Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч Ц.

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2 оны дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч 22 оны 0 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* тосгонд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл , 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар баг, ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Мөнгөлөгийн зоо ХХК-д гэрээгээр мод тээвэрлэдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 0 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МР78**************/

 

Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2 оны дүгээр сарын 27-ны өдөр цагийн орчимд  өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар баг, Цэргийн ангийн хажуу талын замаар зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, .3, ., .3 дахь заалтуудыг зөрчин явган зорчигч Ц. мөргөж зам тээврийн осол гаргаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн  ……  2 оны дүгээр сарын 27-ны өдөр *******д голын эрэг орчимд Буян-Арвижихтай 2 шил Хараа архи, 2 литр нэрмэл архи хувааж уусан. Тэгээд Буян-Арвижихыг доод цэргийн анги руу гэрт нь машинаараа хүргэж өгсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Тухайн үед би приус-20 маркийн -6 улсын дугаартай хүнээс худалдаж авсан өөрийнхөө машиныг жолоодож явсан. Би хохирогчид нийт 6 сая төгрөгийг өгсөн. Хийсэн хэргтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.ийн өгсөн ...... 2 оны дүгээр сарын 27-ны өдөр голоос ус авахаар усны тэргэн дээр 0 литрийн бидон тавиад гэрээс гэрээс гараад гол орж ус авчихаад гэр лүүгээ буаж явах үед миний араас машин мөргөх шиг болсон. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь эмнэлэгт хэвтэж байсан. Эмчилгээнд нийт 3 сая төгрөг зарцуулсныг ******* төлж барагдуулсан. Дараа нь надад дахин бэлнээр 3 сая төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Бие маань овоо гайгүй болж байна. Гомдол гээд байх юм алга. ******* нь 3 нялх хүүхэдтэй учир амьдрал ахуйгий нь ойлгоод ялгүй гаргаж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2 оны дүгээр сарын 27-ны өдөр 0 цаг өнгөрч байхад ******* тосгоны төвөөс өөрийн эх ийн гэрт очихоор төв замын доороос алхаж байхад дээрээс цэнхэр өнгийн тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл маш хурдтай бууж харагдсан. Тэгээд дээшээ алхаж байхад ус түрсэн эмэгтэй хүн дээшээ алхаж байгаа харагдсан. Тэгсэн дээрээс уруудаж байсан цэнхэр өнгийн приус загварын машин ус түрээд явж байсан эмэгтэй хүнийг мөргөөд 0 метр орчим яваад дахин 7-0 орчим насны эрэгтэй хүүхдийг шүргэсэн. Тэгэхээр нь би тухайн үед машин руу орилж хүн мөргөчихлөө шүү хөөе зогсооч ээ гэж хэлсэн чинь тээврийн хэрэгсэл зогссон ..... Тэгээд жолооч нь бууж ирэхэд согтуу хүн байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай харагдсан гэх мэдүүлэг /Хх-н дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч С.Эрхэст-Мөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай эмээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* тосгонд байдаг бөгөөд 2 оны дүгээр сарын 27-ны өдөр эмээгийндээ очсон байсан. цагийн орчимд дэлгүүр орчихоод буцаад эмээгийнх рүүгээ явж байтал цэнхэр өнгийн приус машин нэг эмээг дайраад миний өөдөөс тулж ирэхэд нь би хажуу тийшээ үсрээд холдсон. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 9 дүгээр хуудас/

АСБЦД ХХК-ний дэргэдэх ЕВА жолооны сургалтын төвийн шинжээчийн 2 оны дүгээр сарын -ний өдрийн № 00/3******* дугаартай дүгнэлт ..... Хариултууд:

3..Тоёота приус 20 загварын -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овгийн ******* нь / МР78**************/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, .3, ., .3 заалтуудыг зөрчсөн байна.

3.2. Тоёота приус 20 маркийн -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овгийн ******* нь /МР78**************/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, .3 Тээврийн хэрэгслийн хурд. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. . Тээврийн хэрэгсэл байрлан явах -д заасан Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон  *******.0а, *******.0б, *******.а, *******.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал даь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3.3 Тоёота приус 20 маркийн -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овгийн ******* нь /МР78**************/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, .3, ., .3 заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон.

3.. Явган зорчигч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй гэх /Хх-н 60-6 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2 оны дүгээр сарын 6-ны өдөр № 238 ..... Дүгнэлт:

.Ц.ийн биед гавал яс, баруун зүүн чамархай, суурь яс, зүүн нүдний ухархай, баруун зүүн эрүүний яс, баруун зүүн дал, баруун ,2,3,,6,7-р хавирга, зүүн ,*******,6-р хавирга, сээр нурууны 2,3-р нугалам, зүүн сарвууны ,*******-р шивнүүрийн хугарал, тархины эдийн цусархаг няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

. Ц.ийн биед учирсан дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

*******. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөл эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 67-68 дугаар хуудас/

                 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 06- дүгээр хуудас/

Д.*******ийн согтуурлыг Алкотест 6820 багажаар шалгахад .92 % зааж байв гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н дугаар хуудас/

Тоёта приус-20 загварын -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н дүгээр хуудас/

Хохирогч Ц.ийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 2-3 дүгээр хуудас/

Тоёота приус-20 загварын -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 00000 /долоон сая/ төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимэйт ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээ /Хх-н дүгээр хуудас/

Д.******* нь ам бүл , 3 хүүхдийн хамт ******* тосгоны ******* № 2 тоотод оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 2 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, мөн хохирогчид 3000000 /гурван сая/ төгрөгийг төлсөн 2 ширхэг баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2 оны дүгээр сарын 27-ны өдөр цагийн орчимд  өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дугаар баг, Цэргийн ангийн хажуу талын замаар зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, .3, ., .3 дахь заалтуудыг зөрчин явган зорчигч Ц. мөргөж зам тээврийн осол гаргаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.******* íü хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаснаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 Хохирогч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардал болон бусад гарсан зардалд 937326 төгрөгийн хохирлыг нотлох баримтаар нэхэмжилсэн боловч шүүгдэгч Д.******* нь хохирогч Ц.д хохиролд нийт 6000000 /зургаан сая/ төгрөгийг өгч барагдуулсан болохыг шүүгдэгч Д.******* болон хохирогч Ц. нар шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж тайлбарлаж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.. “согтуурсан, мансуурсан үедээ:”, 2.2.“тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн:”, 2.3.”хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж:” үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” ...гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” ..... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, *******-7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг, хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2., 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 0 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоон шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учруулсан эмчилгээний болон бусад зардалд гарсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир -6 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Хохирогч Ц. нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээс үүссэн цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан үр дагавар, хор уршгийн зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.*******ийн жолоочийн үнэмлэх хураагдан ирээгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******., *******.2, *******.3, *******., 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , дэх хэсэг, 36. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2. дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн , дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 0 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 0 жилийн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан архидан согтуурах зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн ******* дахь хээгт зааснаар Д.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Д.******* нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******эд тогтоосон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Хохирогч Ц. нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Энэ хэргийн улмаас Тоёота приус 20 загварын -6 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.