Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 45

2018 оны 01 сарын 23 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00045

               Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00709/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-р дугаар баг, Баянмөнхийн 18-92 тоотод оршин суух, Хогорог овогт Буриадын Цоодол /РД:СТ58050101/-д холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 682 384 /найман сая зургаан зуун наян хоёр мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Цоодол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь биечлэн оролцох боломжгүй тул нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч М.Энхтөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд хариуцагч Б.Ганболд, Б.Цоодол нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн

авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргахгэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иргэн Б.Ганболд, Б.Цоодол нар нь Хадгаламж банктай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25000014298 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Б.Ганболд гарын үсэг зурсан. Тухайн үед Б.Ганболд, Б.Цоодол нар нь Хадгаламж банкнаас 5 000 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад Б.Ганболд нь Мах-Экспорт ХХК-д жолооч, Б.Цоодол нь Хэрлэн сумын 6 дугаар багийн засаг дарга ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, Ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Б.Ганболд нь тус компанид 710 000 төгрөгийн үндсэн цалинтай жолооч ажилтай бөгөөд 7 900 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай олгоход түүнийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч Мах-Экспорт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Б.Ганболд ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар  сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Мах экспорт ХХК-ийн Б.Ганболд нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 5/177 дугаартай "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор Дагва овогтой Эрдэнэнавчид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 557 324.99 төгрөг, зээлийн хүүнд 1 637 340.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 634.56 төгрөг, нийт 3 222 300.00 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш дахин ямар нэгэн төлөлт хийлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй банкийг илт хохироож байна. Мөн Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандаж иргэн Б.Ганболдоос зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нас барсан болохыг мэдсэн. Ингээд тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 395 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл 2017 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3 442 675.01 төгрөг, зээлийн хүү 4 405 881.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 833 828.02 төгрөг, нийт 8 682 384.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

Хариуцагч Б.Цоодол нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хадгаламж банкнаас нөхөр Б.Ганболдын хамт     5 000 000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Б.Ганболд нь аваарт орж нас барсан. Би өнчин хэдэн хүүхдүүдтэйгээ үлдэж, амьдралын хүнд нөхцөлд үлдсэн. Энэ зээлийг төлөх боломжгүй байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү. Иймд үндсэн зээл 3 442 675 төгрөгийг төлж банкыг хохиролгүй болгоно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч нь Б.Цоодолд холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 8 682 384 /найман сая зургаан зуун наян хоёр мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Ганболд, Б.Цоодол нар нь Хадгаламж банкнаас 5 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 18-20х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-4х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 43х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч Б.Ганболд, Б.Цоодол нар нь зээл авсан өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 557 324.99 төгрөг, зээлийн хүүнд                1 637 340.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 634.56 төгрөг, нийт 3 222 300.00 төгрөг төлсөн байна.

Үндсэн зээлдэгч болох Төдөгтий хан уул овогт Баатарын Ганболд /РД:СЭ58121415/ нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байна.

Нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээл 3 442 675.01 төгрөг, зээлийн хүү 4 405 881.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 833 828.02 төгрөг, нийт 8 682 384.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа анзын хэмжээ илт их буюу хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт 5 239 709.08 /таван сая хоёр зуун гучин есөн мянга долоон зуун ес/ төгрөг байгаа нь зээлдэгчийн хувьд төлөхөд хүндрэл үүсэхүйц байгаа тул шүүх анзын хэмжээг багасгаж 357 325 /гурван зуун тавин долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 3 442 675 төгрөг дээр шүүхээс багасгаж тогтоосон 357 325 төгрөгийн анзыг нэмж нийт 3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б.Цоодолоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Жич: нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас тэр хэмжээгээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Б.Цоодолоос үндсэн зээл 3 442 675 төгрөг, зээлийн хүүд 357 325  төгрөг, нийт 3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 882 381 /дөрвөн сая найман зуун наян хоёр мянга гурван наян гурав / төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Цоодолоос 75 750 /далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Ж.БОЛДБААТАР