Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/157

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч С., Н., Д. нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С., Н., Д. нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  овогт *******,*******,

Монгол улсын иргэн, овогт *******,*******,

Монгол улсын иргэн,  овогт *******,*******,

Үйлдсэн хэргийн талаар:

С., Н., Д. нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Цэлмэг өглөө дэлгүүрийн ойролцоо иргэн *******тай маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Цэлмэг өглөө дэлгүүрийн хажууд яваад очиход өөдөөс , ******* нар нь 2-уулаа ирж байсан. Цаанаас нь нэг согтуу хүн нэг банди сугадсан орилсон байдалтай ирж байсан. Тэгээд тэр 2-той уулзаад юу болсон талаар асуухад , ******* нар юу болоогүй, согтуу хүмүүстэй маргалдаад гэж хэлсэн. Тэгээд тэр 2-ыг дагуулаад гэрлүүгээ явах гэхэх саарал өнгийн Соната-2 маркийн машин байсан ирсэн. Тэр машины урд суудлаас нэг хүн бууж ирээд “та нар явцгаа, явахгүй бол араас 3, 4 машин ирж байгаа газар дээр чинь тэгшлээд хаячихна шүү” гэж хэлж байсан. Тэгээд бид нар ийн гэрлүү явж байтал миний мөрөн дээрээс хүн татах шиг болоод би эргээд харах гэхэд гэгч намайг заамдаж аваад тавихгүй байсан. Тэгээд ******* ирж салгасан чинь машинаас 2 залуу гарч ирээд ыг аваад машинд суусан. Тэгээд ******* цагдаа дуудъя гээд дуудлага өгчихөөд байж байтал тэр хүмүүс явах гэхээр нь машиных нь урд очиж зогсоод явуулахгүй гээд зогссон чинь машины жолооч нь хажуу талынхаа хүний хамтаар машинаас бууж ирээд зам дээрээ холд гээд тэр 2 хүн намайг нэг нэг удаа цохисон. Тэгэхэд би замнаас гарч газар унасан чинь миний толгой руу тэр жолооч болон хамт бууж ирсэн залуу 2 өшиглөөд байсан чинь цагдаагийн машины дохио дугараад цагдаа нар ирсэн чинь нэг нь машинтайгаа зугтаагаад, бусад нь явган зугтаасан... Тухайн үед миний биед 2 нүд хөхөрч, хамар мурийж хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед гэх найзтайгаа би нэг шил архи хувааж уучхаад байж байгаад гэх найздаа такси аваад ир гэсэн чинь , гэх урьд нь манай цэргийн ангид хамт ажиллаж байсан залуутай байсан залуутай хүрээд ирсэн. Тэгээд ыг манай хоноё гэж хэлсэн байсан болхоор манайхруу машинтай захын араар эргээд явж байтал ******* караокены хажууд хэдэн залуучууд байж байсан. Тэгээд тэнд зогсоод гэх залуутай гэх залуу зодолдоод эхэлсэн. Нэг нэгийгээ гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан... Тэгээд бид нар машинаараа цааш явах гэтэл машины урдуур гэх залуу орж ирээд зогсчихсон. Тэгээд машинаас гараад яагаад байгаа юм бэ гэсэн чинь цаанаас нь үг гуйгаад байх шиг байсан. Тэгээд тэр 2 хоорондоо зодолдсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид нар зугтаагаад би зугатаж байгаад замын хашлага дээр зогсоход цагдаа ирээд барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч М.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Миний бие 2017 оны 08 дугаар сарын 30-наас 04-нд шилжих шөнө ын гэрт , , нарын хамтаар даалуу тоглоод байж байхад ын утас дугараад би найз охиноо хүргэж өгчихөөд ирье гээд явсан. Тэгээд удалгүй утас дугараад ярихад хэдэн согтуу хүмүүс хоргоогоод явуулахгүй байна гэхээр нь очиход ганцаараа байж байхаар нь яасан гэсэн чинь явчихлаа гэж хэлээд бид нар гэрлүүгээ явж байсан нэг машинтай хүмүүс ирээд хөөе гөлөгнүүдээ сайхан зодолдчихоё гээд байсан. Тэгэхээр нь бид 2 тоохгүй явсан чинь нэг хүн машинаас буугаад гүйж ирээд миний шанаа руу цохисон. Энэ хүн байсан. Тэгээд бид 2 цаашаа явж байсан чинь нөгөө машинтай хүмүүс булан тойроод ирсэн. Тэгэхэд ньыг утасаар дуудсан чинь гийн хамтаар хүрээд ирсэн... Тэгэхэд нь нөгөө нь чи яасан найз нараа дууддаг банди вэ гээд хэрүүл өдөөд байхаар нь согтуу хүмүүс байна, явъя гээд ,, бид нар явж байтал ыг заамдаж аваад тавихгүй байсан. Тэгээд би очоод салгахад 2 банди гарч ирээд замаас зайл гээдыг цохиод унагасан өшиглөж байхаар нь боль,би найзыгаа аваад явчихъя гээд засмараал хөндлөн гарч байтал цагдаагийн машин ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүгдэгч С.ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Надад хэрэгтэй холбоотой маргаан байхгүй. Миний хувьд найз Эрдэнэбаярын хамтаар нэг шил архи уусан байсан. Тэгээд ийг дуудахад тай хамт ирсэн. Ингээд гэрлүүгээ явах гэж байтал ******* авто засварын өмнө 4 залуу зогсож байсны нэгийг нь болох *******ыг Эрдэнэбаяр нь таниад бууж уулзахад нь би хамт бууж уулзсан. Тэгэхэд Эрдэнэбаяртай ******* нь уулзаж байхдаа түүнд “чи ийм хачин юмнуудтай нийлээд байгаа юм уу” гээд намайг хэл амаар доромжлоод байсан учир би очоод *******ыг нэг удаа цохиж авсан. Тэгээд машинд суугаад явах гэхэд гэх залуу нь машины урдуур орж ирээд явуулахгүй байсан чинь жолооч буюу та нар зүгээр яв, битгий хүн гай болоод бай гэж хэлээд 2-3 удаа явах гэхэд явуулахгүй байсан учир би машинаас уурлаж байгаад, ******* нарын нүүрэн тус газарт нь нэг нэг удаа цохиж авсан. Тэгэхэд , нар ньтай муудалцаж барилцаж авч байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ Шүүгдэгч Д.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 08 сарын 04-ний шөнө 00 цагийн өнгөрөөд би найз тай хамт явж байсан чинь Эрдэнэбаяр гэх залуу утсаар залгаад ирээд аваадах гэхээр нь Эрдэнэбаярын байгаа газарт нть ирэхэд Эрдэнэбаяр, тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд явж байтал захын ойролцоо хэдэн залуучууд машины урдуур гарахад нь “яасан том пизда нар вэ, машинаа зогсоо” гээд машинаас буугаад очоод маргалдаж байгаад ******* гэх залууг цохиж байгаа харагдсан... Тэгээд машиндаа суугаад хөдлөх гэхэд гэх залуу машин явуулахгүй урдуур ороо зогсчихооор нь найзыгаа аваач гээд бусадруу нь хэлсэн. Тэгээд явах гэтэл дахиад ирээд зогсчихоор нь машин жолоодож явж байсан учраас хүн машины урдуур хүн орж ирээд байгаад нь уурлаад буугаад тэр залууг нэг удаа алгадсан. бас машинаас буугаад очоодыг нүүр рүү нь гараараа нэг удаа цохиосон. Би ч машинаас буугаад яв гээд байхад яагаад явдаггүй пизда вэ гээд гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирээд бид нар зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Шүүгдэгч Н.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Миний хувьд өөрийнхаа машиныг бариад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй Д.ийн хамтаар явж байхад Эрдэнэбаяр залгаж дуудаад очиход тай хамт явж байсан. Ингээд энэ хоёрыг суулгаад явж байхад машины урдуур зам хөндлөн хүмүүс гарснаас блж уурлаж маргаан анх гарсан. нь машины урдуур орж явуулахгүй, дайруулчих гээд байхаар нь 2 удаа замаас холдуулж гаргасан. Тэгээд 3 дахь удаад нь би буугаад яаж байгаа юм, өвчтэй юм уу гээд нэг удаа нүүрэн тус газар нь алгадаж авсан. Тэгэхэд хажуугаас орж ирээд нэг өшиглөж байсан. Ингээд би машинаа холдуулахад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 359 дугаартай: *******ын 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 42-43/ -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/ -Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, гэмтлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 38-41/ -эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 62-71/ -эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 75-84/ -Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч нарын хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80-86/

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас С., Н., Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч С., Н., Д. нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч С., Н., Д. нар нь хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бүлэглэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С., Н., Д. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Н.ийн Нокиа 1681 маркийн гар утас, Д.ийн Самсунг Жэ-2 маркийн гар утас, С.ын эзэмшлийн Самсунг Жэ-2 маркийн гар утасыг тус тус битүүмжилсэн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******, овогт *******, овогт ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С., Н., Д. нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С., Н., Д. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хоёр хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С., Н., Д. нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Н.ийн Нокиа 1681 маркийн гар утас, Д.ийн Самсунг Жэ-2 маркийн гар утас, С.ын эзэмшлийн Самсунг Жэ-2 маркийн гар утасыг тус тус битүүмжилсэн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С., Н., Д. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С., Н., Д. нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ