Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00054

                  Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00002/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 7-16а тоотод оршин суух, Самдан овогт Амгаланбаатарын Цэндсүрэн /РД:ЛИ91120102/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 16-06 тоотод оршин суух, Гурван баян овогт Чулуунбаатарын Мөнхбаяр /РД:СЭ80072677/-т холбогдох 

            “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Цэндсүрэн, хариуцагч Ч.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Ч.Мөнхбаяртай танилцаж, улмаар 2009 оны 12 дугаар сарын 09-нд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Цэндбаатар, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Даваабаяр нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Одоо би өөр хүнтэй суугаад 1 жил гаран болж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид харилцан ярилцаж, 2 хүүгээ нэг нэгээр авах болсон тул том хүү М.Цэндбаатарыг эцэг Мөнхбаярынх нь асрамжинд үлдээж, хүү М.Даваабаярт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагч Ч.Мөнхбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Цэндсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2008 онд А.Цэндсүрэнтэй танилцаж, улмаар 2009 оны 12 дугаар сарын 09-нд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү Цэндбаатар, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Даваабаяр нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид харилцан ярилцаж, 2 хүүгээ нэг нэгээр авах болсон тул том хүү М.Цэндбаатарыг миний асрамжинд үлдээж, хүү М.Даваабаярыг эх А.Цэндсүрэнгийнх нь асрамжинд үлдэхээр тохиролцлоо. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 19х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч Ч.Мөнхбаяраас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

         Нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч Ч.Мөнхбаяртай 2009 онд гэр бүл болж, тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү М.Цэндбаатар, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.Даваабаяр нар төрсөн болсон болох нь №0307889 350/70, №0000847265 Г-32 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 5х/, №0088712 дугаартай зохигчдын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч А.Цэндсүрэн, хариуцагч Ч.Мөнхбаяр нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч, А. Цэндсүрэнгийн хувьд өөр хүнтэй хамтран амьдраад жил гаруй болж байгаа, цаашид зохигчид нь хамт амьдрах боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

            Хүүхдийн асрамжийн тухайд зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү М.Цэндбаатарын санал зэргийг харгалзан 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүү М.Цэндбаатарыг эцэг Ч.Мөнхбаярын асрамжинд, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.Даваабаярыг эх А.Цэндсүрэнгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй ба нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно. 

 

            Иймд нэхэмжлэгч А.Цэндсүрэнгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Самдан овогт Амгаланбаатарын Цэндсүрэн /РД:ЛИ91120102/, хариуцагч Гурван баян овогт Чулуунбаатарын Мөнхбаяр /РД:СЭ80072677/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Гурванбаян овогт Мөнхбаярын Цэндбаатар /РД:СЮ09272090/-ыг хариуцагч /эцэг/ Ч.Мөнхбаярын асрамжинд, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Гурванбаян овогт Мөнхбаярын Даваабаяр /РД:СЮ13210712/-ыг нэхэмжлэгч /эх/ А. Цэндсүрэнгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

           3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй байх ба нэхэмжлэгч А.Цэндсүрэн нь хариуцагч Ч.Мөнхбаяраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батмандахаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР