| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0243/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/235 |
| Огноо | 2017-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0243/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г холбогдох эрүүгийн 1718000520031 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ... улсын ... хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, “Д” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 6 аав, эгч, 3 дүүгийн хамт амьдардаг, ... аймгийн ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Г, регистрийн дугаар РД...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б. Г нь 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дугаар байрны гадна иргэн Б. М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дугаар байрны гадна иргэн Б.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.Г-ын ”...М намайг гараараа цохиод авах гэхээр нь бултаад зөрүүлээд нэг удаа хамар луу нь цохиод авсан. Тэгэхэд М хамарнаас цус гарсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ ,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М над руу 2 удаа дайрсан. Би цохих гэхээр нь бултаж байгаад гурав дахь дээр нь зөрүүлээд М цохисон. Би нүүр рүү нь цохисноо санаж байна. М хамарнаас цус гарахад нь би “Одоо боль. Чи надад гай болно” гэж хэлсэн боловч намайг зодох гээд дахин дайрсан. Би тэр үед модны араар орж зугтаасан. Дараа нь М би найзыгаа дуудна гээд хүн рүү залгаад байсан. Тухайн үед 2-3 хүн ирсэн. Би салахгүй болохоор нь зугтаагаад явсан” гэх мэдүүлэг
Гэрч Б.Т “...Ганаа намайг өмөөрч М лүү чи миний найзыг яагаад цохиж байгаа юм гээд юм М нүүр лүү гараараа нэг удаа цохиод зугтаагаад яваад өгсөн“ гэх мэдүүлэг / хх-ийн 20-р хуудас /
Гэрч Н.Б “...М.Г гараараа цохиод явах гэтэл бултаад зөрүүлээд гараараа хамар луу нь цохиод авсан. Тэгэхэд М хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би Г аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас /
Хохирогч Б.М “.....Т бид хоёрыг маргалдаад байж байхад Т найз нь түүнийг өмөөрөөд намайг цохиод зугтчихсан. “гэх мэдүүлэг. /хх-ийн 09-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас /,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 0 дугаар сарын 25-ны 778 дугаартай “Б.М биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, хамрын нуруун дахь шарх, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.М учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй“ гэх дүгнэлт /24-р хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 27,28-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт 4,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч, хэрэгт эмчилгээтэй холбогдолтой 334,480 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 10-19 дүгээр хуудас/ гаргаж өгсөн байх тул уг баримтын хэмжээнд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял шийтгэж, цалингийн хэмжээ, шүүгдэгчийн ам бүлийн байдал зэргийг харгалзан торгуулийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД