| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03765/и |
| Дугаар | 181/ШШ2018/00180 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2018/00180
| 2018 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2018/00180
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, М овогт Д Л /рд: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Ганд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 11,888,580 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, хариуцагчийн төлөөлөгч Ө.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1987 оноос хойш төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос тус яаманд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 93 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 155 дугаар тогтоолоор Гны Төрийн захиргааны газрын Санхүү эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон.
Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдэл бичигдэж Ганд хүргүүлсэн.
Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн Б/263 дугаар тушаалаар Д.Л намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд биш Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт нягтлан бодогчоор 10 сарын 02-ны өдрөөс ажилд томилох тушаал гарч одоогоор ажиллаж байна.
Иймд ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин 11,888,580 төгрөгийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 106 дугаартай мэдэгдэлд заасны дагуу Д.Лг Гны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн Б/263 тоот тушаалаар тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт нягтлан бодогчоор томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,688,138 төгрөгийг олгон, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 988 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 93 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 155 дугаар тогтоолыг тус тус биелүүлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаад туя яамны 2017 оны 10 сарын 01-ний өдрийн 08/5910 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн болно.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Д.Лд бэлнээр олгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Л нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,888,580 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч Г эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 221/МА2017/0093 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 155 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Лг Гны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,688,138 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Лд олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Д.Лгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Гны Төрийн нарийн бичгийн даргад даалган шийдвэрлэжээ.
Хариуцагч Г нь дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн Б/263 дугаар тушаалаар Д.Лг 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт нягтлан бодогчоор томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,688,138 төгрөгийг Д.Лгийн эзэмшдэг Хаан банк дахь дансанд шилжүүлж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг бэлнээр олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, холбогдох бичилтийг хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Л нь буруу халсан үеийн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Гнаас шаардах эрхтэй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаанд” гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Д.Лг ажилд эгүүлэн тогтоосон өдөр хүртэлх хугацаа хамаарах тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г нь хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн боловч Д.Лг анхнаасаа үндэслэлгүйгээр халаагүй бол дээр дурьдсан хугацаанд буюу 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Д.Л нь ажил үүргээ гүйцэтгэж, холбогдох цалин хөлсөө авах боломжтой байсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.Лгийн 0053284 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд Д.Лгийн нэг сарын цалин хөлс нь 1,188,857 төгрөг болох нь тогтоогдож байна.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,188,857 х 10 сар 1 өдөр = 11,888,570 + 54,039 = 11,942,609 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 11,888,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Д.Лгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР