Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн: дарга Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004310419 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,  гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт******* Түвшинжаргал

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт*******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 06 өдөр манай дүүгийн хурим Эрдэнэцогт сумын Хужрын гол гэх газарт болсон. Манай дүүгийн найранд манай найзууд болох Долгормаа, Ундармаа, Энхтуяа, Болормаа, Алтан-Очир нар очсон очоод найранд ороод буцахдаа манайд хүрээд ирсэн. Ирэхээр нь би эхнэр Эрдэнэгэрэлийн хамт гаргаж өгсөн.Гаргаж өгөхдөө нэг шил архи уусан хөдөө хээр байж байгаад Алтан-Очир бид хоёр маргалдсан. Цаанаас гаргаж өг гэж Долгормаа, Энхтуяа хоёр гаргаж өг гээд байсан манай ээж гаргаж өгөөд хэрэггүй эндээсээ яв гэж хэлсэн чинь ямар нэгэн асуудал гаргахгүй буцаагаад явуулна гэж хэлсэн байсан.Алтан-Очир бид хоёр маргалдаж байхад Долгормаа дундуур орж ирээд тэхээр нь би Долгормааг түлхсэн гэж хэлсэн тэр талаар яг би өөрөө сайн санахгүй байна.Маргааш нь Долгормаагийн гар нь хугарсан байна гэж хэлсэн тэгээд эхнэр бид 2 хоёр Аймгийн төв орж ирээд Долгормаатай уулзаад эмчид үзүүлээд бариач дээд очоод боолт хийлгэсэн эмч нар хот руу явж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн байсан.Би Улаанбаатар хот руу явахад нь эмчилгээний болон зардлын мөнгө гэж 1.300.000 мянган төгрөг өгсөн. Өөр зүйл болоогүй. Доогий болохоор намайг түлхсэн гээд байгаа манай эхнэр болохоор Доогий өөрөө бүдэрч унасан гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 109-110/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Манай эхнэрийн найзууд байгаа юм. Тухайн өдөр найранд ирчихээд буцахдаа манай аавынх ойрхон байдаг болохоор эхнэр бид хоёртой уулзах гэж ирсэн. Алтан-Очир гэх залууг би танихгүй. Аяны дугараа өргө гээд хундагатай архи өгсөн чинь хар ус өглөө гэж намайг доромжилсон. Долгормаа, Энхтуяа хоёр гаргаж өг гэж эхнэр бид хоёрт хэлсэн гэтэл манай ээж та нар өөрсдөө явчихаа гэсэн чинь зүгээрээ гэж хэлээд эхнэр бид хоёрыг аваад явсан. Манайхаас холгүй очоод нэг шил архи хувааж уусан. Алтан-Очир гэх залуутай маргалдаад боссон. Тэр үед их харанхуй болчихсон байсан. Маргалдаад барилцаж аваад босоход Долгормаа хажууд байж таараад өртсөн юм шиг байна лээ. Маргааш өглөө нь Долгормаа залгаад гар хугарсан байна гэхээр нь эхнэр бид хоёр хөдөөнөөс аймагт ирээд Долгормаатай уулзсан. Долгормаатай найзууд мөн манай дүүгийн найранд очоод буцахдаа гэмтсэн болохоор нь хот руу явах зардал болон эмчилгээний зардал өгсөн. Долгормааг санаатайгаар түлхээгүй гэв.

3. Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 08 сарын 5-6-нд шилжих шөнө Баянхонгор аймаг Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багийн нутаг Хужрын гол гэх газарт хурим найранд орсон АлтанОчир эхнэрийн хамт, Болороо, Энхтуяа, Ундармаа, Эрдэнэгэрэл, Түвшинжаргал бид нар уулзсан...******* Алтан- Очрыг үгээр өдөж доромжилсон Алтан-Очрын бариа хийдэг ажил мэргэжилтэй нь холбоож Алтан-Очир уурлаж тэр хоёр хоорондоо барилцаж авсан тэр явдлыг хараад би наанаас нь очсон тэр үед ******* намайг түлхсэн би замын ховил руу нэлээд хүчтэй унасан унах үедээ би гоёлын хувцастайгаа явж байсан хувцасны хормой надад тээглэж бие биеийнхээ жингээрээ газарт хүчтэй унасан тэгээд аймаг орж ирсэн. Аймагт ирээд эмнэлэгт үзүүлэхэд гар гэмтсэн байна гэсэн би холбогдох газруудад үзүүлсэн гар хугарсан байна гэсэн.******* Алтан- Очир хоёр маргалдаж тэр хоёрыг салгасан тэгээд намайг тэр хоёр зүгт очих гэж явж байхад ******* Алтан-Очир руу гүйхэд замд явсан намайг гараараа түлхсэн тэгж би газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 /,

4. Гэрч Э.Алтан-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр айлын найранд очоод буцаад явж байхдаа Түвшинжаргал гэж айлаар ороод тэр хүмүүс гаргаж өгсөн гэсэн. Би талаар санахгүй байна. Түвшинжаргалыг хүнтэй маргалдаж байсан талаар сайн санахгүй байна. Би Түвшинжаргалтай маргалдаж байхад Долгормаа дундуур орж ирээд Түвшинжаргал Долгормааг түлхсэн гэж хамт явсан хүмүүс яриад байсан. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/,

5. Гэрч Э.Эрдэнэ-гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найзууд дүүгийн найранд Эрдэнэцогт суманд очсон. Очоод буцаад явахад нь удаан найзалсан найзууд болохоор гаргаж өгсөн. Долгормаа өөрөө над руу залгаж үдээс хойш эмчид үзүүлэх гэж байна гэж хэлсэн. Долгормаагийн гар хугарсан байна гэж Ундармаа, Болормаа хоёр яриад манай нөхөрт хэлсэн байсан. Бид хоёр сонсоод аймагт ирсэн. Долгормаатай ирж уулзаад Долгормаа Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэнэ гэсэн эмчилгээнд яваад ирэхэд нь болон явахад нь манай нөхөр цувруулаад нийт 1 255 000 төгрөг өгсөн. Бид хоёр тэр хүнтэй найз нөхөд гэдэг утгаар эмчилгээний мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,

6. Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гарахад Түвшинжаргал эхнэрийн хамт гаргаж өгсөн. Бид хэд хөдөө гараад Түвшинжаргал нэг шил архи гаргаад уусан би машинд сууж байсан. Тэгж байгаад Түвшинжаргал Алтан-Очир хоёр муудалцаад тэгж байхад Долгормаа дундуур нь ороод тэгсэн чинь Түвшинжаргал Долгормааг түлхсэн унагаад гэж Долгормаа өөрөө хэлсэн. Түвшинжаргал нэлээд согтуу байсан Долгормаа машин барьж явсан болохоор эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

7. Гэрч Э.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэцогт сумын Хужиртын гол гэх газар руу бид хэд Түвшинжаргалын дүүгийн найранд очоод буцаад Түвшинжаргал эхнэрийн хамт гаргаж өгөөд Түвшинжаргал 1 шил архи гаргаад уусан. Түвшинжаргал, Алтан-Очир хоёр маргалдаад Долгормаа дундуур нь ороод Түвшинжаргал Долгормааг түлхэж унагаасан гэж Долгормаа өөрөө хэлсэн. Би түлхэж унагааж байхыг нь хараагүй. Түвшинжаргалын эхнэр Долгормааг түлхэж унагачихлаа гэж Ундармаа, Болормаа хоёр хэлсэн гэсэн. Маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлэхэд гар нь хугарсан гэсэн өөр зүйл мэдэхгүй байна. Тухайн үед Түвшинжаргал, Алтан-Очир хоёр илүү согтуу байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,

8. Гэрч Э.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түвшинжаргал Алтан-Очир хоёр муудалцсан тэгж байхад Түвшинжаргалын эхнэр Эрдэнэгэрэл өөрөө надад одоо яанаа Доогийг Түвшинжаргал цохиод унагачихлаа гэж хэлсэн, бид бодохдоо ухаан алдаад унасан юм байх г:эж бодоод яасан юм гэхэд би Доогийг босгоод машинд нь суулгачихлаа гэж хэлсэн...Долгормаа машин дотроо миний гар хөдлөхгүй байна гээ машин дотроо уйлаад сууж байсан тухайн үедээ мултарсан юм болов уу гэж бодсон маргааш нь эмчид үзүүлэхэд хугарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

9. Гэрч Ө.Гаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Түвшинжаргалыг хүүхэд байхаас нь мэднэ. Хүнд тусархуу найз нөхөд дотроо нэр хүнд сайтай, хүнтэй нийтэч залуу байгаа. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 40-41/,

10. Гэрч Г.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр найранд ороод нилээн удсан. Найрнаас гараад Түвшинжаргалын найзууд нь бид хоёртой зөрөөд найр хийж байгаа айл руу явж байсан. Бид нар Түвшинжаргалын гэрт нь ирээд байж байтал найзууд нь найранд ороод ирлээ гээд ирсэн. Удалгүй тэр хүмүүс явахаар болоод бид нар Түвшинжаргалыг явуулахгүй гээд нуугаад байхад найзууд нь хайсаар байгаад олоод аваад явсан. Түвшинжаргалд ямар нэгэн буруу зан авир байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/,

11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 492 дугаартай шинжээчийн “...С.Долгормаагийн биед зүүн атгаал болон шуу ясны дисталь хэсгийн далд хугарал, бугалга, тохой, шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” “ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50/, дипозит дансны хуулга/хх-ийн 60-80/, түрээсийн гэрээ / хх-ийн 85-89/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. 4 Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар хохирогч*******г санаатай цохиогүй санамсаргүй түлхэж унагасан талаар мэдүүлж, дүгнэлт гаргаж байгаа боловч шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “......2020 оны 08 сарын 5-6-нд шилжих шөнө Баянхонгор аймаг Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багийн нутаг Хужрын гол гэх газарт хурим найранд орсон Алтан-Очир эхнэрийн хамт, Болороо, Энхтуяа, Ундармаа, Эрдэнэгэрэл, Түвшинжаргал бид нар уулзсан...******* Алтан- Очрыг үгээр өдөж доромжилсон Алтан-Очрын бариа хийдэг ажил мэргэжилтэй нь холбоож Алтан-Очир уурлаж тэр хоёр хоорондоо барилцаж авсан тэр явдлыг хараад би наанаас нь очсон тэр үед ******* намайг түлхсэн би замын ховил руу нэлээд хүчтэй унасан унах үедээ би гоёлын хувцастайгаа явж байсан хувцасны хормой надад тээглэж бие биеийнхээ жингээрээ газарт хүчтэй унасан тэгээд аймаг орж ирсэн.

Аймагт ирээд эмнэлэгт үзүүлэхэд гар гэмтсэн байна гэсэн би холбогдох газруудад үзүүлсэн гар хугарсан байна гэсэн.******* Алтан- Очир хоёр маргалдаж тэр хоёрыг салгасан тэгээд намайг тэр хоёр зүгт очих гэж явж байхад ******* Алтан-Очир руу гүйхэд замд явсан намайг гараараа түлхсэн тэгж би газар унасан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэцогт сумын Хужиртын гол гэх газар руу бид хэд Түвшинжаргалын дүүг яанаа Доогийг Түвшинжаргал цохиод унагачихлаа гэж хэлсэн, бид бодохдоо ухаан алдаад унасан юм байх г:эж бодоод яасан юм гэхэд би Доогийг босгоод машинд нь суулгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогчийг шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, түүний үйлдлийн улмаас хохирогч гэмтэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй гэмтэл учруулсан боловч хохирогчийг түлхэж унагасан улмаар дээлэндээ орооцолдож унасан үйлдлийн улмаас хохирогчийн гар хугарч эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан буюу Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэр”-ийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Э.Алтан-Очиртой маргалдаж байх явцад хохирогч******* орж салгах гэснийг түлхэж унагааж байгаа үйлдэл нь санаатай бөгөөд ингэж түлхэж байгаа үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн гэж шүүх үзсэн тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн болно. Мөн шүүгдэгчийн болсон явдлыг сайн санахгүй байгаа гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байгаа нь түүний гэмт үйлдлийг үгүйсгэх цагаатгах үндэслэл биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох тухай заасан бөгөөд хохирогч*******гийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Сэнжит” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт найранд орж улмаар архидан согтуурсан үедээ Э.Алтан-Очиртой маргалдаж байхдаа үйлдлийг зогсоох гэсэн иргэн*******г түлхэж унагаж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч*******гийн мэдүүлэг, гэрч Э.Болормаа нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 492 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Ийм учир шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр 5 хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч******* нь оёдлын чиглэлээр “Түйн долгио” ХХК-тай нэг жилийн хугацаагаар сарын 250.000 төгрөгөөр байрыг түрээслэх гэрээ байгуулсан, мөн 2020 оны 2020 оны 05 сарын 22-ний өдөр ХААН банкнаас 13 сая төгрөгийн зээл авсан бөгөөд дээр түрээсийн мөнгө, зээлийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах” зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаас бусад зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэж хохирогчийн түрээс болон зээлийн мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчид эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байсан, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэг******* овогт******* Түвшинжаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* овогт******* Түвшинжаргалыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн Самсунг Эс-8 маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Самсунг Эс-2 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

7.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ