Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 313

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч:******* түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004120312 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* хадныхан овогт*******ы******* / Регистрийн дугаар: ,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч******* нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Байдрагийн гүүр гэх газарт иргэн Д.Ариунсайханы нүүрэн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутагт байх дүүгийн хүүхдийн даахь найрт очоод буцаж явах замдаа Байдрагийн гүүрэнд ээж аав хоёрыг хүргэж өгөөд байж байхад манай нөхөр гол руу усанд явж би арын гэрт хувцсаа янзлаад байж байсан гэтэл урд гэрт ална пизда минь гэх согтуу хүний орилох дуу чимээ гарсан би тэр чимээгээр гүйгээд гарч ирэхэд Ариунсайханы амбаартай портер машин гэрийн гадаа зогсож байсан би гэрт ороход Ариунсайхан аавын гэрийн үүдэнд зогсчихсон ээж Хандсүрэнг мөр орчимд нь цохиод зогсож байсан би хүүе та яаж байна гэж хэлэхэд над руу дайрч намайг заамдаж авсан тэгтэл унтаж байсан аав сэрж ээжтэй хамт Ариунсайханаас намайг салгах гэж зууралцсан тэгээд гэрээс гарсан гэрт тухайн үед зодуулаад нэлээд удсан байсан би нүүрээ хамгаалж Ариунсайханы цамцнаас зуурч хувцаснаас зулгаасан байсан намайг гэрээс гарах үед Ариунсайхан аав*******ы суга доогуур намайг давсаг орчим өшиглөж миний үснээс зулгаагаад яваад байсан тэгж байхад замын хүмүүс ирж салгасан тэгээд Ариунсайханыг гэрт нь хүргэж өгөх гэж аав болон замын хүмүүс авч явсан тэгээд би гэртээ орох гэж явж байгаад Ариунсайханы машины хажуугаар гараад гэртээ орсон тэрний дараа Ариунсайханы машин асаад яваад өгсөн хэсэг хугацааны дараа аав******* Ариунсайхан хоёр цуварч орж ирсэн Ариунсайхан та нар зодлоо гэж хэлээд хэрүүл хийгээд байсан тэгээд баруун талын орон дээр унтаж байсан хүүхэд дээр суусан би тэр үед хүүхэд рүү гүйж байхдаа ширээний хулдаас татаж тонгойход ширээн дээр байсан аяга хөөрч шидэгдэж Ариунсайханы хамар орчимд цохисон тэгээд бөөн хэрүүл хийж Ариунсайхан гарч явсан. Гэрт зодоон болж байхад Ариунсайхан миний өөдөөс халуун сав шидэж хоёр халуун сав хагалсан тэрийг би дутуу хэлсэн байна. Ариунсайхан хүүхэд дээр суухад хүүхдээ авах гэж явах замдаа ширээний хулдааснаас барьж авах үед ширээн дээр байсан аяга шидэгдэж Ариунсайханыг цохисон байсан өөрөөр гар хүрч цохисон зүйл байхгүй. Би Ариунсайхантай урьд өмнө маргалдаж үзээгүй миний ээж, аавын хөрш хүн байгаа юм манай ээж аавтай маргалдаж орж ирсэн байсан тэр үед би байж таарсан намайг явсан байх гэж бодсон байх тэгээд над руу хэл амаар доромжилж чи цагдаагаар яваад барахгүй гүүрэн дээр намайг барах хүн байхгүй гэж хэлээд байсан нэлээд согтуу байх шиг байсан би их согтуу байсан байх гэж бодож байна миний хүүхэд дээр санаатай суусан байх гэж бодож байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр дүүгийнхээ үсний найрт орчхоод буцаж явах замдаа аавындаа ирсэн. Бид нарыг ирж байхад урд талын дэнж дээр Ариунсайхан гэдэг хүн архи уугаад байж байсан. Манай нөхөр усанд явах гарахад бид нарыг явчихлаа гээд ирэхэд нь би байж таарсан. Урд гэрт хүн дуугарахаар нь орсон чинь Ариунсайхан ээжийг зодоод зогсож байсан. Би юу болоод байна вэ гэсэн чинь намайг бас заамдаж аваад зодсон. Халуун савтай цай авч шидсэн. Гадаа гарч үснээс зулгааж чирсэн. Замд явж байсан 2 жолооч ирж бид хоёрыг салгасан. Буцаж орж ирээд дайрсан. Унтаж байсан хүүхэд дээр ирж суусан. Ширээн дээр байсан бүтээлгийг татаад хүүхдээ орон дээрээс авсан. Гомдолтой байна гэв.

3. Хохирогч Д.Ариунсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрт ороод би Хандсүрэнг хөөе гээд мөр лүү нь хоёр удаа гараараа цохиод авсан тэгээд хэрүүл тэгээд хэрүүл хийгээд баруун ширээний ард сууж байсан чинь гаднаас*******ы охин******* орж ирээд намайг заамдаад авсан чинь манай ээжийг дээрэлхэж байна гээд дайрсан тэгэхээр нь би өмнөөс нь зууралдаж байхад ширээн дээр байсан халуун савтай цай уначихсан, явуулын бололтой хоёр эрэгтэй хүн Сод-Эрдэнэ бид хоёрыг салгаад намайг гэр лүү оруулчхаад тэр хоёр явсан. Гэртээ орчхоод жаахан байж байгаад эргээд*******ых руу орох гээд гэрийнх нь гадаа очиход******* намайг хувцаснаас зулгаагаад гэр лүүгээ оруулсан чинь аав нь намайг сандал дээр суулгаад хоолой боосон. Тэгтэл Сод-Эрдэнэ намайг сандлаар цохих гээд байсан тэгэхээр нь*******ыг хоолой боохоо боль охин сандлаар цохих гээд байна гэсэн чинь******* намайг тавьсан. Тэгтэл над руу Сод-Эрдэнэ аяга аваад над руу шидсэн чинь миний хамар дээр цохиод аяга нь хоёр хуваагдаад унасан. Миний хамраас цус гоожоод тогтохгүй байсан.Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан 2 лааз пиво, 2 хундага архи уусан байсан. Намайг Сод-Эрдэнэ гараар толгойн ар тал руу нэг удаа цохисон дух руу нэг удаа, чихний ар тал руу нэг удаа цохисон чулуугаар хамар луу цохисон, чихнээс зулгааж халцалсан өөр бол зодож цохисон юм байхгүй. Би зодуулсны улмаас хамар хугарсан, зүүн нүд хөхөрсөн.чих муу сонсоод байгаа хамраас байнга цус гараад байгаа өөр гэмтэл аваагүй. Надад гомдол санал байна би сэтгэлгээсээ хохирсон учраас гомдолтой байна... гэх мэдүүлэг / хх-ийн 26-29/,

4. Шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Байдрагийн гүүр нь дээр байдаг. Аавынхаа буудлын гэрт хувцсаа янзалж байхад аавын гуанзны гэрээс хүмүүс орилолдоод байхаар нь би гэр рүү нь гүйгээд орсон. Тэгтэл Ариунсайхан манай ээжийн мөр лүү нь гараараа цохиж байхаар нь юу болоод байна гэсэн чинь миний цамцнаас зулгааж толгой рүү цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

5. Гэрч Д.Ариунсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тэр өдөр Баянхонгороос гэртээ очсон чинь манайд хүмүүс ирсэн байсан. Тэр хүмүүс надад 2 лааз пиво өгөхөөр нь тэрийг нь уулан 2 хундага уусан. Тэгээд гэртээ байж байсан чинь замын хүн иргэд машин асдаггүй үзээд өгөөч гэхээр нь би очиж үзэж өгчхөөд гэр рүүгээ явахдаа*******ыхаар ороод Хандсүрэн гуай орилоод орсон. Өмнөөс нь юу болоод байгаа юм гэхээр мөр лүү нь 2 удаа цохиод авсан. Тэгээд гэрийнх нь баруун малын ширээний ард суугаад Хандсүрэнтэй хэрүүл хийгээд сууж байсан чинь тэдний охин******* гаднаас орж ирээд манай ээжийг дээрэлхээд байна гээд намайг заамдаад авсан.... ..гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

6. Гэрч Х.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би гэртээ байж байсан чинь машин дугарсан чинь Ариунсайхан нь манай гадаа ирж зогсоод гэр рүү орж ирээд би согтуу байна шүү гээд намайг цохиод авсан. Тэгтэл манай охин буудлын гэрээс гарж ирээд та яаж байгаа юм гэсэн чинь манай охин Б.Сод-Эрдэнийг Ариунсайхан нь зодсон юм. Эхлээд цамцнаас нь барьж аваад толгой рүү нь гараараа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь салгах гэж орсон тэгсэн Ариунсайхан Б.Сод-Эрдэнийг үснээс зулгаасан******* бас зууралдаад гадаа гарсан чинь манай хажуу талын гуанзны хүмүүс гадаа байсан. Замын танихгүй жолооч ирж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

7. Гэрч П.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Би гэртээ байж байсан чинь хүн орилоод байхаар нь гараад ирсэн чинь Хандсүрэн эгч гэрийнхээ үүдэн дээр Ариунсайхан агсан тавиад байна Төмөрбаатар эгчийг дуудах гэхээр нь би Төмөрбаатар эгчид хэлсэн тэгээд Төмөрбаатар эгч бид хоёр гэрээс нь хамт гараад ирсэн чинь Ариунсайхан СодЭрдэнийг үснээс нь зулгаасан Сод-Эрдэнэ Ариунсайханыг чихнээс зулгаасан байсан би тэгээд гэр лүүгээ хүнд хоол хийж өгөх гээд гэртээ орсон тэрнээс хойш юу болсон би мэдэхгүй дахиж гарч ирээгүй хоол хийгээд гэртээ байсан .Би мэдээгүй гэрт нь ороогүй яагаад хэрүүл маргаан хийснийг нь мэдээгүй. Яг хажууд нь бол Оюунмаа эгч Хонгорзул******* ах Хандсүрэн эгч нар байсан Төмөрбаатар эгч бид хоёр гуанзны үүднээсээ харсан өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

8. Гэрч Л.Оюунмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гэртээ байж байсан чинь манай Хонгорзул гадаа Ариунсайхан ах хүнтэй зодолдоод байна гэхээр нь гараад ирсэн чинь Ариунсайхан ах Сод-Эрдэнэтэй барилцаад авчихсан байж байсан. Ариунсайхан ах Сод-Эрдэнийн үснээс зулгаасан Сод-Эрдэнэ нь Ариунсайхан ахыг заамдсан байсан бид нар салгах гэтэл салахгүй байсан. Явуулын бололтой 2 хүн салгасан. Сод-Эрдэнэ манай ээж Төмөрбаатарыг чамайг байсныг мэдэх юм байна наад бөөсөө аваач гээд доромжлоод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-44/

9. Гэрч Э.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Миний дүү тайван дөлгөөн зан чанартай хүн байгаа юм ямар нэгэн гаж буруу зан байхгүй би багаас нь мэднэ хүнд их тусархаг хүүхэд байсан Сод-Эрдэнэ цэцэрлэгт багш хийж байсан одоо ээж аав хоёртоо туслаад Байдрагийн гүүрэн дээр байх болсон хүнтэй маргалдаад байдаггүй ээжийг нь хүн зодоод байна гэхээр нь ээжийгээ өмөөрсөн байх хэн ч байсан эцэг эхээ өмөөрнө тэвчээртэй юманд их хүлээцтэй ханддаг тайван хүн байгаа юм хүнтэй маргалдаж зодоон цохион болж байгаагүй одоо ийм зүйл болсонд би гайхаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

10. Гэрч О.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Би эмээгийнд мөнгө авах гээд ортол манай хажуу талын гуанзны эгч Ариунзаяа эгч эмээг гарья нөгөө Ариунсайхан ах зодоон хийгээд байна би гараад ирсэн чинь Хандсүрэн эгч охин Сод-Эрдэнэтэйгээ гэрийн гадаа гараад ирчихсэн намайг хүүе Төмөрөө гичийгээ дуудаадах пизда минь гэхээр нь чадахгүй гэж хэлчхээд гэртээ байж байгаад гараад ирсэн чинь*******ы гэрийн гадаа Хандсүрэн эгч******* ах хоёр Ариунсайханыг хоёр гараас нь барьчихсан******* нэг гараараа чихнээс нь зулгаасан, нэг гараараа заамдаад авчихсан байсан. Би очоод салгах гэтэл Сод-Эрдэнэ намайг дуугай бай чамд хамаагүй гээд байсан, тэгтэл эмээ явуулын хоёр хүнтэй ирээд ээж гэрээс гарч ирээд Ариунсайхан ахыг аваад гэр лүү нь оруулсан бид нар ч бас гэр гэртээ орсон. тэгээд байж байгаад гараад ирсэн чинь Ариунсайхан ах******* ахын гэрийн гадаа оччихсон хэрүүл хийж байсан. тэгэхэд Сод-Эрдэнэ Ариунсайхан ах руу сандлаар цохих гээд далайснаа намайг хараад гэр лүүгээ сандлаа шидчихэж байгаа хэрэгдсэн би гэртээ эргээд орсон тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй. Ариунсайхан ахын чихний хавиас нь цус гарч байсан хамар нь улаан цус болчихсон харагдаж байсан Сод-Эрдэнийн үс нь арзайсан харагдсан..” гэх мэдүүлэг/хх-ийн 45-47/

11. Гэрч П.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...бөөн асуудал болоод байна гэхээр нь гараад ирсэн чинь******* Хандсүрэн хоёр Ариунсайханы гараас нь барьчихсан Сод-Эрдэнэ чихнээс нь зулгаасан Ариунсайхан болохоор Сод-Эрдэнийн үснээс зулгаасан байж байсан. Тэгтэл явуулын хоёр хүн ирж салгасан. Тэгээд гэртээ хоол хийж байгаад харсан чинь Ариунсайхан байхгүй байсан гараад*******ыд ороод хэрүүл маргаан хийчхээд гарч ирж байсан гарч ирэхдээ хамрын цус нь гоожсон гараад ирсэн. Би Ариунсайханыг яах гэж орсон юм бэ гэж асуусан чинь би уучлалт гуйх гээд орсон чинь хамар руу аягаар цохичихлоо гэж хэлсэн. Ганц Сод-Эрдэнэ намайг зодлоо гэж хэлсэн. Ерөөсөө Ариунсайхан Сод-Эрдэнэ хоёр л хэрүүл маргаан хийсээн юм өөр хүмүүс хэрлүүл маргаан хийгээгүй. Ариунсайханы баруун чихний ард тал нь ханзарсан хамар нь гэмтсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/

12. Гэрч О.Шүрэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Хүнлэг, зан чанар сайтай, ажилсаг, хөдөлмөрч сэтгэн бодох чадвар сайтай хүн гэж би боддог бид хоёр хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан манай төвд туслах багшаар ажиллаж байсан хамт олонтой нийтэч байдаг дуу хөгжим тоглох чадвар сайтай гэж би боддог юм их чадварлаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

13. Насанд хүрээгүй гэрч С.Сувданцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би Содоо аниа рүү очих гэхэд Ариука ах эмээ Хандсүрэнг алгадсан. Мөн өвөөг пизда минь гэсэн өвөө унтаж байсан. Ариука ах согтуу орж ирсэн. Содоо эгч хүүе яаж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл Ариука ах хүүхэд дээр сууж уйлсан тэгтэл Содоо эгч хүүхдээ авах гэж ширээний бүтээлэг түлхэж хүүхдээ авах гэхэд Сандагаа босож ирсэн. Содоо эгч аягаар Ариука ахын хамарт цохисон Ариука ах Содоо эгчийн үснээс зулгааж гадаа гарсан. Ариука яваад өгсөн...гэх мэдүүлэг /ххийн 176-177/

14. Шинжээч эмч О.Оюунбаясгалангаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Баянхонгор аймгаас Б.Сод-Эрдэнийн шинжээчийн дүгнэлтийг дахин шинжээч томилж ирүүлсэн. Өмнөх гэмтлийн зэрэгт өөрчлөлт ороогүй. Тухайн хүний биед үзлэг хийгээгүй, ирүүлсэн материал дээр үндэслэж дүгнэлтийг гаргасан. Тухайн материалд шинжээч эмчийн үзсэн үзлэгт тулгуурлаж дүгнэлт гаргасан. Мөн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчийн үзлэгийн дүгнэлт болон компьютер томографын шинжилгээнүүд байхгүй ба хийгдээгүй байсан болохоор дээрх дүгнэлтэд өөрчлөлт ороогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 172/

15. Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр******* биед үзлэг хийж дүгнэлт гаргасан уг дүгнэлтэд баруун шуу, нуруунд цус хуралт, умдагт зулгаралт гэмтэл учирсан ба эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр******* биед гэмтлийн зэрэг тогтоох нэмэлт үзлэгийг хийсэн уг нэмэлт материалд гэмтлийн эмч Д.Жүгдэрнамжил эмчийн үзлэг толгой дүүрч өвдөнө, эргэнэ, дотор муухайрна, огиулна, бөөлжинө, хэвлий доод хэсэгт давсгаар хөндүүрлэж өвдөнө, шилэн хүзүү хөшнө гэсэн зовуурьтай бодит үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул орчиндоо харьцаа сайн байрлал идэвхтэй арьс салст цэвэр зүрхний авиа тод хэм жигд хэсэг газрын үзлэгт толгой үстэй хэсэгт хөндүүрлэж өвдөнө, хэвлийн доод хэсэгт давсгаар хөндүүрлэж өвдөнө, онош нь ахуйн гэмтэл толгой үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн битүү гэмтэл гэсэн оноштой байсан эмчийн тодорхойлолтыг би үзлэгийн хэсэгтээ тусгаж оруулсан. Миний хийсэн Б.СодЭрдэнэ биед хийсэн бодит үзлэгээр тархи доргилтыг нотолсон шинжүүд илрээгүй тийм учраас би дүгнэлтийн хэсэгтээ тархи доргилт гэж оруулаагүй...гэх дүгнэлт /ххийн 174-175/

16. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 345 дугаартай шинжээчийн: 1. Д.Ариунсайханы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, чих, хамар, мөр, цээж, хэвлий, шилбэнд зулгаралт, зовхи, хамар, хацар, цээжинд цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой...гэх дүгнэлт /ххийн 66/,

17. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай шинжээчийн: 1. Б.Сод-Эрдэнийн биед баруун шуу, нуруунд цус хуралт, умдагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой...гэх дүгнэлт /ххийн 58/,

18. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 393 дугаартай шинжээчийн: 1. Б.Сод-Эрдэнийн биед өмнө гаргасан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 347 тоот дүгнэлтэд баруун шуу, нуруунд цус хуралт, умдагт зулгаралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн материалаас харахад өөр гэмтэл тогтоогдсонгүй. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 60/ 19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 828 дугаар шинжээчийн: 1. Шинжлүүлж байгаа Б.Сод-Эрдэнийн биед баруун шуу, нуруунд цус хугаралт, умдагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Эдгээр гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд учруулахгүй болно. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй болно.../хх-ийн 73-74/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шүүгдэгч*******эс хэрэг болсоны дараах гар утсаар бичлэгийг хуулбарласан СД нэг ширхэг зэргийг гаргаж өгсөн болон хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан өргөдөл, хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 75-77 дугаар хуудсанд авагдсан гэмтэл согогийн мэс засалч эмчийн тодорхойлолт, зураг, хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан хүний их эмч Мөнхнасангийн тодорхойлолт, хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт, хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.СодЭрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирогч Д.Ариунсайханыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хохирогч Д.Ариунсайханд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар илэрхийлснийг тэмдэглэлд тусгасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох талаар хохирогч нь бичгээр хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс хавтаст хэргийн хүрээнд хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх санал гаргасан байна.

Иймд Шүүхээс хавтаст хэргийн хүрээнд хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* нь нэг ширхэг СД-ийг шинээр гаргаж өгсөн бөгөөд уг СД-нд хэрэг болсны дараах байдлыг тухайлбал шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн яриа бичигдсэн байх тул шүүх уг СД шинжлэн судалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч******* нь гэмт хэрэг болсоны дараа өөрийн биед учирсан гэмтлийн тухай ярилцсан хэсгийг нь нотлох баримтаар тооцож түүний хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас хохирогч Д.Ариунсайханы биед учирсан хамрын гэмтлийг аягаар цохихдоо санамсар болгоомжгүй байдлаас цохисон тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал, хүсэлт гаргасан бөгөөд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Ариунсайханы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, чих, хамар, мөр, цээж, хэвлий, шилбэнд зулгаралт зовхи, хамар, хацар, цээжинд цус хуралт, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэснээс үзэхэд шүүгдэгч******* нь ганц удаагийн болгоомжгүй үйлдлээс хохирогчийн биед гэмтэл учруулаагүй бөгөөд олон удаагийн гэмтэл шарх учруулснаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх дүгнэлээ. Нөгөө талаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь заавал болгоомжгүй эсхүл санаатай байдлаар үүсгэсэн байхыг шаардахгүй юм. Харин шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн биед Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ний 347, 2019 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 393, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 828 дугаартай дүгнэлтүүдээр түний биед баруун шуу, нуруунд цус хуралт, умдагт зулгаралт гэмтэл тогтоогдсон талаар дурдаж энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар дурдсан тул Д.Ариунсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй харин Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 0549302 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг зуун мянган төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугүйгээр хохирол хор уршиг учруулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан боловч шүүгдэгчийн хохирогчид олон удаа учруулсан гэмтлээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй гэж үзэх нотлох баримт гэрчийн мэдүүлэг авагдаагүй, шинжээчийн тусгай дүгнэлт гараагүй тул шүүгдэгч Б.Сод-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх нь шударга ёсны зарчимд үл нийцэх юм. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж шүүгдэгч*******д Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүхээс шүүгдэгч******* нь 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Байдрагийн гүүр” гэх газарт Н.Хандсүрэнгийн гэрт хохирогч Д.Ариунсайханыг гараар цохиж, самардаж улмаар аяга шидэж хамар ясыг хугалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Ариунсайхан, гэрч Л.Оюунмаа, Н.Хандсүрэн, О.Хонгорзул, П.Төмөрбаатар, бага насны гэрч С.Сувданцэцэг, болон шүүх эмнэлгийн шинжээчийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.щ гэж үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Сод-эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүнд торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн эзэмшлийн вега маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч*******д хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн хэрэгт шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн гэх гялгар ууттай үсийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн, аягыг эд мөрийн баримтаар хураасан мөн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн, шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн гэх 3 ширхэг рентген зургийг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож үс болон рентген зургийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******эс шинээр нэг ширхэг СД гаргаж өгснийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. Шүүгдэгч******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******хадныхан овогт*******ы Сод-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******хадныхан овогт*******ы Сод-Эрдэнийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан*******эр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн эзэмшлийн Вега маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 15- ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч*******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шинээр гаргаж өгсөн СД нэг ширхэг, эд мөрийн баримтаар рентген зураг гурван ширхэг, хүний үс зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 12, 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, СД нэг ширхэг, рентген зураг гурван ширхэг, хүний үс зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ