| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0262/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/373 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0262/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Б.Г-,
Шүүгдэгч З.З.Х-ын өмгөөлөгч А.М-,
Шүүгдэгч Л.Л.Э-ийн өмгөөлөгч Ц.Э-, Л.С-,
Шүүгдэгч Ц.Ц.Т-ийн өмгөөлөгч Л.Ц-,
Иргэний хариуцагч С.С.М-,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Ө-,
Шүүгдэгч Л.Л.Э-, Ц.Ц.Т-, З.З.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Л.Л.Э-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.Т-, З.З.Х- нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000510 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Л.Э-, 1966 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.
2.Монгол Улсын иргэн, Ц.Т-, 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
3. Монгол Улсын иргэн, З.Х-, 1960 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл ганцаараа, оршин суудаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Л.Э- нь ажиллаж байх хугацаандаа 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын албаны дарга З.З.Х-аар нөхөр С.С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч, үндэслэлгүй тодорхойлолт гаргуулж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг тогтоогдвол зохих хэмжээнээс өндөр байдлаар тогтоолгож 29 140 268 төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нөхөр С.С.М-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны дарга Ц.Ц.Т-ээр тахир дутуугийн тэтгэврийг олгох “тэтгэвэр олгох” хуудсыг бичүүлэх, эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг тэтгэвэр олгогч харилцагч ХААН банк руу илгээлгэж 92 548 042 төгрөгийг урьдчилж авч, улсад нийт 121 688 310 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц.Т- нь ажиллаж байхдаа 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Л.Л.Э-т түүний нөхөр С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийг олгох “тэтгэвэр олгох” хуудсыг бичиж өгөх, эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг тэтгэвэр олгогч харилцагч ХААН банк руу илгээх байдлаар Л.Л.Э-ийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд хамтран оролцож улсад 92 548 042 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан,
Шүүгдэгч З.З.Х- нь ажиллаж байх хугацаандаа 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Л.Э-ийн нөхөр С.С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч, үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгч яллагдагч Л.Л.Э-ийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад хүнд хор уршиг буюу 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Л.Э- нь ажиллаж байх хугацаандаа 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр З.З.Х-аар нөхөр С.С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч, үндэслэлгүй тодорхойлолт гаргуулж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг тогтоогдвол зохих хэмжээнээс өндөр байдлаар тогтоолгож 29 140 268 төгрөгийн хохирол учруулсан, ажиллаж байхдаа нөхөр С.С.М-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Ц.Ц.Т-ээр тахир дутуугийн тэтгэврийг олгох “тэтгэвэр олгох” хуудсыг бичүүлэх, эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг тэтгэвэр олгогч харилцагч ХААН банкруу илгээлгэж 2017 оны 01 дүгээр сараас 2050 оны 7 дугаар сарын 21-нийг өдрийг дуустал хугацааны 92 548 042 төгрөгийг урьдчилж авсан, улсад нийт 121 688 310 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц.Т- нь ажиллаж байхдаа 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Л.Л.Э-т түүний нөхөр С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийг олгох “тэтгэвэр олгох” хуудсыг бичиж өгөх, эсхүл тэтгэврийн мөнгийг олгох файлыг тэтгэвэр олгогч харилцагч ХААН банкруу илгээх байдлаар Л.Л.Э-ийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд хамтран оролцож улсад 92 548 042 төгрөгийн хохирол буюу хүнд хор уршиг учруулсан,
Шүүгдэгч З.З.Х- нь ажиллаж байх хугацаандаа 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Л.Э-ийн нөхөр С.С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч, үндэслэлгүй тодорхойлолт гарган өгч шүүгдэгч Л.Л.Э-ийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад хүнд хор уршиг буюу 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон болох нь
Шүүгдэгч Л.Л.Э-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2012 оны 10 дугаар сарын 01-нээс эхэлж ажилласан. Ингэхдээ нөхрийнхөө өгсөн итгэмжлэлийн дагуу тэтгэврийг нь авч байсан. 2015 оны 01 дүгээр сараас эхлээд тэтгэврийг нь урьдчилж аваад улсад 92 542 000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ Хаан банкны олгох хуудас болон итгэмжлэлээр тэтгэврийг нь авч байсан. Дээрх хохирлоос 26 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэх хохирлоо битүүмжлэгдсэн газрыг зарахаар төлнө гэж прокурорт илэрхийлсэн. Мөн ажил эрхэлж байгаа түүнийхээ эх үүсвэрээсээ хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна мөн өөрийн амьдарч байгаа орон сууцаа зарахаар зар өгчихсөн байгаа.
Миний нөхөр С-ын С.М- нь сахарын диапит өвчтэй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтыг холбогдох газар нь миний санаж байгаагаар 2007 билүү 2008 оноос 60 хувиар тогтоосон шиг санаж байна. Нөхрийн маань энэ өвчин нь даамжираад 2009 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиар тогтоогдсон. Миний хувийн амьдралд мөнгөний хэрэгцээ гараад С.М-ын группын мөнгийг өөрийн байгууллагын Үйлчилгээний тасгийн дарга Ц.Ц.Т-ээс гуйж группын мөнгө олгох бичигт хагас болон бүтэн жилийнх нь тэтгэврийн мөнгийг бөөнөөр нь авах бичилтийг бичүүлж олгох хуудас болон итгэмжлэлээр ХААН банкнаас 2015 оны 01-р сараас хойш 2016 оны 9 дүгээр сарын хугацаанд авсан. Улсаас иргэнд олгох хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө буюу группын мөнгийг ямар ч тохиолдолд ингэж урьдчилж бөөнөөр нь өгөх ёсгүй, авах ч ёсгүй. Хэрэв группын мөнгийг иргэд урьдчилан бөөнөөр нь авах шаардлагатай тохиолдолд тэтгэврийн зээл хэлбэрээр банкнаас авах л боломжтой юм. Ц.Т- даргаар би олгох хуудсыг хууль бусаар үйлдүүлэхдээ даргад нь мөнгөний хэрэгцээ гараад байна, чи С.М- ахынхаа тэтгэврийн тэдэн сарын мөнгийг олгох хуудсаар бичээд өгөөч гэж гуйж олгох хуудсыг хууль бусаар бичүүлж авдаг байсан маань үнэн. Хэд хэдэн удаа би 2015 оны 01-р сараас хойш ингэж олгох хуудсыг Ц.Т-ээр бичүүлж С.М-ын тэтгэврийн мөнгийг авсан нь үнэн. Олгох хуудсыг дандаа Ц.Т- даргаар бичүүлдэг байсан. Яагаад ганцхан Ц.Т-ээр хууль бус олгох хуудас бичүүлж авдаг байсан юм бэ гэхээр Ц.Т- дарга өөрөө олголт хариуцсан тасгийн дарга учраас Ц.Т- даргыг л гуйж бичүүлдэг байсан. Би тус байгууллагын даргаар томилогдон ажиллаж эхлээд манай байгууллагад урьд нь шимтгэлийн байцаагч ажилтай байсан Ц.Т-ийг 2012 оны 11 сард би өөрөө дэмжиж Үйлчилгээний тасгийн даргаар томилуулж байсан тул Ц.Т- миний энэ хууль бус гуйлтаас үгүй гэж татгалзаж чаддаггүй байсан байх гэж би бодож байгаа. Харин сүүлд 2016 оны 9-р сард би С.М-ын группын мөнгийг 1 жилээр буюу 7 сая гаран төгрөгийг авах хүсэлтэй байгаагаа хэлж энэ мөнгийг олгох хуудсаар бичиж өгөөч гэхэд Ц.Т- надад даргаа энэ арай дэндэж байнаа, та хүний тэтгэврийн мөнгийг хэзээ ч урьдчилж авч болохгүй гэдгээ сайн мэдэж байгаа шүү дээ, одоо С.М- ах 50 гаран настай, гэтэл таны энэ олгох хуудас надаар бичүүлж ойр ойрхон аваад байгаа мөнгө чинь С.М- ахыг 60 гаран нас хүртэлх тэтгэврийг мөнгийг авчихлаа гэсэн үг. Байгууллагын тэтгэврийн данснаас ингэж хууль бусаар С.М- ахын нэр дээр аваад байгаа мөнгөө та С.М- ахыг 60 нас хүрэхээс өмнө олж хийгээрэй, тэгэхгүй бол та бид хоёрын хэн хэн нь асуудалд унана шүү гэж байсан. Тэгэхээр нь би Ц.Т- даргад харин тиймээ гэж хэлсэн.
З.Х-тай хуйвалдаж нөхөр С.М-ын тэтгэврийг хуурамч үндэслэлгүй тогтоосон гэдгийг зөвшөөрөхгүй. Надад хуурамчаар тэтгэврийг тогтоолгосон асуудал байхгүй. Материалын бүрдлийг нь манай нөхөр өөрөө бүрдүүлсэн байгаа. Тухайн үед би хяналтын байцаагч хийж байсан. Тухайн үед аймаг орон нутагт нэг л тэтгэврийн хяналтын байцаагч байдаг тэр шугамаараа л би хяналтын байцаагчийн үүргээ гүйцэтгэж байснаас бус тусгайлсан тэтгэвэр олголт тогтоолтод нөлөөлсөн асуудал байхгүй. 2009 онд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан тэтгэвэр тогтоолт, олголт болон хувийн хэргийн материалын бүрдэл, өөрчлөлт сунгалтыг үнэн зөв эсэхийг шалган зааварчлах гэдэг утгаараа л би хяналтын байцаагч хийж байсан болохоос биш тухайн тэтгэвэр авагчтай харьцаж шууд материалыг нь хүлээн авах чиг үүрэг байдаггүй байсан гэх мэдүүлэг /1-р хх 80-81, 2-р хх 42-43, 78-84, 6-р хх 134-136/,
Шүүгдэгч Ц.Ц.Т-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
2007 оноос эхлээд ажилд орсон анх ажилд ороод орлого шимтгэлийн байцаагч, сайн дурын байцаагч гэсэн ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2009 оноос тэтгэврийн орлого тавилтын байцаагчаар анх томилогдож ажиллаж байсан. 2012 онд ******* даргын үед албан тушаалд томилогдсон. С.М- тэтгэвэр авагчийн тэтгэврийг олгохдоо өөрийн санал санаачилгаар хүсэж олгоогүй хэлтсийн даргын удаа дараагийн шаардсанаар тэтгэврийг олгож ирсэн. Эргүүлээд сангийн дансанд тушаачихана гэсэн үгэнд нь итгээд олгосондоо харамсаж байгаа. Л.Л.Э- дарга хэлэхдээ би авсан мөнгөө буцаагаад харилцах дансанд нь хийнээ гээд байхаар нь би итгээд анх гарт олгох баримтаар Л.Л.Э- даргын нөхөр болох С-ын С.М-ын тэтгэврийг урьдчилж олгож эхэлсэн.
2016 оны тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоодын хяналт шалгалт, Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газрын гүйцэтгэлийн хяналт шалгалтаар иргэн С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн олголтод зөрчил гарсан бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно гэж заасныг зөрчиж нийт 92 547 042 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврийг урьдчилж олгосон. Иргэн С.С.М-т 2008 оны 7 дугаар сараас 2016 оны дуустлах хугацаанд тахир дутуугийн тэтгэвэрт нийт 137 655 329 төгрөг олгосон үүнээс жинхэнэ олговол зохих тахир дутуугийн тэтгэвэр нийт 137 655 329 төгрөг олгосон бол олговол зохих тэтгэврийн нийт дүн 15 967 019 төгрөг бөгөөд илүү авсан тэтгэврийн зөрүү 121 688 310 төгрөг. 2017 оны 01 дүгээр сараас 2050 оны 7 дугаар сарын 21-нийг дуустал хугацаанд нийт 92 548 042 төгрөгийг урьдчилж авсан. Тэтгэврийг гарт олгох хуудас болон файлаар урьдчилсан байдлаар олгосон байна. Манай харилцагч Хаан банкнаас тухайн өдөр мөнгө гарсан байдаг. Дансны хуулгаар зарлага нь тодорхой харагдана гэх мэдүүлэг /6-р хх 140-141/,
Шүүгдэгч З.З.Х-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...Л.Л.Э- болон бусад нэр бүхий хүмүүсийн гуйлтаар архивийн магадлагаа, цалингийн тодорхойлолт, лавлагаа зэрэг баримтуудыг хэн нэгэн хүнд гаргаж өгөөгүй. С.С.М- гэдэг хүний цалингийн тодорхойлолтод миний гарын үсэг зурагдсан, миний гарын үсэгтэй төстэй байна. Тухайн үед би архивчаар ажиллаж байгаагүй.
Би үнэхээр өөрийн гараар бичиг хийгээд өгчихсөн бол буруугаа хүлээх байсан. Би тамга тэмдгээ доод ажилтандаа үлдээж явдаг. Эсвэл ажлын ачаалал ихтэй үед олон бичиг баримтын дундуур гарын үсэг зурчихдаг. Тэр үед зурчихсан байж магадгүй. Л.Э-, С.М- нарыг танихгүй энд ирсэн хойноо л харсан. Миний албан тушаал бол архивын дарга өөрөөр хэлбэл архивын лавлагаа гаргадаггүй. Архивчдын гаргасан лавлагаан дээр гарын үсэг зурж баталгаажуулж өгдөг гэх мэдүүлэг /6-р хх 144/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн:
Шүүгдэгч Л.Л.Э- нь өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж нөхөр С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийг авахдаа 5 жилийн цалингийн тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлж нийгмийн даатгалын газарт хохирол учруулсан. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр улсын байцаагч акт тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч С.С.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Миний хувьд тахир дутуугийн тэтгэврийн мөнгийг авахыг зөвшөөрч эхнэр Л.Л.Э-т итгэмжлэл хийж өгсөн. Гэхдээ дээрх хэмжээний их мөнгө авсан талаар мэдээгүй. Хэрэг явдал болсон үеэс л мэдсэн. Нийгмийн даатгалын байцаагч надад 29 140 268 төгрөгийг акт тавьсаныг хүлээн зөвшөөрч байна. Анх тэтгэвэр тогтоолгоход манай компаний захирал архивын лавлагаа, цалингийн тодорхойлолтыг надад авч өгч явуулсан. Би материалуудаа бүрдүүлээд тэтгэврийн байцаагчид өгсөн гэх мэдүүлэг /6-р хх 71/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Л.О- мөрдөн байцаалтад өгсөн:
...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Б.З- 2007, 2008 онд С.С.М-, Б.М-, У.Н-, Ц.Г- нарын тэтгэвэр бодитой үндэслэлтэй тогтоогдсон эсэх, тэтгэврийг урьдчилан авсан байдал, тоо хэмжээ зэргийг нэг бүрчлэн үзэж шалгаж шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Энэ талаархи 2017-6-29-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийн дагуу явах нь зүйтэй.
Тэтгэвэр тогтоолттой холбоотой гарсан зөрчил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Аян зохион байгуулах тухай” А/319 тоот тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дугаар тушаалыг тус тус үндэслэн иргэн С.С.М-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг шалгасан. Шалгалтаар С.С.М-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 5 жилийн цалингийн тодорхойлолт нь 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 18 тоот архивын лавлагаагаар хуурамч буюу үндэслэлгүй бичиг баримт гэдэг нь тогтоогдсон. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно", Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтанд "Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээллэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэж заасны дагуу үндэслэлгүй буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн 2017 оны 3 дугаар сарын 29- ны өдрийн 50 тоот Улсын байцаагчийн акт тогтоож, С.С.М-аар үндэслэлгүй авсан 29 140 268 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн 2016 оны тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоодын хяналт шалгалт, Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газрын гүйцэтгэлийн хяналт шалгалтаар иргэн С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн олголтод зөрчил гарсан бөгөөд энэ нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасан заалтыг зөрчиж нийт 92 546 042 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврийг урьдчилж олгосон зөрчил илэрсэн.
С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн тогтоолт, олголтонд нийт 121 688 310 сая төгрөг зөрчил илэрсэн бөгөөд үүнийг олгосон тэтгэвэр, олговол зохих тэтгэврийн дүн, илүү авсан тэтгэврийн дүнг он тус бүрээр задлан ангилбал:
| № | Он | Олгосон | Олговол Зохих | Зөрүү |
| 1 | 2008 он | 707,097 | 449,419 | 257,678 |
| 2 | 2009 он | 2,560.987 | 972,000 | 1,588.987 |
| 3 4 | 2010 он | 2,818.299 | 1,044.900 | 1,773.399 |
| 2011 он | 3,408.168 | 1,263.600 | 2,144.568 | |
| 5 | 2012 он | 7,072.226 | 1,968.600 | 5,103.626 |
| 6 | 2013 он | 6,997.404 | 2,163.600 | 4,833.804 |
| 7 | 2014 он | 10,325.053 | 2,460.600 | 7,864.453 |
| 8 | 2015 он | 73,054.975 | 2,737.300 | 70,317.675 |
| 9 | 2016 он | 30,711.120 | 2,907.000 | 27,804.120 |
| Дүн | 137,655.329 | 15,967.019 | 121,688.310 |
С.С.М-т 2008 оны 7 дугаар сараас 2016 он дуусталх хугацаанд тахир дутуугийн тэтгэвэрт нийт 137 655 329 олгосон, үүнээс жинхэнэ олговол зохих тахир тэтгэврийн нийт дүн нь 15 967 019 төгрөг, илүү авсан тэтгэврийн зөрүү нь нийт 121 688 310 төгрөг байна. Харин 2017 оны 01 дүгээр сараас 2050 оны 7 дугаар сарын 21-ныг дуусталх хугацааны нийтдээ 92 548 042 төгрөгийг урьдчилж авсан гэж үзсэн байна. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийн хэмжээ нь 251 000 төгрөг болсон юм. Үндсэндээ энэ хүний тэтгэвэр тогтоолт, олголтод гарсан зөрчлийн талаар Хавсралт 1-т тодорхой тусгасан. Харин хавсралт 2-т урьдчилж авсан талаарх тооцооллыг хийж өгсөн байна. Дээрх тоо хэмжээ өөрчлөгдсөн байгаа юм. С.С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн мөнгийг авахдаа “тэтгэвэр олгох” хуудсыг урьдчилсан байдлаар бичүүлэн авсан болон файлаар авсан нь үнэн бөгөөд дээрх зөрчлийг
1 Тэтгэврийн тогтоолтой холбоотой гарсан зөрчил
2.тахир дутуугийн тэтгэврийн олголттой холбоотой зөрчил гэж хоёр байдлаар гаргаж ирсэн байна. Энэ бол зөв, үндэслэлтэй тоо баримт юм. Өмнөх байцаалтаар өгч байсан тоонд бага зэрэг өөрчлөлт орсон, эдгээр нь өмнөх мэдүүлгүүдээс тодорхой харагдана. Тухайн үеийн шалгалтаар хуурамч бичиг баримттай холбоотой зөрчил илрээгүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй юм гэх мэдүүлэг /6-р хх 49-50/,
Гэрч Д.М- мөрдөн байцаалтад өгсөн:
С-ын С.М- гэдэг хүнийг танина. С.С.М- нь миний ажилладаг Л.Л.Э- гэдэг хүний нөхөр. Л.Э- дарга 2014 онд шиг санагдаж байна над руу утсаар яриад чи манай нөхрийг Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн Б- эмчид үзүүлээд өгөөч. С.М- сахарнаас болоод даралт нь ихсээд даралтнаасаа болоод хэл ам нь орооцолдоод харвалт өгөх гээд байгаа бололтой гэсэн. Тэгээд би С.М- гуайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Б- эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлж өгүүлсэн. Би 2006.8.24-ний өдрийн тушаалаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст магадлагч эмчээр томилогдож 2016.5.03-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хооронд С.М- гуай группээ сунгуулахдаа өөрийн биеэр хуралд ирж сунгуулдаг байсан. Л.Э- дарга манай магадлах комиссын дарга юмаа. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2008 оны 274/137 тоот тушаалын ердийн өвчний жагсаалтын 1-3-39 дэх заалтаар чихрийн шижин бөөр нүдний талаас өөрчлөлттэй, цусны даралт ихсэх хэлбэр буюу 60-80 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заалттай байдаг ба С.М-ын хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар алдсанд тооцсон байна гэх мэдүүлэг /1-р хх 37-38/,
Гэрч И.Э- мөрдөн байцаалтад өгсөн:
...Л.Л.Э-, нөхөр С.С.М-ын хамтаар манай нотариат дээр өөрсдийн биеэр ирж тэтгэвэр авах итгэмжлэлийг 2013 оны 01 дүгээр зарын 04-ний өдөр хийлгэж байсан. Өөрөөр хэлбэл Хаан банк, Хадгаламж банкнаас нөхрийнхөө группын мөнгийг авахаар эхнэр Л.Л.Э- итгэмжлэл хийлгэсэн юм. Иргэний үнэмлэх болон тэтгэврийн дэвтрийг авч ирсэн, түүнийг нь үндэслэсэн. Мөн өөрсдийн биеэр байх ёстой үүнийхээ дагуу нотариатын ажил явагдсан. Итгэмжлэлийн хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 жилийн хугацаатай. Одоо надад үзүүлж байгаа итгэмжлэлийг миний бие үйлдсэн. Миний нотариатын дугаар 64, тэмдэг, гарын үсэг мөн байна. Үүний дараа мөн тэрээр өөрийн нөхөр С.С.М-ын хамтаар ирж дээрх тахир дутуугийн тэтгэвэр авах итгэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 3 жилийн хугацаатай хийлгэж авсан. Өмнөх итгэмжлэлийн хугацаа дууссан учраас дахин шинээр хийлгэсэн. Хуулиараа итгэмжлэлийн хугацаа сунгана гэсэн зохицуулалт байхгүй. Миний хувьд 2000 төгрөгийн хураамжийг авсан, өмнө нь ч яг энэ хураамжаа авч ажил үүргээ гүйцэтгэсэн. ...хоёр удаагийн итгэмжлэлийг хийж өгөх үед Л.Л.Э-, С.С.М- нар хоёулаа байсан. Л.Л.Э-ийн гуйлтаар нөхрийг нь байлцуулалгүйгээр итгэмжлэл хийж өгсөн зүйл байхгүй. Би түүний нөхөр С.С.М-ыг танихгүй гэх мэдүүлэг /2-р хх 17/,
Гэрч З.Б- мөрдөн байцаалтад өгсөн:
...Шалгалтын явцад тэтгэвэр авагч 4 иргэний тэтгэврийн хувийн хэрэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3, , 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3, 25.1.4 дэх заалтуудыг зөрчин тэтгэвэр тогтоолгон авсан зөрчил дутагдал илэрсэн болно. Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан дараах тэтгэвэр авагчдад улсын байцаагчийн акт тогтоон авсан дараах тэтгэвэр олголтыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоогоод байна. Үүний нэг С-ын С.М-ын тахир дутуугийн тэтгэврийн 128018 дугаар хувийн хэрэгт хавсаргасан Сэлэнгэ аймгийн архивын албаны 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр тодорхойлсон 1985-1989 оны цалингийн түүвэр хуурамчаар үйлдэгдсэн, тус архивын газраас холбогдох баримтуудыг шалгахад тухайн үед тодорхойлсон баримт нотлогдоогүй тул улсын байцаагчийн акт тогтоосон. Шалгалтын явцад хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон эсэхэд холбогдох баримтууд болох Сэлэнгэ аймгийн архивын тасгийн лавлагаанууд нь архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа тушаалын эхээс хуулбарлаагүй архивын лавлагааг албан бичгээр ирүүлсэн, тэтгэвэр тогтоолгосон 1985-1990 онуудын 5 жилийн цалингийн түүвэр нь тухайн үеийн цалингийн дунджаас хэт өндөр, тэтгэвэр тогтоох, хянах явц алдагдсан байх магадлалтай байсан тул баримт материалын үндэслэлийг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын албанд хэлтсийн даргын 2017 оны 92, 93, 108 дугаар албан бичиг явуулж шалгуулсан болно. Уг албан бичгийн хариу болох Сэлэнгэ аймгийн архивын тасгаас 2017 оны 13, 30, 14, 31, 17, 10, 18 дугаар албан бичгээр тус тус хариуг ирүүлж, шалгуулахаар илгээсэн баримт материалууд нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Иргэний тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж ирүүлсэн баримтууд эргэлзээ бүхий байвал нийгмийн даатгалын байцаагч тухайн баримтыг гаргаж өгсөн архив болон тухайн байгууллага дээр очиж үндсэн баримттай нь тулган шалгах эрхтэй. Мөн нийгмийн даатгалын хяналт шалгалтын байцаагч мөн дээрх эрх үүргийг хэрэгжүүлнэ гэх мэдүүлэг / 6-р хх 72-73/,
Гэрч Н.Д- мөрдөн байцаалтад өгсөн:
******* бол иргэдэд лавлагаа гаргаж өгнө, сан хөмрөгийн эрхлэгч лавлагаа өгөхгүй, судалгаа шинжилгээний ажил, дотоод ажлаа хариуцаад явдаг. Тухайн хугацаанд даргаар З.З.Х- гуай ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Архивын лавлагаанд дарга гарын үсэг зурж тэмдэг дардаг. Энэ бол албан бланкан дээр үйлдэгддэг. Мөн даргын зөвшөөрлөөр сан хөмрөгийн эрхлэгч өөрийн нэр албан тушаалаар тодорхойлолт гаргаж өгдөг. Энэ бол даргын эзгүй явсан үед түүний зөвшөөрлөөр лавлагаа олгоно. Байгууллагын тэмдэг даргын өрөөнд байдаг, даргын эзгүйд өрөөнд орж тэмдгийг аваад тодорхойлолт дээр дарж өгдөг. Тодорхойлолт 2 хувь үйлдэгддэг. Нэг нь архивын нэгж болдог. Баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтаар 10 жил болоод архиваас гаргаж өгсөн лавлагаа, тодорхойлолтын хувийг устгадаг. 2007 оноос алба, тасаг гэж өөрчлөгдсөн, тэмдэг солигдсон байдаг. Одоо надад үзүүлж буй ******* овгийн С-ын С.М-т /******* холбогдох Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын архивын албаны 2008-6-25-ны өдрийн 69 дугаартай цалингийн тодорхойлолтыг эх хувиар нь үзэж харлаа. Мөн уг баримтууд дээр зурагдсан архивын албаны дарга, архивч З.З.Х- гэсэн гарын үсгийг харлаа. Түүний гарын үсэгтэй төстэй байна. Гэхдээ би яаж мэдхэв, албан ёсоор шинжилгээ томилж үзсэн нь дээр байх. Харин миний зүгээс дээрх баримтад түүний гарын үсгийг дуурайлган зурсан зүйл байхгүй. Хэн нэгний гуйлтаар дээрх баримтыг үйлдэж өгөөгүй, тэмдэг дарж өгөөгүй. Дээрх нэр бүхий хүмүүсийг танихгүй юм байна. Байгууллагын албан бланктай төстэй юм, гэхдээ мэдэхгүй байна. Мөн зарим лавлагаанд архивч З.З.Х- гэж гарын үсэг зурагдсан байна, тэрээр архивчаар ажиллаж байгаагүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /6-р хх 75/,
Гэрч М.Л-мөрдөн байцаалтад өгсөн:
...Тэтгэвэр тогтоох гол үндсэн баримт бол архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэнэ. Мөн байгууллага цалингийн тодорхойлолт гаргах юм бол үндэслэн тэтгэврийг тогтоож болно. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын баталсан Тэтгэвэр тогтоох журам гэж байдаг. Энэ журманд тэтгэвэр тогтоохдоо үндэслэл болгох баримтыг зааж өгсөн жагсаалт байдаг. Архив нь үнэн зөв мэдээллийг гаргаж өгөх эрх бүхий байгууллага. Тийм учраас С.С.М-ын тэтгэврийг тогтоохдоо эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагааг үндэслэж тэтгэврийг тогтоосон. Эхний ээлжинд сканнердаж өнгөтөөр хэвлүүлсэн эсэхийг харах, гарын үсгийг канондсон байна уу гэдгийг нь хараад эх хувиараа байх юм бол тухайн материалыг хүлээн авч тогтоодог. Нэг байцаагч 6000-7000 тэтгэвэр авагчдыг хариуцдаг бөгөөд хурдан шуурхай үйлчилдэг харин хяналтын улсын байцаагч хянах ёстой. Хэлтсийн дарга мөн хяналт тавьдаг. 2 жил тутам Ерөнхий газраас улсын шалгалт ирж тэтгэвэр тогтоолт дээр хяналт хийдэг. Тэтгэврийн байцаагчийн хувьд хяналт хийгээд явах цаг зав, боломжгүй байдаг. С.С.М-ын хувьд би тухайн үед баримтыг хуурамч байсан эсэхийг мэдэхгүй байна. Одоо яагаад архиваас 2 өөр баримт гаргаж өгөөд байгааг ойлгохгүй байна гэх мэдүүлэг / 6-р хх 78/,
Гэрч Д.Э- мөрдөн байцаалтад өгсөн:
...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Аян зохион байгуулах тухай” 2016 оны А/319 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дугаар тушаал, Хэлтсийн даргын 2017 оны А/03 дугаар тушаалын дагуу “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ны хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар нийт 13719 тэтгэвэр авагчдын хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгосон материалын бүрдлийг үндэслэлтэй эсэхийг шалгасан. Шалгалтын явцад тэтгэвэр авагч 2 иргэний тэтгэврийн хувийн хэрэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалт, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.4 дэх заалтуудыг зөрчин тэтгэвэр тогтоолгон авсан зөрчил дутагдал илэрсэн бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан дараах тэтгэвэр авагчдад улсын байцаагчийн акт тогтоож, тэтгэврийн олголтыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Мөн С.С.М-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолтын хувьд Сэлэнгэ аймгийн архивын албаны 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр тодорхойлсон 1985-1989 оны цалингийн түүвэр хуурамчаар үйлдэгдсэн тус архивын газраас шалгахад тухайн үед тодорхойлсон баримт нотлогдоогүй тул тус тус улсын байцаагчийн акт тогтоосон гэх мэдүүлэг /6-р хх 86/,
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 50 дугаартай акт:
"1.Хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр авсан 29 140 268 төгрөгийг иргэн С-ын С.М-аар төлүүлсүгэй.
2.Актаар тогтоосон 29 140 268 төгрөгийн төлбөрийг тоот дансанд 2016.4.28-ний дотор *******төлүүлэн санг хохиролгүй болгох арга хэмжээ авч ажиллахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг хариуцсан тэтгэврийн байцаагч Ц.М- даалгасугай.
3.Дээрх актын хэрэгжилтийг хангуулж, хамтран ажиллахыг хуулийн зөвлөх Д.О- даалгасугай.
4.Энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү бүртгэлийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч Л.Б- хариуцуулсугай" гэжээ /6-р хх 162-163/,
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн улсын байцаагч Б.З- 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлт:
Хоёр.“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно” гэж заасан бөгөөд иргэн С.С.М-ын хувьд уг комиссын шийдвэрээр нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх зүйн харилцаа үүссэн байна. Нийгмийн даатгалын тэтгэврийн тооцоо хариуцсан байцаагч нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн иргэн С.С.М-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримт бичгийг доорх хууль тогтоомж, журмын дагуу хүлээн авч нягталж шалгасны үндсэн дээр сар бүр олгох ёстой болно. Үүнд:
1.Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх журмын 4 дүгээр бүлгийн 4.1 дэх хэсэгт тэтгэвэр тогтоох ба хянах хэсгийн 4.1.1 дэх хэсэгт “Сум (хороо)-ын нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн энэ журмын 3.1, 3.2, 3.4-д заасан баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалгаж уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж, тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан" гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг (НД№15) нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэний гарын үсэг зурна.
2.“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай”хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж тус тус заасан болно.Иймд иргэн С.С.М-ын ирүүлсэн өргөдөл, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хугацаат цэргийн алба хаасан цэргийн үүрэгтний үнэмлэх, 5 жилийн цалингийн тодорхойлолтыг тус тус үндэслэн улсад ажилласан жилийг 26 жил 7 сараар тооцож тогтоосон боловч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн албан тоотоор ирүүлсэн 5 жилийн цалингийн тодорхойлолтын үндэслэлийг дутуу хянаж.тахир дутуугийн тэтгэвэр тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчиж тахир дутуугийн тэтгэврийг урьдчилж олгосон зөрчил гаргасан байна.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно", Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтанд "Хуурамч бичиг баримт бүрдүүлэх , худал мэдээллэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэж заасны дагуу үндэслэлгүй буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 50 тоот Улсын байцаагчийн акт тогтоож, иргэн С.С.М-аар үндэслэлгүй авсан 29 140 268 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасан заалтыг зөрчиж тахир дутуугийн тэтгэврийг урьдчилж олгосон 92 548 042 төгрөгний зөрчилд Улсын байцаагчийн акт тогтоож нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.
Иргэн С.С.М-ын Тахир дутуугийн 128018 тоот тэтгэврийн хувийн хэргийн тогтоолт, олголтонд нийт 121 688 310 төгрөгийн зөрчил гарсан нь үндэслэлтэй байна.” гэжээ / 6-р хх 96-97/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх 30, 31, 32, /, даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хх 40/, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын танилцуулга /6-хх 61-63/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /6-р хх 101-105/, шинжээчийн дүгнэлт /6-р хх 110-115/, С.С.М-ын тэтгэврийн хувийн хэргийг баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх 148-153/, С.С.М-ын тэтгэвэр олголттой холбоотой баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх 196-250/, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас ирүүлсэн баримт, материалууд /7-р хх 7-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Л.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад 92 548 042 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.З.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Л.Э- " ажиллаж байхдаа З.З.Х-тай хуйвалдаж нөхөр С.С.М-ын тэтгэврийг хуурамч үндэслэлгүй тогтоосон гэдгийг зөвшөөрөхгүй. Надад хуурамчаар тэтгэврийг тогтоолгосон асуудал байхгүй" гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан
Гэрч Д.М- "Л.Э- дарга 2014 онд шиг санагдаж байна над руу утсаар яриад чи манай нөхрийг Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн Б- эмчид үзүүлээд өгөөч. С.М- сахарнаас болоод даралт нь ихсээд даралтнаасаа болоод хэл ам нь орооцолдоод харвалт өгөх гээд байгаа бололтой гэсэн. Тэгээд би С.М- гуайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Б- эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлж өгүүлсэн. Би Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2006.8.24-ний өдрийн тушаалаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст магадлагч эмчээр томилогдож 2016.5.03-ны өдрийг хүртэл ажилласан. Л.Э- дарга манай магадлах комиссын дарга" /1-р хх 37-38/,
Шинжээч Б.З- "иргэн С.С.М-ын ирүүлсэн өргөдөл, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хугацаат цэргийн алба хаасан цэргийн үүрэгтний үнэмлэх, 5 жилийн цалингийн тодорхойлолтыг тус тус үндэслэн улсад ажилласан жилийг 26 жил 7 сараар тооцож тогтоосон боловч шалгалтаар иргэн С.С.М-ын тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 5 жилийн цалингийн тодорхойлолтын үндэслэлийг холбогдох байгууллагаар шалгуулахад зөрчилтэй байсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18 тоот архивын лавлагаагаар хуурамч буюу үндэслэлгүй бичиг баримт гэдэг нь тогтоогдсон тул Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйл "хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно", Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дугаар зүйл "хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээллэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, ..."-д заасны дагуу үндэслэлгүй буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот улсын байцаагчийн акт тогтоож, иргэн С.С.М-аар үндэслэлгүй авсан 29 140 268 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна" /6-р хх 102-103/,
Гэрч Н.Д- "******* бол иргэдэд лавлагаа гаргаж өгнө, сан хөмрөгийн эрхлэгч лавлагаа өгөхгүй, судалгаа шинжилгээний ажил, дотоод ажлаа хариуцаад явдаг. Тухайн хугацаанд даргаар З.З.Х- гуай ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Архивын лавлагаанд дарга гарын үсэг зурж тэмдэг дардаг. Энэ бол албан бланкан дээр үйлдэгддэг. Мөн даргын зөвшөөрлөөр сан хөмрөгийн эрхлэгч өөрийн нэр албан тушаалаар тодорхойлолт гаргаж өгдөг. Энэ бол даргын эзгүй явсан үед түүний зөвшөөрлөөр лавлагаа олгоно. Одоо надад үзүүлж буй******* овгийн С-ын С.М-т *******холбогдох Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын архивын албаны 2008-6-25-ны өдрийн 69 дугаартай цалингийн тодорхойлолтыг эх хувиар нь үзэж харлаа. Мөн уг баримтууд дээр зурагдсан архивын албаны дарга, архивч З.З.Х- гэсэн гарын үсгийг харлаа. Түүний гарын үсэгтэй төстэй байна. Гэхдээ би яаж мэдхэв, албан ёсоор шинжилгээ томилж үзсэн нь дээр байх. Харин миний зүгээс дээрх баримтад түүний гарын үсгийг дуурайлган зурсан зүйл байхгүй. Хэн нэгний гуйлтаар дээрх баримтыг үйлдэж өгөөгүй, тэмдэг дарж өгөөгүй. Зарим лавлагаанд архивч З.З.Х- гэж гарын үсэг зурагдсан байна, тэрээр архивчаар ажиллаж байгаагүй" /6-р хх 75/,
Гэрч З.Б- "Шалгалтын явцад хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон эсэхэд холбогдох баримтууд болох Сэлэнгэ аймгийн архивын тасгийн лавлагаанууд нь архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа тушаалын эхээс хуулбарлаагүй архивын лавлагааг албан бичгээр ирүүлсэн, тэтгэвэр тогтоолгосон 1985-1990 онуудын 5 жилийн цалингийн түүвэр нь тухайн үеийн цалингийн дунджаас хэт өндөр, тэтгэвэр тогтоох, хянах явц алдагдсан байх магадлалтай байсан тул баримт материалын үндэслэлийг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын албанд хэлтсийн даргын 2017 оны 92, 93, 108 дугаар албан бичиг явуулж шалгуулсан болно. Уг албан бичгийн хариу болох Сэлэнгэ аймгийн архивын тасгаас 2017 оны 13, 30, 14, 31, 17, 10, 18 дугаар албан бичгээр тус тус хариуг ирүүлж, шалгуулахаар илгээсэн баримт материалууд нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Иргэний тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж ирүүлсэн баримтууд эргэлзээ бүхий байвал нийгмийн даатгалын байцаагч тухайн баримтыг гаргаж өгсөн архив болон тухайн байгууллага дээр очиж үндсэн баримттай нь тулган шалгах эрхтэй. Мөн нийгмийн даатгалын хяналт шалгалтын байцаагч мөн дээрх эрх үүргийг хэрэгжүүлнэ" /6-р хх 72-73/,
нарын мэдүүлгүүд
Улсын байцаагчийн 2017.3.29-ний өдрийн 50 дугаартай акт "С.С.М- нь МУ-н Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 25 дугаар зүйлүүдийг зөрчин Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын албаны 2008 оны 6-р сарын 25-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр 1985-1989 онуудын цалингийн тодорхойлолтыг үндэслэлгүй хуурамчаар гаргуулах, 2008 оны 7-р сарын 15-нд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авсан нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас ирүүлсэн 2017 оны 02-р сарын 09-ний 10, 18 дугаар албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. 1.Хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр авсан 29 140 268 төгрөгийг иргэн С.С.М-аар төлүүлсүгэй" /6-р хх 162-163/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3533 дугаартай шинжээчийн дүгнэлт "1.Шинжилгээнд ирүүлсэн ...2008 оны 6-р сарын 25-ний өдрийн №69 дугаартай "Цалингийн тодорхойлолт" гэсэн баримтын З.З.Х- гэсний зүүн дээр зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн З.З.Х-ын гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна" /6-р хх 111-112/,
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас ирүүлсэн баримт, материалууд /7-р хх 7-13/, С.С.М-ын тэтгэврийн хувийн хэргийг баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх 148-153/ зэргээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "нас хөгширсөн, өвчилсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тэтгэврээ авах чадваргүй болсон иргэний тэтгэврийг хууль ёсны итгэмжлэгдсэн хүнд нь эсхүл нийгмийн даатгалын байгууллага гэрээр нь хүргэн өгч үйлчилнэ", Нотариатын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-т "хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх" гэж заасан боловч С.С.М- нь ажил эрхэлж байхад шүүгдэгч С.Л.Э- нь итгэмжлэлээр авч байсан. Хуурамч нотлох баримт бүрдүүлэн тахир дутуугийн тэтгэврийг тогтоогдвол зохих хэмжээнээс өндөр тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйл "хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно", Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дугаар зүйл "хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээллэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, ..."- д зааснаар тэтгэврийг зогсоох үндэслэл болжээ.
Шүүгдэгч Л.Л.Э- нь 2003.9.26-ны өдрөөс эхлэн хэрэгт холбогдох хүртлээ буюу 2016.9.23-ны өдрийг хүртэл албан тушаалд томилогдон тасралтгүй ажиллаж байсан болох нь Засаг даргын захирамжийн хуулбараар /1-р хх 103-108, 45/ тогтоогдож байх бөгөөд үүнээс дүгнэвэл түүний ажлын дадлага туршлагатай мэргэшсэн болох нь харагдаж өөрийн нөхөр болох С.С.М-ын 1985-1989 оны хооронд *******-д жолоочоор ажиллаж байсан гэх цалинг хоёр дахин их өндрөөр тогтоогдсоныг /6-р хх 151, 153/ мэдэх боломжгүй, хяналт тавих эрх бүхий субьект биш байна гэж үзэх боломжгүй юм. Тиймээс "гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон улсад учруулсан 121 688 310 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Л.Э- бүхэлд нь хариуцан арилгах үүрэгтэй, иргэний хариуцагч С.С.М- дээрх хохирлоос хариуцах үүрэггүй гэж үзэв.
Шүүгдэгч З.З.Х-ын шүүх хуралдаанд өгсөн "Би үнэхээр өөрийн гараар бичиг хийгээд өгчихсөн бол буруугаа хүлээх байсан. Би тамга тэмдгээ доод ажилтандаа үлдээж явдаг. Л.Э-, С.М- нарыг танихгүй энд ирсэн хойноо л харсан. Миний албан тушаал архивын лавлагаа гаргадаггүй. Архивчдын гаргасан лавлагаан дээр гарын үсэг зурж баталгаажуулж өгдөг" гэх мэдүүлэг нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас ирүүлсэн баримт, материалууд /7-р хх 7-13/, С.С.М-ын тэтгэврийн хувийн хэргийг баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх 148-153/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3533 дугаартай шинжээчийн дүгнэлт "1.Шинжилгээнд ирүүлсэн ...2008 оны 6-р сарын 25-ний өдрийн №69 дугаартай "Цалингийн тодорхойлолт" гэсэн баримтын З.З.Х- гэсний зүүн дээр зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн З.З.Х-ын гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна" гэжээ /6-р хх 111-112/,
гэрч Н.Д- "...Тухайн хугацаанд даргаар З.З.Х- гуай ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Архивын лавлагаанд дарга гарын үсэг зурж тэмдэг дардаг. Энэ бол албан бланкан дээр үйлдэгддэг. Харин миний зүгээс дээрх баримтад түүний гарын үсгийг дуурайлган зурсан зүйл байхгүй. Хэн нэгний гуйлтаар дээрх баримтыг үйлдэж өгөөгүй, тэмдэг дарж өгөөгүй. Зарим лавлагаанд архивч З.З.Х- гэж гарын үсэг зурагдсан байна, тэрээр архивчаар ажиллаж байгаагүй" гэх мэдүүлэг /6-р хх 75/ зэргээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.Л.Э-, Ц.Ц.Т- нарын гэм буруутайд үйлдэлд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ц.Т-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад нөхөн төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.З.Х-ын ажиллаж байх хугацаандаа 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Л.Л.Э-ийн нөхөр С.С.М-ын авч байсан цалингийн талаар хуурамч, үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгч шүүгдэгч Л.Л.Э-ийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад хүнд хор уршиг буюу 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон үйлдэлд нь Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч З.З.Х- нь дээрх үйлдэлдээ гэм буруутай хэдий ч шүүгдэгч З.З.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 72 дугаар зүйлийн 72.1.2-т "хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн" эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Л.Э-ийн гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд учруулсан 121 688 310 төгрөгийн хохирлоос 26 000 000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн Хаан банкны орлогын баримтаар /4 хуудас/ тогтоогдож төлөгдөөгүй үлдсэн 95 688 310 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Л.Э-ээс гаргуулж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №012***** дугаартай тэтгэврийн дэвтрийг С.С.М-т, А00******** дугаартай албан паспорт, №057***** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ногоон хүрэн өнгийн хавтастай доод буландаа "******" гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтрийг шүүгдэгч Л.Л.Э-т, хар хөх өнгийн төмөр нугастай тэмдэглэлийн дэвтрийг Ц.Мандахбаярт, зөөврийн компьютер 1 ширхэг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
С.С.М-ын эзэмшлийн амины орон сууцны зориулалттай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
шүүгдэгч Л.Л.Э-ийн цагдан хоригдсон 3 хоногийг /1-р хх 55-57, 63/ эдлэх ялд нь оруулан тооцож,
шүүгдэгч Ц.Ц.Т-, З.З.Х- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ц.Ц.Т- 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Э-ийг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад хүнд хор уршиг буюу 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Т-ийг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад хүнд хор уршиг буюу 92 548 042 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч З.Х-ыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад хүнд хор уршиг буюу 121 688 310 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасныг журамлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.З.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Л.Л.Э-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.Т-ийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Л.Э-т оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.Ц.Т-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.Т-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Л.Э-ийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Л.Э-ээс 95 688 310 /ерэн таван сая зургаан зуун наян найман мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №012**** дугаартай тэтгэврийн дэвтрийг С.С.М-т, А002**** дугаартай албан паспорт, №0572***** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ногоон хүрэн өнгийн хавтастай доод буландаа "******" гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтрийг шүүгдэгч Л.Л.Э-т, хар хөх өнгийн төмөр нугастай тэмдэглэлийн дэвтрийг Ц.М-, Dell маркийн зөөврийн компьютер 1 ширхэг дагалдах хэрэгсэл /цэнэглэгч, моуз/-ийн хамт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9.Хэрэгт С.С.М-ын эзэмшлийн амины орон сууцны зориулалттай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10.Шүүгдэгч Ц.Ц.Т-, З.З.Х- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ц.Ц.Т- 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчs, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Т-, З.З.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ