Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000404 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,,******* овогт Батдоржийн Эрдэнэбаатар, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Арван мянгат” гэр хорооллын хойно насанд хүрээгүй иргэн*******, Б.Сайнжаргал, Н.Бат-Эрдэнэ нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох 2 баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би яллагдагчаар татсан тогтоол яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцсан. Монгол бичиг үсэг мэднэ. Би одоо өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Дүү Цогбадрах нь гэрээсээ гараад 3 хоног гадуур хоноод ирэхгүй алга болсон байхаар нь би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гадуур хайгаад цуг явсан. Даваабаяр гэх хүүхдийг олсон. Тэр Даваабаяр гэх хүүхдээр нь хаана байгааг нь заалгаж динозавртай паркийн орчмоос дүү Цогбадрахыг олоход дүү Цогбадрах нь 2 хүүхдийн хамт явж байсныг олж уулзаад би Цогбадрахыг хаагуур яваад байгаа юм гээд Цогбадрахын цуг явж байсан 2 хүүхдийнх нь хамт мөн Даваабаяр гэх хүүхдийн хамт дөрвүүлэнг нь цохиж авсан. Тухайн үед миний уур их хүрсэн байсан бөгөөд намайг тэр 4 хүүхдийг цохиж авах үед Даваабаяр гэх хүүхдийнх нь гар өвдсөн байгаа битгий цохиорой гээд байсан. Би Даваабаяр гэх хүүхдийн гарыг цохиж гэмтээгээгүй. Надтай уулзахаас өмнө гар бариад өвдөж байна гээд байсан. Би Цогбадрах болон цуг явж байсан 3 хүүхдийг нь сайн айлгаж авъя гэж бодоод машиндаа суулгаж арван мянгатын ар талд очиж Цогбадрах болон 3 хүүхдийг айлгаж оршуулга дээр очих уу гэх мэтээр нэрийг нь мэдэхгүй байна 2 хүүхдийн толгой руу нь суудлын дэрээр цохиж авсан. Толгойноос нь цус гарсан харин Цогбадрахыг бие рүү нь цохисон. Мөн наана байсан Даваабаяр гэх хүүхдийг хөл рүү нь цохиж аваад би дахиад та нар тэнэж болохгүй шүү дахиад та нартаа уулзмааргүй байна гэж хэлсэн. Хоёр хүүхдийн толгой нь хагарсан байхаар нь хөх толгойд ээжийнхээ хашаанд толгойг нь угааж өгөөд явуулсан. Би тухайн үед таньдаг дүү Мөнхөөтэй явсан. Тухайн үед Мөнхөөгийн жижиг суудлын авто машинаар явсан юм. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулна.... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, ярих зүйлгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Насанд хүрээгүй хохирогч Б.Сайнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой 17-18 цагийн үед би гэртээ байхад Бат-Эрдэнэ над руу залгаад “Динозавртай парк дээр хүрээд ир” гэхээр нь би яваад очиход Цогбадрах, Бат-Эрдэнэ нар байхаар нь уулзаад парк дотор суугаад байж байтал паркийн хаалган дээр жижиг цагаан өнгийн ист маркийн машин зогсож байсан. Тэр машинаас Цогбадрахын ах нь Цогбадрахыг дуудахаар нь БатЭрдэнэ, Цогбадрах бид 3 яваад очтол Цогбадрахын ах нь Цогбадрахыг нүүр лүү цохиж авснаа Бат- Эрдэнийн нүүр хэсэг рүү цохиж авсан. Дараа нь намайг нүүр лүү алгадаж авсан. Би газар унасан тэгтэл тэр ах намайг “Бос” гээд нуруу руу өшиглөсөн. Тэгтэл Цогбадрахын ах нь өөр нэг ахтай цуг явж байсан. Тэр ах нь машин бариад явж байсан харин арын суудал дээр Даваабаяр суусан явж байсан. Тэгтэл Цогбадрахын ах нь БатЭрдэнэ, Цогбадрах бид гурвыг “Машинд суу” гээд суулгасан. Цогбадрахын ах нь жолоочийн эсрэг талд урд суусан. Харин нөгөө ах нь машин бариад явсан. Тэгээд тэндээс хөдлөөд явж байхад Цогбадрах, Бат-Эрдэнэ, Даваабаяр бид дөрвийг “Та нар гадуур тэнээд явлаа хулгай хийсэн үү” гээд цохиод байснаа машины дэрийг аваад БатЭрдэнэ бид хоёрыг толгой хэсэг рүү цохиж толгойг хагалсан. Харин Даваабаярын мөр хэсэг рүү цохисон. Харин Цогбадрахыг мөн цохиод байсан. Тэгж явсаар байгаад арван мянгатын хойд талд очиж машинаас буулгаж бид дөрвийг дахин цохиж зодсон. Тэгээд бид нарыг “Оршуулга дээр аваачна булшаа ухаарай” гэх мэтээр бид нарыг айлгасан. Тэр үед Бат- Эрдэнэ бид хоёрын толгойноос цус гараад байсан. Тэгээд бид нарыг машинд суулгаад хөх толгойд нэг хашаанд авчирч толгойны цусыг угааж өгчхөөд бид нарыг явуулсан. Цогбадрах ахтайгаа үлдсэн. Би Даваабаярын хамт гэрт очиж эгч 3 Нандинцэцэгт болсон явдлын талаар хэлж эгч Даваабаяр нь цагдаад дуудлага өгсөн. Цогбадрахын ах нь бид нарыг “Нийлж гадуур дэмийн тэнэлээ хулгай хийсэн үү” гээд байсан. Би Цогбадрахтай гадуур тэнээгүй би сайн найз бишээ. Миний толгой хагарч 2 оёо тавиулсан.’ Толгой өвдөж байна. Өөр бие өвдөж байна. Бат- Эрдэнэ, Даваабаяр, Цогбадрах бид дөрвийг Цогбадрахын ах нь зодсон. Жолоо барьж явсан ах зодоогүй жолоо бариад хараад зогсож байсан. Би Цогбадрахын ахыг танихгүй нэрийг мэдэхгүй. Мөн Цогбадрахын ах нь бид нарыг сүрдүүлж “Хийгээгүй хэргийг чинь хийсэн болгож чадна шүү. Би цагдаа найз олон шүү” гэх мэтээр бид нарыг сүрдүүлж байсан. Мөн бид нарын утасны дугаарыг аваад зургийг дарж аваад “Дахиад та нар гадуур тэнэх юм бол зургуудыг чинь цагдаад өгнө шүү” гээд байсан. Би Цогбадрахын ахад “Би цуг яваагүй” гэж хэлэхэд үг хэлүүлэхгүй намайг зодоод байсан. Би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Насанд хүрээгүй хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад хөдөөгөөс юм ирсэн “Цэлмэг өглөө” дэлгүүрийн урд талаас ирээд аваадах гэхээр нь би “Цэлмэг өглөө” барилгын материалын дэлгүүрийн урд талд очоод уулзсан чинь нэг эрэгтэй ах жижиг суудлын авт-о машинаас гарч ирээд “Намайг суучих” гэхээр нь би машинд суусан чинь “Би Цогбадрахын ах нь байна Цогбадрах хаана байна хаагуур юу хийгээд яваад байна Цогбадрахтай уулзсан уу” гэхээр нь би “Өчигдөр нэг уулзсан” гэсэн чинь миний шанаа хэсэг рүү цохиж аваад “Цогбадрахыг заагаад өг” гэхээр нь “Динозавртай парк дээр байгаа байхаа” гээд Цогбадрахын ахтай цуг явсан. Тухайн үед Цогбадрахын ахтай бас танихгүй ах машиныг бариад явж байсан. Тэгээд динозавртай парк руу явсан. Тэгтэл динозавртай парк дээр Сайнжаргал, Бат- Эрдэнэ, Цогбадрах нар байсан би машинаас буух гэтэл намайг буулгаагүй “Машинд сууж бай” гэсэн тэгээд Цогбадрахын ах нь машинаас бууж Бат-Эрдэнийг цохиж авсан. Дараа нь Сайнжаргалыг цохиж авсан чинь газар унасан. Тэгтэл газарт хэвтэж байхад нуруу хэсэг рүү өшиглөөд бос гээд байсан. Тэгээд Бат- Эрдэнэ дахин зодох гээд байхаар нь Цогбадрах нь тэврээд авсан. Тэгээд Бат-Эрдэнэ, Цогбадрах, Сайнжаргал нарыг машинд суулгасан. Машины арын суудал дээр Бат-Эрдэнэ, Цогбадрах, Сайнжаргал бид дөрөв суусан. Цогбадрахын ах нь жолоочийн эсрэг талд суугаад танихгүй ах машин бариад явсан. Тэгтэл машин дотор дахин Бат-Эрдэнэ, Цогбадрах, Сайнжаргал бид дөрвийг машины суудлын дэрээр цохиод байсан. Бат-Эрдэнэ, Сайнжаргал нарын толгой хэсэг рүү цохиж толгойг нь хагалсан. Харин намайг машин дотор цохиогүй харин Цогбадрахын шанаа хэсэг рүү цохиж аваад байсан. Тэгээд арван мянгатын хойд талд зогсоод бид нарыг машинаас буулгаж байгаад “Бид нарыг булшаа ух” гээд айлгаад БатЭрдэнийг суудлын дэрээрээ цохиж аваад өшиглөөд байсан. Харин Сайнжаргалыг өшиглөөд байсан. Цогбадрахыг цохиогүй. Бат-Эрдэнэ, Сайнжаргал нарын толгой нь хагарч цус гарсан байсан. Намайг гараараа миний урд өвдөж байсан гар луу цохиж авахаар нь би “Ахаа миний гар эвгүй болчихлоо” гэсэн чинь “Үхсэндээ баашлаад байгаа юм бэ” гээд суудлын дэрээрээ миний ар нуруу хэсэг рүү цохиж аваад миний 2 хөл рүү цохиж авсан. Машины суудлын дэрээ над руу шидээд миний хажуу талд унасан. Тэгээд “Ахаа миний гар эвгүй болсон” гээд хэлтэл “Ийшээ гүй” гээд бөгс рүү өшиглөж авсан. Тэгтэл хойноос нэг машин ирж харагдсан чинь бид нарыг машинд суулгаад хөх толгой руу Цогбадрахын гэрт очоод Бат-Эрдэнэ, Сайнжаргал нарын толгойны цусыг угаасан. Тэгээд тэр ах бид нарын зургийг аваад яв гээд бид нарыг явуулсан. Тэгээд би Сайнжаргалын хамт гэрт нь очиж Сайнжаргалын эгчид болсон явдлын талаар хэлсэн юм. Цогбадрахыг дагуулж тэнээд явлаа гээд бид нарыг зодож цохиод байсан. Тиймээ үнэн Цогбадрахын ахтай уулзахаас өмнө миний зүүн гарын тохой өвдөж байсан үнэн. Би өнөөдөр өглөө өөрийн санаандгүй байдлаас болж гараа гэмтээсэн байсан юм. Гэхдээ миний өвдөж байсан гар луу Цогбадрахын ах нь гараараа нэг удаа цохисон. Миний зүүн гар мөр өвдөж байна. Бат-Эрдэнэ, Сайнжаргал, Цогбадрах бид дөрвийг Цогбадрахын ах нь зодсон. Жолоо барьж явсан ах зодоогүй. Жолоо бариад хараад зогсож байсан. Би Цогбадрахын ахыг танихгүй. Гэхдээ өмнө нэг удаа харж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

Насанд хүрээгүй хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд 4 өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Цогбадрах, Сайнжаргал нарын хамт динозавртай парк дээр байж байтал Цогбадрахын ах нь машинтай хүрч ирээд “Та нар юу хулгай хийгээд байгаа юм уу” гээд миний нүүр лүү цохиж авсан. Сайнжаргалыг дуудаж авчирч байгаад цохиж унагаасан чинь газар унасан. Газарт хэвтэж байхад нь дээрээс нь өшиглөж авсан. Тэр үед Цогбадрах ахыгаа барьж аваад “Боль” гэсэн. Цогбадрахын ах нь нэг ахтай цуг ирсэн. Тэр ах нь машины жолоо барьж явсан. Харин суудал дээр Даваабаяр суусан явж байсан. Тэгээд бид нарыг машинд суулгаад хөдөлсөн. Цогбадрах, Даваабаяр, Сайнжаргал бид 4 арын суудал дээр суусан. Цогбадрахын ах нь урд сууж явсан. Машинд суугаад явж байхад Цогбадрахын ах нь нүүр лүү 2 удаа гараар цохиод машины суудлын дэрийг аваад Сайнжаргал бид хоёрын толгой руу цохиж толгой хагалж цуе гарсан. Цогбадрахын нүүр лүү цохиж авсан. Тэгээд арван мянгатын хойд талд очиж зогсоод бид нарыг машинаас буулгаж байгаад миний бие рүү цохиж авсан. Цогбадрахын толгой руу цохиж авсан. Даваабаярын хойд талын нуруу хэсэг рүү машины суудлын дэрээр цохиж аваад “Битгий хүүхэд уруу татаад авч яваад бай булш ухаж чадах уу” гэхээр нь “Би чадахгүй” гэсэн намайг цохиж аваад машинд суулгаад хөх толгойд нэг хашаанд очиж Сайнжаргал бид хоёрын цусыг угааж өгөөд бид нарыг явуулсан. Тэгээд бид нарын зургийг аваад “Дахин Цогбадрах алга болох юм бол та нар луу залгана шүү” гээд утасны дугаар аваад байсан. Тэгээд би гараад явсан. Цогбадрахыг дагуулж тэнээд явлаа гээд бид нарыг зодож цохиод байсан. Миний толгой хагарсан. Хөмсөг хавиар өвдөж байна. Даваабаяр, Сайнжаргал, Цогбадрах бид 4-г Цогбадрахын ах нь зодсон. Жолоо барьж явсан ах зодоогүй. Жолоо бариад хараад зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Насанд хүрээгүй гэрч Ц.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын Ш 27-ны өдөр би 16 цагийн үед БатЭрдэнэ, Сайнжаргал нарын хамт динозавртай парк дээр байж байтал ах Эрдэнэбаатар нь нэг жижиг машинтай нэг ахын хамтгэ ирсэн бөгөөд арын суудал дээр Даваабаяр суусан ирээд намайг дуудсан. Би ахад би “Цүнхээ аваад ирье”' гээд явчхаад ирэхэд ах Эрдэнэбаатар нь Бат-Эрдэнийг цохиж байсан. Мөн Сайнжаргалыг нүүрэн тус газар нь цохиж газар унагаад өшиглөж байхаар нь би “Ахаа болио боль” гээд бариад авсан. “Та нар хулгай хийсэн үү” гээд байсан. “Бид нар хулгай хийгээгүй” гэсэн чинь бид нарыг машинд суулгасан. Бат-Эрдэнэ, Сайнжаргал, Даваабаяр бид 3 хойд талд суугаад хөдөлсөн. Машин дотор явж байтал Эрдэнэбаатар ах намайг “Яагаад гадуур тэнээд байгаа юм” гээд нүүр лүү гараар цохиж аваад машины суудлын дэрээ салгаж аваад манай 2 найз Бат-Эрдэнэ, Сайнжаргал бид гурвыг цохиж авсан. Тэгтэл Бат-Эрдэнэ, Сайнжаргал нарын толгойноос цус гарсан байсан. Тэгээд арван мянгатын хойд талд зогсоод машинаас бид нарыг буулгаад “Булш ухаж чадах уу” гэсэн. Сайнжаргал, Бат-Эрдэнэ нар нь “Чадна” гэсэн чинь Эрдэнэбаатар ах “Та яг чадах уу” гэсэн чинь “Чадахгүй” гэсэн. Тэгээд Бат-Эрдэнэ, Сайнжаргал нарыг дахин цохиж авахаар би дэрийг булааж авсан чинь Даваабаярын зүүн гар луу гараараа цохиж авсан чинь Даваабаяр нь “Миний зүүн гарыг хөндөөд хаячиха шиг боллоо” гэсэн чинь “Чи юун бааштай юм” гээд дахин нуруу руу нь цохисон. Тэгээд над дээр ирээд намайг гэдэс хэсэг рүү цохиод миний толгой руу цохиж миний толгой хэсэг рүү суудлын дэрээр цохиж шалбарсан. Тэгээд бид нарыг машинд суулгаж манай байдаг айл руу буюу хөх толгой руу явж тэнд Бат-Эрдэнэ, Сайнжаргал нарын толгойн цусыг угааж өгөөд явуулсан. Би тэндээ үлдсэн. Эрдэнэбаатар нь Сайнжаргал, Даваабаяр, Бат-Эрдэнэ нарын утасны дугаар болон зургийг аваад байсан. Дахиж намайг алга болох юм бол та нартай ярина гээд байсан. Надаас болсон гэж бодож байна. Би гадуур 2 хоног хоноод намайг гадуур тэнээд байна гээд надтай цуг явж байсан хүүхдүүдийг зодсон. Миний толгой шалбарсан. Өөр зовуурь байхгүй. Даваабаяр, Сайнжаргал, Бат-Эрдэнэ бид дөрвийг Эрдэнэбаатар ах зодсон. Жолоо барьж явсан ах зодоогүй. Жолоо бариад явж байсан. Би 2 хоног гадуур 2 найзындаа утсаар тоглож хоносон юм... гэх /хх-ийн 34-35 /

 Гэрч Д.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр над руу Эрдэнэбаатар ах утсаар яриад 5 “Дүү гэрээсээ гараад 2-3 хоног алга болчихлоо болохгүй бол цагдаад мэдэгддэг юм уу” гээд байсан. Ангийнхаа хүүхдийнд байгаа юм шиг байна гээд байсан. 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэбаатар ах миний машинд бензин хийж өгөөд “Хоёулаа хайгаад ирье” гэсэн. Тэгээд Эрдэнэбаатар нь хүмүүс рүү ярьж байгаад нэг дугаар олоод тэр хүүхэд рүү утсаар яриад “Хөдөөнөөс юм ирсэн байна ирж ав” гээд худлаа ярихад нэг хүүхэд ирээд Цогбадрах нь хаана байна гээд асуухад “Динозавртай парк дээр байгаа” гэхээр машинд суулгаад парк дээр очсон парк дээр ирэхэд Цогбадрах нь 2 хүүхдийн хамт байсан. Эрдэнэбаатар ах машинаас буугаад Цогбадрахыг өшиглөж авсан. Мөн цуг явж байсан хүүхдүүдийг цохиж аваад “Цуг явж байгаа хүүхдүүдийг айлгая цуг нийлж тэнээд байна” гээд машинд суулгаад хойшоо явж арван мянгатын хойд талд зогсож тэнд бүгдийг цохиж авсан. Буцаагаад машинд суулгасан. Тухайн Эрдэнэбаатар ах их ууртай байсан машин дотор ороод машины дэрээр хойно байсан 2 хүүхдийн толгой руу цохисон чинь толгойноос нь цус гарсан. Тэгээд хөх толгойд нэг айлд ирээд Эрдэнэбаатар ах хүүхдүүдтэй буугаад толгойгоо угааж байгаа харагдсан би яваад өгсөн. Цогбадрах гээд дүү нь хоногоор алга болоод байхаар нь хашраах зорилгоор гар хүрч зодсон. Би тэр 4 хүүхдэд гар хүрээгүй. Би жолоо бариад л явж байсан. Миний эзэмшлийн Тоуота 15* маркийн 23-80 БНХ улсын дугаартай цагаан өнгийн машинтай явж байсан. Уг машины гэрчилгээ нь “Гялс төгрөг” ХЗХ-ний нэр дээр байгаа. Тиймээ машины суудлын дэр байгаа. Шаардлага гарвал машины дэрийг гаргаж өгч болно. Эрдэнэбаатар нь тэр хүүхдүүдийг хашраая гээд байсан. Нэг их сүртэй юм болоогүй өөрөө мэдэх байх гэж бодсон... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 540 дугаартай: 1. Б.Сайнжаргалын биед тархи доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх 540 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 46 дугаар тал /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 539 дугаартай: 1.******* биед тархи доргилт, дагзанд шарх, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хавтаст хэргийн 51-52 дугаар тал /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 541 дугаартай: 1.*******ын биед зүүн мөр, тохой, бугалганы хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дугаар тал) зэрэг нотлох баримтууд тус тус болно. /ххийн 44/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21/, эрүүгийн хариуцлага 6 хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 16/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дуурсах” 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Арван мянгат” гэр хорооллын хойно насанд хүрээгүй иргэн*******, Б.Сайнжаргал, Н.Бат-Эрдэнэ нарыг дүү Ц.Цогбадрахыг гадуур дагуулж тэнэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч Б.Сайнжаргал, Ө.Даваабаатар, Н.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах, гэрч Д.Эрдэнэмөнх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 539, 540, 541 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 23-80 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэрийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц авто машиныг эзэмшигч Д.Эрдэнэмөнхөд буцаан олгож шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс нэг мянган нэгжтэй тэнцэх 7 хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасаныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт Батдоржийн Эрдэнэбаатарыг хоёр ба түүний олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч******* овогт Батдоржийн Эрдэнэбаатарыг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар 23-80 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэрийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц авто машиныг эзэмшигч Д.Эрдэнэмөнхөд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх 8 арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ