Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/379

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0352/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-т холбогдох эрүүгийн 1818006270403 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан хишиг” хүнсний дэлгүүрийн орчим Ц.Н эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан хишиг” хүнсний дэлгүүрийн орчим Ц.Н  эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ж.Н-н  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 08 дугаар сарын 03 ны өдрийн 17 цагийн орчимд*****, ******,***** бид 4 гэрээс гараад явж байхад “Хаан хишиг” хүнсний дэлгүүрийн хажууд Н-н , ****** хоёртой тааралдаад юм яриад суусан. Тэгтэл*****, Н-н  хоёр хоорондоо маргалдаж ноцолдоод байхаар нь би салгах гээд очиход Н-н  миний нүүр лүү 2 удаа цохихоор нь миний уур хүрээд тэнд байсан архины хагархай шилийг аваад Ц.Н нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод тонгойхоор нь дагз руу нь нэг удаа хагархай шилээр цохисон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс “чи хүний нүдийг сохолчихлоо” гээд байхаар нь би айгаад яваад өгсөн.

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. ” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2018 оны 08 сарын 03-ны өдөр найз Н-н ,*****, ****** нарын хамт тосгоны призерын буудал дээр явж байтал автобуснаас ******, ****** 2 бууж ирсэн. Бид нар уулзаад хашааны сүүдэрт такси хүлээгээд сууж байхад*****, ****** 2 хоорондоо маргалдаж, зодолдсон. Тэгээд ******, Н-н  бид 3 салгах гэтэл зугтаагаад цохилцоод байсан. Н-н  гэнэт ****** руу уурлаж бас зодолдож эхэлсэн. Би голд нь ганцаараа салгаж чадахгүй, ****** гар нь өвчтэй болохоор ойртож чадахгүй байсан. Тэгээд би*****ийг бариад холдуултал ард нэг нь орилохоор нь эргээд хартал ****** нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарсан, гараараа дараад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад “Н-н  миний нүүр лүү шилээр цохичихлоо” гэхээр нь би хартал баруун шанаа хэсэг нь их цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/,

-Гэрч О.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр найз болох Н-н , ******,*****нарын хамтаар засварын ажил хийж дуусгаад манайд очиж 0.75 л архи хувааж уусан. Тухайн үед*****гэр лүүгээ явсан байсан. Архи дуусаж байхад*****ирээд бид нар гэр лүүгээ харих гэж яваад төмөр замын призерын ойролцоо байх дэлгүүрийн урд ирэхэд ******, ****** 2 автобуснаас бууж ирээд бид хамт хашааны сүүдэрт юм ярьж суусан. Тэгтэл ****** намайг үгээр идээд байхаар нь би бас үг хэлэхэд ****** уурлаж босохоор нь би бас бостол манай найзууд бүгд босч ирээд бид хоорондоо маргалдсан. Би ****** нэг удаа алгадсан. Тэгтэл ****** “чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь би бас****** маргалдсан. Тэгээд бид нар хоорондоо зууралдаж, цохилцож эхэлсэн. Тэгээд*****дундуур орж салгаж байхад Н-н  гартаа хагархай шил барьж ******той хэрэлдэж байгаад толгой хэсэгт нь цохих шиг болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,

-Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хараа голын эрэг дээр найз нартайгаа архи ууж байгаад салаад хуучин Дарханд ******тай тааралдсан. Дархан сумын 3 дугаар багт байрлах “Хаан хишиг” хүнсний дэлгүүрийн хажууд*****, ******, *****нартай таараад юм ярьж суусан.***** ах надад “чи ажилд орсноос хойш их сонин болсон байна, байрны ах нартаа ганц шил юм авч өгөхгүй” гээд бид маргалдаж байгаад ганц хоёр түлхэлцээд салсан. Тэгээд хашааны булан тойртол *****хагарсан архины шилээр миний баруун хацар луу цохиод намайг тонгойтол дагз руу цохисон. Тэгэхэд*****, ******, ****** нар салгасан.

...би ямар нэгэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Гадуур эмчилгээ хийлгэсэн. Ж.Н надад эмчилгээний төлбөрт 280000 төгрөг бэлнээр өгсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11, 14-15/,

- Гэрч Ц.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз*****, *****,*****нартай хамт явж байгаад Дархан сумын 3 дугаар багт байрлах “Хаан хишиг” хүнсний дэлгүүрийн хажууд ******, Н-н  нартай тааралдсан. Тэгээд бид юм яриад сууж байхад Н-н ,***** нар хоорондоо маргалдаж байхад хажуугаар нь *****орж гурвалжин хэрүүл болоод байж байхад *****архины хагарсан шилээр Н-н  нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхэд Н-н  нүүрнээс цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудсан боловч “ачаалал ихтэй өөрсдөө аваад ир” гэхээр нь бид нар таксигаар Н-н ыг эмнэлэгт хүргэсэн. *****тэнд байж байгаад цагдаа дуудна гэхэд зугтаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 18/,

-“…Ц.Н биед дагз, баруун хацар, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 60/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Н-н  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н биед “...дагз, баруун хацар, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 20/ нотлогдож байх бөгөөд хохирогч нь Ц.Н-н  нь “...би гадуур эмчилгээ хийлгэсэн. Ж.Н надад эмчилгээний төлбөрт 280000 төгрөг бэлнээр өгсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хаан хишиг” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Ц.Н эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Н-н ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Н-н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Н-н ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н-түүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н-танхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Шарагчууд овогт Ж,Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялыг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н-түүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.Н-т анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ