| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/05174/И |
| Дугаар | 281 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 281
| *******018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ*******018/00*******81 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин байрлах Х банкны Сонгинохайрхан салбарын /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Т.Б
Хариуцагч: тоотод оршин суух, Н.Н нарт холбогдох,
96,359,983.60 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр болон өөр бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Бнь Х банктай *******015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10600*******9601 дугаартай зээлийн гэрээ байгуулан 93,00*******,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, *******40 сарын хугацаатайгаар, Үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь *******015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч Т.Б-ын Х банк дахь ******* эскрой дансанд 93,00*******,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгчийн хүсэлтээр *******015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1060031*******97 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 9*******,5*******0,0*******9.74 төгрөгийг *******015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар болгож өөрчилсөн.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд *******,54*******,411.14 төгрөг, зээлийн хүүд 9,**************,579.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 678.57 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 10600*******9601 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг *******016 оны 1******* дугаар сарын *******1-ний өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *******91 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1060031*******97 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар *******015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10600*******9601 дугаар Баталгаат ипотекийн барьцааны гэрээгээр Т.Б-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**************0407*******346 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ГД: ******* дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол/*******371/ Нарны зам гудамж ******* байр, ******* тоотын 66,43 мкв талбайтай, ******* өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.3 дахь заалт болон 1060031*******97 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 89,977,618.6 төгрөг, *******017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх зээлийн хүү 6,369,9**************.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1*******,443.00 төгрөг, нийт төгрөгийг 96,359,983.60 төгрөгийг Т.Б, Н.Н
нараас гаргуулах,
*******. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээн дээр дурьдсан хөрөнгөөс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК, хариуцагч Т.Б, Н.Ннарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,359,983.60 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр болон өөр бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “барьцаа хөрөнгөөр болон өөр бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж нэхэмжлэлд бичсэнийг “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тодруулсан болно.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк ХХК, хариуцагч Т.Б, Н.Н нар *******015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10800*******9801 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар 93,00*******,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, *******40 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. Мөн өдрийн 10600*******9601-01 тоот барьцааны гэрээгээр хариуцагч Т.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******371/, Нарны зам гудамжны ******* дугаар байр ******* тоотод орших улсын бүртгэлийн Ү-**************0407*******346 дугаартай 66.43 м.кв талбайтай орон сууц барьцаалжээ. Талууд зээлийн гэрээнд *******015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын зээл төлөлтийн талаархи зээлийн тооцооллын хүснэгтийг шүүхэд баримтаар гаргаж, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулснаас хойш хариуцагч нар 11,675,668 төгрөг төлсөн, өөр зээл төлөөгүй талаархи тайлбарыг хариуцагч нар татгалзсан болон зээл төлсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.*******, 7*******.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дүн болон үндэслэлийн талаар маргаагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.1, 4******* дугаар зүйлийн 4*******.1, 4*******.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзсэн ба хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 96,359,983 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байх ба хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Т.Б, Н.Н нараас 96,359,983.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгох үндэслэлтэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.*******-т заасны дагуу хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээр дурдсан барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд *******017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарыг шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хариуцагч нарт *******017 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан.
Шүүх *******018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 08:30 цагт шүүх хуралдааныг товлож, хариуцагч нарын шүүхэд мэдүүлсэн хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу товыг шуудангаар хүргүүлсэн ба хариуцагч Н.Н товыг *******018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Б, Н.Н нараас 96,359,983.60 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
*******. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Б, Н.Н нар шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******371/, Нарны зам гудамжны ******* дугаар байр ******* тоотод орших улсын бүртгэлийн Ү-**************0407*******346 дугаартай 66.43 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Б, Н.Н нараас 709,950 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ