| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2016/0080/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/95 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2016/0080/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа ,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Иргэдийн төлөөлөгч Г.С,
Хохирогч Э.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Б-т холбогдох эрүүгийн 1818000000018 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ,,,,,,өдөр Дорнод аймаг, Баян-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс-Буриад, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа шивээч хийдэг, ам бүл 4, эгч, дүү нарын хамт ,,,,,,,тоотод оршин суух, Сум дундын ,,,,, шүүхийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар, 1 хоног баривчлах ял шийтгэгдэж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б-ын Б /........./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 1 сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн,,,,,,,,,,,,,тоот хашаанд Э.Д-тай маргалдан зүүн далны дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд ннь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 1 сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн ,,,,,,,,,,тоот хашаанд Э.Д-ын зүүн далны дээд хэсэгт хутгалж, цээжний зүүн талд нэвтэрсэн шарх, цээжний хөндий цусан хураа, зүүн уушигны дээд дэлбэнгийн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Э.Д-ын “...Т-тай бид хоёр жаахан үг зөрөөд маргалдаад зогсож байсан чинь У “хутга” гээд хашгирхаар нь эргээд харсан чинь Б миний ард шар өнгийн бариултай хутга барьчихсан зогсож байснаа дахиад над руу дайрах гэхэд нь ойр орчимд байсан Г, У нар орилолдоод тэгсэн Б хутгаа хаяад зугтаачихсан. У хутга гээд хашгирахад миний зүүн талын ар дал орчимд час хийгээд явчихсан, гараараа хүрсэн чинь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
Гэрч Г.Г-ын “...Б хутгатай гарч ирээд шууд Д-ийн нуруу руу хутгалаад гэрлүү зугтаад яваад орсон. Д-ийн нуруунаас цус гойжоод даавуугаар арчаад гадаа байж байхад Б гэрээс гараад зугтахаар нь би араас нь гүйхэд тэр чигтээ зугтаад алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32/,
Гэрч Э.Т-ын “...Д бид хоёр маргаад зогсож байтал миний араар хүн явах шиг болсон. Тэгсэн Г “наадах чинь хутгатай байна ш дээ” гээд орилтол Б гартаа барьсан хутгаа цасан дээр хаячихаад зугтсан. Араас нь У, Г хоёр хөөгөөд гүйцээгүй. Тэгсэн Д намайг Б хутгалчихлаа ш дээ гээд байсан. Х Д-ын мөрнийх нь дээр хутгалуулсан шарх байсан, тэрнээс нь бага хэмжээний цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
Гэрч Ж.У-ын “...Б нь гэнэт хутга барьсан байхаар нь Д хутга гэж хэлсэн чинь Б нь нуруу луу нь хутгалаад хашаанаас гараад зугтаасан. Араас нь Г гүйсэн ч гүйцээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Э.Д-ын биед цээжний зүүн талд нэвтэрсэн шарх, цээжний хөндий цусан хураа, зүүн уушигны дээд дэлбэнгийн шарх, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖурмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 62/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-9/,
Хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 24/,
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, болчимгүй зангаасаа болж ийм хэрэгт холбогдлоо, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Б-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нь хохирогч Э.Д-ын эмчилгээний зардалд 1,125,000 төгрөг төлсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, Б.Б-ийн хувийн байдал, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”, учирсан хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ш хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ