| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0329/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/357 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0329/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818004600369 дугаартай хэргийг 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.Г 1970 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******тоот иргэн Ч.П-ийн хашаанд байх амбаарт амьдарч байх хугацаандаа тус амбаараас Хино маркийн ачааны автомашины радиатор 1 ширхэг, тус хашаанд байсан ***** улсын дугаартай Хино, ****** улсын дугаартай портер маркийн автомашинуудын 150 ампертай аккумулятор 2 ширхэг, 100 ампертай аккумулятор 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******тоот иргэн Ч.П-ийн хашаанд байх амбаарт амьдарч байх хугацаандаа тус амбаараас Хино маркийн ачааны автомашины радиатор 1 ширхэг, тус хашаанд байсан ***** улсын дугаартай Хино, ****** улсын дугаартай портер маркийн автомашинуудын 150 ампертай аккумулятор 2 ширхэг, 100 ампертай аккумулятор 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би амьдрах газаргүй учир Ч.П-ийн хашаанд байдаг амбаарт амьдардаг байсан юм. 2018 оны 06 сарын 01-ний өдөр архи ууж гадуур явж байгаад Ч.П-ийн амбаарт очиж ражатор, аккумулятор зэргийг архи уухаар авч зарсан. Би архинаас болж хулгай хийсэн.
...миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-9/,
-Хохирогч Ч.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******ийг 1992 оноос хойш мэднэ. Би ******ийн аав, ээж хоёрыг сайн таньдаг учраас холбоотой байдаг юм. Би ганцаараа, орон гэргүй, ажилгүй болохоор нь хань болгож хөдөө ажлаар авч явдаг байсан. Түүнээс биш ******ийг харж хандах ах, дүү, эхнэр хүүхэд гээд байх зүйл байдаггүй юм. ****** нь сүүлийн 3 жил орчим байхгүй Архангайд байж байгаад ирсэн гээд над дээр 2018 оны 05 дугаар сарын 25-ны орчим ирсэн. Тэгээд надад ****** “ах, хийх ажил байна уу?” гээд байсан юм. Би “та архи уухгүй сайн ажил хийгээд байвал харж байгаад болно” гэж хэлсэн. Тэгээд над дээр 5 хоног ажиллахаар нь 80000 төгрөг өгөөд дүү нарынхаа хүүхдэд эх үрсийн баяраар бэлэг авч өг гээд 3 хоног амар гээд явуулсан юм. Тэгэхэд нөгөө мөнгөөрөө архи уугаад миний эд зүйлийг гэрээс маань хулгай хийж зарсан байсан. Би нэг аккумулятороо олж ******ээс авсан. Тэр аккумуляторын нэг талын булан нь бага зэрэг хагарсан байсан. Би тэрнийг наагаад өөрөө хэрэглэж байгаа юм.
...Би Ө.Г амьдралыг сайн мэддэг учраас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,
-Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэрийн амбаарт түр амьдраад нөхрийн машин тэргийг засахад нь туслаад байдаг жижиг шар ****** гэдэг залууг нөхөр маань шууд сэжиглээд байсан. Манай хашаанд байгаа хоёр нохой ******ээс өөр хүнийг хашаандаа оруулахгүй дайраад байдаг юм. Харин ****** нь байнга манай хашаанд байдаг байсан болохоор ******ийг хоёр нохой маань ерөөсөө дайрдаггүй юм. Тэгээд нөхөр маань ******ийг хайж яваад олоод асуухад хашаанаас эд зүйлүүдийг нь хулгайлаад биржийн арын түүхий эд авдаг ******, ****** гэх хүмүүст архины мөнгөөр зарсан байсныг нь олж авч мөнгийг нь буцааж өгөөд аккумуляторуудаа авсан. Харин радиаторыг ******, ****** гэдэг хүмүүст 60000 төгрөгөөр зарсан гэж сонссон. Манай нөхөр радиаторыг олж аваагүй. Харин 2 аккумуляторыг нь олж авсан байсан.
...бид нарт Ө.Г-с нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-Гэрч Н.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байхад орой 20 цагийн орчим зүс таних жижиг биетэй шар ****** 150 ампертай аккумулятор бариад согтуу ирсэн. Би ******эд 40000 төгрөг бэлнээр өгөөд аккумуляторыг нь авсан. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрП ирээд манай жолооч Г миний машины аккумуляторыг хулгайлж аваад зарсан байна гэж хэлсэн. Би аккумуляторыг гаргаж өгөөд надад 40000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчим Дархан сумын модны захын хажууд үйл ажиллагаа явуулдаг “Буд” төвийн хажууд явж байхад зүс таних шар Г ганцаараа автобусны зогсоол дээр хажуудаа хоёр аккумулятор тавьсан, халамцуу сууж байсан. Би хажуугаар нь гараад толгойт руу гэр лүүгээ алхаж байхад ****** дуудаад “би хоёр аккумулятор ганцаараа аваад явж чадахгүй байна. Чи нэгийг нь аваад гэртээ хадгалж байгаач, би тэгж байгаад чамаас авна” гэсэн. Тэгэхэд нь би “чи ямар аккумулятор авч яваа юм, хулгайн эд зүйл юм уу?” гэхэд “үгүй, минийх” гэсэн. Тэгээд манай гэр ойрхон болохоор нэг аккумуляторыг нь аваад гэртээ тавьсан. Харин нөгөө аккумуляторыг ****** өөрөө аваад цаашаа явсан. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим гэртээ хүүхдээ хараад байж байхад танихгүй дугаараас яриад уулзмаар байна гэсэн. Тэгээд гэрийнхээ хаягыг зааж өгөхөд зүс таних ****** эхнэрийн хамт машинтайгаа ирээд “миний жолооч хийж байсан ****** манай гэрээс хулгай хийгээд 2 аккумулятор аваад нэгийг нь чамд өгсөн байна, эргүүлж авмаар байна” гэж хэлсэн. Би П-д аккумуляторыг нь буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,
-Гэрч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1-1а тоотод малын гаралтай түүхий эд, мөн зэс, гууль, хөнгөн цагаан зэрэг эд зүйл авдаг ***** гэдэг эгч дээр ажилладаг юм. Намайг ***** эгчийн нөхрийн ах******2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “чи өнөөдөр жаахан сууж бай” гэж хэлээд явсан юм. Намайг түүхий эд авдаг цэг дээр сууж байхад 16 цагийн орчим жижиг биетэй, шар царайтай, согтуу ах ганцаараа гартаа том ачааны тэрэгний радиатор тэвэрч ирээд “энийг тушаах гэсэн юм” гэхэд нь би хиллэж үзээд 25000 төгрөг өгөөд явуулсан. Тэр ах ганцаараа хажуугийн хүнсний дэлгүүрт ороод архи аваад буцаад модны захын хажуугаар гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн17/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 20-21/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******тоот иргэн Ч.П-ийн хашаанд байх амбаарт амьдарч байх хугацаандаа тус амбаараас Хино маркийн ачааны автомашины радиатор 1 ширхэг, тус хашаанд байсан ***** улсын дугаартай Хино, ****** улсын дугаартай портер маркийн автомашинуудын 150 ампертай аккумулятор 2 ширхэг, 100 ампертай аккумулятор 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.П 2050000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 20-21/ нотлогдож байх бөгөөд хохирогч Ч.П нь “...би ******ийн амьдралыг сайн мэддэг учраас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ө.Г нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******тоот иргэн Ч.П-ийн хашаанд байх амбаарт амьдарч байх хугацаандаа тус амбаараас Хино маркийн ачааны автомашины радиатор 1 ширхэг, тус хашаанд байсан ***** улсын дугаартай Хино, ****** улсын дугаартай портер маркийн автомашинуудын 150 ампертай аккумулятор 2 ширхэг, 100 ампертай аккумулятор 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2050000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ө.Г нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон шүүгчдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ө.Г-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ