Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, 4-2-19 тоотод оршин суух П.Одгэрэл /РД: ТГ00000000/-ын хүсэлттэй баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт П.Одгэрэл нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Одгэрэл нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Би 1985 онд Хөтөлийн ЦШХК-д орж ажилласан. 2015 онд 30 ажиллаад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр мэргэжлээс шалтгаалах өвчний учир ажлаасаа гарсан. 2017 оны 11-р сарын 13-ны өдөр тэтгэврийн насанд хүрээд бичиг баримтаа бүрдүүлэхэд нийгмийн даатгалын байгууллагаас намайг төрөхөд сумын бүртгэгч ааваар биш ээж Долгороор бүртгүүлсэн байсан. Сургуульд ороход аав Цэрэннамжилаар овоглосон, Тэгээд миний зарим бичиг баримт ааваар овоглосон, төрсний гэрчилгээ нь ээжээр овоглосон тул зөрүүтэй байна. Тиймээс шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсний дагуу шүүхэд хандаж байна..." гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Одгэрэл нь хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхэд 1986 оны 04-р сарын 20-ны өдөр нээсэн №080505 дугаартай хөдөлмөрийн дэвтзр, 1995 оны 01-р сарын 10-ны өдөр нээсэн №134092 дугаартай болон 2000 оны 09-р сарын 01-ний өдөр нээсэн №134092 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Д.Мандал болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан "намайг төрөхөд сумын бүртгэгч ааваар биш ээж Долгороор бүртгүүлсэн байсан. Сургуульд ороход аав Цэрэннамжилаар овоглосон, Тэгээд миний зарим бичиг баримт ааваар овоглосон, төрсний гэрчилгээ нь ээжээр овоглосон тул зөрүүтэй байна" гэх тайлбар, хэрэгт авагдсан

 

П.Одгэрэлын иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар /хх-2/, №0001116913 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-6/, Хөтөлийн Цемент шохой ХК-ийн 2015 оны 12-р сарын 24-ний А/337 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-7/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Гал овогт Долгорын Мандалыг №080505 дугаартай овог Цэрэннамжил, нэр Мандал, Төрсөн он 1962, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Барилгын техникум, 1986 оны 04-р сарын 20-ны өдөр гэх хөдөлмөрийн дэвтэр, №134092 дугаартай даатгуулагчийн эцэг Цэрэннамжил, нэр Мандал, төрсөн он, сар, өдөр 1962.11.16, паспортын дугаар ДА-1151446, бүртгэлийн дугаар ТГ-62111612, дэвтэр олгосон Сэлэнгэ, Хөтөл, 1995 оны 01-р сарын 10-ны өдөр гэх нийгмийн даатгалын дэвтэр болон №134092 дугаартай овог Гал, эцэг Цэрэннамжил, нэр Мандал, төрсөн он, cap, өдөр 1962.11.16, Регистрийн дугаар ТГ62111612, дэвтэр олгосон Сэлэнгэ аймаг, Хөтөл сум, 2000 оны 09-р сарын 01-ний өдөр гэх нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Мандалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх чь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Гал овогт Долгорын Мандалыг №00000 дугаартай овог Цэрэннамжил, нэр Мандал, Төрсөн он 1962, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Барилгын техникум, 1986 оны 04-р сарын 20-ны өдөр гэх хөдөлмөрийн дэвтэр, №134092 дугаартай даатгуулагчийн эцэг Цэрэннамжил, нэр Мандал, төрсөн он, cap, өдөр 1962.11.16, паспортын дугаар ДА-1151446, бүртгэлийн дугаар ТГ-000000, дэвтэр олгосон Сэлэнгэ, Хөтөл, 1995 оны 01-р сарын 10-ны өдөр гэх нийгмийн даатгалын дэвтэр болон №134092 дугаартай овог Гал, эцэг Цэрэннамжил, нэр Мандал, төрсөн он, cap, өдөр 1962.11.16, Регистрийн дугаар ТГ00000000, дэвтэр олгосон Сэлэнгэ аймаг, Хөтөл сум, 2000 оны 09-р сарын 01-ний өдөр гэх нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Мандалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор