Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/155

 

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан шүүгдэгч *******лтан-Уул, *******ямдаваа, *******риунсайхан, *******атжаргал, өсвөр насны шүүгдэгч *******өнхсайхан, шүүгдэгч *******атцэнгэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч *******лтан-уул өсвөр насны шүүгдэгч *******өнхсайхан, нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, шүүгдэгч *******ямдаваа, *******риунсайхан, *******атжаргал *******атцэнгэл нарыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болон үйлдэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Хурц овогтой Батжаргалын Алтан-Уул, өсвөр насны шүүгдэгч Гончиг овогтой Энхбаатарын Мөнхсайхан нарыг арван гурван / 13 жил / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Хурц овогт Батболдын Нямдаваа, Өлзийтүрүү овогт Энхбаатарын Ариунсайхан, Гончиг овогт Батболдын Батжаргал, Дориг овогт Батсайханы Батцэнгэл нарыг арван хоёр / 12 жил / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 -т зааснаар шүүгдэгч *******лтан-Уулд арван гурван / 13 жил / жилийн хугацаагаар оногдуулсан, шүүгдэгч *******ямдаваа, *******риунсайхан, *******атжаргал, *******атцэнгэл нарт арван хоёр / 12 жил / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******өнхсайханд арван гурван / 13 жил /жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж нийт зургаан жил зургаан сарын / 06 жил 06 сар/ хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******лтан-Уул, *******ямдаваа, *******риунсайхан, *******атжаргал, өсвөр насны шүүгдэгч *******өнхсайхан *******атцэнгэл нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэцэцэгийн дээд хэсгээрээ цэнхэр өнгийн, доогуураа улаан өнгийн таван хошуутай трико 1 ширхэг, цайвардуу өнгийн дотуур хувцас 1 ширхэг, бага насны хохирогч А.Сайханцэцэгийн саарал өнгийн дөрвөлжин хээтэй трико 1 ширхэг, урд хэсэг нь туузаар чимэглэгдсэн цайвар шаргал өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******лтан-Уулын эзэмшлийн алаг зүсмийн хязаалан үрээ, хээр зүсмийн шүдлэн байдас, шүүгдэгч *******ямдаваагийн эзэмшлийн хонгор хул зүсмийн хязаалан үрээ, шарга зүсмийн гүү, хээр зүсмийн морь, шүүгдэгч *******риунсайханы эзэмшлийн хээр зүсмийн морь, шүүгдэгч *******атжаргалын эзэмшлийн халтар зүсмийн морь, өсвөр насны шүүгдэгч *******өнхсайханы эзэмшлийн цагаан зүсмийн нас гүйцсэн гурван эм ямаа, нэг эр ямаа, шүүгдэгч *******атцэнгэлийн эзэмшлийн хул морь, хээр зүсмийн морь зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх малыг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******лтан-Уул, *******ямдаваа, *******риунсайхан, *******атжаргал, өсвөр насны шүүгдэгч *******өнхсайхан шүүгдэгч *******атцэнгэл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******лтан-Уул, *******ямдаваа, *******риунсайхан *******атжаргал, өсвөр насны шүүгдэгч *******өнхсайхан шүүгдэгч *******атцэнгэл нарын эдлэх ялыг 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******лтан-Уул, *******ямдаваа, *******риунсайхан, *******атжаргал, өсвөр насны шүүгдэгч *******өнхсайхан шүүгдэгч *******атцэнгэл нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

              ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ. Д.БАТЦЭНГЭЛ.