Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 ,132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Малгайт овогт Н-н Б-г, Тайж овогт Ч-н А-л нарын 2014 оны 06-р сарын 16-ны өдрийн 4-6 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2012 оны 12-р сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Ж-р, 2014 оны 04-р сарын 22-ны өдөр төрсөн хүү А.Ц-н нарыг төрсөн эх Н.Б-н асрамжид үлдээж, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2т зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр төрсөн эцэг Ч.А-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг төрсөн эх Н.Б-т даалгасугай.

4.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Төрсөн эцэг Ч.А-л нь төрсөн хүү А.Ж-р, төрсөн хүү А.Ц-н нартай уулзах, тэднийг тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлэхэд төрсөн эх Н.Б-н зүгээс саад учруулахыг хориглосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу гэрлэлт цуцалж, тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц, шийдвэрийн хувийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага болон Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад ажлын 3 хоногийн дотор тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-н гэрлэлт цуцлуулахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-г нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.А-с хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 28 483 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА