| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0025/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/020 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:Д.Цогжавхлан
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1814002770303 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух, ******* овогт *******гийн *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч *******г жирэмсэн байхад зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамтран амьдрагч иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 35а-6 тоотод 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт ... өөрт сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 / Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эхнэр *******гийн хамт аймгийн төв орж ирсэн. Тэгээд Баянхонгор аймгийн төвөөс хөдөө Баян-Овоо сумд байх гэрт очихоор явах гэж байхдаа ганц хоёр шил архи ууж явахаа больсон. Тэгээд тэр шөнө согтчихсон байсан тэгээд *******г цохиж зодсон байсан. Би хаана нь яаж цохиж зодсон талаар сайн санахгүй байна, тэр өдөр хоол унд идээгүй архи ууж тэгээд согтчихсон байсан. Би Түвшинзаяаг жирэмсэн талаар мэдэж байсан тухайн үед 7 сартай жирэмсэн байсан. Бид хамтран амьдраад хоёр жил болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нөхөр *******ын хамт Баян-Овоо сумаас аймгийн төв орж ирсэн. Хөх толгойд байх 2-35а-6 тоотод ээжийнх нь гэрт очоод тэнд байж байхад манай нөхөр ******* гэдэг хүнтэй архи нийлж ууж дуусаад *******г явуулсаны дараа бид хоёр хоёулаа байхад намайг зодсон. Тухайн үед би 8 сартай жирэмсэн том гэдэстэй байсан. Намайг зодож нүд хөхөрсөн, гуя хөхөрсөн, үснээс зулгаасан миний хамаг юм хөхөрч хавдсан байсан. Би тэр үед нилээд их зодуулж эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Намайг ******* нь урьд өмнө нь цохиж зодож байсан. Энэ талаар би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Архи уухлаараа нилээд догшин болж хамт байсан хүмүүсдээ агсам согтуу тавьдаг намайг болон төрсөн ах дүүсээ зоддог авир их муутай байдаг, Мөн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би нөхөр *******ын хамт Баянхонгор аймгийн төвөөс хөдөө Баян-Овоо сумд байх гэртээ очихоор явж байсан тэгээд мотоциклиосоо унасан, энэ үед нөхөр ******* намайг шууд миний толгойд өшиглөж, миний хөмсөг сэтэрсэн. Тэгээд цаашаа хөдөө байх гэртээ очоод харахад миний хөмсөгнөөс цус гарсан байсан. Тэгээд хэд хоног байж байгаад цагдаад ирж мэдээлсэн. Тэр үед ******* согтуу байсан тэрнээс болоод унасан. ******* нь намайг 7 сартай жирэмсэн байхад зодсон, сая мөн адил зодлоо урьд өмнө нь бас зодож байсан, архи уух болгондоо зоддог. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байхад манай нөхөр ******* архи уучихаад согтуу орж ирснээр болоод хэрүүл хийсэн, тэгээд намайг ******* өөрийнхөө ээжтэйгээ яриадах гэж хэлсэн тэгээд би ээжтэй нь утсаар залгаж байна уу гэж хэлээд утас салгасан. Тэгсэн чинь манай ээжийн өмнөөс том дуугараад байна уу гэж хэлээд миний баруун талын нүд орчимд цохисон. Тэр үед ******* согтуу байсан. Манай нөхөр миний нүдэнд болон 3 миний баруун талын хөхөнд цохиж гэмтэл учруулсан байсан... гэх мэдүүлгүүд /ххийн 30-32, 35-37, 40-42 /
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* гэх залуутай манай охин ******* 2017 оноос хойш хамтран амьдарч байна. Энэ хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байнга зодоон хийж *******г зоддог. Мөн намайг байнга хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс хөдөө Баян-Овоо сумд байх гэртээ очих гэж явж байхдаа ******* нь *******г зодсон гэж хэлсэн. Би охин *******г харахад дух орчимд хагарсан, ******* гараараа цохисон гэж хэлж байсан биеийн хөл хэсэг нь хөхөрсөн байдалтай харагдаж байсан тэрнээс хойш би уулзаагүй. Миний мэдэж байгаагаар ******* нь дөрвөн удаа зодож байна. Сүүлд зодсон талаар цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна Хардалтаас болж зоддог гэсэн надад манай охин тэгж хэлдэг би хамт амьдардаггүй болохоор тэр талаар тийм ч сайн мэдэхгүй байна. Хардаад гэрээс нь ч гаргадаггүй гэж манай охин надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /
Баянхонгро аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 325 дугаартай 1.*******гийн биед тархи доргилт, дух, зүүн дээд зовхи, зулай, зүүн шуу, баруун бугалга, шуунд зулгаралт, зүүн дээд доод зовхи, хэвлий, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн мөр, бугалга, шуу, алганы ар хэсэг, өвдөгт цус хуралт, баруун зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун бугалга шууны зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн, бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 74-75 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 585 дугаартай 1. *******гийн биед тархи доргилт, баруун дээд доод, зүүн доод зовхи, баруун нүдний алимны салст, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 ,4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 78-79-р хуудас/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 551 дугаартай 1.*******гийн биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 83-84-р хуудас/ -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 97-98, 4 100-101, 103-104/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 23-27/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 123/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 65/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132- 133/ шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 134-140, 162-176/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч иргэн *******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Мөн Баянхонгор аймгтйн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамтран амьдрагч *******г жирэмсэн байхад зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Баянхонгор аймгтйн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 35а-6 тоотод 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... ганц хоёр шил архи ууж согтчихсон *******г цохиж зодсон байсан,..би хаана нь яаж цохиж зодсон талаар сайн санахгүй байна,...Түвшинзаяаг жирэмсэн талаар мэдэж байсан тухайн үед 7 сартай жирэмсэн байсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 Хохирогч *******гийн ... бид хоёр хоёулаа байхад намайг зодсон би 8 сартай жирэмсэн том гэдэстэй байсан. Намайг зодож нүд хөхөрсөн, гуя хөхөрсөн, үснээс зулгаасан миний хамаг юм хөхөрч хавдсан байсан,зодуулж эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн,... мотоциклиосоо унасан, энэ үед нөхөр ******* намайг шууд миний толгойд өшиглөж, миний хөмсөг сэтэрсэн,...манай ээжийн өмнөөс том дуугараад байна уу гэж хэлээд миний баруун талын нүд орчимд цохисон. тэр үед ******* согтуу байсан. Манай нөхөр миний нүдэнд болон миний баруун талын хөхөнд цохиж гэмтэл учруулсан байсан... гэх мэдүүлгүүд /ххийн 30-32, 35-37, 40-42 / г эрч *******гийн ...******* нь манай охин *******г зодсон,...*******г харахад дух орчимд хагарсан, ******* гараараа цохисон гэж хэлж байсан биеийн хөл хэсэг нь хөхөрсөн байдалтай харагдаж байсан,...******* нь дөрвөн удаа зодож байна. Хардаад гэрээс нь ч гаргадаггүй гэж манай охин надад хэлсэн... гэх мэдүүлэг /ххийн 60-61 / Баянхонгро аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 325 дугаартай “...******* биед тархи доргилт, дух, зүүн дээд зовхи, зулай, зүүн шуу, баруун бугалга, шуунд зулгаралт, зүүн дээд доод зовхи, хэвлий, баруун бугалга, шуу, шилбэ, зүүн мөр, бугалга, шуу, алганы ар хэсэг, өвдөгт цус хуралт, баруун зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээи баруун бугалга шууны зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн, бусад гэмтлүүд нь тухайн 5 хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 74-75 / Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 585 дугаартай “...*******гийнбиед тархи доргилт, баруун дээд доод, зүүн доод зовхи, баруун нүдний алимны салст, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэх дүгнэлт /хх-н 78-79-/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 551 дугаартай “...*******гийн биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 83-84/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******г 3 удаа зодож цохисон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд эдгээр үйлдлүүдийг тус бүрд нь гэмт хэрэг эсхүл захиргааны зөрчил гэж тогтоох шаардлагагүй юм. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т хэсэгт... зодсон, харищгис, догшин авирласан, тарчласан... үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардах бөгөөд хохирогчийн бие махбодид заавал гэмтэл учирсан байхыг шаардахгүй, бие махбодийн өвдөлтөөс гадна санаатайгаар сэтгэцийн зүдгүүр зовлонд оруулсан байдаг онцлоготой. Хохирогчийн эсрэг чиглэсэн бие махбодийн болон сэтгэцийн зүдгүүр зовлонд оруулж байгаа үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг бий болгодог.
Шүүгдэгч О.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 35а-06 тоотод оршин суух, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 112а дугаар шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тус тус шийтгэгдсэн нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр 6 үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч А.Батмөнхийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэв.
Шүүгдэгч *******т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... монгол гэр 1 ширхэг...”- ыг битүүмжилсэн эд хөрөнгийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг /1/ нэг жил /4/ дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан/1/ нэг жил /4/ дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар *******ын эзэмшлийн “... Монгол гэр...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА