| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00173/И |
| Дугаар | 173 |
| Огноо | 2017-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч С.Энхтуяагийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Энхтуяа, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Би 1973 оноос ханьтайгаа амьдарч 10 хүүхдийн эцэг болсон. Уг нь паспортон дээр гэрчилгээний дугаар 76 гэж бичсэн байдаг боловч гэрчилгээ нь байдаггүй. 1980 оноос өмнөх лавлагаа архивт байхгүй гэсэн учраас Нийгмийн даатгалын байцаагч намайг шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна... гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямбажав нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Бямбажав нь М.Дарьсүрэнтэй 0000 оны 00-р сарын 00-ны өдөр хамтран амьдарч 10 хүүхэд төрүүлсэн байна. 2017 оны 09-р сарын 26-ны өдөр эхнэр М.Дарьсүрэн нь өвчний улмаас нас барсан бөгөөд хүсэлт гаргагч Д.Бямбажав нь тус шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч Д.Бямбажав нь М.Дарьсүрэнтэй хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагч Д.Бямбажавын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхэд үрчлүүлсний бүртгэл /хх-4/, нас барсны бүртгэл /хх-5/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-7/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-8-11/ зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Өрлүүд овогт Дэмчигийн Бямбажавыг Боржигон овогт Мажид-Ёндонгийн Дарьсүрэнтэй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Өрлүүд овогт Дэмчигийн Бямбажавыг Боржигон овогт Мажид-Ёндонгийн Дарьсүрэнтэй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч Д.Бямбажав нь шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бямбажав, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА