Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2018/00057

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/01288/и хэргийн индекстэй

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 19 байр 35 тоотод оршин суух Гучид овогт Лувсанбалдангийн Мөнхтуяа /ЙЭ85102405/-гийн, утас: 94661166, 88834112 нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 56-21 тоотод оршин суух Боржигон овогт Хангайдоржийн Мянганбаатар /АЗ86122254/, утас: 94940059-т холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Мөнхтуяа, хариуцагч Х.Мянганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2011 онд Х.Мянганбаатартай танилцаад 2012 оноос хойш хамт амьдарсан энэ хугацаанд 2013 онд охин М.Долгор, 2016 онд хүү М.Чойдорж нар төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй,. 2017 оны 07 дугаар сард, 2 хүүхдээ  аваад аав, ээж  дээрээ салаад ирсэн. 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Х.Мянганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ч гэсэн хамтран амьдрах боломжгүй. 2 хүүхэд миний хүүхэд мөн, нэг хүүхдээ би өөр дээрээ авмаар байна. Ажлын цагаар ажлаа хийгээд ажлын бус цагаар хүүхдээ хараад явчих чадал байгаа. Гэрлэлтээ батлуулах зав гараагүй, 5 жилийн хугацаанд хамт амьдрахад 3 улирал өөрийн гэртээ 1 улирал надтай байдаг байсан” гэв.

 

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхтуяа нь Х.Мянганбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Л.Мөнхтуяа нь 2 хүүхдийн асрамжийг нэхэмжлэгч надад хэвээр үлдээж өгнө үү, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэж,

 

Хариуцагч Х.Мянганбаатар нь “Охин Долгор, хүү Чойдорж нарын эцэг гэдгийг зөвшөөрч байна. Охиноо өөрийн асрамжинд авсан тохиолдолд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тус тус маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигч Л.Мөнхтуяа, Х.Мянганбаатар нар нь 2011 онд танилцаж, 2012 оноос нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн байх ба 2013 оны 07 дугаар сарын 07-нд охин М.Долгор, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү М.Чойдорж нар нь төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 6-7/-аар, Л.Мөнхтуяа, Х.Мянганбаатар нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулалгүй 2017 оны 07 дугаар сар хүртэл амьдарч ирсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Зохигчид нь цаашид нэг гэр бүл болон хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлж байх ба охин М.Долгор, хүү М.Чойдорж нарын асрамжийн талаар маргаж байх боловч хариуцагч Х.Мянганбаатар нь хүүхдүүд одоогоор бага настай учраас эхийн асрамжинд үлдээхэд болохгүй зүйл байхгүй талаар тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхтуяа нь одоогоор өөрийн эцэг эх, аав, ээжийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 19 дүгээр байрны 3-35 тоотод аавындаа амьдарч байгаа, хариуцагч Х.Мөнхбаатар нь ганцаараа Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 56 дугаар гудамжны 21 тоотод амьдарч байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

 

Охин М.Долгор 4 нас 6 сартай, хүү М.Чойдорж 1 нас 4 сартай бага насны хүүхдүүд байх ба төрсөн цагаасаа эх Л.Мөнхтуяагийн асрамжид өсч бойжиж байгаа, эцэг Х.Мянганбаатар нь байнга ирж уулзаж, асарч тэтгэдэггүй, мөн Х.Мянганбаатар нь ганцаараа амьдардаг  зэргээс хүүхдүүдийг асарч дэргэдээ байлгахад учир дутагдалтай, мөн хүүхдүүдийн амьдарч буй орчинг нэн даруй өөрчлөх нөхцөл байдал одоогоор үүсээгүй, охин М.Долгор, хүү М.Чойдорж нарт одоогоор эхийн хайр халамж шаардлагатай байгаа байдлыг харгалзан эх Л.Мөнхтуяагийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Долгор, хүү М.Чойдорж нарыг 11 нас хүртэл нь тус бүрд тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тус бүрд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Х.Мянганбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Охин М.Долгор, хүү М.Чойдорж нарын эцэг мөн гэдгээ хариуцагч Х.Мянганбаатар хүлээн зөвшөөрч анхнаасаа өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан, шүүх хуралдаанд эцэг нь мөн гэдгээ мэдүүлж байгаа тул эцэг тогтоох  шаардлагагүй бөгөөд зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Х.Мянганбаатараас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Х.Мянганбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 56 964 төгрөг гаргуулж төрийн санд оруулах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М.Долгор, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Чойдорж нарыг эх Л.Мөнхтуяагийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М.Долгор, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Чойдорж нарыг 11 нас хүртэл нь тус бүрд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тус бүрд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Х.Мянганбаатараар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Х.Мянганбаатараас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Х.Мянганбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 56 964 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.МӨНХЦЭЦЭГ