| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0025/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/155 |
| Огноо | 2017-09-12 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/155
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* өсвөр насны шүүгдэгч *******, нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, шүүгдэгч *******, *******, ******* ******* нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болон үйлдэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* , өсвөр насны шүүгдэгч овогтой нарыг арван гурван / 13 жил / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт , овогт , овогт , овогт нарыг арван хоёр / 12 жил / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 -т зааснаар шүүгдэгч *******д арван гурван / 13 жил / жилийн хугацаагаар оногдуулсан, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт арван хоёр / 12 жил / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д арван гурван / 13 жил /жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж нийт зургаан жил зургаан сарын / 06 жил 06 сар/ хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******, *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцэцэгийн дээд хэсгээрээ цэнхэр өнгийн, доогуураа улаан өнгийн таван хошуутай трико 1 ширхэг, цайвардуу өнгийн дотуур хувцас 1 ширхэг, бага насны хохирогч А.Сайханцэцэгийн саарал өнгийн дөрвөлжин хээтэй трико 1 ширхэг, урд хэсэг нь туузаар чимэглэгдсэн цайвар шаргал өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн алаг зүсмийн хязаалан үрээ, хээр зүсмийн шүдлэн байдас, шүүгдэгч *******гийн эзэмшлийн хонгор хул зүсмийн хязаалан үрээ, шарга зүсмийн гүү, хээр зүсмийн морь, шүүгдэгч *******ы эзэмшлийн хээр зүсмийн морь, шүүгдэгч *******ын эзэмшлийн халтар зүсмийн морь, өсвөр насны шүүгдэгч *******ы эзэмшлийн цагаан зүсмийн нас гүйцсэн гурван эм ямаа, нэг эр ямаа, шүүгдэгч *******ийн эзэмшлийн хул морь, хээр зүсмийн морь зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх малыг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* шүүгдэгч ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******, *******, ******* *******, өсвөр насны шүүгдэгч ******* шүүгдэгч ******* нарын эдлэх ялыг 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* шүүгдэгч ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ. Д.БАТЦЭНГЭЛ.