сарын 27-28-ны үеэр 14 цагийн автобусаар надад хэлэлгүйгээр 2 хүүхдээ орхичхоод Улаанбаатар хот руу явсан байсан би тухайн үедээ мэдээгүй байж байгаа орой мэдээд араас нь утсаа ярьсан чинь эхнэр Цэрэнпил нь надаас сална гээд байхаар нь хэрвээ салах гэж байгаа бол ирж хүүхдүүдээ зохицуул гэсэн юм тэгээд манай эхнэр 2020 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Улаанбаатар хотоос ирээд ээжийндээ очсон байхаар нь би очиж эхнэр Цэрэнпилийг гэртээ авчраад эхнэр Цэрэнпил бид 2-ийн хооронд маргаан болж би эхнэр Цэрэнпилийг 2-3 удаа алгадаж авахад биед гэмтэл учирсан байсан эхнэр Цэрэнпил нь цагдаад дуудлага өгсөн байсан юм. Би урд өмнө эхнэр 2 Цэрэнпилтэй танилцсанаас хойш нэг удаа хоорондоо маргалдаж алагдаж байсан удаатай юм гэхдээ тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй эхнэр Цэрэнпилийн биед гэмтэл учраагүй… гэх мэдүүлэг / хх-ийн 49-50/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваахүү мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Р.Цэрэнпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирээд нөхөр Даваахүү рүү утас руу залгаад тосоод аваадах гэсэн чинь утсаа авахгүй байхаар нь ээжийн гэрт очсон тэгтэл нөхөр Даваахүү нь над руу ярихаар нь би ээжийнд байна гэж хэлээд намайг гэрээс аваад явсан нөхөр Даваахүү бид 2 гэртээ очоод намайг 2-3 хоногоор Улаанбаатар хот руу явлаа гээд хэрүүл болж намайг зодож.миний биед гэмтэл учруулсан...,...Манай нөхөр Б.Даваахүү нь урд өмнө нь он сарыг санахгүй байна 1 удаагийн үйлдлээр намайг 4-5 удаа цохиж алгадаж байсан тухайн үед гэмтэл учраагүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй юм. Өмнө нь намайг 1 удаа зодож байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-34/,

4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...Р.Цэрэнпилийн биед зүүн зулайд шарх, дух, зовхи, хацар, доод эрүү, зүүн сарвуу, нуруу, цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 05/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн материал / хх-ийн 10-28/, дипозит дансны хуулга/хх-ийн 60-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 84/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ү.Даваахүү нь 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 19-27 тоотод гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах өөрийн эхнэр Р.Цэрэнпилтэй маргалдан улмаар түүнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Р.Цэрэнпилийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 547 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Даваахүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Даваахүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Даваахүүг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр 3 хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Даваахүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Даваахүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Даваахүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй зүйлгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мандал овогт Баттулгын Даваахүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Мандал овогт Баттулгын Даваахүүг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүүд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Даваахүү нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваахүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч 4 Б.Даваахүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ