Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 29

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Ж.Чиммэддорж

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч*******, ******* нарт холбогдох эрүүгийн 1814006150354 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 19 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин******* овогт*******ын******* //

2.Монгол улсын иргэн, 19 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух,******* овогт*******ын******* //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн мотоциклийн сэлбэгийн эд зүйл зардаг дэлгүүр буюу байнгын үйл ажиллагаа явуулах агуулахад 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Мустанг маркийн мотоцикль хулгайлан авч 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын 2 нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: Хохирогч Ц.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтад өгсөн ... Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан. Энэ хэрэгт 450.000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Үүнээс надад******* 150.000 төгрөгийг, Б.Дашдорж 150.000 төгрөгийг нийтдээ 300.000 төгрөгийг өгсөн. Би одоо үлдэгдэл 150.000 төгрөгийг ******* гэх бандиас нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 29-34 /

Гэрч Н.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2018 оны 10 дугаар сарын 22-наас 23-ны өдрийн 09 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ захын манаачаар гарч 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон оройн 23 цаг өнгөрч байхад обьектоо нэг бүтэн тойрчихоод манаачийн байран дотроо ороод хэвтэж байсан чинь жаахан унтчихсан байсан. Урьд нь мотоциклийн сэлбэг рүү хулгай орж байгаагүй болохоор нээх тоолгүй хүнсний гудамжнуудаараа л эргэлдээд байсан юм. Тэгээд байж байтал 09 цагийн үед Баатар ээлжээ авах гээд ирчихсэн байсан. Тэгтэл л мотоциклийн дэлгүүрт хулгай орсон гэж мэдээд яваад очтол цэнхэр төмөр хаалга нь сэрдийчихсэн байсан. Тэгээд тэндээсээ камер шүүлгэж үзье гэж бодоод байж байтал л эзэн Цэрэнтогтох нь ирээд цагдаад дуудлага өгсөн. Шөнө надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /

Гэрч С.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хувьд би ээлжтэй байсан юм. Тэгээд ээлжээ авахаар өглөөний 08 цаг өнгөрч байхад зах дээр яваад очсон юм. Тухайн үед Н.Түмэнжаргал хятад мотоциклийн сэлбэг зардаг дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд тус дэлгүүр лүү түүнийг хамт явж очиход дэлгүүрийн гүйдэг хаалгыг хөшөөд дахин ашиглах боломжгүй болгосон байсан. Тус дэлгүүр лүү харсан камер байдаг ба түүнийг шалгаж үзэхээр байж байхад дэлгүүрийн эзэн Цэрэнтогтох ирсэн. Дэлгүүрээс цоо шинэ 1 ширхэг хужаа мотоцикпь алдагдсан байна гэж байсан. Хяналтын камерыг шүүж үзсэн эсэхийн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /

Гэрч Л.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн ... Б.Дашдорж нь айлын том хүүхэд бөгөөд 1998 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Түүний хувьд мал малладаг байгаад 2018 оны 09 дүгээр сард жолооны курст суухаар ирсэн юм. Тэгэхдээ хулгайн хэрэг холбогдсон юм байна. Түүний хувьд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн төвд нас барсан байдалтай олдсон болох талаар надад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Одоогоор тогтоогдсон нөхцөл байдал гэх юм бол Архангай аймгийн төвд байх 5 давхар ногоон өнгийн байшингаас үсэрч амиа хорлосон гэж Архангай аймгийн Цагдаагийн газрын шалгаж байгаа мөрдөгч нь танилцуулсан. Архангай аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...*******, Б.Дашдорж бид гурав "Ахмадын ордон" дээр бүжгэн дээр очоод удаагүй тэндээс гараад шууд доод зах дээр очсон юм. Захруу явах замдаа******* нь Б.Дашдорж бид хоёрт хандаж хэдүүлээ захаас мотоцикль хулгайлах уу гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн юм. Тэгээд бид гурав доод зах дээр байх хятад мотоциклийн сэлбэгийн дэлгүүр дээр очиход дэлгүүр нь төмөр хаалгатай байсан ба 3******* бид хоёр гараараа тухайн хаалгыг хажуу талаас нь сэтэлж онгойлгож дотогшоогоо орсон юм. Тухайн үед Б.Дашдорж хажуугаас хараад зогсоод байсан.******* бид 2 дотогшоо нэвтрээд тэнд байсан цоо шинэ мотоциклийг******* бид хоёр түрж гаргаад түлхүүр тааруулаад******* унаад явсан түүний яг хаашаа явсныг мэдэхгүй байна. Б.Дашдорж бид хоёр тэндээс салаад гэр гэрлүүгээ харьцгаасан юм. Хулгайлсан мотоцикпийг******* авахаар болоод тэр өөрийнхөө хуучин мотоциклийг надад өгөхөөр болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 72- 74 /

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад “Ахмадын ордон” дээр болж байсан бүжгэн дээр би ганцаараа очсон юм. Намайг тэнд очиход миний өмнө таньдаг байсан Ц.******* бас нэг бандитай цуг байж байсан. Тэгээд бид нар бүжигнээс 22 цаг болж байхад гараад хоорондоо юм ярьж байхад ******* хэдүүлээ доод зах дээр очоод мотоцикль хулгайлах уу гэхээр нь бид хоёр хүлээн зөвшөөрөөд бид гурав доод зах дээр хамт явган явсан. Тухайн сэлбэгний дэлгүүрийн нэрийн мэдэхгүй төмөр хаалгатай дэлгүүр байсан . Тус сэлбэгний дэлгүүрийн хаалгыг ******* татаж, сэтлэж онгойлгоод дотогш нь ******* бид хоёр цуг ороод дотроос нь 1 ширхэг цэнхэр өнгийн мотоцикль авч гарсан юм. Тэгээд мотоциклийг түрж яваад нилээн холдуулж байгаад түлхүүр тааруулж мотоциклийг асаагаад Б.Дашдорж бид хоёр авч яваад хадам аавынхаа гэрийн амбаарт нь аваачиж тавьсан юм. Тэгэхэд тэдний гэрт нь хүн байгаагүй ба би өөрөө ганцаараа байсан юм. Би тэндээ хоцроод Б.Дашдорж гэрлүүгээ алхсан юм. *******ийн хувьд захын тэнд байхдаа алхаад явсан юм. ... гэх мэдүүлэг / хх-ийн 75-78 /

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №269 дугаар “... эд зүйлсийг 1900000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 54-55/, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №295 дугаар “... төмөр хаалга 430000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 63-64/, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 8-9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-22/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч *******,******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 85-86/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 89, 92/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 95-102/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 103-104/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн мотоциклийн сэлбэгийн эд зүйл зардаг дэлгүүр буюу байнгийн үйл 4 ажиллагаа явуулах агуулахад 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Мустанг маркийн мотоцикль хулгайлан авч 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цэрэнтогтохын ... Би хулгайд алдсан мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 29-34/ гэрч Н.Түмэнжаргал ... 09 цагийн үед Баатар ээлжээ авах гээд ирсэн мотоциклийн дэлгүүрт хулгай орсон гэж мэдээд яваад очтол цэнхэр төмөр хаалга нь сэрдийчихсэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 / гэрч С.Мөнх-Очир ... өглөөний 08 цаг өнгөрч байхад зах дээр очиход Н.Түмэнжаргал хятад мотоциклийн сэлбэг зардаг дэлгүүрт хулгай орсон хэлсэн, дэлгүүрийн гүйдэг хаалгыг хөшчихсөн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 / гэрч Л.Батсайхан ... Б.Дашдорж нь хулгайн хэрэг холбогдсон, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн төвд нас барсан байдалтай олдсон болох талаар надад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 / шүүгдэгч ******* ... бид гурав доод зах дээр байх очиход сэлбэгийн дэлгүүр нь төмөр хаалгатай байсан ба гараараа тухайн хаалгыг хажуу талаас нь сэтэлж онгойлгож дотогшоогоо орсон, ...шинэ мотоцклийг******* бид хоёр түрж гаргаад түлхүүр тааруулаад мотоциклийг******* унаад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 72-74 / шүүгдэгч******* ... сэлбэгний дэлгүүрийн хаалгыг ******* татаж, сэтлэж онгойлгоод дотогш нь ******* бид хоёр цуг ороод 1 ширхэг цэнхэр өнгийн мотоцикль авч гарсан түрж яваад нилээн холдуулж байгаад түлхүүр тааруулж мотоциклийг асаагаад Ц.Дашдорж бид хоёр авч яваад хадам аавынхаа гэрийн амбаарт нь аваачиж тавьсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 75-78 / Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №269 дугаар “... эд зүйлсийг 1900000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 54-55/, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №295 дугаар “... хаалгыг /төмөр / 430000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 63-64/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дотор иргэн Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн мотоциклийн сэлбэгийн эд зүйл зардаг дэлгүүр буюу байнгын үйл ажиллагаа явуулах агуулахад 2018 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Мустанг маркийн мотоцикль хулгайлан авч 1900000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр байнгын үйл ажиллагаа явуулах агуулахад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн байнгын үйл ажиллагаа явуулах агуулахад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 5 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Уг гэмт хэргийн хохирогч Ц.Цэрэнтогтохын хулгайд алдсан эд зүйлийг 1900000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн хохирогч Ц.Цэрэнтогтохоос хулгайлсан эд зүйлийг буцааж өгч / хх-ийн 72-73, 77-78/, төмөр хаалгын үнэ болох тус бүр бэлнээр 300000 төгрөг өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ц.Цэрэнтогтох нь нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ын*******,******* овогт*******ын******* нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр нэг /1 / жил гурван / 3 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан тус бүр нэг / 1/ жил гурван / 3 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******,******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээдрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА