Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 9

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: 

        Хариуцагч: 

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 19ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Г.М, нарийн бичгийн дарга Н.Одгариг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Мтой 2012 оноос хойш дотноссон. 2013 онд охин *******ийг төрүүлсэн. 2 жил хамтран амьдраад таарч тохирохгүйн улмаас салж тусдаа амьдарцгаасан. Архи их ууж, агсам тавьж, доромжилж, заналхийлдэг байсан. 2016 онд орон сууцны зээлэнд хамтран зээлдэгчээр орсон. Дараа нь зээлийн тодруулганд гэрлэлтийн баталгаа шаардлагатай болсон тул 2016 оны 08 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Тиймээс одоогоор хайр сэтгэлийн холбоо байхгүй тусдаа амьдраад удаж байгаа. Хүүхдийн тэтгэлэг болоод эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр батлуулсан 4601000053 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Тусдаа амьдраад удаж байгаа. Тус тусын амьдралаа хөөхийн тулд гэрлэлтийн баталгаагаа салгуулах хэрэгтэй байгаа. Эвлэрэн хэлэлцэх хүсэлгүй. Хүүхэд 4 настай, одоо миний асрамжинд байгаа. Хүүхдийнхээ овгийг солиулж өөрөө овоглосон байгаа. Г.М нь хүүхдийн эцэг биш. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.  Нэмж ярих тайлбаргүй гэв.

 

Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гантогтох овогтой М миний бие нь Гэндэнгийн Нтэй гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Маргаан байхгүй. 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүүхэд миний хүүхэд биш. Хамт амьдрахаар шийдээд хүүхдийг өөрөөрөө овоглосон. Нэмж гаргах тайлбар байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Г.Нгийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 134/000392 дугаартай *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, 4601000053 дугаартай Г.М, Г.Н нарбн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн элүүл мэндийн төвийн *******ийг эрүүл бойжиж буй тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,Г.Мийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н нь Г.Мид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Г.Н, Г.М нар нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 4601000053 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин ******* төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин *******ийг хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх Г.Нгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Н нь “ ...   ...” гэсэн тайлбарыг гаргаж *******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эсэх талаар зохигчид маргахгүй байгаа боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Г.М нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Моос тэтгэлэг гаргуулан хүү *******ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *******, Барнууд овогт Гэндэнгийн Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин *******ийг төрүүлсэн эх Г.Нгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******/-оос 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин *******ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Г.Моос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Г.М, Г.Н нарын гэрлэлтийг цуцлаж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.

 

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүү *******ийг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.Мид даалгасугай.

 

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Моос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Г.Моос гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР