Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 27

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Налайх дүүрэг, ******* дугаар хороо, 7-*******9 тоотод оршин суух, ******* гийн /РД:/

Хариуцагч:Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, *******гийн гудамж, *******, Нийслэлийн засаг захиргааны ******* дүгээр байранд байрлах, “*******,*******” НӨҮГазар,

Хариуцагч:Налайх дүүргийн 7 дугаар хороо, Налайх дүүргийн “*******,*******”-д холбогдуулан

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй хэмжээний олговор 3.**************6.1*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.ыг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 176 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1*******6******* дугаар магадлалаар Налайх дүүргийн “**************”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2.26*******.980 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч “*******,*******” НӨҮГазар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч Д. ажилдаа эгүүлэн орох зорилгоор хариуцагч “*******,*******” НӨҮГазрын даргатай уулзах гэж олон удаа ажил дээр нь очсон боловч янз бүрийн шалтгаанаар хүлээж аваагүй.

Харин Налайх дүүргийн “*******,*******”-ийн даргаар томилогдсон Б.Батжаргал Д.тай уулзахдаа ажилд эгүүлэн томилох боломжгүй, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг хувиасаа өгнө. Гэхдээ актаар тавигдсан төлбөрийг суутгана гэсэн. Энэ саналыг Д. зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Мөн тус байгууллагын нягтлан Г.Баярмаа Д.ын гэрт ирж уулзахдаа цалингийн талаар ярилцсан болохоос ажилдаа ор гэж хэлээгүй.

Хариуцагч нар Д.ыг ажилд авсан тушаал гаргаагүй мөртлөө орохгүй гэсэн гэж худлаа ярьж байна. 

Хариуцагч “*******,*******” НӨҮГазар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл явагдаж байгаа.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3.**************6.1*******0 төгрөг байсан. Одоо шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1.-д зааснаар гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч “*******,*******” НӨҮГазар, Налайх дүүргийн “*******,*******”-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн “**************” нь “**************” НӨҮГ-ын удирдлага дор дүүрэгт бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Уг төвийн төсөв санхүүг төсвөөс гаргадаг ба зардлын тооцоогоо эргүүлэн тайлагнадаг. Мөн төсөв санхүүтэй холбоотой асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөс хуваарилагдсаны дагуу зарцуулдаг тул цалин мөнгийг нөхөн олгох, нөхөн бичилт хийх асуудлыг шийдэх боломжгүй.

Мөн “**************” НӨҮГ нь удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг шийддэг. Иймд Д. нь ажилгүй байсан хугацааны цалин 3.**************6.1*******0 төгрөгийг манай байгууллага хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******,*******” НӨҮГазрын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 176 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1*******6******* дугаар магадлалаар Д.ыг Налайх дүүргийн “**************”-ийн захирлын ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2.26*******.980 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гарсан цагаас эхлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ч тухайн онд батлагдсан төсөвт Д.д өгөх мөнгө байхгүй учир өгөөгүй.

Хариуцагч Налайх дүүргийн “**************”-ийн захирал Б.Батжаргал нэхэмжлэгч Д.тай уулзаж ажилдаа эгүүлэн орох эсэх талаар асуухад 2.26*******.980 төгрөгийг одоо өгвөл ажилдаа орох шаардлагагүй гэсэн.

Харин Д. ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хувьдаа мөнгө завшсан нь шалгалтаар тогтоогдож акт тавигдсан тул уг мөнгийг түүнд өгөх мөнгөнөөс суутгаж, үлдэгдэл мөнгийг дараа оны төсөвт тусгагдахаар өгнө гэхэд зөвшөөрсөн. Мөн энэ талаар байгууллагын нягтлан Г.Баярмаа Д.тай уулзаж ярилцахад мөнгөө авч байж ажилдаа орно гэсэн тул ажилд нь эгүүлэн томилоогүй.

Шүүхийн шийдвэр биелэгдээгүй шалтгаан Д.аас болсон гэж үзэж байна. Мөн 2017 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан нь үүнтэй холбоотой. Одоо манай байгууллага Д.ыг ажилд нь эгүүлэн тогтооход татгалзах зүйлгүй. Харин өмнөх шийдвэрээр Д.д олгогдох 2.26*******.980 төгрөгийг өгч чадахгүй байхад дахин мөнгө гаргуулбал төлөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.Хариуцагч “**************” НӨҮГазар Налайх дүүргийн  “**************”-ийг санхүүжүүлж, захирлыг томилж чөлөөлдөг тул хариуцагч биш гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. хариуцагч “*******,*******” НӨҮГазар, хариуцагч Налайх дүүргийн “*******,*******”-өөс 2017 оны ******* дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.**************6.1*******0 төгрөг гаргуулах тухай шаардлагаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч Налайх дүүргийн “*******,*******” нь “...“*******,*******” НӨҮГазраас санхүүждаг, мөн байгууллагын захирлыг дээд шатнаас томилж чөлөөлдөг” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Мөн хариуцагч “*******,*******” НӨҮГазар “...Д.д шүүхийн шийдвэрийн дагуу олгох мөнгө 2017 оны төсөвт байхгүй. Гэтэл тэрээр цалингаа авч байж ажилдаа орно гэсэн тул ажилд нь эгүүлэн аваагүй байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Харин зохигчид шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх, ажилгүй байсан хугацааны талаар болон сарын дундаж цалин хөлс 711.230 төгрөг эсэх талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг дараах үндэслэлээр үнэлэн хууль зүйн дүгнэлт хийлээ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар зохигчид маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.*******.-д заасны дагуу уг нэхэмжлэлийг харьяаллын  дагуу хүлээн авч хянан хэлэлцсэн.

Шүүх хавтаст хэргийн *******-7, 2*******-29 дахь хуудсанд авагдсан баримтаас үзвэл,  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 176 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.ыг “*******,*******”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “*******,*******” НӨҮГазраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2.26*******.980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1*******6******* дугаар магадлалаар хэвээр үлдээсэн.

Зохигч дээрх шүүхийн магадлалд гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2.-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иймд хариуцагч “*******,*******” НӨҮГазар нь энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж нэхэмжлэгч Д.ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үүргийг Хөдөлмөрийн тухай  хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу хүлээж байна.

Хариуцагч “*******,*******” НӨҮГазар нэхэмжлэгч Д.ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон эрхийн акт гаргаагүй, ажлаар хангах гэрээ байгуулж дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байгаа болох нь хариуцагчийн “...ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргаагүй” гэх тайлбар, Нийгмийн даатгалын дэвтэр болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн *******/30*******73 тоот “...Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно” гэсэн албан бичгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д. шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэм буруутай этгээдээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч Д.ын ажилгүй байсан хугацааг зөрчигдсөн эрхийг сэргээсэн 2017 оны ******* дугаар сарын 10-ны өдрөөс уг нэхэмжлэлийг шийдвэрлэх хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар тоолсон ба урьд авч байсан дундаж цалин хөлсийг дахин нотлох шаардлагагүй үйл баримтыг тогтоосон 2017 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 176 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн 711.230 төгрөг гэж үзсэн.

Иймээс хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай этгээд болох хариуцагч “*******,*******” НӨҮГазраас *******.689.8*******0 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хариуцагч “*******,*******” НӨҮГазарт хариуцагч Налайх дүүргийн “*******,*******”-ийн захирлыг цалинжуулан, томилж, чөлөөлөх эрх Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан дүрмээр олгогдсон байна.

Иймд хариуцагч Налайх дүүргийн “*******,*******” гэм буруугүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2.-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч Д.д олгох мөнгөн олговроос хуульд заасан хувийг суутган нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “*******,*******” НӨҮГазарт даалгав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхийн зардлыг хуваарилахдаа нэхэмжлэгч Д.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.8*******8 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “*******,*******” НӨҮГазраас 71.8*******8 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дутуу төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 3*******.139 төгрөгийг шууд хариуцагч “*******,*******” НӨҮГазраас гаргуулж улсын орлого болгохыг дурдав.

Нэхэмжлэгч Д.ын хэрэгт эх хувиар өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нээлгэсэн 097**************73 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийг шүүхийн шийдвэр гарсны дараа буцаан өгөхдөө нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг авч хэрэгт хавсрагахыг шүүгчийн туслахад даалгаж байгааг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.*******.-д заасныг баримтлан хариуцагч *******,*******” НӨҮГазраас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор *******.868.8*******0 /таван сая найман зуун жаран найман мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт гийн д олгож, хариуцагч Налайх дүүргийн “*******,*******”-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч *******,*******” НӨҮГазарт даалгасугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.8*******8 /далан нэгэн мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “*******,*******” НӨҮГазраас 71.8*******8 /далан нэгэн мянга найман зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дутуу төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 3*******.139 /гучин дөрвөн мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг шууд хариуцагч “*******,*******” НӨҮГазраас гаргуулж улсын орлого болгосугай.

*******. Нэхэмжлэгч Д.ын хэрэгт эх хувиар өгсөн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нээлгэсэн 097**************73 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийг шүүхийн шийдвэр гарсны дараа буцаан өгөхдөө нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг авч хэрэгт хавсрагахыг шүүгчийн туслахад даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС