| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0330/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/337 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/337
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Д.Даваасүрэн,
-улсын яллагчаар Т.Нансалмаа,
-шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Б.Энхтуяа,
-шүүгдэгч Г.О, Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Г.О нарт холбогдох эрүүгийн 201719000344 дугаартай хэргийг 2017оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 80-29 тоотод оршин суух хаягтай, урьд нь
-Нийслэлийн Баянгол дүүргийн 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Дамбын Т /РД:УЗ89010335/ гэв.
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжны 4-103 тоотод оршин суух хаягтай, урьд нь
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 03 сарын 23- ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гомбосүрэнгийн О РД:УЗ89110319 гэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Т, Г.О нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 03-06-ны өдрийн хооронд иргэн Д.Чинбатын Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах контейнерын хаалгыг эвдэн орж
мөн 2017 оны 05 дугаар сарын 03-06-ны өдрийн хооронд иргэн Н.Солонгийн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд хууль бусаар нэвтрэн орж 1.270.000 төгрөгний эд зүйл,
мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Сүх-Эрдэнийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Ханангийн энгэр” гэх газар байрлах байшинд хууль бусаар нэвтрэн орж 840.000 төгрөгний эд зүйл,
мөн 2017 оны 05 дугаар сарын 05-15-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг "Бяцхан хөндлөн” гэх газар байрлах иргэн Н.Бүрэндэмбэрэлийн байшингийн цонхыг эвдэн орж 380.000 төгрөгний,
иргэн Л.Ганчимэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 615.000 төгрөгний,
иргэний Ч.Оюуны байшингийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 1525.0 төгрөгний,
мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Дэл уул” гэх газар байрлах иргэн Д.Самдангийн гэрийн хаалгын цоожийг эвдэн орж 1.170.000 төгрөгний,
иргэн Д.Ганбатын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж 760.000 төгрөгний эд зүйлийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Д.Т, Г.О нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 03-06-ны өдрийн хооронд иргэн Д.Чинбатын Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах контейнерын хаалгыг эвдэн орж 1.966.000 төгрөгний эд зүйл,
мөн 2017 оны 05 дугаар сарын 03-06-ны өдрийн хооронд иргэн Н.Солонгийн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд хууль бусаар нэвтрэн орж 1.270.000 төгрөгний эд зүйл,
мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Сүх-Эрдэнийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Ханангийн энгэр” гэх газар байрлах байшинд хууль бусаар нэвтрэн орж 840.000 төгрөгний эд зүйл,
мөн 2017 оны 05 дугаар сарын 05-15-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг "Бяцхан хөндлөн” гэх газар байрлах иргэн Н.Бүрэндэмбэрэлийн байшингийн цонхыг эвдэн орж 380.000 төгрөгний,
иргэн Л.Ганчимэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 615.000 төгрөгний,
иргэний Ч.Оюуны байшингийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж
мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Дэл уул” гэх газар байрлах иргэн Д.Самдангийн гэрийн хаалгын цоожийг эвдэн орж 1.170.000 төгрөгний,
иргэн Д.Ганбатын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж 760.000 төгрөгний эд зүйлийг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Д.Чинбатын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хойд талд байрлах өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхэд байшингийн хаалга гаднаасаа түлхүүрээр онгойхгүй болсон байсан. Ингээд хаалгаа онгойлгох гээд оролцож байх зуурт цоожны нүхээр өөдөөс салхи сэнгэнэхээр нь байшингаа тойрч харахад байшингийн зүүн талын цонхны порчиг онгорхой манай байшинд хулгай орсон талаар мэдсэн. ... байшингаас эд зүйл хулгайд алдагдаагүй байсан. ... ингээд цагдаад мэдэгдэхээр гарахад хашааны хаалганы үүдэнд байрлах контейнортоо орж эд зүйлээ бүртгэж үзэхэд япон үйлдвэрлэгдсэн ямаха маркийн 20л шатахууны банктай 220 вольт гаргадаг 4,5 кв хүчин чадалтай цахилгаан үүсгэвэр, шар өнгийн 120кг даацтай түрдэг тэрэг, 10м урт утастай герман тог уртасгагч залгуур, 30м урттай тог уртасгагч орос залгуур, 40 л хөнгөн цагаан бедон зэрэг эд зүйлс алга болсон байсан ... гэх мэдүүлэг /1 дүгэээр хх-ийн 47-48 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Саруултуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Д.Т бол манай нөхөр юм. ... 85-74 УБИ улсын дугаартай Териос маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулж, машинаа авмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49/,
Гэрч Ч.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай аавын зуслангийн байшингаас 40л хөнгөн цагаан бедон, 30м урттай уртасгагч, 10м урттай уртасгагч, мотор руу ордон 5м урттай гаралттай уртасгагч, эвхдэг аяны хутга, гар хадуур, ачаа түрдэг тэрэг зэрэг эд зүйлс алдагдсан. Эдгээрийг аавтай хамт би худалдаж авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50/,
Хохирогч Н.Солонго мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 05 сарын 03-ны өдөр эргэж ирэхэд хаалга цоож зүгээр байсан. 2 хоногийн дараа 2017 оны 5 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхэд байшингийн зүүн талын цонх онгорхой хаалгаа нээгээд дотор нь ороход бүх юм онгичиж газраар хаясан байсан. ... ингээд эз зүйлээ бүртгэхэд шатны доод талд байсан хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 5кг даацтай нүүрэн талдаа буюу урд талдаа цэнхэр өнгийн хятад үсгээр бичсэн бичиглэлтэй гялгар наалттай угаалгын машин, 20кг савалгаатай гадна пассатны солонгос улсад үйлвэрлэсэн шингэн эмульс 2 сав, цэс гуулин эдлэлээр хийсэн цоройж байгаа морь, 2 хөл дээрээ зогсоод энгэртээ загас тэвэрсэн баавгай, далавчаа дэвж амаа ангайж амандаа цагаан өнгийн шигтгээ зуусан шувууны сувенэрүүд, мөнгөн гаанс, мөнгөн аяга, мөн амсар дотор талдаа хонхойж амсраараа дээшээ сэтэрсэн аяга, цохилттой дрилл, үүнээс хойш дараа ахин сайн бүртгэхэд ... майхан, ... 4 хүний багтаамжтай майхан, цахилгаан тасдагч зэрэг эд зүйл алдагдсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 112-113/,
Иргэний нэхэмжлэгч А.Дөлгөөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... манай лангуун дээр ирэхээр нь барьж яваа эд зүйлсийг нь сонирхоход үүрч яваа цүнхнээсээ загас барьсан баавгай, хойд хөл дээрээ зогссон морь, далавчаа дэвж байгаа гуулин шувуу зэргийг үзүүлсэн. Хэд бэ гэхэд 100 000 төгрөг гэсэн би 80 000 төгрөгөнд авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114-115/,
Хохирогч Д.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байшинд маань хулгай орсон талаар мэдсэн. Тухайн үед манайд байсан миний хуучин савхин дээл, 2 ширхэг мөнгөн аяга, эмээлийн бааварны үлдэгдэл болох мөнгөний цуглуулга, эрэгтэй хүний булган малгай, хятад ханз үсэгтэй зоос, оёдлын машин зэрэг эд зүйлс алдсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-167/,
Хохирогч Л.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын эхээр бил үү хугацааг нь сайн санахгүй байна. Манай зуслангийн газарт байдаг хөрш айлын Ганбаа гээд залуу миний утас руу яриад манай гэрт хулгай орсон байна. Танайд бас орсон байх цагдаа нар ирсэн байна. Та хүрээд ир гэсэн. ... зуслангийнхаа байшинд ирэхэд цагдаа нар ирсэн үзлэг хийж байсан. Ингээд би байшингаа шалгаж үзэхэд манай байшингийн цонхы хамгаалалтын төмрийг сугалж аваад сул тавиад орхисон байсан. ...гэрээс жижиг 20л улаан өнгийн усны сав, цэнхэр өнгийн хулдаасан бүтээлэг, гражаас цахилгаан үүсгэгч, цахилгаан мотор зэргийг авсан байсан. ... 530 000 төгрөгний хохирол учирсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 223-224/,
Хохирогч Н.Бүрэндэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зуслангийн байшингаа цэвэрлэх гээд иртэл байшингийн том өрөөний цонхыг хагалж эвдээд порчигоор хулгайч орсон байсан. Тэгээд байшиндаа ороод шалгаж үзэхэд эд хулгайд алдаагүй. Харин гал тогооны өргөтгөл хэсгийн төмөр хаалгыг өшиглөж, хөшиж эвдээд гал тогоо руу орсон байсан. ...Би төмөр хаалга 600 000 төгрөг, цонхны нугас эвдэрсэн 50 000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228-229/,
Хохирогч Ч.Оюун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшиндаа ирээд эд зүйлээ бүртгэхэд цахилгаан хөрөөг хулгайд алдсан 120 000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 231 -232/,
Гэрч И.Батхишиг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Оюун эгчийн байшингаас ямар ямар эд зүйлс алдагдсан талаар нь мэднэ, цахилгаан хөрөө, 120- 130м орчим урттай кабель утас, худгаас ус татдаг мотор, 100м халаалтын хоолой, шуудайтай баахан сангийн холбогч зэрэг зүйлс алдагдсан байсныг санаад байна. Яагаад гэвэл би байшин, худгийг нь барьж байхад тухайн эд зүйлс нь байсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 90/,
Хохирогч Д.Самдан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 05 сарын 19- ний өдөр өөрийн их гэр байрладаг Дэл гэх газарт очиход гэрийн хаалгыг онгойлгож, гэрийн хойморт байсан авдрыг онгойлгож 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг ширхэг зэс аяга, даалин манан хөөрөг, 40л бедон 2 ширхэг, хоёр нүдний орос дуран, хятадын юань нэгтийн дэвсгэрт 2 ширхэг, бэлэгний уут, чихэр 1кг зэрэг зүйлүүдийг хулгайд алдсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 129/,
Хохирогч Д.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай ах Д.Самдан над руу утсаар яриад манай гэрийг хулгайч ухаад гэрээс мөнгөн аяга зэрэг зүйлүүд алга болжээ гэж ярьсан. Тэгээд ахын доод талд байдаг өөрийн байшиг очиж үзэхэд үүдний цоожийг нь эвдэж байшин руу ороод байшингаас Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан үүсгэвэр, цахилгаан дриль, модонд презир гаргах машин, тасдагч, зэрэг зүйлүүд алга болсныг олж мэдсэн гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 131/,
Хохирогч Б.Бямбасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай энэ хавиар хулгай явсан шиг байгаа юм. Манайтай цуг өвөлжөө нь байдаг Ганбат, Самдан нарын гэр байшинг ухаж мөнгөн аяга, мотор энэ тэрийг нь авсан байсан. Мөн манай амбаараас Х.Портер машины гидрын аппрат, моторын жийрэг резин зэрэг зүйлүүдийг хулгайлсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 132-133/,
- гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6, 96, 138, 183/, /2 дугаар хх-ийн 127/,
-2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-11, 97-100/,
-2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 26-31/,
-2017 оны эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /1 дүгээр хх- ийн 32-40/,
-2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 41-44, 110-111/,
-2017 оны 05 сарын 07-ны өдөр эд зүйлийн үнэлгээ "цахилгаан мотор 1 500 000 төгрөг” гэх /1 дүгээр хх-ийн 58/,
-2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "Хан-Үнэлэмж” ХХК-ий Д.Чинбатын алдагдсан эд зүйлийн үнэлгээ 466 000 төгрөг гэх /1 дүгээр хх-ийн 60-67/,
-2017 оны 05 сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 130/, -2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 139-146/,
-2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 161-164/,
-2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн
169/
-2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 184-191/,
-2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 192-206/,
-2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 214-220/,
-2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ цахилгаан хөрөө 80 000 төгрөг, бүргэд хаалга 380 000 төгрөг, вакум цонхны нугас засвар авахгүй эвдэрсэн үнэлэх боломжгүй, усны сав болон бүтээлэг үнэлэх боломжгүй, мотор 500 000 төгрөг гэх /1 дүгээр хх-ийн 249-250/, /2 дугаар хх-ийн 1/,
-2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "Хан-Үнэлэмж” ХХК-ий Л.Ганчимэгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ 615 000 төгрөг гэх /2 дугаар хх-ийн 3- 8/,
-2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн "Хан-Үнэлэмж” ХХК-ий Ч.Оюуны алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1 525 000 төгрөг гэх /2 дугаар хх-ийн 92-98/,
-2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 110-113,
-2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 114-119/,
-2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 113-126/,
-2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-ийн
137/,
-2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-ийн
139/,
-2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хх-ийн
141/,
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Д.Т нь 1.Нийслэлийн Баянгол дүүргийн 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /2 дугаар хх-ийн 39-56/, Г.О нь 1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 03 сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх лавлагаа /2 дугаар хх-ийн 30-38/,
-сэжигтэн, яллагдагчаар Г.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 135, 181/, /2 дугаар хх-ийн 15, 160/, сэжигтэн, яллагдагчаар Д.Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх- ийн 161/ зэрэг нотлох баримтуудаар нотпогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Г.О, Д.Түмэнжаргап нар нь гэмт хэрэг үйпдсэн гэм буруугаа сайн дураараа хүпээн зөвшөөрсөн байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заажээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О, Д.Т нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан "бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Г.О, Д.Т нарт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгйин хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь "...тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.О, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О, Д.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Хохирлын талаар:
Мөрдөн байцаалт болон шүүхэд хохирогч Д.Чинбат, Н.Солонго, Д.Эрдэнэчимэг, Н.Бүрэндэмбэрэл, Л.Ганчимэг, Ч.Оюун, Д.Самдан, Д.Ганбат нар нь "хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй” гэх мэдүүлэг, албан бичгийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.О, Д.Т нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь 1 хоног цагдан хоригдсон, Д.Т нь 14 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,
Мөрдөгчийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 85-74 УБИ улсын дугаартай Териос маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ