| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1714002230003 |
| Дугаар | 2019/ДШМ/011 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.2.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/011
Г.З, Г.Э, Н.Д,
З.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Г.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот эсэргүүцлээр Г.З, Г.Э, Н.Д, З.Э нарт холбогдох эрүүгийн 1714002230003 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигин овогт Г.Э, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2008 оны 3 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Монгол Улсын иргэн, Шарынхан овогт Н.Д, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, Бүргээ овогт Г.З, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2013 оны 5 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Монгол Улсын иргэн, Адуучин овогт З.Э, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Г.З нь Н.Дтэй хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ******* бааранд Г.Эг бүлэглэн зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Н.Д нь Г.Зтай хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ******* бааранд Г.Эг зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Г.Э нь З.Эы хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ******* бааранд Н.Д, Г.З нарыг пивоны шил ашиглаж зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан
Шүүгдэгч З.Э нь Г.Эы хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ******* бааранд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.З, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Г.З, Г.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Дд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар З.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүдэгч Бүргээ овогт Г.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн Шүүгдэгч Боржигон овогт Г.Эг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.З Г.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдний эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Д, З.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.З, Г.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Г.З, Г.Э, Н.Д, З.Э нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, пивоны шилний хагархай, уранхай подвольк зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Зын эзэмшлийн “...самсунг эс-7 маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч Г.Эы эзэмшлийн “...самсунг эс-5 маркийн гар утас...”-ыг, шүүгдэгч Н.Дгийн эзэмшлийн “... Iphone маркийн гар утас...”-ыг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.З, Г.Э, Н.Д нарт буцаан олгож шийдвэрлэжээ.
Улсын яллагч ******* 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №01 дүгээр эсэргүүцэлдээ: ...Шүүх нь Н.Д, З.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган, Г.Э, Г.З нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь :
Г.Э нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдад хүч хэрэглэж, хүний чөлөөтэй байх эрхийг зөрчин хоёр түүнээс дээш олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,
З.Эы нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,
Г.Зын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдад хүч хэрэглэж, хүний чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,
Н.Дгийн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд болох Г.Эы яллагдагчаар өгсөн “...би ширээнээс пивоны шил барьж очоод Зыг чи зүгээр байгаа юм бэ гээд шууд толгой дээр нь пивоны шилээ хагалсан тэгтэл Зтай цуг явж байсан 2 залуу босож ирээд намайг заамдаад цохих гэхээр нь нэг залуу буюу Дгийн баруун гарын шуу хэсэгт барьж байсан пивоны хагархай шилээр зүсэж авсан чинь салсан...Тухайн үед миний өмсөж явсан гэх подволк цус болж урагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104-105, 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал/
Г.Зын хохирогчоор өгсөн ”... намайг цохиж авахаар нь би зөрүүлээд цохисон тэгтэл нөгөө залуу нь ирж намайг нийлж зодож байх үөд манай Аамкаа *эх найз ирж салгасан чинь тэр 2 яваад өгсөн ..намайг мөрөлсөн гэх эалуу миний толгой руу пивоны шилээр цохисон тэгтэл манай Дамба гэх найз болиоч гээд тэр залууг бариад автал манай найз Дамбын баруун шуу хэсэгт хагарсан байсан пивоны шилээр зоосон байсан...." гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/.
Н.Дгийн яллагдагчаар өгсөн “ Э нь миний гар луу хагарсан шилээр зоосон байсан мөн З руу шил шидсэн байсан бөгөөд сүүлд өшиглөж байгаа харагдсан мөн уг бичлэг дээр би Э З 2-ийг барилцаад газар унасан байх үед салгах гэж байх үедээ Эг өшиглөсөн байсан учир нь гар бэртэлтэй гар оролцох боломжгүй байсан...’ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108-109 дүгээр тал/,
Гэрч С Сгийн ".. Би Баянхонгор аймаг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* ресторан ажиллуудаг юм 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн орой би ******* ресторанд хөгжим дээр сууж байсан бөгөөд тухайн орой манайд хүн ихтэй заал дүүрэн байсан орой 22 цагийн үед би хөгжим дээр сууж байтал хүмүүс орилох чимээ гарсан би текэн дээр ирэхэд текний урд талын 3 дугаар ширээн дээр сууж байсан залуучууд болон рестораны хойд талын булангийн 8 дугаар ширээн сууж байсан 3 залуугийн 1 залуу нь 3 дугаар ширээн дээр сууж байсан 1 залуугийн толгой руу пивоны шилээр цохиж хагалсан мөн тэр залуу толгойгоо хагалуулсан гэх залуутай цуг явж байсан нэг эалуугийн гар луу пивоны шилээр зоосон гарнаас цус гарч байсан тэггэл удалгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56 дугаар тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди дээр бичигдсэн бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна
Мөн Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч С.Сгийн өгсөн мэдүүлэгт тухайн аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан талаар тодорхой мэдүүлсэн төдийгүй түүний мэдүүлгийг бататгасан хөндлөнгийн нотлох баримт болох хяналтын камерын бичлэгт тодорхой тусгагдсан байгаа болно
Нөгөөтэйгүүр шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдаэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 'анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж хуульчилсан байхад хэргийг бүхэлд хянаж. хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримт бүрт үнэлэлт, дүгнэлт хийж, эх сурвалжийг магадлалгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараас өөрт ашигтайгаар мэдүүлсэн мэдүүлгийг /ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан байхад голлох нотлох баримт болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн үндсэн шинж нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж. бусдад хүч хэрэглэж. эсхүл эд хөрөнгөд устгаж. гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч. татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгөө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж. байгууллагын хэвийн үйл ажиллагаа. олон нийтийн амгалан тайвэн байдлыг алдагдуулсан байхыг шаардах болохоос тухайн нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэл нь хувийн сэдэлтэй. тухайн үйлдэл нь хэн нэгэн рүү шууд чиглэсэн байх зэргийг хуульчлаагүй зөвхөн үйлдлээрээ нэгтгэн дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх явдал бөгөөд хэн нэгний эрүүл мэндэд, эд хөрөнгөд аль алинд нэг хохирол, хор уршиг заавал учруулсан байхыг шаардахгүй юм.
Мөн тухайн шийтгэх тоггоолд эрүүгийн хэргийн дугаар нь 1714002230003 байхад 17140012230003 гэж өөрийн хэргийн дугаар бичсэнийг дурдах нь зүйтэй юм
Иймд Г.З, Н.Д, З.Э, Г.Э нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өөрийн бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаана уу гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэцгээв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22-23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ******* зоогийн газрын нойлын өрөөний үүдэнд Г.З, Г.Э нар нь согтуугаар, өөр хоорондоо хэрүүл маргаан үүсгэн зодолдсоны дараа Г.Э нь Г.Зын толгой руу архины шилээр цохисоноос үүдэн Г.З нь Н.Дтэй, Г.Э нь З.Этэй тус тус бүлэглэн, согтуугаар, хэрэлдэн маргалдаж, бие биеэ гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодолдож, улмаар Г.Э нь пивоны шилний хагархайгаар Н.Дгийн баруун гарын сарвуу хэсэгт зүсэж зоосон, З.Э, Г.З нар нь пивоны шил шидсэн зэрэг үйлдлийн улмаас шүүгдэгч Г.З, Г.Э, Н.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэрэг үйлдлээрээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, үйлчлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа, үйлчлүүлэгч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт болжээ.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Г.Э, Г.З, Н.Д нарын хохирогчоор татагдсан үедээ өгсөн мэдүүлгүүд, гэрч С.Сгийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэл/, *******, ******* нарын мэдүүлэг, ” ... Н.Дгийн биед баруун шуунд шарх, бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт, ... Г.Зын биед тархи доргилт, зүүн нүдний алимны битүү гэмтэл зүүн гарт шарх, дух хамар, чамархай, цээжинд зулгаралт цээж, бугалгад цус хуралт гэмтэл тоггоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт, Г.Эы биед баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун доод зовхинд цус хуралт, хамар, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах...” талаар шинжилгээний дүгнэлт гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 543, 545, 546 тоот дүгнэлтүүд, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хяналтын камерын бичлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.З, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Г.З, Г.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Дд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар З.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Бүргээ овогт Г.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн Шүүгдэгч Боржигон овогт Г.Эг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.З, Г.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Шүүгдэгч Г.З, Г.Э нар нь ******* зоогийн газрын дотор байрлах нойлын өрөөний үүдэнд хэрүүл маргаан үүсгэн, өөр хоорондоо харилцан зодолдож, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн болох нь “бие засаад гараад иртэл Г.З нойлд ордог хэн бэ? гээд хавсарч унагаад дээр гараад нилээд хэд цохьсон ” гэх Г.Эы мэдүүлэг/хэргийн 105 дугаар тал/
“...бүжгийн талбайд мөрлөсөн залууд чи яагаад мөрлөсөн юм бэ гэхэд намайг цохиод авсан...” гэх Г.Зын мэдүүлэг /хэргийн 89 дүгээр тал/,”...нойлын үүдэн дээр Г.З 2 залуутай барилцаад зогсож байсан...” гэх гэрч Б.Амгаланбаатарын мэдүүлэг /хэргийн 63 дугаар тал/ зэргээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.З, Г.Э нарын үйлдлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Дээрх үйлдлийн дараа Г.Э нь өөрийнхээ нүдийг хөхөрч, хамар халцарсаныг мэдээд зааланд сууж байсан Г.Зын толгой руу ширээн дээр байсан пивоны шилээр цохисоноос үүдэн Г.З нь Н.Дтэй, Г.Э нь З.Этэй тус тус бүлэглэн, согтуугаар, хэрэлдэн маргалдаж, гар хөлөөрөө харилцан бие биеэ цохилцож, өшиглөлцөн улмаар Г.Э нь пивоны шилний хагархайгаар Н.Дгийн баруун гарын сарвуу хэсэгт зүсэж зоосон, З.Э, Г.З нарын пивоны шил шидсэн зэрэг үйлдлийн улмаас шүүгдэгч Г.З, Г.Э, Н.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, тэд эмх замбараагүй, үргэлжилсэн үйлдлээрээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, үйлчлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа, үйлчлүүлэгч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрэгт авагдсан
Г.Эы яллагдагчаар өгсөн “...би ширээнээс пивоны шил барьж очоод Зыг чи зүгээр байгаа юм бэ? гээд шууд толгой дээр нь пивоны шилээ хагалсан тэгтэл Зтай цуг явж байсан 2 залуу босож ирээд намайг заамдаад цохих гэхээр нь нэг залуу буюу Дгийн баруун гарын шуу хэсэгт барьж байсан пивоны хагархай шилээр зүсэж авсан чинь салсан...Тухайн үед миний өмсөж явсан гэх подволк цус болж урагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104-105, 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал/
Г.Зын хохирогчоор өгсөн “...намайг цохиж авахаар нь би зөрүүлээд цохисон тэгтэл нөгөө залуу нь ирж намайг нийлж зодож байх үөд манай Аамкаа гэх найз ирж салгасан чинь тэр 2 яваад өгсөн...”, “...намайг мөрөлсөн гэх эалуу миний толгой руу пивоны шилээр цохисон тэгтэл манай Дамба гэх найз болиоч гээд тэр залууг бариад автал манай найз Дамбын баруун шуу хэсэгт хагарсан байсан пивоны шилээр зоосон байсан...." гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/.
Н.Дгийн яллагдагчаар өгсөн “ Э нь миний гар руу хагарсан шилээр зоосон байсан мөн З руу шил шидсэн байсан бөгөөд сүүлд өшиглөж байгаа харагдсан мөн уг бичлэг дээр би Э З 2-ийг барилцаад газар унасан байх үед салгах гэж байх үедээ Эг өшиглөсөн байсан учир нь гар бэртэлтэй гар оролцох боломжгүй байсан...’ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108-109 дүгээр тал/,
гэрч С. Сгийн ".. тухайн орой манайд хүн ихтэй заал дүүрэн байсан, би текэн дээр ирэхэд текний урд талын 3 дугаар ширээнд сууж байсан залуучууд болон рестораны хойд талын булангийн 8 дугаар ширээнд сууж байсан 3 залуугийн 1 залуу нь 3 дугаар ширээнд сууж байсан 1 залуугийн толгой руу пивоны шилээр цохиж хагалсан мөн тэр залуу толгойгоо хагалуулсан гэх залуутай цуг явж байсан нэг эалуугийн гар луу пивоны шилээр зоосон, гарнаас цус гарч байсан тэггэл удалгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,
“... зодоон болоод заал нил цус болсон, тек бас хагарсан байсан.Тийм орчинд хүн суухгүй учир бүгд тооцоогоо хийгээд гарсан. ...Тек рүү нэг нь пивоны шил шидсэн юм шиг байгаа юм...” гэх гэрч С.Сгийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг/, давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдэж зодсон үйлдэл хийгээгүй, гэм буруугийн нэгдмэл санаа, үйлдлийн нөхцлийн хувьд эргэлзээтэй үндэслэл, нотолгоогүй, Г.Э,Г.З нарын биед шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг хэн учруулсаныг хангалттай тогтоогоогүй, З.Э нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн рүү чиглэгдсэн үйлдэл хийгээгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Г.З нь Н.Дтэй, Г.Э нь З.Этай тус тус бүлэглэн үйлдсэн танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт санаагаа хоёр, хоёроороо нэгдмэл байдлаар хэрэгжүүлж ингэхдээ илүү хүч чадалтайгаа харуулах гэж бие биедээ хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эмх замбараагүй үйлдлээ олон нийтийн газарт үйлчлүүлэгч иргэдийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирласан гэмт санаагаа үйлдлээрээ хэрэгжүүлсэн нь нийгмийн хэв журмыг зөрчсөн, үйлчлүүлэгч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтуудад зөв дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нь гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үг, үсгийн алдаатай, утга найруулгын хувьд ойлгомжгүй, хэргийн үйл баримт, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтад үндэслэн хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй юм.
Иймд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.З, Г.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн, Н.Д, З.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байх тул Г.З, Г.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Г.З, Г.Э, Н.Д, З.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.З, Г.Э, Н.Д, З.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.З, Г.Э, Н.Д, З.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ