| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0089/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/333 |
| Огноо | 2017-10-30 |
| Зүйл хэсэг | 096.2.5, 106.2., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/333
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Т, Д Г, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, Б Г, Б. Т нарт холбогдох 2015100100014 дугаартай 6 хавтас эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, 1998 оны 09 дүгээр сарын 21-нд өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, ах, эгч нарын хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг, Мобикомын гудамж 2-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т гэв.
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1997 оны 11 дүгээр сарын 07-нд өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 ээж, 2 дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, Модны гудамж 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г / гэв.
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын харъяат, 1981 оны 03 дугаар сарын 27-нд өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 146-35 тоотод оршин суух, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г гэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, 1973 оны 11 дүгээр сарын 17-нд өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 40 дүгээр байр 2 тоотод оршин суух, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт статистикч их эмч ажилтай, эрүүл мэндийн яамны жуух бичгийн шагналтай, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б гэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотын харъяат, 1982 оны 04 дүгээр сарын 02-нд өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 146-09 тоотод оршин суух, Дорноговь аймаг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Т, Д.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.Мэндбаяраас тамхи нэхэж түүнийг танхайн сэдэлтээр зодож санаатай алсан,
Шүүгдэгч Х.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Замын-Үүд сумын нэгдсэн төв эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай түргэн тусламж үзүүлэх үүргээ,
Шүүгдэгч Б.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэг хийх багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ,
Шүүгдэгч Б.Т 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношыг буруу тогтоож эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.
ТОДРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон шинжээч нараас:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын өгсөн: "..2015 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 10 цагийн үед бид 7 явж байсан коток орж тоглох гэж явж байсан чинь котокын ах согтуу явж байсан тэгэхээр нь ах тамхи байна уу гэхэд байхгүй гэсэн тэгэхээр нь ах би таныг хүргээд өгье гээд мөрөн дээр нь гараа тавиад нь аваад явсан тэгсэн ах унахдаа миний нүүрийг мөргөж унаад миний хамраас цус гарсан. Би ташиж унагаагүй миний араас Д.Г ирээд ташиж унагаасан байгаа ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-ын өгсөн: "... 2015 оны 1 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө 23 цагийн үед бид нар бөөнөөрөө явж байсан тэгсэн котокын ах таарчихлаа гээд Энхзаяа, Т нар хүргэж өгөх гээд явж байсан. Т тэр ахын баруун мөрөөр нь түшээд явж байсан. Тэгсэн Т ташаад унагаачихсан. Тэр ах баруун хөлөөрөө миний зүүн хөлийг ташаад унасан би тэр ахад ямар нэгэн хохирол учруулаагүй ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ын өгсөн: "... 2015 оны 1 дүгээр сарын 15-наас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ийн өгсөн: ".. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө би ажил дээр очиход Х.Б эмч таараад хүнд зодуулсан байдалтай хүн ирсэн байгаа гэсэн. Тэгээд би очход хохирогч зүгээр өөрөө ярьж байсан, духныхаа хэсэгт хавдартай, зулгарсан шархтай байсан. Тархиндаа гэмтэл авсан зүйл анзаарагдахгүй байсан. Та өөрөө босоод явж чадах уу гэхэд би сая босоод 00 ороод ирсэн гэж хэлж байсан. Хажууд нь үйлчлэгч Одгэрэл болон ар гэрийнхэн хүүхдүүд нь байсан. Би тухайн үед цус гарсан шархыг шалгадаг юм билүү гэтэл сувилагч бүх багажаа ариутгалд өгчихсөн гэсэн. Тэгээд би тархины зураг авахуулах шаардлагатай гэж үзээд Одгэрэлийг амбулаторид хүргээд өг гээд явуулсан. Тэгсэн дараа нь би сувилагч Одгэрэлтэй таараад нөгөө хүнээ яасан бэ гээд асуусан чинь Т эмчид хүлээлгэж өгсөн гэсэн ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өгсөн: "... 2015 оны 01 дүгээр сарын 16- ны өглөө дөнгөж ажилдаа ирэхэд үйлчлэгч н.Одгэрэл, эмч ийм хүн хүнд зодуулаад ирсэн гээд охинтойгоо ирсэн. Тэгээд би танд ямар зовиур байна вэ гэхэд ах нь зүгээр даралт ихдээд байдаг гэхээр нь би даралтыг үзсэн чинь их байсан. Тэгээд би гаднаас хараад мэдэгдэхгүй тул рентгенд үзүүлээд ир гээд явуулсан чинь ирэхгүй удаад байхаар нь би өөрөө араас нь очсон чинь охин нь зогсож байсан. Тэгээд яасан бэ гэсэн чинь хүнтэй байна гэхээр нь би өөрөө дагуулж ороод зургийг нь авахуулчихаад араас хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд ирсэн би зургийг нь харахад ямар нэгэн хугарал байхгүй гэсэн рентген эмчийн дүгнэлт байсан. Та даралт ихтэй байдаг бол дотрын эмчид үзүүлээд зөвлөгөө аваад яваарай гэсэн тэгээд үзүүлээд явуулсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баасанцэцэгийн: "... Би аавтайгаа хоёулахнаа байдаг байсан. Би эгчийндээ тэр өдөр очиж хоносон. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Оюун-Эрдэнэ аниа намайг дуудаад "аав хүнд зодуулсан байна” гэсэн тэгээд би шөлтэй хоол хийгээд хүлээн авах дээр очсон. Би аавд хүчээр 1 аяга хоол өгсөн. Аавын ухархайнаас цус гарч байсан. Тэгсэн эрэгтэй эмч нь орж ирээд өө надад багаж байхгүй байна та хүлээн авах дээр очоод үзүүлчих гэсэн. Тэгээд үйлчлэгч эгч та нар түшээд аваад ороод үзүүлчих гэхээр нь ах эгч 2 түшиж оруулсан чинь эрүүл мэндийн дэвтэр байхгүй гээд ах эгч 2 дэвтрийг нь бөглүүлэх гээд яваад ирсэн. Тэгээд өндөр эмч нь зургаа авахуулаад ир гээд зургаа авхуулаад гэртээ 01 цаг гэж ирээд аав "аавынх нь толгой өвдөөд байна аавынхаа толгойны боолтыг суллаад өг” гэсэн тэгээд аав бүр 4-н хөллөөд шар ногоон юмаар бөөлжөөд байсан. Шөнө аниа руу залгаж, Аниа ах нар ирсэн тэгээд түргэн дуудсан чинь бид нар ээлж солилцож байна өөрсдийнхөө машинаар аваад ир гэсэн. Тэгээд бид нар орилуулж байгаадхувцас өмсгөөд явсан. Би хувцасыг нь янзалж байсан чинь цэнхэр өнгийн подволк нь цус болчихсон. Ажлын хувцасны суга нь урагдсан байсан. Би аавынгаа гайгүй байхад нь асуусан чинь надаас эхлээд тамхи асуусан дараа нь мөнгө нэхсэн, хүүхдүүд зодсон гэж хэлсэн ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюун-Эрдэнийн: " ...2015 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 6 өнгөрч байхад над руу эмнэлгээс яриад аав чинь шөнө хүнд зодуулаад ирсэн гэсэн тэгээд би аав дээр очиход хүлээн авахад байсан. Аав толгой өвдөөд байна гээд хоол хэвтээгээрээ идэж байсан. Т эмч эм бичиж өгөөд дотрын эмчид үзүүл гэсэн би аавыг дотрын эмчид үзүүлээд гэртээ 13 цагийн үед ирсэн. Тэгээд би ажилтай байсан тул орой аав дээр ирсэн чинь босоод суучихсан байсан. Тэгээд би аавыг юу болсон бэ гэсэн чинь толгой өвдөөд байна гээд 4 хүүхэд зодсон 20.000 төгрөг өгсөн гэж байсан. 17-ны өглөө эмнэлэгт очиход Сэргэлэнбат эмч жижүүрт гарч байсан тэгээд яаралтай шинжилгээ хийлгэ гэхэд манай аав орчинтой харьцахгүй өмдөндөө шээгээд байсан. 16-ны өглөө очиход толгой өвдөөд аавынх нь дотор муухай оригоод байна гээд байсан. Баруун талын духандаа шархтай байсан, хувцас нь цустай, нэг талын нүд нь хавдартай байсан. 17-ны өглөө 2 нүд нь хавдчихсан байсан. Шинжээчийн дүгнэлт дээр хамраараа гадаад орчинтой харьцаад идээт үрэвсэлийн улмаас нас барсан гэсэн. 11.234.270 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэв.
Мөн Эрүүгийн 201510010014 дугаартай хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтууд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 37-39/
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 40-45/
Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 46/
Эд зүйл хураан авсан тухайн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 47-48/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ганбатын өгсөн " ... Тэгэхээр нь бид нар Тыг вогзал руу дөхүүлж өгөх гээд оптын зам дагаж урагш чиглэлтэй явж байгаад мөсөн коток ажиллуулдаг ахтай тааралдах үед нөгөө ах согтуу байсан ба "та нар ахыгаа хүргээд өгчих” гэж хэлсэн. Гэтэл Энхзаяа, Гантулга, Т нар энэ ахыг таксинд суулгаад өгчихөөд ирье гээд урагш дагуулаад явсан. Тэгэхээр нь Азжаргал, Г бид 3 үлдээд оптын зам дээр нөгөө хэдийг хүлээгээд зогсож байтал Т ганцаараа буцаад ирсэн. Энэ үед хойноос урагш чиглэлтэй согтуу ах зам дагаад алхаж байсан ба бид нарын хажуугаар гарах үед Т нөгөө ахаас "ах тамхи байна уу” гэж асуусан. Гэтэл нөгөө ах тамхи байхгүй гэж хариултал ах хаачих гэж байгаа юм бэ хүргээд өгье гэж хэлээд сугадаад дагаад явсан. Тэр үед Г араас очоод Т нөгөө ахын зүүн гараас сугадаад, Г баруун талд нь алхаж байсан бөгөөд Т нөгөө ахыг тонгорчихсон энэ үед нөгөө согтуу ах алдаад бүдрэх үед Г хажуугаар нь ороод тэр ахыг тонгорчихсон. Энэ үед нөгөө ах нүүрээрээ засмал зам дээр пэд хийх чимээ гаргаад хүчтэй уначихсан. Тэгэхээр нь Азжаргал, Батзүрхээ бид 3 гүйгээд очтол Төрөө хамраа барьчихсан яаж байгаа юм бэ андаа миний хамрыг мөргүүлчихлээ” гэж Гт хэлсэн. Тэр үед Г юм хэлээгүй бөгөөд Тын хамраас нь бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгээд Т, Батзүрхээ нар газар унасан ахыг өргөөд босгох гэтэл өвдөглөж суучихаад босохгүй байсан. ... Т Азжаргалд хандаж Азаа наад хэдийгээ харанхуй руу оруул гээд бид хэдэд хэлсэн. Тэгэхээр нь Азжаргал, Гантулга, Энхзаяа, Г бид хэд замын гэрэл туссан газар байсан учир замын гэрлээс холдож харанхуй газар очсон. Энэ үед Т, Батзүрхээ нар тэр ахыг өргөж босгоод замын баруун талд шороон дээр орхисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2-р хавтас 236-238/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганбат, гэрч О.Азжаргалтай нүүрэлдүүлэн байцаалтад өгсөн "Хэрэг болох үед Т нөгөө согтуу ахын хажуугаар зөрөхдөө дуудаад "хаашаа явах гэж байгаа юм, тамхи байна уу, хүргээд өгөх үү гээд зүүн гар талд нь очиж зогсоод мөрөн дээгүүр нь гараа давуулаад урд зүгрүү хамтдаа алхсан. Тухайн үед Азжаргал, Батзүрхээ, Г бид 4 ардаас нь 1-2 мертийн зайтай хоорондоо юм яриад явж байтал Г урд явж байсан согтуу ахын баруун гар талд нь очоод мөрөн дээр нь гараа тавиад гурвуулаа урагшаа явсан. Тэгсэн Т ах согтуу ахын алхаж явсан зүүн хөлөнд нь дэгээ тавиад тэнцвэр алдуулсан. Баруун талаас нь Г тэнцвэр алдсан хөлийг нь гишгэгдэл тааруулж урагш нь тонгорох маягтай согтуу ахыг нүүрээр нь газар хүчтэй унагаасан. Согтуу ах газар унахдаа шууд нүүрээрээ газар унасан, уг газар нь тагтаршиж хөлдсөн хатуу хөрстэй шороон зам байсан. Тэгээд Батзүрхээ, Азжаргал бид 3 араас нь очоод юу болчихвоо гэтэл Т Гыг чи яаж байгаа юм бэ, манийхаа хамрыг мөргүүлчихлээ гэж хоорондоо ярьж байсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар мөн ингэж мэдүүлсэн” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 125-127/
Мөрдөн байцаалтад гэрч О.Азжаргалын өгсөн "... Г, Ганбат, Батзүрхээ бид дөрөв нөгөө гурвыг хүлээгээд оптын засмал зам дээр зогсож байтал Т урдаас буцаад хүрээд ирсэн. Тэгээд зогсож байтал хажуугаар нэг согтуу ах зөрөөд өнгөрөх үед Т тэр ахаас ахаа тамхи байна уу гэж асуухад нөгөө ах байхгүй гэж хариултал тэгвэл тамхины мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгээд Т тэр ахын мөрөн дээр гараа тавиад дэгээдэх үед нөгөө ах тэнцвэр алдсан. Энэ үед Г хажуугаар орж хоёр хөлийнх нь урдуур дэгээ тавиад асфальтан зам дээр нүүрээр нь унагах үед пэд хийгээд дуугарсан. Гэтэл Т Гт хандаж хамар цохьчихлоо шүү дээ гэж хэлээд хамраа дарах үед хамарнаас бага зэрэг цус гарсан байсан. Энэ үйл явдал болоод дуусаж байх үед Энхзаяа, Гантулга нар ирж байсан бөгөөд Т тэр хоёрыг харчихаад бид хэдэд та нар Энхзаяа, Гантулга нарыг дагуулаад гэрэлгүй газар ороод байж бай Батзүрхээ бид хоёр энэ хүнийг замаас зайлуулаадахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь Энхзаяа, Гантулга, Г, Ганбат бид 5 хэрэг болсон газрын талд байсан 5-н давхар байрны үүдэнд очоод байж байтал Т, Батзүрхээ нар нөгөө ахыг замаас гаргаж тавьчихаад бид нар дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 92, 239- 241/
Мөрдөн байцаатад гэрч О.Азжаргалыг гэрч Б.Ганбаттай нүүрэлдүүлэн байцаалтад өгсөн: "Хэрэг болох үед Т котокны эзнийг хүргэж өгнө гээд хүргэж өгөлгүй буцаад бид нар дээр ирэхдээ халзан толгойтой согтуу ахыг шүгэлдэж зогсоогоод түүн дээр очсон. Тухайн үед уг ах бид нарын хажуугаар зөрөөд өнгөрөөд явах гэж байсан ба Т очоод "тамхи байна уу, мөнгө байна уу” гэсэн чинь нөгөө ах байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Т нөгөө ахыг тэгвэл гэрт чинь хүрээд өгье гээд зүүн гар талд нь зогсоод мөрөн дээгүүр нь гараа дагуулан урд зүг рүү дагуулаад алхсан. Тухайн үед Г, Батзүрхээ бид 4 Тын араас нь 1-2 метрийн зайтай явж байсан ба Г Т дээр очлоо гээд түрүүлээд нөгөө согтуу ахын баруун гар талд нь очоод мөрөн дээгүүр нь гараа давуулаад зэрэгцэж хамтдаа алхацгаасан. Тэгээд Т удаагүй нөгөө ахын хөлөнд дэгээ тавиад гишгэгдэл алдуулахдаа өөрөө хөлөнд нь бүдэрсэн. Гэхдээ тэр хоёр газар унаагүй ба баруун талаас нь Г дэгээ тавих маягтай тонгорох үед согтуу ах шууд нүүрээрээ газар унасан. Газар унахдаа согтуу ах тухайн үед Тын хамрыг толгойгоороо цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд бид хэд яасан юу боловоо гээд очтол Т бид нарыг харанхуй руу ор гээд орилохоор нь би дамжуулж найзууддаа хэлээд харанхуй руу оруулсан. Батзүрхээ, Т 2 согтуу ахыг замаас холдуулж, явган хүний зам дээр үлдээсэн ба тухайн үед газар унасан ахын духнаас цус гарч байсан. Нөгөө согтуу ах бид нарт хандаж "ахын дүү нар ахыгаа арай дэндүүлчихлээ шүү дээ” гэж байсан. Үүнийг тэнд байсан бид бүгдээрээ сонссон. Согтуу ахыг 2 удаа газар унагаасан зүйл байхгүй, Т дэгээ тавьж урагш тэнцвэр алдуулахад Г хажуунаас орж тонгорсон. Согтуу ахыг нүүрээрээ газар унасаны дараа Т нөгөө ахын халаасыг тэмтэрч үзээд байсан. Болсон хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байна. Ганбат болсон хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байна. Ташиж унагана гэдэг ойлголт нь миний бодлоор тонгорох маягтай хөлөөрөө арагшаа жийх гэсэн үйлдэл юм /хх-ийн 125-127/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ч.Гантулгын өгсөн " ...мөсөн котокын ах согтуу тааралдах үед Т тэр ахтай юм яриад зогсож байсан. Гэтэл мөсөн котокын ах бид нарыг ахыгаа таксинд суулгаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Энхзаяа, Т бид 3 котокны хажуугаар гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал Т " би нөгөө хэд дээрээ очоод байж байя” гэж хэлээд буцаад явчихсан. Тэгэхээр нь Энхзаяа бид хоёр коттокын ахыг хүргэж өгчихөөд буцаад оптын зам дагаад нөгөө хэдийн байгаа газарт очихоор явж байтал Т оптын зам дээр нэг хүн өргөж босгох гээд Батзүрхээгийн хамт байж байсан. Энэ үед Ганбат гүйж ирээд "хүн зодчихлоо, харанхуй руу орж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь Тын
зүг алхаж байтал Т харанхуй руу оорж бай гэж хашгирсан. Тэгэхээр нь бид хэд оптын замын дагуу байдаг гэрлээс хажуу тийш болж харанхуй руу орцгоосон. Тэгээд байж байтал Т, Батзүрхээ нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2-р хавтас 242-244/
Мөрдөн байцаалтад гэрч Н.Энхзаяагийн өгсөн "...Гантулга бид хоёр нөгөө ахыг тэр ахыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж нөгөө хэд дээр очих гээд шинээр баригдаж байсан 35-р байрны хойд талын оптын зам дээр явж байтал хэн нь гэдгийг санахгүй байна "харанхуй руу ор " гээд орилсон. Тэр үед Ганбат Азжаргал нар өөдөөс ирж байгаа харагдсан бөгөөд оптын зам дээр Т, Батзүрхээ нар нэг хүнийг өргөөд замаас гаргаад тавьчихсан. Тэр үед нөгөө хүн нь босохгүй байсан. Ингээд Ганбат хүрээд ирэхээр нь юу болсон юм бэ гэж асуухад "Төрөө тэр ахыг ташчихлаа, гэтэл нөгөө нь унахгүй болохоор Г зүүн талаас нь ташаад нүүрээр нь унагачихлаа” гэж хэлсэн. Тэгээд оптын зам дээр туссан байсан гэрлээс холдоод харанхуй газар зогсож байтал Батзүрхээ, Т, Г, Азжаргал нар хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 2-р хавтас 245-247/
Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батзүрхээгийн өгсөн " ...зам дагаад урдаас хойш чиглэлтэй нэг согтуу ах ирж байх үед Т очоод тамхи асуух үед нөгөө ах юу гэж хэлсэн эсэхийг санахгүй байна. Тэр Т тэр ахын мөрөн дээгүүр нь гараа давуулж бариад хөлд нь дэгээ тавьж дэгээдсэн. Т эр үед нөгөө арай уналгүй урагш бүдрэх үед Г хажуугаар нь ороод тэнцвэрээ алдсан хөлөн дээр нь дэгээдэх үед тэр хүн нүүрэн хэсгээрээ асфальтан зам дээр уначихсан. Гэтэл Т тэр хүнийг босгох гээд хоёр суганаас нь өргөхөөр нь би хажуунаас нь туслахад чи цаашаа явж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганбат, Азжаргал нарын байгаа газарлуу явж байтал өөдөөс Гантулга ирээд Т дээр яваад очсон. Тэгэхээр нь дагаж тэр ахыг босгох гээд 2 суганаас нь урдаас нь өргөх үед босохгүй байсан бөгөөд Т бид хоёр тэр ахыг өргөж замын хажуу тал руу гаргаж тавьсан. Тэр үед Т нар цаашаа харанхуй газар очиж бай гэж хэлэхээр нь бид хэд цаашаа явж байтал Т хойноос хүрээд ирсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 248/
Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батзүрхээгийн гэрч Б.Ганбаттай нүүрэлдүүлэн байцаалтад өгсөн " ...Г, Азжаргал, Ганбат бид 4 нөгөө гурвыг хүлээнгээ автын замын баруун талд буюу салсан газраа зогсож байтал хажуугаар халзан толгойтой согтуу ах зөрөөд өнгөрсөн. Урдаас нь Т ирж таараад нөгөө ахыг шүгэлдэж зогсоогоод "тамхи байна уу, мөнгө байна уу” гэж асуусан. Нөгөө ах хариуд нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Т ахыг гэрт нь хүргэж өгнө гэж хэлээд урд зүгрүү мөрөн дээр нь гараа давуулаад хамт алхсан. Энэ үед Г, Азжаргал, Ганбат бид 4 1-2 метрийн зайтай юм яриад алхаж байтал Г түрүүлээд нөгөө ахын баруун талд очоод мөрөн дээгүүр нь гараа давуулаад зэрэгцээд алхсан. Т согту ахын урдуур хөл тавьж дэгээдэх үед нөгөө ах тэнцвэр алдсан. Энэ үед Г баруун талаас нь орж гишгэдэл алдсан хөлийг нь дэгээдэх маягтай тонгорч газар хүчтэй унасан. Нөгөө ах унахдаа Тыг хамрыг толгойгоороо цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд бид хэд Т, Г хоёр дээр очоод нөгөө ахыг босгох гэтэл босч чадахгүй "ахын дүү нар ахыгаа арай” дэндүүлчихлээ шүү дээ” гэж байсан. Согтуу ахын духнаас нь цус гарч байсан. Унасан ахыг Т бид 2 замаас холдуулж явган хүний зам дээр тавих гэтэл дийлээгүй, тэгээд унасан газраас баруун тийш бага зэрэг холдуулж тавьсан” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 128-130/
Мөрдөн байцаалтад гэрч Р.Адарсүрэнгийн өгсөн "... би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагаас 2015 оны 01 сарын 16-ны 09 цагийн хооронд саатуулах байранд үүрэг гүйцэтгэж хоносон юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 02 цаг 20 минутанд ахлагч Сугар, ахлагч Оргилсайхан нар Б.Т, Ч.Гантулга, Ө.Батзүрхээ нарыг гудамж талбайд
хүн зодож танхайрсан гэх шалтгаанаар саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тухайн хүмүүсийг хүлээн авч Б.Тыг драгер багаж үлээлгэн шалгахад 0,62 хувьтай байсан ба биед нь үзлэг хийхэд гар утас 1 ширхэг, зэс бугуйвч 1 ширхэг, 100-н дэвсгэрт 2 ширхэг, 500-н дэвсгэрт 3 ширхэг, 100-н дэвсгэрт 4 ширхэг эд зүйлс гарсан. Харин Гантулгын драгер үлээлгэхэд 0,30 хувьтай байсан ба биед нь үзлэг хийхэд ямар нэгэн эд зүйлгүй,
Ө.Батзүрхээг драгер үлээлгэхэд 0,60 хувьтай байсан ба биед нь үзлэг хийхэд гар утас 2 ширхэг байсан бөгөөд өөр ямар нэгэн эд зүйлгүй байсан гэх мэдүүлэг / 3-р хх-ийн хавтас 5- 6/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Сугарын өгсөн " ... би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны орой 20 цагаас 02 цаг хооронд тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт ахлагч Оргилсайхан, цагдаа ахлагч Эрдэнэбилэг нарын хамт эргүүлийн үүрэг гйүцэтгэж байх хугацаанд орой 22 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэр Заан зоогийн газрын баруун талын оптын замын баруун талд байрлах мөсөн котокын зүүн талд хүн зодуулсан байна гэх дуулагын дагуу ахлах ахлагч Оргилсайхан, ахлах ахлагч Эрдэнэбилэг нарын хамт 2 минут орчмын дараа яваад очтол оптын зам зам дагаад согтуу гэмээр хүн алхаад явж байхаар нь зогсоод уулзах үед урьд нь манай эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан Мэндбаяр гэх хүн архи уучихсан толгойны баруун дээд хэсэгт хагарч нэлээд том хавдаж цус гарсан, нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь бид нар юу болсон талаар асуухад "намайг харих гээд явж байтал баахан хүүхдүүд таараад зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар хувцастай хэд орчим насны хүүхдүүд байсан юм бэ гэж асуухад "би тэр хүүхдүүдийг танихгүй бөгөөд өмсөж явсан хувцасыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан баахан хүүхдүүд байсан гэж хэлсэн... гэрт нь хүн байхгүй хаалга нь цоожтой байсан учраас сумын нэгдсэн эмнэлэг рүү хүнд зодуулсан байдалтай хүн байна гээд дуудлага өгөөд байж байтал 10-15 минутын дараа түргэн хүрээд ирсэн. Тэгээд Мэндбаярыг эмнэлгийн байгууллага аваад явсан юм... уг хэргийн дуудлагыг Оргилсайхан, Эрдэнэбилэг нарыг эргүүл хийгээд явж байх үед такси барьдаг Түвшин гэх хүн дуудлага өгсөн гэж байна лээ. Үүнээс биш жижүүүрийн шуурхай албанд дуудлага ирсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх- ийн 1-р хавтас 121/
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 154-158/
Мөрдөн байцаалтад гэрч Оргилсайханы өгсөн "...би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны орой 20 цагаас 02 цаг хооронд тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт ахлах ахлагч Сугар, цагдаа ахлагч Эрдэнэбилэг нарын хамт эргүүлийн үүрэг гйүцэтгээд Хөвсгэл зочид буудлын уулзвар дээр явж байтал 22 цагийн орчим Замын-Үүд суманд такси барьдаг Түвдэн гэх залуу тааралдаад машины цонхоор Заан зоогийн газрын баруун талын оптын зам дээр мөсөн котокын хойд талд цусаа гоожуулсан хүн такси барих гээд байгаа бололтой замын хажуу талд зогсож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гурав машинтай явж байсан учраас оптын замаар ороод явах үед Заан зоогийн газрын баруун талын зам дээр 1 эрэгтэй хүн зам дээр тонгойгоод өвдгөө тулаад зогсож байсан. тэгэхээр нь машинаа зогсоогоод буугаад очтол Замын-Үүд суман оршин суудаг Мэндбаяр гэх хүн байсан бөгөөд толгойн баруун дээд хэсэгт хавдаж цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад 5-6 хүүхэд ирээд намайг ирээд дээрэмдэх гээд зодчихлоо гэж хэлсэн. Ингээд бид хэд гэрт нь хүн байгаа эсэх талаар ярилцаад Эрдэнэбилэг Сугар нар гэр рүү нь машинтай явсан. Энэ үед би Мэндбаярыг сугадаж түшээд гэрт очсон. Бид хоёрыг очих үед Сугар Эрдэнэбилэг нар гэрийнх нь хаалгыг нүдээд байж байсан ба гэрт нь хүн алга түргэн дуудчихлаа гэж хэлсэн. Гэтэл Мэндбаяр гуай миний түлхүүр халаасанд байх ёстой үзээд өгөөч гэж хэлэхээр
нь хувцасны халаасыг нь ухаж үзэх үед биед нь ямар нэгэн эд зүйл байгаагүй. Тэгээд байж байтал түргэний машины ирээд аваад явсан. ... Мэндбаяр хэлэхдээ "намайг явж байхад 5-6 хүүхэд ирээд ямар нэг шалүтгаангүй зодчихлоо гэхдээ би тэр хүүхдийн зүс царай, өмсөж явсан зэргийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. ...шөнө 00 цаг өнгөрч байхад хэлтсийн гадаа зогсож байхад 50 орчим насны Долоон бурхан зочид буудалд галч хийдэг гэх хүн ирээд "ахыг нь ажил дээрээ байж байхад 5-6 хүүхэд ирээд 2 залуу нь архины мөнгө нэхээд түлхэж унагаачихаад яваад өглөө” гэж хэлсэн. Уг дуудлагын дагуу Долоон бурхан зочид буудал уурын зуухны орчим хүүхдүүдийг хайх үед олдоогүй. Ингээд дуудлагаас буцаж явах үед төв талбайн Грийн корнерын хажуугийн уулзвар дээр 2 залуу такси бариад зогсоох үед 1 хүүхэд араас нь гүйж ирээд суусан. Тэгэхээр нь тэр таксийг зогсоогоод тэр 3 хүүхдийг шалгах үед нэг залуугийн гар куртик нь цус болчихсон байсан. Ингээд зогсож байтал 110, 111-р байрны голд 3-4 хүн зогсож байхаар нь яваад очтол анх саатуулсан 3 хүүхэдтэй хамт явж байсан хүүхдүүд байсан юм гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 123-124/
Мөрдөн байцаалтад гэрч С.Түвшинбатын өгсөн " ... би өөрийн эзэмшлийн 10-06 ДГО улсын дугаартай Мицубиши гоолт маркын суудлын автомашинтайгаа Замын-Үүд дотор халтуур хийдэг бөгөөд 2015 оны 01 сарын 15-ны орой 00 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэсгэрт шинээр баригдсан 35-р байрны оптын зам хоёрын голд нэг согтуу хүн хэвтэж байхыг нь харсан. Ингээд хүйтэнд хөлдөөд үхчихэж магадгүй гэж бодоод Замын-Үүд сумын цагдаа талийгаач Эрдэнэбилэгийн утас руу залгаж хаана байгаа бэ гэж асуухад "би эргүүлтэй байна гудамжаар явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би оптын замын хажууд согтуу хүн хэвтэж байна, хөлдөөд үхчих вий дээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг/ хх-ийн 1-р хавтас 126-127/
Гэрч Т.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Би 2015 оны 01 дүгээр сарын
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Жасрайсэнгийн өгсөн " ... 2015 оны 01 дүгээр сарын 17- ны өглөө 06 цагийн орчим гэртээ унтаж байтал манай дүү Оюун-Эрдэнэ түүний нөхөр Алдархишиг нар орж ирээд аав 2015 оны 01 сарын 15-ны шөнө хүнд зодуулчихсан гээд тэр өдрөө эмнэлэг дээр хоносон байна. Ингээд өчигдөр буюу 01 сарын 16-ны өглөө сумын нэгдсэн эмнэлэгээс холбоо барихаар нь яваад очтол аав хэвтэж байсан юм. Ингээд биеийг нь үзүүлэх үед эмч нар нь эм тариа бичиж өгөөд гаргасан. Гэтэл гэртээ ирээд орой хүртэл гайгүй байж байгаад бие нь муудчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавын гэрт яваад ортол аавын дух шанаа, нүд зэрэг нь хавдчихсан, ухаан санаа нь балартчихсан намайг болон хүүхдүүдээ танихгүй шахуу байсан. Тэгэхээр нь сумын нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгөх үед наад хүнээ аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар аавыг машинд суулгаад сумын нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэх үед эмнэлэгийн дарга Сэргэлэнбат өөрөө үзчихээд тархиндаа гэмтэлтэй байна гэж хэлээд та нар Улаанбаатар хот руу руу авч очиж үзүүл гэж хэлэхээр нь тариа, дусал хийлгүүлээд өдөр 14 цаг болж байх үед аавыг аваад Улаанбаатар хот руу авч явсан. ... Ингээд аавын тархи толгойнд хүнд гэмтэл учирсан байна гэж эмчлэгдэж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 00 цаг 50 минутанд нас барсан гэсэн мэдүүлэг/ хх-ийн 1-р хавтас 128-129/
Мөрдөн байцаалтад гэрч О.Цэрэнбүтэдийн өгсөн "...Би Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн их эмч хийдэг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутаас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн хооронд эмчийн үүрэг гйүцэтгэсэн бөгөөд шөнө 00 цаг 02 минутанд Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс жижүүрийн цагдаа Эрдэнэбилэг нь Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 1-74 тоот хашааны үүдэнд толгойноос нь цус гарсан согтуу хүн байна, эмнэлэгийн тусламж шаардлагатай юм байна гэж дуудлага өгсөн. Ингээд дуудлагын очих үед Мэндбаяр гэх хүн нь гэрийнхээ үүдэнд суучихсан духны баруун талын хэсгээс нь цус гарчихсан согтуу байдалтай сууж байсан. Тэгэхээр нь машинд сулгаад хүлээн авах дээр ирээд Б эмчийн хамт үзлэг хийхэд артерийн даралт 180/120 мм муб-тай баруун дух овойж хавдсан, баруун нүд хавдаж аньсан, цамцыг нь тайлж үзэхэд бие өөр шарх соривгүй, зүрхний цохилт 1 минутанд 90 удаа, амьсгал 16 удаа байсан ба чагналтаар зүрхний авиа тод, тэмтэрч үзэхэд жигд, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, элэг дэлүү хэвийн, тэмтэрч үзэхэд эмзэглэлгүй байсан юм. Тэгээд Б эмч толгойд нь боолт хийж хүйтэн жин тавьж ажиглалтанд авч хоносон юм” гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 136-137/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 220 тоот дүгнэлтэд "1. Талийгаачийн цогцост духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа цус хурсан, гайморийн хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханын хугарал, духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Н.Батзаяа, Б.Ганзориг нарын гаргасан 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 346 тоот дүгнэлтэд " 1.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 220 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
5.Замын Үүд дэх Нэгдсэн эмнэлгийн эмч нар толгойн гэмтэлтэй хүнд өвчтөнг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн нь зөв байжээ.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэг, М.Энхбаяр, Ж.Ганцэнгэл нарын гаргасан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 715 тоот дүгнэлтэд:
"1.Н.Мэндбаярыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө жижүүр эмч Х.Б хүлээж аваад зохих ёсоор үзлэг шинжилгээ хийгээгүй тул стандартын дагуу хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.Замын-Үүд дэх эмнэлгийн эмч нар өвчтнийг зохих журмаар хүлээн ач эмчилгээ үйлчилгээ хийсэн бол оношийг зөв тогтоох боломжтой байжээ” гэж /1-р хх-ийн 175-177/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч А.Амгаланболд, Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Г.Энхбаатар, Ч.ЭрдэмБ нарын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 945 тоот дүгнэлтэд: "1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шижнээч эмч Одончимэгийн гаргасан дүгнэлтийн 3. 5 дугаар заалтнаас бусад заалттай санал нйилэхгүй, шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэнгэл нарын гаргасан дүгнэлтийн 7 дугаар заалтаас бусад заалттай санал нэг байна.
2. 3. 4. 5. Н.Мэндбаярын цогцост духны хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана баруун нүдний ухархайн доод хана, хажуу хана дайрсан хугарал, баруун, зүүн гайморийн хөндий ба этмойд синусын цус хурагдалт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун нүлний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байх ба талийгаач дээлх гэмтлийн хүндрэл, тархины зөөлөн бүрхүүлийн тархмал идээт үрэвслийн улмаас нас баржээ. Замын-Үүд дэх нэгдсэн эмнэлэг талийгаачид оношийг зөв тавьж, зохих эмчилгээг хийсэн тохиолдолд амь насыг аврах боломж байсныг үгүйсгэхгүй боловч сумын буюу 1-р шатлалын эмнэлэгт гавал тархины гэмтлийг бүрэн оношлох боломжгүй байжээ. Мөн талийгаач согтуу байсан нь зовиураа бүрэн хэлэхгүй, өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлсэн зэрэг нь оношлоход сөргөөр нөлөөлсөн байх боломжтой.
2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ө.Хашхүү, Ц.Ишдорж, Б.Эрдэнэбулган нарын гаргасан "1.Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн хүний их эмч мэргэжилтэй, статистикч их эмч ажилтай Х.Б нь үүргээ зохих ёсоор биелүүлж, эрүүл мэндийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам стандартын дагуу эмчилгээ хийж ажилласан байна.
2. Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч ажилтай Б.Г нь үүргээ зохих ёсоор биелүүлж, эрүүл мэндийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам стандартын дагуу үзэж зөвлөөд, амбулаторийн эмчид илгээсэн байна.
3.Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч ажилтай Б.Т нь үүргээ зохих ёсоор биелүүлж, эрүүл мэндий тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам стандартын дагуу өвчтөнг үзэж, холбогдох шинжилгээг /рентгэн зураг/ хийлгэсэн байна.
6.Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн рентген зургийн аппаратаар өвчтний оношийг зөв тогтоох боломжгүй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 1144 тоот дүгнэлтэд:"1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Мэндбаяр 47м, 2015 оны 01 дүгээр сарын 16 гэсэн бичиглэлтэй рентгэн зурганд дух, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал байх боломжтой байна.
2.Дух, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал нь дух, зовхины хэсгийн зөөлөн эдийн нягтрал жигд ихэссэн, бусад хэсгээс илүү зузаан байна.
З.Замын-Үүд дэх Нэгдсэн эмнэлгийн эмч нар дээрх рентгэн зургаар талийгаачийн гавал яс болон тархины эд дэх гэмтлийг оношлох боломжгүй.
Шүүгдэгч Д.Г, Б.Т, Б.Г, Х.Б, Б.Т нарын ял шалгах хуудас /2-р хх-ийн 83, 89, 3-р хх-ийн 33, 34, 35/
Шүүгдэгч Б.Т, Д.Г нарын зан төлөвийн тодорхойлолт /2-р хх 87, 93/
Хохирлын тооцооны жагсаалт 2-р хх-ийн 114-143 хуудсанд 4,675,980 төгрөг, замын зардал 135,900 төгрөг, 158 хуудсанд 730,000 төгрөг
Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх журам /3-р хх-ийн 42-44, 46, 47/
Өмгөөлөгч Энхтуяагийн замын зардлын баримт /3-р хх-ийн 250/
Хохирогч Насантогтох, өмгөөлөгч Хүрэлбаатар нарын замын зардлын баримт /3-р хх-ийн 252, 4-р хх-ийн 1-5/
Шүүгдэгч Б.Гийн 0016440, Х.Бын 0016433, Б.Тийн 0016487 дугаартай мэргэжилтэн үйл ажиллагаа эрхлэх өвшөөрлийн гэрчилгээ 1 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл /5-р хх-ийн 193-195/
Шинжээч Ө.Хашхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн "Бид уг дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээч томилох тухай тогтоол, өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хуульзүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан, тэрнээс биш хэрэгт холбогдсон хүмүүсийн талд орж хувийн болон шунахай сэдэлтээр дүгнэлт гаргаагүй. Би өөрөө гавал тархи нуруу нугасны болон гэмтлийн мэс заслын зөвлөх зэргийн эмчээр ажиллаад 37 жил болж байна. . өвчтний биеийн байдал, клиник шинж тэмдэг, идээт үрэвслийн тархалт ямар байснаас шалтгаалж эмчилгээний үр дүн тодорхойлогдоно, тэрнээс зөвхөн энэ эмчилгээнүүдийг хийснээр өвчтний амь насыг аврах боломжгүй бөгөөд хэрэгт холбогдсон нэр бүхий 3 эмчийн хувьд оношийг зөв тодруулж, эмчилгээ хийх мэдлэг
ур чадвар хүрээгүй байна, хэрэв тус сумын эмнэлэгт гавал тархины нарийн мэргэжлийн эмч байсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх ёстой” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 227/
Шинжээч Б.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн "Тамга тэмдгийн хувьд өөрийн дардасаа хаяж үрэгдүүлсэн, нөхөж аваагүй байсан ба байгууллагын тэмдэгийг албан ёсоор ЭМЯ-наас олгогдоогүй байсан тул шинжээчийн дүгнэлтэд дарагдаагүй юм. Бид нар Шүүхийн шинжилгээний тухай хууль баримтлаагүй ба шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа учир тухайн шинжилгээ хийх эрх бүхий этгээдэд бүрэн хамааралтай гэж ойлгосон. Шинжилгээний тогтоолд дурдсан 10 асуултаас манай салбар зөвлөлд хамааралтай 4, 5, 6-р асуулт байсан бөгөөд хариулт өгөхдөө өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой, анагаах ухааны үндэслэлтэй, хараат бус байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг уншиж танилцсаны үндсэн дээр гаргасан. Би дүрс оношилгооны эмч мэргэжлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байгаа” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 229-230/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Батзаяагийн өгсөн "Би Эрүүгийн 201510010014 тоот хавтаст хэргийн материалаар шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ганзориг нарын хамт дүгнэлтийг санал нэгтэй гаргасан юм. Хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийхэд талийгаач Н.Мэндбаярын биед гавалын самалдаг суурь ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханын хугаралтай, духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байсан. Талийгаачийн гавлын самалдаг, суурь яс хугарч тархи нугасны шингэн гадна орчинтой харьцсанаас тархины бүрхүүлийн идээт үрэвсэлээр хүндэрсний улмаас нас барсан байсан юм. Талийгаачийн биед учирсан цээжний зулгаралт гэмтлээс бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний зулгарал нь эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хүний гавлын самалдаг суурь яс бүтэн байснаар тархийг гадаад орчин, нян бактераас тусгаарлаж байдаг юм. Харин самалдаг суурь яс гэмтэж бүрэн бүтэн байдлаа алдсаны улмаас гадаад орчин нян бактер шууд тархинд очиж зөөлөн бүрхүүлийг идээлүүлж үрэвсүүлсэн байсан юм. Энэ нь эмгэг төрөгч нянгийн тоо хэмжээ хоруу чанар, эзэн биеийн дархлаанаас хамаарч 1-2 хоногийн дотор тархины зөөлөн бүрхүүл үрэвсэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүйл гэдэгт ир үзүүр, ирмэгтэй зүйлээс бусад бүх зүйлийг ойлгож болно. Мохоо зүйл гэдэгт ир үзүүр ирмэгттэй зүйлээс бусад бүх зүйлийг ойлгож болно. Энэ тохиолдолд толгойн баруун өмнөд хэсгээр 1 удаа хавтгай мохоо гадаргуутай зүйлээр цохигдох болон хавтгай мохоо гадаргуутай зүйл дээр унаж ойчихын аль алинд нь үүсгэгдэх боломжтой юм. Тухайн талийгаачид учирсан гэмтлийг компьютер, томографикийн шинжилгээгээр оншлох боломжтой. Харин энгийн рентгэн зургаар дээрхи гэмтлийг харийвчлан оношлох боломж байхгүй. Тйимээс Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн нь зөв байсан байна. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 220 тоот актанд хавсаргасан задлан шинжилгээний зургаас үзэхэд гавлын суурийн урд болон дунд хонхорт цус хуралттай байгаагаас хугарал нь суурь ясанд үүссэн байна гэж үзсэн юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 193-194/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн "Би талийгаач Мэндбаярын цогцост задлан шинжилгээ хийхэд талийгаачийн духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугаралын харалдаа цус хурсан, гайморын хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханын хугарал, духны баруун дээд хэсэг, баруун ндний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Талийгаач нь дээрхи гавал Ёё архины гэмтэл болон тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл хүндэрсэний улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байна. Талийгаач нь ГССҮТ-д 2 хоног эмчлэгдсэн учраас цусанд этилийн спирт тогтоох боломжгүй юм. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 ба түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь асфальтан зам дээр ургаш унах үед үүсгэгдэх боломж багатай. Хэрэв ургаш унасан бол нүүрний төвгөр хэсгүүд болох хамар, 2 хацарын төвгөр, дух зэрэг зулгаралтууд үүсэх боломжтой. Гэтэл талийгаачид дээрхи гэмтлүүд үүсээгүй байсан. Талийгаачид учирсан духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугаралын харалдаа цус хурсан, гайморын хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханын хугарал гэмтлүүд нь гавал ясны рентгэн зургаар онлогдох нь бага, толгойн томографик шинжилгээгээр оношлогдоно. Тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл нь талийгаачийн биеийн байдал, үүсгэгч нянгын хоруу чанар зэргээс шалтгаалж илрэх шинж тэмдэг нь янз бүр байж болох ба үүсгэгдэх хугацаа нь харилцан адилгүй байж болно. Тухайн тохиолдолд Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт оношлох эмчлэхэд төвөгтэй байсан байна. / Тухайлбал компьюер томограф нугасны усны шинжилгээгээр оношлогддог/ Талийгаач нь дээрхи гэмтлийг аваад тодорхой хугацаанд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой юм. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /1 -р хх-ийн 195-196/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн "Шинжээч эмч Ц.Оюун- Эрдэнийн 346 тоот дүгнэлтийн онош тавьсан хэсэгт Этмойд биш гэсэн онош тавьсан байна. Этмойд гэдэг нь монголчилвол самалдаг гэсэн үг юм. Самалдаг яс нь гавлын суурь ясыг бүрдүүлдэг юм. Ийм учраас бид гаргасан дүгнэлтэндээ гавлын самалдаг суурь яс хугарч хамрийн хөндийгөөр гараад оршиж харьцсан байна гэж үзэж дүгнэлтэнд дурьдсан юм. Толгойн гэмтлийг тухайн үед буюу ирэх үед нь онош тавих боломжгүй. Үүнийг компьютер томограф шинжилгээ хийж оношлох боломжтой юм. Харин рентген зургаар оношлох боломжгүй. Талийгаачийн биеийн онцлогоос хамааран дунджаар 1-3 хоногт үүсгэгддэг юм. Замын-Үүдийн эмч нарын хувьд рентген зургаар тархины гэмтлийг тогтоох онош тавих боломжгүй юм. Тэгээд талийгаачийн үхэлд хүргэсэн тархины идээт үрэвсэл нь гэмтсэн даруйдаа буюу Замын-Үүд дэх нэгдсэн эмнэлэгт очих үед үүсээгүй байсан байна. Талийгаачид учирсан гэмтэл нь нэгдсэн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу 1 удаагийн үйлчлэлээр цохих, унах үед үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 197-196/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
2015 оны 1 дүгээр сарын 15-ний орой 00 цагийн үед Дорноговь аймгийн Замын- Үүд сумын 1-р баг 35-1 тоот байрны орчим Н.Мэндбаяр нь бусдад зодуулж бие махбодидоо гэмтэл авсан /гавал тархины битүү гэмтэл духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугаралын харалдаа цус хурсан гайморын хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханын хугарал, духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт бүхий хүнд гэмтэл авч/ үйл явдал болсон байна.
Мөн өдрийн 00 цагийн орчим С.Түвшинбат нь өөрийн эзэмшлийн 10-06 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Замын-Үүд сумын 1-р баг шинээр баригдсан 35-р байрны зүүн талын зам буюу оптын замаар хойд зүгт явж байхад байр оптын зам хоёрын голд хүн хэвтэж байхыг харж Замын Үүд сумын цагдаа Эрдэнэбилэгт дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу тус цагдаагийн хэлтсийн нутаг дэвсгэрыг хариуцсан ахлах ахлагч Б.Сугар нь сумын эмнэлэгт дуудлага өгч 10-15 минутын дараа Б.Сугар, Эрдэнэбилэг Б.Оргилсайхан нар Н.Мэндбаярыг эмнэлэгийн байгуулагад буюу дуудлагаар ирсэн эмч Цэрэнбүтэдэд хүлээлгэн өгч дуудлагын эмч Цэрэнбүтэд мөн өдрийн 00 цаг 46 минутын орчим Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт /жижүүр эмч Х.Бт / хүлээлгэн өгсөн байна. /1хавтас хх-120-126, 136 тал/
Жижүүр эмч Х.Б нь тухайн өвчтөн буюу Н.Мэндбаярыг "жижүүр эмч нарын ажиллах, өвчтөн хүлээн авах авч хэвтүүлэх нэгдсэн эмнэлгийн яралтай тусламж үзүүлэх журам”-д зааснаар өвчтөний түүх нээж, үзлэг шинжилгээг бүрэн гүйцэт хийлгүйгээр ажиглалтанд хонуулж, эмнэлэгийн ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй маргааш өглөөний 8 цагийн орчим тасгийн эмч Б.Гт хүлээлгэн өгчээ.
Мэс заслын тасгийн эмч Б.Г нь ариутгасан багаж байхгүй гэх шалтгаанаар эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлэлгүй асрагч Одгэрэлээр эмч Б.Тт хүргүүлсэн, /141 дэх тал/ эмч Б.Т нь өвчтөний оношийг буруу тогтоож, Н.Мэндбаярыг 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим гэрт нь хүргүүлсэн байна.
Хохирогч Н.Мэндбаяр нь гэртээ очсон шөнө буюу 2015 оны 1 сарын 16-ны 23 цаг 30 минутын орчмоос эхлэн шар ногоон өнгийн зүйлээр бөөлжиж эхлээд 17-ний өглөөний 05 цагийн үед түргэн дуудахад ирэхгүй байсан тул өөрсдөө эмнэлэгт хүргэсэн ба /хх-74 тал/ яаралтай тусламжийн тасагт холбогдох эмчилгээ хийж, шинжилгээг бүрдүүлэн мэс заслын тасагт хэвтүүлэх явцад мөн өдрийн 12 цаг 10 минутад Нэгдсэн эмнэлгийн ерөнхий жижүүр, мэс заслын ахлах эмч, клиникийн професор Т.Сэргэлэнбат Н.Мэндбаярын биед үзлэг хийж "Ушиб головного мозга тяжелой степени. САК. Неисключено переломы свода черепа. Возбужденные ситуация центрального происхождения. Пьиянное состояние. Хроническая глубокая интоксикация" гэх онош тавьсан /хх-34 тал/ ба энэ онош нь амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон задлан шинжилгээний оношноос зөрөөгүй бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргаснаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв тархи нуруу нугасны тасагт 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутад очиж хэвтэн эмчлүүлж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 20-ны 00 цаг 50 минутанд /1 хавтас хх-213-224 тал/
Н.Мэндбаяр нь "тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвслээр хүндэрсний улмаас олон эрхтэний дутагдалд орж” нас барсан байна. /хх-164 тал/
Өөрөөр хэлбэл амь хохирогч Н.Мэндбаяр нь 2015 оны 1 дүгээр сарын 15-ний орой 00 цагийн орчим бие махбодидоо гавал "тархины битүү гэмтэл духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугаралын харалдаа цус хурсан гайморын хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханын хугарал, духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зулгаралт бүхий хүнд гэмтэл” авснаас хойш 5 хоногийн дараа "дээрх гавал тархины гэмтэл нь тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвслээр хүндэрсний улмаас олон эрхтэний дутагдалд орж” амь нас нь хохирсон байна.
Шүүгдэгч Б.Т, Д.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх үед үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2015 оны 1 дүгээр сарын 15-ны шөнийн 23 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.Мэндбаяраас тамхи нэхэж зодож бие махбодид нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь:
хэрэг учрал болсон гэх газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37 тал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-38-39 тал/ 2015 оны 1 сарын 20-ны өдөр сэжигтэн Д.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-40,46 тал/, амь хохирогчийн өмсөж явсан хувцасанд шинэ урагдал үүссэн талаар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-46 тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Азжаргал ах О.Батбаяр, сурган хүмүүжүүлэгч Н.Мөнхцэцэг нарын хамт гэрчээр мэдүүлэхдээ: "Төрөө нөгөө хүний баруун талаас нь мөрөн дээгүүр нь гараараа тэврээд тамхи байна уу”? гэж асуухад байхгүй гэсэн тэгвэл мөнгө байна уу гэсэн байхгүй гэсэн гэж хэлтэл Төрөө тэгвэл кармааг чинь үзье” гэж хэлээд хувцасныг нь халаасыг гаднаас нь тэмтрэхэд нөгөө хүн гарыг нь түлхээд өөрөө холдуулаад байсан. Төрөө уурлаад нөгөө хүнийг зүүн талаараа хөлөөр нь хавиртал арай унаагүй, хөл алдаад урагшаа унахаа шахсан. Энэ үед зүүн талаас Г орж ирээд гарнаас нь сугадаад бүдэрч байх үед нь урдуур нь хөлөө оруулж дэгээдэхэд нөгөө хүн эгц доошоо нүүрээ газар унасан. Унахадаа нилээн хүчтэй "түг” хийх чимээ гарсан... Засмал зам дээр унасан.” гэх мэдүүлэг болон /Мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд, /хх-92, 239-241,
О.Азжаргал, Б.Ганбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл ХХ-ийн 125-127 дахь тал/:
Насанд хүрээгүй гэрч Ө.Батзүрхээ, эгч Ө.Гэрэлмаа, сурган хүмүүжүүлэгч Н.Мөнхцэцэг нарын хамт 2015 оны 1 сарын 20-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ: " Төрөө ах руу очоод "тамхи байна уу?” гэж асуухад байхгүй гэсэн мөнгө байна уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Төрөө тэр согтуу ахын баруун талаас хөлийг нь дэгээдтэл ах урагшаа бүдэрсэн боловч арай оочоогүй, Төрөө тэр хүний урдуур тээглээд бараг унахаа шахсан. Тэр үед Г согтуу ахын зүүн талаас нь сугадаад хөлнийх нь урдуур өөрийн хөлөө тавьжс дэгээдэхэд тэр хүн нүүрээрээ эгц доошоо хараад уначихсан. Засмал зам дээр баруун хэсэгт унагаасан.” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд /хх-98 тал/,
/Г, Батзүрхээ нарын нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг 4 дүгээр хавтаст хэргийн 128-130 тал/:
Насанд хүрээгүй гэрч Б.Ганбат эгч Б.Солонго сурган хүмүүжүүлэгч Н.Мөнхцэцэг нарын хамт 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ: "... нөгөө ах тамхи байхгүй гэж хариулах үед тэгвэл мөнгө байна уу гэсэн мөнгө байхгүй гэж хэлтэл ах хүү хаачих гээд байгаа юм бэ ийшээ дөхүүлээд өгье гээд зүүн гараараа мөрөн дээр нь тавиад баруун талд нь зам дагаад урд зүг рүү алхсан. ...Т нөгөө ахын хөлд нь дэгээ тавиад тонгорох үед нөгөө ах хөл алдаад бүдрээд буцаад босох үед Г хажуугаар нь орж нөгөө хүний 2 хөлд нь хөлөөрөө дэгээ тавиад тонгорох маягтай газар унагачихсан. Нөгөө хүн засмал зам дээр нүүрээрээ хүчтэй унах үед пэд хийгээд дуу гарсан.” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд /хх-112 тал. 2 дугаар хавтаст хэргийн 236-238/,
Насанд хүрээгүй гэрч Н.Энхзаяа ах Н.Мөнхзаяа, сурган хүмүүжүүлэгч Б.Энхмаа нарын хамт 2015 оны 1 сарын 15-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ: "Азаа Төрөө тэнд согтуу ахыг босгож байгаа гэхээр нь хартал Төрөө газар унасан эрэгтэй хүнийг суганых нь доогуур гараа оруулчихсан өргөж байсан. Тэр хүн дээшээ босохгүй доошоо суугаад " миний дүү нар ахыгаа арай дэндүүлчихлээ” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-102 тал/, 2 дугаар хавтаст хэргийн 245-247 тал/
Насанд хүрээгүй гэрч Ч.Гантулга ээж Ч.Батцэцэг, сурган хүмүүжүүлэгч Н.Мөнхцэцэг нарын хамт 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ: "нөгөө хэд Энхзаяа бид хоёрыг харанхуй руу ор” гээд орилоод байсан болохоор би тэр хүнийг зодчихоод нуугдаад байгаа юм байна гэж бодсон.” гэх мэдүүлгүүд, /хх-105 тал, 2 дугаар хавтаст хэргийн 242-244/,
Гэрч С.Түвшинбатын " 2015 оны 1 дүгэр сарын 15-ны орой 00 цагийн орчим Замын Үүд сумын 1-р багийн нутагт баримгдсан 35-р байрны зүүн талын зам буюу оптын замын голд 1 согтуу хүн хэвтэж байхыг харсан Тэгэд хөлдөөд үхчих байх гээд цагдаа талийгаач Эрдэнэбилэгийн утас руу залгаж хэлсэн.” гэх мэдүүлэг/хх-127 тал/,
Гэрч Б.Сугарын "хүнд зодуулсан байдалтай хүн байхаар нь эмнэлэгт дуудлага өгөөд байж байтал 10-15 минутын дараа Н.Мэндбаярыг эмнэлгийн байгууллага аваад явсан. Талийгаач тухайн үед ярихдаа намайг гудамжинд явж байхад хэдэн хүүхдүүд таараад намайг дээрэмдээд зодчихлоо.” гэх мэдүүлэг/хх-121 тал/,
Гэрч Б.Оргилсайханы: ”Эргүүл хйиж явахад Мэндбаяр гэх хүн байсан бөгөөд толгойн баруун дээд хэсэгт хавдаж цус гарсан байдалтай байсан. 5-6 хүүхэд дээрэмдэх гээд зодчихлоо гэсэн.”гэх мэдүүлэг /хх-124 тал/,
Амь хохирогчийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 220 тоот дүгнэлтэд "талийгаачид духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа цус хурсан, гайморын хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана дотор хана баруун нүдний ухархайн доодп хана, хажуу ханын хугаррал, духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр турхайн хэргийн хугацаанд үүсгэгдэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-164 тал/ болон сэжигтэн, яллагдагчаар Д.Г, Б.Т нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт харилцан бие биенийхээ үйлдлийг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар/ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оюун-эрдэнэ, Х.Баасанцэцэг, Б.Насантогтох нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 12 жил, 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 10 жил байгаа тул шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Д.Г нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэн бүлэглэж 2015 оны 1 дүгээр сарын 15-ны шөнийн 23 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт гудамж талбайд Н.Мэндбаяраас тамхи нэхэж түүнийг танхайн сэдэлтээр зодож санаатай алсан” гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Б.Т, Д.Г нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "энэ хууль 2015 оны 7 сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж заасан цаг хугацаанд хамаарч байгаа боловч Дорноговь аймаг Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/08 дугаартай "яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоолоор шүүгдэгч Б.Т, Д.Г нарын " 2015 оны 1 сарын 15-ни йшөнө 00 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхад зочид буудлын гадаа иргэн Д.Очирбатаас тамхи нэхэж улмаар хүч хэрэглэн зодж бүлэглэн танхайрсан "гэх хэргийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэгдсэн байх тул /6-р хавтаст хэргийн 5 тал/ мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.” гэж зааснаар дахин Өршөөлийн хуульд хамааруулах боломжгүй байна.
Харин шүүгдэгч Х.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа яаралтай тусламж үзүүлэх үүргээ,
шүүгдэгч Б.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Замын -Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэг хийх багаж хэрэгсэл байхгүй гэх шалтгаанаар эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ,
шүүгдэгч Б.Т 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өвчтөнд Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа оношийг буруу тогтоож, эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Н.Мэндбаяр нь нас барсан болох нь:
2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр Х.Баасанцэцэгийн: ". 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн орчим ах эгч 2 сэрээгээд аав хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэнээ явъя гээд эмнэлэгт очиход аав хүлээн авахын өрөөнд босч чадахгүй толгой эргээд байна гээд хэвтэж байсан ба баруун нүд нь тагларчихсан, угнаас нь нулимсны сүв байдаг хэсгээс нь цус гарч байсан. Зүүн нүд нь бас хавдчихсан байсан.мөн толгойны дух болон духны дээд хэсгээр нэлээд том овойгоод хавдартай болчихсон, духны гол хэсгийн үрчлээ хэсгээр нь цус хурчихсан хамар нь бас дотогшоо далийчихсан, чихэгдсэн байсан. Аав гэртээ ирсэн хойноо ч хамраараа амьсгалж чадахгүй амаараа амьсгалаад байсан. Хамраа нээхээр л цус гараад байсан. Мэс заслын эмч ирээд тархины зураг авахуулах шаардлагатай байна. Гаднаа бол их хавантай, даралт өндөр байна гэсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр тархины зураг авахуулахад гаднаа их хавантай байгаа болохоор сайн мэдэгдэхгүй байна хэд хоногийн дараа дахиж үзүүл гэсэн. Тэгээд бид аавыг 13 цаг гэж байхад гэртээ авч очсон. Гэртээ очоод аав толгойдоо мөс тавиад хэвтээд хэсэг унтаж байгаад шөнийн 23 цагийн орчим сэрээд аавынх нь толгой өвдөөд байна гээд шар ногоон өнгөтэй юмаар бөөлжөөд байсан. Хамраараа амьсгалж чадахгүй амаараа амьсгалаад уусан шингэнээрээ бөөлжөөд байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед орилоод орь дуу тавиад байсан тул түргэн дуудахад бид нар очиж чадахгүй та нар өөрсдөө аваад ир гэсэн тэр үед аав бүр босч чадахгүй, хувцасаа ч өмсөж чадахгүй, юм ярьж ч чадахгүй болчихсон эвхрэлдээд хэвтэж байсан тул хэдэн талаас хамжиж дэмжиж байгаад хувцасыг нь өмсүүлээд эмнэлэг авч явсан. Аав эмнэлэг рүү ахин хүргэгдэн очсон өдрөө аав өдөржингөө ухаангүй байсан. Эгч 15 цагийн үед ирээд хот руу авч явахгүй бол болохгүй гэнээ гээд хот руу үзүүлнэ гээд аваад явсан” гэх мэдүүлэг/хх-117 тал/,
Эрүүгийн 201510010014 дугаартай хэрэгт амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд шинжээчийн 2015 оны 1 сарын 16-ны өдрийн 220 тоот дүгнэлтэд " талийгаачид духны баруун ар хана гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа цус хурсан, гайморын хөндий, этмойд синуст цустай, хуйхны дотор баруун дух, зулай хэсэг болон баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд хана дотор хана баруун нүдний ухархайн доодп хана, хажуу ханын хугаррал, духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр турхайн хэргийн хугацаанд үүсгэгдэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болно. . талийгаач дээрх гавал тархины гэмтэл нь тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвслээр хүндэрсний улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ.” гэж /хх-164 тал/
Шинжээчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 346 тоот дүгнэлтэнд " Шинжээчийн 2015 оны 6 сарын 19-ний өдрийн 715 тоот дүгнэлтэнд " Н.Мэндбаярыг 2015 оны 1 сарын 15-ний шөнө жижүүр эмч Х.Б хүлээн аваад зохих ёсоор үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Жижүүр эмч Х.Б нь өвчтөнийг хүлээж аваад өвчтөний түүх нээж, шижилгээг үзлэг бүрэн хийх ёстой байжээ. Өвчтөнийг зохих журмын дагуу хүлээн авч үзлэг шинжилгээ хийгээгүй тул гэмтлийг оношлох боломжгүй байна. Цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэж /1 хавтас хх-177 тал/
Шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 945 тоот дүгнэлтэнд "
Н.Мэндбаярын цогцост духны хөндийн урд ба ар ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд ухархайн хана, баруун нүдний ухархайн доод хана, хажуу ханэа дайрсан хугарал, баруун зүүн гайморын хөндий ба этмойд синусын цус хуралдалт, тархины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд учирсан ба талийгаач нь дээрх гэмтлийн хүндрэл тархиэны зөөлөн эдийн бүрхүүлийн идээт үрэвслийн улмаас нас барьжээ. Замын-Үүд дэх нэгдсэн эмнэлэгт талийгаачийг оношийг зөв тавьж, зохих эмчилгээг хийсэн тохиолдолд амь нас аврах боломжтой байсаныг үгүйсгэхгүй ...” гэж /1 хавтас хх-185 тал/,
Шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 532 тоот дүгнэлтэнд " амь насанд аюултай гэмтэл. талийгаач Н.Мэндбаяр нь тархины гэмтлийн улмаас үүссэн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт түүний хүндрэл болох тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл, тархины хаван, төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалаар нас баржээ. Ийм гэмтэл нь аль ч шатлалын эмнэлэгт мэс заслын эмчилгээний заалт болохгүй шимэгдүүлэх эмчилгээг хийнэ. Амь нас аврагдах эсэх нь эмчлүүлэгчийн биеийн байдал эмчилгээний үр дүгнээс хамаарна. Н.Мэндбаярын цогцосыг шинжлэн тогтоосон гэмтлүүдийг Замын-Үүд нэгдсэн эмнэлэг нь оношилж чадаагүй ...тухайнгэмтэлийг баталгаатай оношлон тогтоож, иж бүрэн эмчилгээ, үйлчилгээний тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй” гэж тус тус тусгагдсанаар. /4 хавтас хх-185 тал/,
Шинжээч Ө.Хашхүүгийн " өвчтөний биеийн байдал, клиник шинж тэмдэг, үрэвслийн тархалт ямар байснаас шалтгаалан шинжилгээний үр дүн тодорхойлогдоно, тэрнээс зөвхөн хаван хөөх эмчилгээ хийснээр өвчтөни йамь насыг аврах бломжгүй юм. Сумын эмнэлгийн түвшинд 3 эмчийн хувьд оношийг зөв тодруулж, эмчилгээ хйих ур чадвар хүрээгүй байна тархины нарийн мэргэжлийн эмч байсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.” гэх мэдүүлэг, /5 хавтас хх-210 тал/,
Шинжээч эмч Б.Эрдэнэбулганы " Хашхүү нарын хамт 2017 оны 2 сарын 21-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Миний хувьд өөрийн дардасаа хаяж үрэгдүүлсэн байсан тул шинжээчийн дүгнэлтэнд дагардаагүй юм.дүгнэлт 3 эмчийн харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн байдлаар гаргасан.” гэх мэдүүлэг /4 хавтас хх-211 тал/ болон хохирогч Х.Баасанцэцэг, Х.Оюун-эрдэнэ нарын мэдүүлэг, гэрч
О.Цэрэнбүтэд, Х.Жасрайсэнгэ нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б Б.Г, Б.Т нар нь Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын дагуу өвчтөн Н.Мэндбаярыг хүлээн авч өвчтөний түүх нээж, онош зөв тогтоож, зохих эмчилгээ, шинжилгээ хийгээгүй буюу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүнд гэмтэл авсан өвчтөн Н.Мэндбаяр нь "гэмтлийн хүндрэл тархины зөөлөн эдийн бүрхүүлийн идээт үрэвлийн” улмаас нас барьсан нь нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Т нь "рентген зураг авахуулсан зурагт өөрчлөлт гараагүй учраас гэрт нь хүргүүлсэн эмчийн үүргээ биелүүлсэн” гэж мэдүүлж байгаа боловч шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1144 тоот дүгнэлтэнд "шинжилгээнд ирүүлсэн Мэндбаяр 47м, 2015 оны 01 дүгээр сарын 16 гэсэн бичиглэлтэй рентген зурагт дух, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал байх боломжтой. Дух, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал нь дух, зовхины хэсгийн эдийн нягтрал жигд ихэссэн, бусад хэсгээс илүү зузаан байна” гэж бичигдсэнээр түүний мэдүүлэг няцаагдаж, түүнийг өвчтөнд онош буруу тогтоосон гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нар нь 2015 оны 1 сарын 15-16-ны өдрүүдэд өвчдөнд эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11 -ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарсан байна.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "энэ хууль 2015 оны 7 сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.” гэж зааснаар шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах тул Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Х.Б, Б.Г, Б.Т нарт Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүллээ.
Хэдийгээр Х.Б, Б.Г, Б.Т нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн боловч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т " энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй.” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нь амь хохирогчийн эмчилгээ болон нас барсны улмаас учирсан зардал 10809570 төгрөг, замын зардал 335400, 89300 төгрөг нийт 11.234.270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т, Б.Т, Д.Г нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Боос 2.246.854 төгрөг, Б.Гээс 2.246.854 төгрөг, Б.Таас 2.246.854 төгрөг, Д.Гаас 2.246.854 төгрөг, Б.Таас 1.746.854 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Баасанцэцэг, Б.Насантогтох, Х.Оюун-эрдэнэ нарт олгохоор хянан шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Т 500000 төгрөг төлснийг хасаж тооцлоо.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Бын 0016433 дугаартай, Б.Гийн 0016440 дугаартай, Б.Тын 0016487 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Х.Б, Б.Г, Б.Т нарт буцаан олгохоор хянан шийдвэрлэв.
Хэрэгт Б.Т, Д.Г нар нь 2015 оны 1 сарын 20-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 сарын 6-ний өдөр хүртэл нийт 198 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Г, Б, Т нарыг өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар Б.Т, Д.Г нарт тус бүр 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Б Б.Т нарын эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т, Д.Г нарт оногдуулсан 07 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Т, Д.Г нарын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүртэл нийт 198 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, тэдний ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тоолж,.Б.Т, Д.Г нарт авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Бын 0016433 дугаартай, Б.Гийн 0016440 дугаартай, Б.Тын 0016487 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Х.Б, Б.Г, Б.Т нарт буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Ю.ЭНХМАА
Ш.ГАНДАНСҮРЭН