Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2015/0776/з |
Дугаар | 221/МА2016/0413 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2016/0413
Иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, гуравдагч этгээд Б.*******, гуравдагч этгээд Г.*******ийн өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамж, 0349253 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.*******т холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч М.*******гийн орц гарцыг хааж, нийтийн эзэмшлийн газарт өмчлүүлсэн гэх 1042А тоот, 219 м.кв хашааны газар нь манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт одоогийн байдлаар иргэн Г.*******ийн нэр дээр байгаа бөгөөд ямар нэгэн давхцалгүй, иргэн М.*******гийн орц гарцыг хаагаагүй байна. Иймд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1042А тоот, 219 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар иргэн Б.*******т өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу байгаа бөгөөд нэхэмжлэгч М.*******гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ю.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасныг дагуу 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар эзэмшүүлэхээр тусгаж газар эзэмшүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч М.******* өөрийнхөө гэртээ орж гарахад чөлөөтэй, ямар ч саад тотгор байхгүй байгаа ба түүнийг фото зургаар баримтжуулсан. Иргэн М.******* өөрийн өмчлөлийн газартай хирнээ бусдын эрхийг зөрчиж хүний өмч хөрөнгө рүү улайран дайрч байгааг би ойлгохгүй байна. Б.******* би 2011 онд газраа өмчилж газартаа хашаа барьж амьдарч байхад иргэн М.******* намайг болон миний эцэг эх нарыг элдвээр доромжлон, барьсан хашааг нурааж эвдэлж танхайрч байсан. Би Газрын тухай хууль болон бусдын эрхийг зөрчсөн асуудал огт байхгүй, иргэн М.******* намайг үндэслэлгүйгээр гүтгэж улмаар миний эрхийг ноцтойгоор зөрчин намайг хохироож байгаа тул шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт найдаж байна.
Иймд иргэн М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2015 оны 8 сард мэдсэн гэдэг огт үндэслэлгүй байна. Учир нь 2012 онд тухайн газарт Батномгон овогтой ******* нь амьдарч байсан бөгөөд тухайн газрыг намайг худалдан авахад Б.******* нь надад хандаж хэлэхдээ: “...Нийслэл болон дүүргээс газар эзэмшүүлж өмчлүүлэх шийдвэр гарчихсан юм чинь хаалгаа гудам руугаа харуулаад барьчихна гэж хажуу хөрш М.******* хэлсэн, ямарч асуудал байхгүй гэж хэлээд л надад худалдсан болно. Эдгээр хүмүүсийн орц гарцыг хаасан зүйл байхгүй, нийтийн эдэлбэр газар гэж юуг яриад байгааг ойлгохгүй байна. Засаг даргын 2011 оны 625 тоот захирамжаар М.*******гийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл уг актын улмаас М.*******гийн ямар эрх нь хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна.
Б.******* нь газар эзэмших эрхээ өмчлөх болгохоор хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн Б.*******т өмчлөх эрх олгосон захиргааны акт гаргасан нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл хууль заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлбэл зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн, хууль ёсны эзэмшигчээс газар өмчлөх эрх олгох хүсэлт ирсэн тохиолдолд Засаг дарга татгалзах үндэслэлгүй тул захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Б.*******т тухайн газрыг өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 тоот захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4-д заасныг тус тус баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжуудын иргэн Б.*******т холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хуульд заасан газар өмчлөх эрхийг дараах гурван үндэслэлээр, хууль зөрчиж, хөндсөн байхад анхан шатны шүүх нь 170 дугаар шийдвэрээр хариуцагчид уг асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг олгож, маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг улам дордуулсан шийдвэрийг гаргасан. Учир нь хариуцагч нь илт хууль зөрчөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байхад уг асуудлыг шийдвэрлэх эрхийг хариуцагч талд нь үлдээж буй нь хэт өрөөсгөл шийдвэр болсон.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх үндэслэлийн хувьд доорхи тайлбарыг гаргаж байгаа болно. Үүнд:
1. Гуравдагч этгээд Б.*******т М.*******гийн өмчлөлийн хашааны орц гарц бүхий хаалганы урд талын хэсгийг эзэмших эрх олгохдоо хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Б.*******ийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийг үндэслэсэн байдаг боловч тус хүсэлтэнд “Батномгон нь хашааныхаа талыг төрсөн охин *******ийн нэр дээр газрын гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй” гэх агуулгыг буюу өөрсдийн амьдардаг хашаагаа хувааж авах тухай агуулга бүхий байдаг. Өөрөөр хэлбэл “хуучин хашааны газраа 2 хувааж авая” гэсэн хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч М.*******гийн өмчлөлийн газрын орц, гарц бүхий үүдний хэсэг дэх “Шинэ газар буюу нийтийн эзэмшлийн талбай”-д шинээр газар олголт хийсэн. Мөн Б.******* нь анхнаасаа өөрийн “хашааны газраа 2 хувааж авая” гэсэн хүсэлт гаргасан атлаа хүсэлтэндээ хавсаргаж өгсөн кадастрын зургандаа хашаагаа 2 хуваасан кадастрын зургийг биш М.*******гийн өмчлөлийн орц гарцыг бүхэлд нь хааж хашаалсан кадастрын зургыг хавсарган өгсөн байдаг.
Ийнхүү хуучин газраа хувааж авна гэсэн хүсэлтэнд шинээр газар олголт хийсэн хариуцагч талын үйлдлийг анхан шатны шүүхээс хүлээн зөвшөөрч /Шийдвэрийн үндэслэх нь хэсэг 7 нүүр 28-30 мөр/ “гуравдагч этгээдийн хашаа барьсан газрын хэмжээнд/115 м.кв/ газар эзэмшүүлэх эсэх, нэхэмжлэгч М.*******гийн хашааны орц гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгох эсэх маргаантай асуудлыг газар дээр нь нягтлан шалгаагүй гэж шийдвэрт тусгаж, харин анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа “ийнхүү шийдэх эрхийг хариуцагч талд олгож шийдвэрлэлээ” хэмээн тайлбарласан.
Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх бололцоог хариуцагчид олгосон.
Хамгийн гол нь анх Б.*******т хариуцагчаас газар эзэмших эрх олгох тухайн М.*******гийн өмчлөлийн газрын орц, гарцны хэсэгт ямар ч хашаа бариагүй буюу анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг “гуравдагч этгээдийн хашаа барьсан газрын хэмжээнд/115 м.кв/ газар эзэмшүүлэх эсэх, нэхэмжлэгч М.*******гийн хашааны орц гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгох эсэх маргаантай асуудлыг газар дээр нь нягтлан шалгаагүй” гэдгийг тогтоох бололцоогүй байсан. Учир нь Б.******* нь тус тус газрыг 2011 онд эзэмших эрхтэй болсон боловч тус газраа зориулалтын дагуу 4 жил ашиглаагүй, тус газар дээр хашаа ч зоогоогүй байж байгаад 2015 онд гуравдагч этгээд Б.*******т 3 сая төгрөгөөр зарж, харин Б.******* нь 219 м.кв-аас 115 м.кв /гэх боловч 150 м.кв болно/ хэсэгт нь хашаа барьсан бөгөөд ийнхүү хашаа барьж эхэлсэн үеэс шүүхийн асуудал хэргийн оролцогч нарын хооронд үүсч өнөөдрийн ийм байдалд хүрсэн.
Тэгэхээр 115 м.кв бүхий хашаа нь 2015 онд баригдсан асуудалд хариуцагч нь 2011 онд үнэлэлт дүгнэлт өгч, нягтлан шалгах бололцоо байхгүй байсан.
2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэх заалтыг зөрчиж, Чингэлтэй дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй бусдын өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан газарт “шинээр газар” олгох шийдвэр гаргасан. Учир нь Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанаас “Чингэлтэй дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г хавтаст хэрэгт нотлох баримтаар тус газраас татуулсан бөгөөд тухайн төлөвлөгөөнд 2011 оны Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвхөн 2 газарт л шинээр газар олгох талаар тусгагдсан байсан. Гүнд:
1. Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Гахайн байрны баруун талд
2. Чингэлтэй дүүрэг 12 хороо, 61 дүгээр сургуулийн хажууд
Маргаан бүхий газар нь Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20-1043 тоот хашааны газрын урд талын орц гарц бүхий хэсэг билээ. Уг маргаан бүхий газартай ойрхон газар нь дээрх 2-ын “Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Гахайн байрны баруун галд” гэх газар бөгөөд энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон буюу хариуцагчийн талын гуравдагч этгээдийн хүсэлтээр оролцсон гурван гэрчээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие дараах асуултыг/Тэмдэглэлийн 8-11 хуудас/ асуухад дараах байдлаар хариулсан. Үүнд: Гурван гэрчээс гурвуулангаас нь “1043 болон 10436 тоот хашаанаас гахайн байр хүртэл ямар зайтай бэ? Гэхэд “хоёр гэрч нь 1 буудал зайтай, нэг гэрч нь 1 буудал зайтай бараг 2 буудал ч зайтай байж магадгүй” гэж хариулсан. Тэгэхээр Чингэлтэй дүүрэг, 12 хороо, Булгийн-20 гэдэг гудамжнаас Тахайн байр” болон Тахайн байрны гудамж” нь дор явж 1 буудал зайтай байгаа юм. Мөн Чингэлтэй дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Тахайн байрны баруун талд” гэдэг үгээр буюу Тахайн байр” (эх үл хөдлөх хөрөнгийн “хөдлөшгүй” цэгээр орсон байгаа юм. Тухайн “хөдлөшгүй” үл хөдлөхийн баруун талд гэдэг нь тухайн байртайгаа ойрхон, хажуу талд байрлах цэгийг нэрлэж байгаа болохоос Булгийн-20 гудамж дах 1043 тоот хашааны орц гарц бүхий хэсгийг нэрлээгүй болно. Тэгэхээр хариуцагч нь гуравдагч этгээд Б.*******т шинээр газар олгохдоо “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, бусдад эзэмшүүлж, өмчлүүлэх болохоор заагаагүй [азар” газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дах заалтыг зөрчсөн. Ийнхүү хууль зөрчсөн шийдвэр гаргасан хариуцагчид энэхүү асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ олгосон анхан шатны шийдвэр нь өөрөө шударга байх, хууль ёсны байх зарчмыг хангаагүй шийдвэр болсон.
3. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана. 6.2.2-д “хот, тосгон, бусад суурины эдэлбэрийн газар”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам.....зэрэг газар хамаарна” гэжээ.
Гэтэл хариуцагч нь М.*******гийн өмчлөлийн газрын орц гарц буюу өмчлөлийн газрын орц гарцтай залгаа гудамж, өмчлөлийн газрын орц гарцны зам буюу төв замтай холбогддог хашааны урд талын замын хэсгийг гуравдагч этгээдэд Чингэлтэй дүүргийн !асаг дарга нь эзэмшүүлээд, Нийслэлийн Засаг дарга нь өмчлүүлэх болгож өөрчилсөн.
Гуравдагч этгээд Б.******* нь тус газрыг эзэмшээд 4 жилийн хугацаанд ямар |эгэн байдлаар ашиглаагүй атлаа 2015 онд С.Отгонбаяр 3 сая төгрөгөөр зарсан байдаг. эгэхээр бусдын өмчлөлийн газрын орц гарц бүхий хэсгийг хууль бусаар өмчилж авсан атлаа зөвхөн өөрт ашиг хонжоо олж худалдан борлуулж л ашигласан байдаг.
Хамгийн гол нь нэхэмжлэгчээс Б.*******ээс газрыг нь худалдан авсан Е.Отгонбаярыг тухайн хашаагаа барьж байхад нэхэмжлэгчийн зүгээс “Та нар ингэж болохгүй, наад Б.******* гэдэг хүн чинь манай хашааны урд талын газрыг чамаас өөр, өмнө нь 2 хүнд зарах гээд, нөгөө хүмүүс нь хашаа босгоно гэхэд бид болиулсан, чи ийм бусдын өмчлөлийн газрын орц гарц бүхий газрыг худалдаж авч болохгүй, чи дараа нь хохирно” гэж сануулаад байхад “блокоор барихаар та нар яаж ч чадахгүй” гээд блокон хашаа босгосон байдаг. Ийнхүү босгохдоо захирамж дээрх 219 м.кв-аар биш нэхэмжлэгчийн хашааны хаалгыг үлдээгээд хаалганаас уртаашаа 4 метр бүхий хашаа босгосон. Энэ байдал нь нэхэмжлэгчийн дараах эрхийг зөрчсөн байхад мөн анхан шатны
шүүхэд мэдүүлж байхад анхан шатны шүүх нь хариуцагч нь хууль зөрчсөн ч энэ *асуудлаа өөрөө шийд гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнд:
1. Хашааны хаалгыг буюу урд талын нүүрний хэсгийг төв замаас хаагаад хашаа барьчихаар 1043 тоот хашааны хаалга бусад этгээдэд харагдахаа больсон. Үүнээс болж түргэн тусламжийн тэрэг 1043 тоот хашааг олж чадаагүйгээс нэхэмжлэгчийн хүүгийнх нь 3 настай хүүхдийг эмчид үзүүлэхийн тулд аав нь төв зам дээрээс түргэн тусламжийн тэргийг тосч аваад хашааруугаа оруулсан.
2. Тус хашаанд орохын тулд төв замаас баруун гар талруугаа эргээд шинээр босгосон хашааны урд тал хүртэл явж байгаад нэхэмжлэгчийн гэрийнхэн нь хашааруугаа орохын тулд нарийнхан 3 метрийн зайруу 360 градус эргэж орохын тулд маш их хэмжээний маневер хийдэг болсон.
3. Тус айлд шаардлагатай тохиолдолд гал командын машин ирэх тохиолдолд гал командын буюу том оврын машин багтах боломжгүй болсон.
4. Хашааны хаалгаа гуравдагч этгээд нар нь нөгөө талруугаа гаргачих гэдэг бөгөөд нөгөө талруугаа хаалгаа гаргалаа гэхэд шууд машин явдаг замын гудамжруу гарахаар болж байгаа. Тус айлд бага насны 2 хүүхэд, бага ангийн 1 хүүхэд амьдардаг бөгөөд аюулгүй орчинд амьдрах эрх нь хаалгаа нөгөө талруу гаргаснаар зөрчигдөх болно. Ийнхүү өөрсдөө анхнаасаа хууль бус үйлдэл болон шийдвэр гаргачихаад анхнаасаа мөрөөрөө амьдарч байсан хүмүүсийг эрсдэлтэй байдалд оруулах, ингэ тэг гэж тушаах нь өөрөө хүн чанаргүй, шударга бус зүйл билээ.
5. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн гэрт хүн ирлээ гэхэд машинаа байршуулах талбайгүй болсон. Өмнө нь тус хашааны урд талын хэсэгт нэхэмжлэгчийн гэрт хүн ирсэн тохиолдолд машинаа байршуулаад ордог байсан мөн нэхэмжлэгч нь хашааныхаа гадаа машинаа тавиад ордог байсан бол машинаа чөлөөтэй байршуулах ч талбайгүй болсон. Мөн цагаан сар тэмдэглэлт баяраар нэхэмжлэгчийнд хүмүүс зочилж ирлээ гэхэд машинаа байршуулж тавих газаргүй болсон. Энэ мэтээр хүндрэлүүд үүсэх болсон.
Ийнхүү нэхэмжлэгчийн эрх ашиг бодит амьдралд зөрчигдсөөр байхад хариуцагч 5олон гуравдагч этгээд нь ашиг хонжоо олж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан байхад хариуцагчид энэхүү асуудлыг буюу хууль бус шийдвэрийг хуулийн болгож зөвтгөх, шийдвэрлэх эрх хэмжээ олгосон нь өөрөө үндэслэлгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч М.******* нь “бусдын өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөлийн хашааны орох, гарах гарцыг хааж, нийтийн эзэмшлийн газрыг өмчлүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар Б.*******т 219 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ М.*******гийн эзэмшил газартай давхцуулаагүй боловч орц, гарцыг нь хаасан байдлаар газар эзэмших эрх олгосон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын кадастрын зураг, үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2011 оны А/121 дүгээр захирамжаар Б.*******т 219 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5-т тус тус заасныг зөрчиж, хуулиар олгогдсон үүргээ хангалтгүй биелүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Гуравдагч этгээдийн “бодит байдалд нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан хашаа бариагүй” гэх тайлбар нь буюу эзэмших эрх бүхий газрынхаа зарим хэсэгт хашаа барьсан нь хашаа бариагүй хэсгийг эзэмшихгүй гэсэн агуулга биш бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөлийн хашааны орц, гарцыг хаасан байршил, хэмжээгээр бусдад газар эзэмших эрх олгогдсон шийдвэр хүчинтэй үйлчилж байгааг нь залруулж, шийдвэрлэх шаардлагатай.
Хэдийгээр иргэн Б.******* нь Т.Батномгоны эзэмшлийн хашааны талыг өөрийн эзэмшилд авах агуулгатай хүсэлт гаргасан зэрэг зөрчил байгаа боловч энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах буюу Б.*******т эзэмшүүлсэн газраас М.*******гийн эрхийг зөрчихгүй хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
Харин анхан шатны шүүх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмаа тодорхойлоогүй, ямар нөхцөл байдлыг хэрхэн тодруулсны үндсэн дээр шинэ акт гаргах талаар заагаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан “хэт бага зай үлдсэнээс болж түргэн тусламж, гал команд ороход хүндрэлтэй болсон” гэх зэрэг асуудал шийдвэрлэгдэх боломжтой.
Харин Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-г зөрчсөн гэх гомдлын тухайд, тухайн орчин нэгэнт гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн газар байгаа тул тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, түүний орц гарцыг нь хаагаагүй хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ