Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/346

 

 

 

 ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

Õýðãèéí инäåêñ: 166/2018/0320/Э

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí шүүх хуралдааныг Åðºíõèé ø¿¿ã÷ ß.Òóóë äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Нандинцэцэг,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Н.Дуламсүрэн,

Ш¿¿ãäýã÷ М.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä нээлттэй хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1-ò çààñàí ãýìò õýðýãò М.Ж холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí ýð¿¿ãèéí 1818005520390 дугаартай õýðãèéã хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 îíû 09 ñàðûí 24-ний ºäºð õ¿ëýýí àâ÷, хянан õýëýëöëýý.

 

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, М.Ж Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Өег гурил” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг Хоккейчидын  сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өег” гурилын үйлдвэрийн эзэнгүй байшингаас Ж.Б эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан ãýìò õýðýãò õîëáîãäæýý.

   ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өег” гурилын үйлдвэрийн эзэнгүй байшингаас Ж.Б эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол ó÷ðóóëж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч М.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хийж байгаад орой 17 цагт цайндаа орчихоод манай үйлдвэрийн хашаан дотор байдаг эзэнгүй нурсан байшинд бие засах гээд орсон чинь Б ах ганцаараа унтаж байсан. Ойртоод очсон чинь Б ахын хажууд гар утас ил байхаар нь гар утсыг нь авчихсан.

...миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 7/,

-Хохирогч Ж.Б Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 8/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-14/,

-Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 15/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 16/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 17-18/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19/,

 

-Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байгаад өдөр 17 цагийн үед даралт ихсээд байхаар нь даралтны эм уугаад ажлын газрынхаа хашаан дотор байдаг ашиглагддаггүй барилгын дотор хураасан палкан дээр гараад 18 цаг хүртэл унтчихсан юм. Тэгээд сэрсэн чинь миний гар утас алга болчихсон байсан. Би унтахдаа хажуудаа өөрийн гар утас, албаны гар утас, албаны гар станц зэргийг ил тавиад унтсан юм. Миний гар утас алга болоод ажлын гар утас, богино долгионы гар станц нь байсан. Тэгээд би үйлдвэрийн ерөнхий инженер Ц энэ талаар хэлээд үйлдвэрийн камерыг шалгуулсан чинь тухайн цаг үед манай үйлдвэрийн ачигч Ж миний хэвтэж байсан барилгаас гараад явж байсан дүрс бичлэг байсан.Тэгээд Ж уулзаж өөрийн гар утасны талаар асуухад “мэдэхгүй, хараагүй” гэж хэлсэн. Ингээд л цагдаад хандах болсон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,

 

-Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 09-ний өдөр өөрийн ажилладаг “Ачит” ломбардын хуучин Дарханы 20 дугаар байранд байрлах салбар дээр ажиллаж байхад оройн 22 цагийн үед гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд “Samsung J7 зармаар байна” гэсэн. Би тэр гар утсыг шалгаж үзэхэд дэлгэцийн дээд талд цуурсан байсан. Тэгээд нөгөө залууг “хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэж асуухад “250000 төгрөгөөр зарна” гэсэн байх. Тэгээд би тэр залуугаас гар утсыг нь худалдаж авсан. Яг хэдэн төгрөгөөр авсанаа би санахгүй байна. Тэгээд ажлынхаа захирал Түвшинтөгс рүү залгаад “Samsung J7 гар утас худалдаж авлаа, хэдэн төгрөгөөр зарах уу?” гэж асуухад захирал “шил нь цуурсан юм бол хэдэн төгрөг нэмээд зарж болохоор бол зарчих” гэж хэлсэн. Би танил Ч рүү залгаад гар утас авах уу гэж асуухад Чингүүн ирж шалгаж үзээд 320000 төгрөгөөр худалдаж авсан.

...Надад гар утас зарсан хүн 30 орчим насны, давхраатай нүдтэй, бордуу царайтай, 170 см орчим өндөр, дунд зэргийн махлаг биетэй эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,

 

-Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед хуучин дарханд байдаг “Ачит” ломбардад ажилладаг Анхаа гэдэг танилаас хар өнгийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг 320000 төгрөгөөр авсан.

...би гар утсыг аваад хэсэг хугацаанд өөрөө хэрэглэсэн. Тэгээд фэйсбүүкээр гар утас зарна гэж зар тавиад, 40 орчим насны нэг эрэгтэй хүн ирж үзээд 400000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 32/,

 

-Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 8 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт хувийн ажлаар явж байсан. Дарханд хоёр хонохдоо фэйсбүүкийн “Дархан утас, дугаар зарна” гэсэн хаягаар ороод Самсунг Жи-7 гар утас зарна гэсэн байхаар нь Дархан зах дээр уулзахаар тохироод очиж уулзсан. Тэгсэн гэртэй хар өнгөтэй Самсунг Жи-7 маркийн гар утас байхаар 400000 төгрөгөөр худалдаж авсан. гэх мэдүүлэг /хэргийн 33/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 800000 /найман зуун мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 36-37/

 

-“М.Ж миний бие Ж.Б утсыг хулгайлсан нь үнэн бөгөөд хохирогчид гар утсыг нь буцаан өгч хохирлыг барагдуулсан. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 57/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өег” гурилын үйлдвэрийн эзэнгүй байшингаас Ж.Б эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1-ò зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б 800000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 36-37/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ж.Б алдагдсан гар утсыг буцааж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хэргийн 16/ нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өег” гурилын үйлдвэрийн эзэнгүй байшингаас Ж.Б эзэмшлийн самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол ó÷ðóóëж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч М.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх íºõöºë áàéäàëä òîîöîх үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 7.1 дүгээр ç¿éëèéí 1-т çààñíыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 7.3 дугаар ç¿éëèéí 2.5-т çààñíààð тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч М.Ж үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг äóðäаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Ж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1-ò çààñаí ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч М.Ж үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Ж анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1.5-т çààñíààð øèéòãýõ òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ М.Ж àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.     

 

7.Ýрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч òîãòîîëûã ýñ çºâøººðâºë тогтоолыг ãàðäóóëñан буюу хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿лсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ÅЪÍÕÈÉ ШҮҮГЧ                                  ß.ÒÓÓË